Text
Хүний амьдрал Frieren-ны хувьд дэндүү бага хугацаа.
Нөхөдөө үдэх нэгэн - Нэг үе хамт мөр зэрэгцэн тулалдаж, инээлдэж ирсэн хамтрагчид нь түүнийг орхин амьдралынхаа жамаар одно.
Үхэх нэгнээс илүүтэй үлдэж хоцрох Frieren илүү гунигтай. Эртхэн тэгэх минь яав даа гэх харуусал нь түүний өмнөх хайнга, амьдралын хором бүрийг тоолгүй орхидог занг өөрчилсөн үү гэлтэй.
Үүгээрээ Frieren дахиад л суралцаж, амьдралаас анзаарч болох өчнөөн зүйлс байдаг гэдгийг ойлгоно.
Даруухан амьдрал - Хүч чадалтай шидтэн ч гэлээ тэрийгээ барагтай ил гаргаад байх нь ховор. Харин бусад нь анзаарч түүнийг хүчтэйг тодорхойлно.
Энгийн шидийг хүртэл судалж өөрийн болгохыг хүсэж байна гэдэг нь шидийн урлагт ямар их дуртайг илтгэж байна. Мөн хүчирхэг шид гэхээс илүүтэй энгийн амьдралд ойр шидүүдийг судалж байгаа нь дан ганц сонирхол гэхээс илүүтэй даруухан байдал, амьдралаас авсан туршлага нь нөлөөлсөн байх.
Чөтгөрүүдэд өршөөлгүй - Чөтгөрүүдийг үзэдгүй, жигших, үл итгэсэн байдал нь зүгээр ч нэг чөтгөр болохоор нь тэгсэн юм бол огтоосоо биш.
Frieren-ийн хувьд энэ бол амьдралын туршлага, дайн тулаанаас авсан хохирол, амиа алдсан хүмүүс, хамт тулалдсан нөхдийн үхэл түүнд гашуун туршлага болж үлдсэн.
Хүний хэлээр ярьдаг чөтгөрүүдэд, хүний гэх мэдрэмж юу ч байхгүй оргүй хоосон гэдгийг тэр мэднэ.
Тиймээс ч Frieren чөтгөрүүдийг ойлгохыг оролддоггүй.
Энэ нь дан ганц жигших зэвүүцхээс илүүтэй найдварыг нь хуга дарж, дахиж өршөөл үзүүлэх шаардлага байхгүй гэдгийг сайн ойлгож авсан юм болов уу даа.
Ийм учраас л чөтгөрт итгэх итгэл унтарч алах нь зөв сонголт гэж үздэг байх.

