strangestthingtosay
strangestthingtosay
Poet.
85 posts
Don't wanna be here? Send us removal request.
strangestthingtosay · 2 years ago
Text
Нэгэн цагт би хүүхэд байв
Нэг нүдээ нээгээд нарыг ажина
Нэгэн цагт би юу ч мэддэггүй байв
Нойтон сормуус нь тэр дороо хатдаг байв
Нэг л өдөр тэр хүүхэд алга болчихсон
Нахиалж буй тэр үрийг харсан өдөр…
Нэг л өдөр тэр хүүхдийг хамгаалахаа андгайлав
Нахиалж буй үр нь өөрөө байснаа мэдсэн хэрэг
0 notes
strangestthingtosay · 3 years ago
Text
Нэг л удаа цээжинд нь наалдахсан
Нэг л удаа уруулыг нь мэдрэхсэн
Ганцхан л удаа үнэрийг нь авахсан
Ганцхан чамайг л өөрчлөхсөн
Бие биенээ сийчээд байгаагаа
Бүтэхгүйгээ мэдэж байсан хирнээ
Хэтэрхий их хайртайдаа
Хагацаж чадаагүй ээ
Чиний минь хэлдэг үнэн байж
Ганц хайр байгаад амьдрал болохгүй гэж…
Чиний минь хэлдэг үнэн байж
Ганц би байгаад бүтэн болохгүй гэж…
Чамдаа очихыг хичнээн хүссэн ч
Одоо л оччих юм бол дахиад эхлэнэ
Чамтайгаа дахиад эхэлчих юм бол
Одоогийн энэ шаналал дахиад ирнэ
Цаг хугацаа эдгээдэг гэж үү?
Цагийн эрхээр чамайгах мартах гэж үү?
Мэдэхгүй юм даа хайртаа
Магадгүй эдгэрэхгүй биз…
0 notes
strangestthingtosay · 3 years ago
Text
Тамхи татах дуртай, гэхдээ тамхи хортой
Чамд хайртай, гэхдээ чи хортой…
Эргээд нэг харах үед харуусал үргэлж дагадаг
Энэхэн зуур чамайг дурсаад хамаг сэтгэлээ би нээе
Юун түрүүнд өчихөд, намайг уучлаарай…
Юунд ч хүрээгүй байж хайртах гэж хичээснийг уучлаарай
Анхнаасаа хайрлаагүй ч, чиний хайр л надад хэтэрхий үнэтэй байсан
Ахин дахин хичээсээр чамд хайртай болсондоо баярлаж байсан
Гайхалтай байсан хайрт минь
Ганцаардал гэгчийг мартуулсан чи минь
Бүх л хугацаанд намайг дүүргэсэн атлаа
Байсан бүхнийг минь ч ховх сорчихжээ
Нэг л өдөр сэрээд харахад
Нэг ч хүнгүй дэлхийд чамтай хэвтэж байсан
Чамаар өөрийгөө дүүргээд амьдарч болно гэж бодсон
Чи намайг гомдоох үед харин хэтэрхий их өвддөгсөн
Чамтайгаа л ярилцдаг болохоор өөр хүн хэрэггүй мэт байсан ч
Чамаас гаралтай шаналалд дэргэд минь хэн ч байхгүй нь гаслантай…
Чамдаа дэндүү их хайртай
Чамайг минь хэн ч орлохгүй
Хайрт гэх үг дахиад миний амнаас гарахгүй
Хамаагүй хэлж болохгүй үг гэж байдаг шүү дээ…
Чи л байж байж бүтэн болдог газар
Чи байхгүй би тахир дутуу
Хэтэрхий хортой атал
Хэтэрхий тэмүүлээд байх юм…
Хэзээ ч бүтэхгүйг нь мэдэх ч
Tumblr media
Хэсэгхэн ч болов хамт байхсан…
0 notes
strangestthingtosay · 5 years ago
Text
Завгүй амьдралын нэгэн хуудас дуусч, ядарсан нүдээрээ өрөөгөө тойруулан харна.
