Don't wanna be here? Send us removal request.
Text
Цэцэг тасдахаас биш ургуулж сураагүй байж ......
4 notes
·
View notes
Video
206K notes
·
View notes
Text
The Lobster

Зохиолынхоо төгсгөлийг уншигч болон үзэгчдэд өөрсдөнд нь үлдээдэг уран бүтээл надад таалагддаг. Тэр бүтээлийн нэг нь хавч буюу THE LOBSTER гэсэн 2015 онд Грек кино найруулагч Yorgos Lanthimos гэсэн эрхмийн мэдрэмж, найруулгаар бүтсэн кино байлаа. Хүний нийгмийг бараг л байгаагаар нь шууд тусгасан санагдлаа. Киног үзэж байхад өмнө нь уншиж байсан өгүүллэгийн утгатай ижил ч юм шиг. За байз тэр өгүүллэгийн зохиолч нь ямар ч байсан Л.Өлзийтөгс зохиолч байсан. Өгүүллэгийн нэр нь “Тэр цэцэг үхчихлээ” гэж байсан санагдаж байна. Энэ хоёр бүтээл хоорондоо юугаараа төстэй санагдсан бэ гэхээр хүн амьдралынхаа туршид маш олон зүйлсийг золиослон байж өөрөө өөрийгөө олж, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Түүнтэй ижил өөрт тохирох, хайртай хэн нэгэнтэйгээ амьдрахын тулд ч өөрөө өөрөөсөө маш олон зүйлсийг золиосолж, өөрөө өөрийгөө өөрчлөх шаардлага гардаг. Яг л энэ утгыг шууд утгаар нь буулгасан уран бүтээл болжээ. Киноны төгсгөлд гол дүрийн залуу нүдээ сохлох сонголт гарч ирдэг... тэр сонголтыг ч бас үзэгч бидэнд үлдээж байгаа нь сонин байлаа.
0 notes
Text
О Й Г У Т А М Н И Й Г М Э Э С З А Л Х А Ж Б А Й Н А. Х И Й Ж Б Ү Т Э Э Х Х Э Р Э Г Т Э Й Б А Й Н А.
0 notes
Video
youtube
Өнөөдөр HBO дээр Kurt Cobain-ий баримтат киног дахин давтаж үзлээ. Би Nirvana-г их сонсдоггүй, ганц хоёр дуунд нь л дуртай. Гэхдээ түүний амьдралын хэв маяг, амьдралд хандах хандлага их сонирхолтой санагддаг. Киног үзэж дууссаны дараа асар хүнд мэдрэмж төрлөө. Бага насандаа ээж аавын хайранд өссөн боловч гэр бүлийн салалт сэтгэл санаанд нь асар хүчтэй нөлөөлж, нийгмийг маш эмзэгээр хүлээн авч эхэлдэг. Бас маш их хайр энэрэл мэдрэгддэг. Бусдын шүүмж, итгэл алдсан хандлагыг маш эмзэгээр хүлээн авч, дотроо тэрсэлдэж эхэлдэг. Аа бас нэг бодогдсон зүйл гэвэл түүний ходоодны шарх хүндрэхэд уран бүтээлээ хийх илүү хүсэл төрж байгаа ч юм шиг санагдсан. Хүнд өвчтэй хүмүүс тухайн өвчиндөө удаан шаналахаар сүүлдээ тэр өвдөлтөндөө дасч эхэлдэг. Хэрвээ тэр хүндээр өвдөөгүй бол магадгүй түүний гараас юу ч гарахгүй байсан биз. Ер нь өөрт төрсөн бүхий л бодол, сэтгэлээ Grunge, Punk Rock хөгжмөөр илэрхийлж, Cocaine хэрэглэн тайвширдаг байж. Түүний эхнэр нь хэлэхдээ “Cobain 300 мянган доллартай болоод ХАР ТАМХИЧИН болно” гэж ярьдаг байсан. Хар тамхинд донтож амьдрах ямар ч хүсэлгүй болсон Cobain 27-н насандаа амиа егүүтгэдэг.
0 notes
Text
Зүгээр л сандал урладаг эсвэл загвар зохион бүтээдэг хүн болох юмсан. Бүтээгч, бүтээдэг, гараасаа юм гаргадаг гэхиймуудаа……
0 notes