Хэдэн мянган жил цуглуулсан туршлага ба хүмүүсийн хөгжил - Хүн төрөлхтний хувьд бол бараг л мөнх нас гэмээр амьдралаар амьдрасан Frieren-ны тулааны туршлага, шидийн урлагаараа хол давсан хэрнэ хүмүүс ч мөн суралцаж, хөгжсөөр ...
Хүн хэдий богинохон амьдралтай ч гэлээ... тэр богинохон хугацаан дахь цаг мөч бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөж, өвлүүлэхийг эрмэлзэнэ.
Гайхалтай зураглал - Гол Жанэр нь Тулаант биш хэрнээ тэр тулааны хэсгүүд нь үзүүштэй санагдсан.
Мөн дурламаар Байгалийн зураглалууд. Тэнгэр, цэцэгс, уулс мод гэх мэт байгалийн харагдах орчин чанартай дүрслэгдсэн байгаа нь нүд баясгаж, сэтгэл тайвшруулж өгөх шиг.
Илүү тайвшрал мэдрүүлэх арын дэвсгэр дуунууд бас сайн зохицсон байсан.
Дүрүүдийн харизма доторх бодрол , өмнөх амьдрал, шалтгаан, зорилго - Дүр бүр өөрийн гэсэн харизма,бодрол, өнгөрсөн амьдрал, зорилготой.
Тэр бүх зүйлс нь тухайн дүрийг зүгээр нэг зураг биш, амьд, мэдрэмжтэй, дотортой болгож өгдөг юм шиг.
Үзэгчдийг татах гол хүчин зүйл нь зөвхөн дүрийн гадаад төрх гэхээсээ илүүтэй, цаана орших түүх, шалтгаан дээр суурилсан хэсгүүд байдаг юм шүү.
Гэнэтийн хошин хэсгүүд ー Анимийн уур амьсгал нь ерөнхийдөө тайван, намуухан өнгө аястай бөгөөд энэ хэсгүүд нь түрхэн хугацаанд бодолд автсан үзэгчийн анхаарлыг гэнэт гарч ирэх хошин хэсгүүд сарниулна.
Эдгээр хошин хэсгүүд нь инээлгэх гэж хүчлэх гэхээс илүүтэй, зан ааш, хоорондын зөрүүтэй хандлагаас үүссэн зөрчлүүдийг эвтэйхэн хошин байдлаар харуулсан нь хөөрхөн байлаа.
Ямар үзэгчид: Энэхүү бүтээл тайван уур амьсгалтай, гэнэтийн огцом эргэлтгүй учир
хүчтэй үйл явдал, хурц өрнөл хүлээж буй үзэгчдэд уйтгартай санагдаж магадгүй эсвэл санагдсан байх.
Харин харилцаа, орчны уур амьсгал, дүрүүдийн дотоод мэдрэмжид ач холбогдол өгдөг мөн зураглалийг таашааж үзэх дуртай бол таалагдах байх аа.
Илүү дутуу, хэрэгт хэрэггүй диалогууд чихэж оруулах гэхээс илүү тухайн дүрүүдийн мэдрэмжийг илэрхийлэх үгс ашигласан нь оновчтой санагдсан.
Зарим бүтээлүүдийг ажвал илүү дутуу диалогууд оруулж бүтээлээ ч хог болгоод дүрээч хог болгоод байх тохиолдол элбэг байдаг. Харин энэ бүтээл дээр тийм илүү дутуу хэнд ч хэрэггүй гэх диалогууд урсгаагүйд баярлаж байна.
2023 он.
Frieren: Beyond Journey's End
0 notes
Text
Solo leveling season 2 (review)

2р бүлэг дээр харин магтчихмаар хэсэг хэдэн ширхэг байлаа тэр талаар:
Зураглал динамик хөдөлгөөн нь Илт сайжирсан байна. Яагаад ч юм эхний бүлэг дээрх ангиуд тийм ч сэтгэлд хүрээгүй.
Гол Дүрийн биеээ авч явж байгаа байдал, мөн зарим дүрүүдийн хүчээ ашиглан хэрэгцээтэй юм шүү гэдгээ жаахан ч гэсэн мэдрүүлсэн хэсгүүд хөөрхөн байлаа.
Хэрэгцээгээ гаргасанд нь бараг уйлах шахлаа.
Бас нэг магтмаар зүйл нь нүүрний хувирлууд дээр сайн ажилласан гэж бодож байна.
Үйл явдлын хувьд өөрчлөгдөж сайжирсан юм бол алга.
Диалог эхний хэдэн анги дээрээ сайжирсан юм болуудаа гэж бодож байдал сүүлийн ангиуддээрээ утаа болон замхрамуй.
Тэр шоргоолж дээр нэлээн үзээтэй байх нь дээ гэсэн үхээ наацоо.
Rip ant. Чамд ямар их найдсан билээ дээ. 🥹🥹

Тэгээд л болоо угаасаа гүн утга агуулаагүй ойлгомжтой амархан бүтээлд өөр юу ч бичхэвдээ.
Маш сайн онц дүнг зураглал, динамик хөдөлгөөнд өглөө. Баяр хүргэе.
Аан тийн ээжийгээ эдгээдэг хэсэг дээр зарим фэнүүд их хачин хүлээж авсан байна лээ. Надад бол хөөрхөн санагдсан. Тэгэж их зовон байж хүрсэн үр дүн байхад уйлалгүй яахав. Харин ч сэтгэл хөдлөлтэй хөөрхөн хэсэг байсан шүү . 🌸🌸