Хямдхан гутал хувцас минь хэдэн жилийн дараа арай өнгөтэй болох байх даа?
Хэзээ нэг өдөр амралт аваад дээшээ харан өнжих байх даа?
Харанхуй дунд дахин нэг удаа бүжээд, дотор байх хүнээ хоосруулаад орхих байх даа?
Хэмээн бодох ахуйд сэтгэл уужирч, дахин хичээмээр...
Амас хийх завгүй өдрүүдийн зэрвэсхэн чөлөөнөөр, хав харанхуй өрөөний голд хэвтээд дурсав.
Хэдхэн жилийн өмнөх дааж барашгүй зовлон, сэтгэл минь шимширч үүр цайтал уйлсан нулмис, хорвоотой танилцах гэсэн хүсэл, эрчүүдийн талаар мэдэх бас мэдрэх гэсэн сониуч зан, охидыг шохоорхон харж санаа алдах, хэзээ ч ирэхгүй хүнийг мөрөөдөн гансрах гээд л энэ бүгд яасн ариун, яасн томоогүй, яасн сайхан байсан юм бэ?
Хүүхэд насны ч биш, залуу насны ч биш яг л голд нь орших гашуун хийгээд амттай дурсамжууд, тухайн үедээ л сэтгэл хоосруулж шархлуулж байсан бүхэн минь дурсамж болон зүрхэнд минь сийлэгдэж одоо дүүргэж байнаа нь бүх зүйл шалтгаантайг гэрчилэх шиг.
Хаяад явсан хөөрхөн хөвгүүн, хаягдаад үлдсэн залуус, шохоорхол төрүүлэм сайхан охид минь та нартаа баярлалаа. Одоо харин сэтгэл минь дүүрэн, та нарыг дурсан мишээл тодруулж байна.
Одоо харин залуу нас минь хэзээ ч битгий дуусаасай...
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Шаналал л илүү үнэ цэнэтэй болгодог.
Зогсох хэрэггүйгээр цус алдаж чадах уу?
Шарх сэдрэж цус алдахаас илүүтэй
Зогсолтгүй урсах цус амар биш гэж үү?
Тэр л үед найдвар барьцаалагдаж
Зүрхээ тойрод харуусал гэгчээр харгалзуулна.
Сул дорой болсоор
Сөрөх хүчгүйгээ мэдэрсээр
Өравч зүрх нь гай болж 
өчигдрийн гэрлийг унтраачихна.
Бүгд л тоологддог
Бүүдгэр өдрүүд үргэлжисээр
Нартай золгох цагаа хойшлуулсаар
Тэгэн тэгсээр бүүдгэр өдрүүд
Тэмцэх өдрүүдээсээ багаар тоологдох...
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Чи хайыг сонгосон.
Уйлах бүртээ залгих шүлс, бугуйнаас чинь урсах цус үгүйлэгддэг болохоор чи хайрыг сонгосон. 
Цээж чинь хөндүүрлэж, задрах шиг болж, эсвэл бүр хоосрох тэр мэдрэмж хүний хүрч болох хамгийн оргил гэж боддог учраас чи хайрыг сонгосон.
Чи хайрыг сонгоод эцэст нь ганцаардаж байна. Учир нь үүнийг илэрхийлэх хэдэн түмэн аргууд бий болохоор ойлгохгүй байх нь элбэг. 
Хөл алдаж унаад эргэж босох тэнхэлгүй, үхэл царайлах үед чинь “Бос, бос, бос” гэж хэлээд босгодог учир чи хайрыг сонгосон. 
Гэхдээ хар даа? Тэр чамайг газар шаах гадас шиг нэг газар нь уячихдаг. Чи ийм л зүйл сонгосон...