Дүгнэхэд
Эхний бүлгээ бодвол нэлээн сайжирсан нь илт харагдсан. Гэхдээ л бас зарим талаараа хангалттай сэтгэлд хүрж чадахгүй нь бололтой.
1 note
·
View note
Text
𝘚𝘰𝘭𝘰 𝘭𝘦𝘷𝘦𝘭𝘪𝘯𝘨 𝘴𝘦𝘢𝘴𝘰𝘯 1
✅️ Ерөнхий танилцуулга хэрэггүй гэж бодсон тул шууд бичив
⬇️
"Харуулах гээд байгаа санаа нь хөөрхөн"
Гол дүр буюу Sung Jin-woo ийн хүч нь өсөх тусам ачаалал, айдас нь ч мөн адил нэмэгдэж байгаа нь “ Их хүч чадлыг дагаж том хариуцлага ирдэг” гэсэн сургамжтай мессэжийг өгсөн юм болов уу гэлтэй.
Хүчтэй байх гэдэг нь зөвхөн ялалт биш, хэн нэгнийг хамгаалж, шийдвэр гаргаж, өөрийгөө даван туулах эр зориг гэдгийг харуулсан хөөрхөн бүтээл болжээ. ✨️🌸
ー LitRPG хэлбэрийн уур амьсгалыг шигтгэсэн байгаа нь шинэлэг санагдсан.
☆Зураглал
Зураглалын хувьд нэлээн хэдэн хэцүүхэн хэсэг байсан ч гэлээ яг тулааны сцэнэ дээрээ бол давгүй сайн ажилласан байна лээ.

Шүүмж: (Мэргэжлийн хүн биш мэдэрсэн мэдрэмжээ л илэрхийлж байгаа тул буруу зөрүү бичсэн юм байж магад тийм бол өршөө)
Хуучины masterpiece үүдтэй харьцуулахад нэлээн хэдэн хэцүү хэсгүүд ажиглагдсан
- Хамгийн эхэнд ажигласан зүйл бол энэ систем.
Жоохон зовоож байгаад энэ системийг өгсөн бол их дажгүй байх байсан юм болов уу, ийм хэмжээний зүйлд төлөөс их байх тусам сонирхолтой. Тарчлаана гэдэг хэд цавчлаа гээд болчихдог зүйл биш. Эхлээд өвдөлт, тэрнээс үүдэлтэй сэтгэлзүйн тогтворгүй байдал, сэтгэл гутрал, айдас, шаналал, эргэлзээ үүсэх нь мэдээжийн хэрэг атал тэр чухал сцэнүүдийг алгассан юм шиг.
Тийм хүчтэй дайсантай тулсан юм бол яаж тэр сэтгэлзүйгээ даван туулаад байна?
Олигтой бодитой мэдрэмж өгч чадахгүй байгаа сул тал бол ердөө энэ.
Тухайн үеийн тэр мэдрэмжийг олигтой гаргаж ирж чадаагүй.
Бусад нь яахав гэхэд, эхлээд энэ дүр өөрийгөө ялахын тулд юуг хийв гэсэн хэсэг?
Өмнөх сул дорой байдлаа тийм амархан ялчихав уу?
Дасгал хийлээ гээд хүний доторх траумаг тйим амар ялан дийлж чадах байсийму
Бас л нэг хийсвэр, хүүхдийн зүүд шиг.
Сэтгэл зүй талаасаа - тогтворгүй сэтгэл зүй, нүүрний хувирал, emotion-ийг сайн гаргаж өгсөн бол энэ дүрийн хүчийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байлаа.
Даанч тийм сцэн харсангүй ээ.
Ийм том боломж, хүчийг зүгээр л зоригтой байсандаа авна гэвэл........
Дан ганц биеийн өвдөлт биш, доторх гутранг дорой сэтгэлзүйг яаж үхүүлж, өөрчилж, өөр хүн болж байгааг нь илүү сайн хархыг хүссэн юмсан.
Дэндүү амархан байгаад нь урам хугарсан. Гэхдээ хэрэв төлөөс нь ирээдүйд хэд дахин төлөгдөх бол би хэтэрхий эрт дүгнэсэн байх. ....
Дүрийн зан байдал, биеэ авч явж харизма маш хурдан өөрчлөгдсөн ー хиймэл, барьцгүй
Яг яаж тэр хэмжээнд хүрэв гэсэн хэсэг бас л байхгүй яагаад ийм чухал хэсгүүдээ ингэж их алгасан барин хийсэн юм болдоо.
Сэтгэл хөдлөлийг нь сайн илэрхийлж чадаагүй.
Огшоох хэсгүүд дээр огших биш инээд хүрсэн*
Ширүүхэн хэлсэн бол уучил. Огшоох гэж хэлсэн үгс үйлдэл үнэхээр огшоосонгүй.
Яг л хүүхдийн гэмээр огшоох гэж хичээсэн хэсэг шиг. Ийм юманд огшхоо болиод 10жил болж байна уу даа. Нэг тийм cringe.
Ялахгүй бол болохгүй гэдэг үгийг их хэрэглэх - улиг болсон үг.
Мөн ямар ч хэрэггүй, үр ашиггүй хэсгүүд хэд хэд харагдсан.
Бусад дүрүүдээ дорд үзсэн - Гол дүрээ хэтэрхий догь харагдуулах гээд бусад дүрээ алаад хаячихсан.
Нэг хүний өсөлтийн талаар харуулж байгаа ч гэсэн яагаад зарим дүрдээ боломж олгохгүй хаяад байгаа нь хэцүүхэн л юм.
Муу ч дүр бай сайн ч дүр сэтгэлд хоногших ямар нэг зүйл байх хэрэгтэй юм болов уу, гэж боддог доо.
Нэг л хоосон мэдрэмж.
Аль нэгийг нь онцлоод "Аан энэ дүр тийм хүчтэй, тийм чадвартай юм чинь хүчтэй өрсөлдөгч болж магадгүй" гэсэн нэг ч дүр алга. Зүгээр л "Зза угаасаа л Sung Jin-woo шаана би мэджийн" гэх бодолтойгоор үзэх үед л сонирхол унтарч, үзээгүй байсан ч яахыг нь ойлгочихсон мэт...
Дараагийн анги дээр яах бол гэсэн догдлол алга.
Гол дүрд найдах биш бусад дүрүүдээ ч гэсэн жоохон дэмжээд өгсөн бол . ....
☆☆☆
Диалог харилцан яриа:
Ихэнхдээ мань хүн бусадтай гэхээс илүүтэй ганцаараа яриад байдаг. За бусадтай ярьлаач яг гоё хэллээ гэсэн диалог алга. Байдаг л нэг хэлдэг үг. байдаг л нэг дүрүүдийн харилцан яриа, хүчний ойлголт. Тэгснээ явцгүй жокэ ч хэлж байх шиг. Харилцан яриан дээрээ жоохон ажилласан бол дажгүй болох байжээ л гэж бодсондоо.
☆☆☆
Зураглал:
Бүүр тийм сайн юм уу гэхээр хэцүүл дээ. Ер нь хэцүү. Ихэнх бага хүчний мангасууд нэлээн болхи хөдөлгөөнтэй. Яг тийм барьцтай тулааны хэсэг байхгүй. Баахан шилжилтүүд.
Би өөрөө ер нь ийш тийш шилжсэн барьцгүй худ тулааны сцэнүүдэд дургүй, залхуурал гэж боддогыг ч хэлэхүү хэцүүхэн л харагдаж байна.
Мөн царайны хувирал сул. Шавар хүүхэлдэй шиг нэг хэвэнд цутгасан аятай.
Царайны хувиралыг сайн илэрхийлсэн бол харилцан яриагүй байсан ч хараад ойлгочиж болох л байх.
☆☆☆
Анимэ ийн гол чухал хэсгүүдийн нэг буюу - арын хөгжим.
Бараг ихэнх анимууд огшоох хэсгүүдэд арын дуу их чухал нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх байх. Би арын хөгжимийг бас дажгүй хөөрхөн найруулжээ гэж бодсон. Арын дуу дээр олон юм хуцмаөргүй байна сайн байсан.
Эцэст нь хэлэхэд
Solo Leveling бол маш том цар хүрээтэй, их нөөцтэй эх сурвалж, сонирхолтой сэдэв барьсан зохиолтой авч, яг чухал сцэнүүдээ анимэ дээрээ хаяаад байсан нь үнэхээр залхуурсан, мөн гүн мэдрэмж өгч чадахааргүй байсаан.
За чухал хэсгүүдээ хаясан байлаа гэж бодоход тэр диалог, сэтгэл хөдлөл хаана байнаа би олдгүээ. Худлаа огшоох гэж гурилдсан хэсгүүд мөн олиггүй дүрүүд л байна өөр юу ч алга.
Гүн далай биш зүгээр намаг...
Өшөө бичмээр байгаа ч
энд хүрээд болийдоо. Арай дэндүү явчихлаа.
0 notes
Text
Хамгийн анх энэ бүтээлийг үзээд анимэ сонирхож эхэлсэн [ Elfen lied ]