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Түүний өнөөдөр амьсгалж чадахгүй байгаа нь
Таазнаас унжих олс бус
Төмрөөр исгэгдсэн гар бус
Тарж бутарсан тархи нь юм
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
what’s buried beneath the sorrow
you watched me clean out the poker tables then dump more than ten thousand on roulette table like a crazy degenerate
and didn’t judge
i was toxic and angry and not the funnest person to be around but you kept rolling me joints and blowing me kisses
i opened the door for you holding back tears & yelled at you to leave
i didn’t want you to see me so weak & hurting –
acting like i didn’t care that you were leaving
what combination of sounds could i make when my lungs didn’t feel worthy of the air that i was breathing?  
i’d rather suffer alone please just leave me alone
then you came to hug me goodbye and the words lodged in the back of my throat melted from the corner of my eyes
and i didn’t want to let go
thank you for believing in me when i didn’t believe in myself
or the night on the porch when it was pouring rain and you were crying and i just wanted to make you stop and i had no idea what i did –
you asked me if i loved you and i was so confused i asked for you to repeat what you said because i thought i misunderstood.  you asked again soaking wet from the pouring rain and when our lips locked i did my best to answer your question
when i held you under the storm, nothing mattered except for us, except for that moment, and in that moment, we were one.
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Чөтгөрүүдтэй зугаацаж, тэдний холбогчидтой гар барилцан мэндлэх гэж л би амьдардаг. Би сүнсээ зараагүй хэдий ч нүгэлт хүслүүд минь яван явсаар хэзээ ч сэрж чадахгүй хар дарсан зүүд болон хувирсан юм.
Надад тамд очих ямар ч хэрэг байхгүй дээ. Төрсөн цагаасаа оюун бодол минь тэнд аж төрсөн байтал биеээр очоод ч их ялгаа үгүй биз ээ. 
Тиймээс л би чамайг ойлгож байна. Надад ч гэсэн маш гүн зүсэгдсэн шарх хийгээд түүндээ зоосон хүрц үзүүртэй хутга байдаг. Ийм л болохоор хэнтэй ойртож байгаагаа сайн бодох хэрэгтэй. 
Мөн би гаднаа хичнээн сайхан аашилж, эелдэг хандаж байсан ч өөрөөсөө хол л байх байсан. Учир нь миний дотор галт уул, хар салхи шиг зүйл орших байх нь үл мэдэгдэнэ. 
Тэгээд ч энэ дэлхий миний хувьд энэ дэлхий харанхуйн эсрэг үзэл сурталтай бурханд толгойгоо мэдүүлсэн гарагаас өөр юу ч биш. Харин би бол энэ бүх сохорол дунд үнэнийг эрж хайдаг хүмүүсийн нэг.
Одоо хаин ганц л зүйл...Чи миний тамхийг асааж чадвал, би чиний амьдралыг асааж чадна....
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Цэлмэг өвлийн дунд сар
Зүрхний минь гүнд орших
Эзгүй хонгол дунд 
Зүрх зүсэм чиний хоолой
Эмзэг цэгрүү хүчлэн дайрна.
Хүйтэн өвлийн жавар шиг
Харанхуйруу буцах сэтгэлд
Гаслантай нь аргагүй
Гийнан дуулан, бүжинэ...
Сүнснээс чинь гарах харуусал
Сүүдэр дунд бүж хэмээн ятгаад
Сарны дор уртаар санаа алдангаа
Сүүлийн шүлэгээ унш хэмээгээд...
Манан дунд намайг чирэн
Мартахгүй тарчилах бодолруу
Мөнх цаст уул шиг дүнсийх
Мөнхийх усыг цацчихаж билээ...
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
maybe once you were a beautiful dream        with a pure and innocent heart in love with everything         but then you were forced to grow up too quickly & those sharp wound-causing edges        of the world severely cut deep into your mind & soul and turned you into a nightmare.
do you remember those summers…       that would never end?  
that only the purest of lovers        would ever understand.
do you remember walking through the beautiful garden         before you met the snake? what about the foreign installation deep in your mind –         your reptilian brain?
from dying stars and serpent gods here we are…
nothing more than robots and machines         murdered in slow motion
         by the mundaneness of our materialistic schemes.
but fuck supernovas and the snakes crawling through the garden of eden, what about our soul?
religions have only steered us away from it & science has systematically told you that the material realm is everything there is to the world.
1 note · View note
strangestthingtosay · 6 years ago
Text
you’re the colors of those pleasant half-remembered dreams drowning the echoes of nightmares.
look for me in forgotten places wrapped in moonbeams crawling out of the twilight
let’s paint everything black
and wait for the shooting stars to falter and collect our wishes
nocturnal fever burning with the nighttime sounds of the countryside
& the moon winks as the aliens on the dark side party with saturn’s ringmakers
watching the river carry marionette puppets as monarch butterflies hover above and flutter by
0 notes
strangestthingtosay · 6 years ago
Text
Царай муут..Ийм сонин царай муутай онц гойд татагдах зүйлгүй залуугийн юунд нь ингэтлээ татагдаад, уулзахгүй бол үхчих гээд байдаг байна аа? Чиний надад хайртай болох явцаас минийх арай хоцорч байх шиг байна. Саяханаас л буюу 12р сарын сүүлээс л чамд ухаангүй дурлаад эхэлчихсэн. Магадгүй чиний хайр л намайг ийм солиотой болоход хүргэсэн байх. Намайг хайрлах хайр, чиний ийм нандин мэдрэмжинд би хайртай...
Хамт л баймаар, юу ч болж байсан үнсээд, гарнаас нь атгаад цааш алхах энэ их хүсэл хаанаас гараад ирснийг мэдэх юм алга.
Хайрт минь би чамд хайртай...
Харах тусам хөөрхөн харагдаад, үнсэх тусам улам их үнсмээр санагддаг чи яг хэн юм бэ? Хэнээс ч илүү амьдралыг минь гэрэлтүүлж хайрыг минь татаад байгаа чи хаана байсан юм бэ?
Хаяа чамд гомдох юм. Эрт гараад ирсэн бол би юу боллоо гэж ийм олон буруу сонголтыг хийж, буруу хүндээ хамаг бүхнээ зориулах байсан билээ дээ? Гэсэн ч одоо бол...
Одоо бол ургах натай зэрэгцээд яараад очдог, унтах цаг болсон ч хорогдоод унтаж чаддаггүй тэр мэдрэмж...
Наддаа лав хамгийн хөөрхөн нь, миний гэсэн бүх зүйл, утга учиртай амьдрах шалтгаан. Ийм мундаг залуу миний нөхөр гэхээр...
Хамгийн гоё нь чиний намайг гэсэн мэдэмж бүхэн нандин. Миний хувьд лав үнэхээр үнэ цэнэтэй хийгээд хайр татам. Тэр л мэдрэмжинд чинь ямар их хайтай гээч...
Чиний минь хайр миний дотор байх хар бараанаас ч чангаар орилсон болохоор чих минь дүлийрээд, нүд минь сохороод зөвхөн тэр ХАЙР л бүх биеийг минь бүрхэж байна. Дулаахан хийгээд тайван юм.
 Хайрт минь, хаяа би айдагв Чиний мэдрэмжүүд үгүйрч, хайр чинь хөрчихвөл... Үгүй ядахнаа намайг энэ нүдээрээ үүрд харахгүй байх вий гэхээс үхтэлээ айдаг.
 Тийм болохоор, диваажинд тийм гэж хэлээч...
Надад тийм гэж хэлээч...
0 notes
strangestthingtosay · 7 years ago
Text
Ганзо-д
Хайр, харуусал, шунал, ихэр, тусгал, бодит бус...
Харанхуйг гэрэлтүүлээд л тээр доороос хүрээд ирсэн
Сэтгэлд тийм дотно байх юм гэж санаагүй агаад
Сайхан бүхнийг мэдрэмжтэй нь өгөөд байдаг нь...
Ийм хүн байдаг юм уу? Гээд л гайхдаг
Ингээд л гараад ирж байгаа юм уу?