Спойл бичээгүй болно !
Би өөрийгөө тийм аймар анимэ үзэж сонирхдог хүн гэж хэлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд нэлээн хэдэн анимэны ард гарсан байдаг. Тэгвэл хамгийн анх анимэ сонирхоход хүргэсэн нэг бүтээл бол Elfen lied .
Бараг 10 гаран жилийн өмнө байх би тэгэхдээ үйл явдлыг нь нээх сайн санадаггүй ч гэсэн тухайн үед авч байсан мэдрэмж одоо ч дотор байсаар л… Ер л хүүхэд байхдаа үзээд ойлгоод, дотор сонин болж билээ. Хүйтэн, ганцаардсан тухгүй орчинтой. Тэр ялангуяа Lucy гэх дүрийг хайрлаж эхэлсэн ( Хайрлаж гэдэг нь тэр дүрийг ойлгож мэдэрч гэсэн утгаар)
Тэгэхдээ тэр өгч байгаа мэдрэмж нь надад нэг тийм өмнө нь авч байгаагүй бэлгээ авсан мэт санагдсан. Тийм болохоор онцгой, одоо болтол дотор минь үлдсэн байх гэж боддог. Тэрнээс биш үзээд траума, стрэсс авсан юм бол бараг байхгүй.
Яахав стрэсстүүлсэн нэг дүр бол бий. Тэр дүрийн гаднах байдал гэхээс илүүтэй зан Характэр, шийдвэр гаргаж байгаа байдал нь таалагдаагүй гэж хэлж болно.
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, барьцгүй зантай хүнд дургүйг ч хэлэх үү энэ дүрийг бол дэвсээд алчихмаар, ер нь энэ дүр шал тэнэг, хэдэн охидын дунд эргэлдсэн, худлаа good boy болгох гэж байгаад орон гаран мал болгоод хаячихсан. Энэ дүр байхгүй байсан анимэ гоё болох л байсан гэж боддог.
Эцэст нь дүгнэхэд хийц нь ч тэр зохиол нь тэр, дүрслэл нь тэр чанартай бүтэээл гэж боддог доо. Яаху хэдэн тэнэг сцэнүүдыг эс тооцвол
Мөн тухайн үед хүүхэд байсан учир тэр үеийн мэдрэмжээрээ л бичлээ.
2004 он
Elfen lied.