Ингээд л явчихгүй биз дээ?
Ихэр сүнстэй ял минь...
Сүүмгэр харцтай
Сэгсгэр үстэй
Хар дотортой
Хайр...
Алдахыг хүсээгүй
Алсрахаас нь айсан.
Ахиад чам шиг хүн
Амьд байхад минь лав таарахгүй.
Ингээд харахаар чи хэн юм бэ?
Ирээдүйгээ төсөөлмөөр ч болдоггүй
Бидний нөхөрлөл хаа хүрэх бол?
Би чи, чи би, би чи...
Би ганзо муу ялд хайртай.
Ганц л зүйл үлдлээ
Ганцхан удаа дус��уулан байж гуйя
Дэргэд минь үлдээрэй...
Дэндүү гэмээр мэдрэмжээ битгий алдаарай...
0 notes
strangestthingtosay · 7 years ago
Text
Мартах шахаж...Түүний харц, царай, биеийг нь мартах шахсан байна шүү дээ. Түүнийг л бодож гуньдаг цаг үе одооо хэр нь үргэлжилдэг ч нүдээ аниад төсөөлөхөд шууд бууж ирэхгүй юм.
Зүүн эгэмнийх нь дор шивээс байлуу даа? Дэндүү нандин тэр шивээсийг нь дахиад нэг үнсэхсэн.
Надруу хараад мишээх үед нь араатан аятай уруулруу нь дайрдаг байлуу даа? Дахин нэг удаа ширтэхсэн. 
Ханатлаа харж чадаагүй болохоор л одоо миний цээж урагдаад, дотроос нь чиний цус булиглаад байх нь гаслантай...
0 notes
strangestthingtosay · 7 years ago
Text
Эр хүн бай...
Хавцлын ирмэг дээрээс
Эргэлзэх зүйлгүй түлхэж чадах
Хайрыг тань гуйгаал ч
Эгэлзээ нь үгүй явж чадах
Эр хүн бай.
Зөвхөн надад гээд
Хугарч, нугарч чаддаг
Зүрх нь далд оршиж
Харц нь ширүүсдэг ч
Зөвхөн намайг л тийш оруулдаг
Эр хүн бай.
Жаахан хөвгүүн шиг догдолж,
Дуу болгоныг сэтгэлээсээ чагнах
Жазз-н хэмнэлд цуг бүжиж
Дүүрэн бодлоо надруу урсгах
Эр хүн бай.
Хаяадаа туниж
Хэсэгхэн бодлогширч
Эрүүгээ чилтэл
Эгэмээ цууртал
Хоосрон гутардаг
Эр хүн бай...
Эцэст нь хэлэхэд битгий сандар
Энүүхэндээ хатуу ч цаанаа сандар.
Зүггүйтэж чаддаг, хөнгөн бодолтой юм шиг хирнээ
Зүгээр л тэнгэр шиг бүхнийг ойлгох ухаан сийл.
Эрхэмсэг эр хүн бай
Энгэртээ наагаад тэвэр
Ерөөсөө л надаас илүү бай
Ердийн биш нэгэн оршихуй бай...
1 note · View note
strangestthingtosay · 7 years ago
Text
Уг нь би чамтай адилхан харагддаг, адилхан зүйл сонирхдог хүн л байвал орлуулчихаж болох юм шиг санагдсан. Урт үс, том уруул, хүйтэн харц, хөөрхөн инээд, тэр дуунууд, тэр үгс гээд л...
Гэтэл үгүй ээ. Хэн нь ч намайг дүүргээгүйн дээр бусдын урт үс том уруул сайхан байсан ч чи л...
Чи л налад хэрэгтэй байсан. Чи л орлууулашгүй, чи л онцгой.
Магад чи тэднээс царайлаг эсвэл тэднээс илүү байж чадахгүй ч чи л намайг дүүгэх байсан.
Хонгор минь, энэ хэзээ ч дүүрэхгүй нь бололтой...
0 notes