1 note
·
View note
Text
Эцэг эхгүй найз нөхөд ч гүй, мөрөөдөл ч гүй, мөнгөгүй үг дуу цөөтэй, дотогшоогоо охин Super cub-тай болсноор сонирхол ижил найз нөхөд амьдралд нь гарч ирж түүний өдөр тутмын уйтгартай амьдралд бага багаар өөрчлөлт гарч ирнэ.
Зохиолын талаар
Өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсгийг харуулах энэхүү бүтээл нь зохиолын хувьд уйтгартай ноомой удаан өрнөлтэй санагдаж болох ч угаасаа тийм төрлийн анимэ учир өөр юу хүсэх билээ дээ.
Энгийн амьдралд гарсан жаахан өөрчлөлт хүнд яаж нөлөөлж бодол, санааг нь өөрчилж болдгыг харах болно. Миний хувьд зохиол хэт энгийн зөөлөн удаан өрнөлтэй байгаа нь өөрөө дүрслэлтэйгээ зохицсон гэж бодож байна. Мөн охид хоорондын хөөрхөн харилцааг харуулсан хөөрхөн. Миалаад шүүмжилмээр байв ч төрөл жанэр нь садаа боллоо
Гэхдээ нэг хэтэрсэн зүйл нь байсан нь гол дүрийн охин болох Koguma ам нээх бүрт ихэнхдээ cub cub гээд залхтал яриад, бодит сэтгэл санаа амьдрал руу чиглэсэн тал руугаа сул хэт нэг талыг барьсан нь " зза хүүхэд л юм даа" гэж санагдсан
Дүрслэл зураглал
Эхний хэдэн ангийн зураглал тэр ялангуяа арын background хэсэг бол чанартай харагдсан. Мөн cub-уудын дүрслэл үнэхээр сайн байналээ ярих юмгүй. Гэхдээ дунд хэсгээсээ дүрүүдийн зураглал болон арын дүрслэл хоёр нь зохицож өгөхгүй сул санагдсан. Цаад арын дүрслэл дээр нь л оноо өгмөөр ххэхэ
Арын Дуу
ммм.... арын дуун дээр ихэвчлэн сонгодог хөгжмүүдийг наасан байсан нь эхэндээ сонсоход тайвшруулж , гүн мэдрэмж өгч байсан ч зарим шаардлагагүй хэсгүүд дээр сонгодог дууг оруулсан байгаа, мөн ганц хоёр үйл явдал тайгаа таараагүй арын дуунууд Жоохон эвгүй. Гэхдээ яг тухайн үйл явдал тайгаа зохицсон хэсгийг нь сонсоход үнэхээр тайвшруулж сайхан болгож чадаж байна лээ
Дүгнэхэд
Хэтэрхий хүчтэй өрнөлтэй, хүнд сэдэвтэй эсвэл тулаант бүтээлүүдээс түр зайгаа барья гэж бодож байвал амьсгаа авангаа үзэхэд тохирох бүтээл гэж бодож байна.
Анимэ нэр: Super cub
1 note
·
View note
Text

The Summer Hikaru Died' цуврал нь 2025 оны 7-р сарын 5-нд Netflix дээр гархаар болжээ
"'The Summer Hikaru Died' манга 2021 оноос эхэлсэн бөгөөд анимейшин хувилбар нь 2025 оны 7-р сарын 5-ны өдөр (Netflix дэлхий дахинаа) уг мангаас сэдэвлэсэн supernatural horror төрлийн анимэ цуврал албан ёсоор Netflix дээр нээлтээ хийнэ . Animation-ийг CygamesPictures студи бүтээж, Ryōhei Takeshita,Yuichi Takahashi, Tarō Umebayashi гэх хүмүүсийн удирдлага дор бүрдсэн баг хамт олны чансаа өндөртэй бүтээл хүлээгдэж байгаа гэжээ .
Харин Япон улсдаа энэхүү цуврал нь Nippon TV сувгаар цацагдах бөгөөд мөн Abema дээр үнэ төлбөргүй стрийм хийгдэнэ гэжээ.

"The Summer Hikaru Died" Манганий тухай
Зохиолч: Mokumokuren
Эхлэл: 2021 оны 8-р сард Kadokawa Shoten-ийн Young Ace Up вэбсайтад тавигдсан.
Үйл явдал : Энэ цуврал нь Японы хөдөө орон нутагт амьдардаг Yoshiki нэртэй өсвөр насны хүүгийн түүхийг өгүүлдэг. Түүний хамгийн сайн найз Hikaru нэг өдөр ууланд ганцаараа явахдаа амиа алдана. Гэсэн хэдий ч, түүний бие махбодийг өөр биет эзэмшдэг бөгөөд энэ нь тэдний найрсаг харилцааг бүрэн өөрчилнө. Цуврал нь энэ өөрчлөлтийг, мөн түүнтэй холбоотой аюулыг судалдаг байна.

Хэр алдартай, амжилттай явж байгаа вэ?
2022 оны Next Manga Award-ийн вэб манга ангилалд 11-р байрт орсон бөгөөд 2023 оны Kono Manga ga Sugoi! жагсаалтыг эрэгтэй уншигчдад зориулсан шилдэг мангагаар тодруулсан.
- 2023 оны 12-р сарын байдлаар манганы эхний 4 н боть нийт 1.9 сая хувь борлогдсон байна.
- 2023 оны 5-р сарын байдлаар эхний 3 боть нь 1.4 сая хувь борлогдсон байсан тул борлуулалт хурдацтай өсч байгааг харуулж байна.
- 2024 онд 250,000 орчим хувь борлогдсон гэсэн мэдээлэл бий, энэ нь мангын нэр хүнд өсч буйг илтгэнэ.
Олон улсын хүртээмж
- Манга нь олон хэл рүү орчуулагдан, олон улсад хэвлэгдсэн.
Англи хэлээр: Yen Press хэвлэлийн газар
Франц хэлээр: Pika Édition
Испани хэлээр: Milky Way Edicione гэх мэт олон улсын зах зээлд хүрсэн нь манганы алдар нэрийг нэмэгдүүлж, борлуулалтад эерэгээр нөлөөлсөн.

Олон нийт хэрхэн хүлээж авсан бэ?
Манга нь psychological horror хайр дурлалын (Boys Love буюу BL элементтэй), mysteryзэрэг өвөрмөц төрлүүдээрээ уншигчдын анхаарлыг татсан. Ялангуяа, “Hikaru” болон Yoshiki хоёрын харилцаа, “буруугаар эргэсэн” сэдэв, body horror элементүүд нь уншигчдад онцгой сэтгэгдэл төрүүлжээ.
Ашиг: Манганы нийт ашгийн талаар нарийн тоо баримт олон нийтэд нээлттэй биш боловч, 1.9 сая хувь борлогдсон нь Японы манганы зах зээлд томоохон амжилт гэж тооцогдоно. Японы манганы боть бүр дунджаар 500-700 иений үнэтэй байдаг тул зөвхөн боть борлуулалтаас орох орлого хэдэн тэрбум иен (ойролцоогоор хэдэн сая ам.доллар)-д хүрч болно. Гэхдээ энэ тооцоонд дижитал борлуулалт, лицензийн гэрээ, олон улсын хэвлэлийн орлого зэрэг багтана.
Олон улсын лиценз: Yen Press, Pika Édition зэрэг хэвлэлийн газруудтай хийсэн лицензийн гэрээнүүд нь нэмэлт орлого бий болгосон. Олон улсын зах зээлд мангын борлуулалт Японы зах зээлийн дараа ордог ч өсөн нэмэгдэж буй чиг хандлага ажиглагдаж байгаа хэмээжээ.
Шүүмж ба Нөлөө:
- Манга нь өсвөр насны сэтгэл хөдлөл, алдагдал, хайр дурлалын талаар гүнзгий хөндсөнөөрөө шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.
0 notes
Text
6-р сар бол олон улсын хэмжээнд Pride Month буюу ЛГБТК+ хүмүүсийн эрх, эрх чөлөөг дэмжих сар юм.
Энэ үеэр төрөл бүрийн урамшуулал, хямдрал, эвент, шинэ гаргалт зэргийг зохион байгуулах нь түгээмэл үзэгдэл болдог. Ялангуяа манга, аниме, уран зохиолын платформууд энэ боломжийг ашиглан BL (boys’ love) зэрэг төрөлд анхаарлаа төвлөрүүлдэг.

Тиймээс фүжоши охид, ялангуяа BL төрөлд дуртай уншигчдын хувьд энэ сар нь үнэхээр онцгой, хүлээлттэй сар болдог. Шинэ цувралууд гарч, ховор контентууд дахин гарч ирэх нь ч бий. Хэрвээ сонирхолтой эвентүүдийг сайтар ажиглаж чадвал хүссэн бүтээлүүдээ хямдралтай, бүр зарим тохиолдолд үнэгүй хүртэх боломж ч байдаг.

Зарим платформууд тусгай арга хэмжээ зохион байгуулж, оролцогчдод: Сарын болон жилийн гишүүнчлэлийн хөнгөлөлт, Манга унших эрх чөлөөтэй багцууд, Урамшууллын купон, бэлэг, Фенүүдэд зориулсан онцгой контент зэрэг олон давуу талыг санал болгодог байна
Ойлгосон уу 😇✨️
1 note
·
View note