adeepsouledone
adeepsouledone
zayya
27 posts
Don't wanna be here? Send us removal request.
adeepsouledone · 7 days ago
Text
Tumblr media
0 notes
adeepsouledone · 14 days ago
Text
bichmeer bga yum zunduu ih baina=yu ch bichmergui baina
0 notes
adeepsouledone · 27 days ago
Text
buh zuils unen, bi hudal. Buh hunii hair hudal. Tsag hugatsaa unen, delhii yrtunts hudal. Setgel unen, uildel hudal>> Uildel unen, ug hudal. Minii bichverud hudal, eniig dahij unshih uyd medregdeh medremj unen. Chi hudal, bi hudal. yag unendee bugd hudal.
0 notes
adeepsouledone · 1 month ago
Text
Унтаад сэрэхэд таван жилийн өмнө оччихсон энэ бүх зүйлс зүүд байвал хамгийн түрүүнд би ямар их хайртайгаа хэлээд таныгаа зөндөө их үнсэнэ дээ. Сайхан зүйлс тохиолдож, сай�� хүнтэй хамт байгаагаа мэдрэх бүртээ бүгдийг нь надад илгээсэн бэлэг нь, намайг хайрладаг хайр нь л гэж боддог. Ийм том болчихоод ч буцаагаад өгч чадах юу ч гүй надад үлдээгээд явсан зүйл нь миний ухамсар, төлөвшил, хүмүүжлээс эхлүүлээд бүгд хамгийн үнэ цэнэтэй. Үргэлж хамт байдагт ямар их баярладаг гээч. Муухай зүйлс тохиолдоход таныг санаж, сайхан зүйлс тохиолдоход танаас ирсэн гээд сэтгэлдээ хамгийн чангаар тэвэрдэг. Буцаад ирээсэй. Наддээр ирээсэй. Шинээр мэндлэхдээ миний энгэрт тэврүүлээсэй.
0 notes
adeepsouledone · 1 month ago
Text
Би түүнд хэр их хайртай вэ? гэж өөрөөсөө асуух бүрт өөр өөр хариулт надад орж ирдэг.
- Арай илүү хайртай нь амьд үлдээд, бага хайртай нь там руу явна гэвэл би өөрийгөө чамд хайргүй гэж хэлээд чиний амьдралын төлөө тамруу явж чадахаар хэмжээний хайртай.
- Чиний хайр минийхаас их болж чамд мэдрэгдэх үед чамайг надаас уйдаад явчих байх гэж айсандаа хайраа нууж чадахаар хэмжээний би хайртай.
- Чамаас холдох шалтгааныг 99% гэж үзэхдээ, үлдэх шалтгаанаа 199% гэж өөртөө итгүүлж чадах хэмжээний би чамд хайртай.
- Чамайг надад хайртай гэж хэлэхэд энэ үгнээс өөр юу ч үгүй үлдсэн ч чиний байгаад цадахаар хэмжээний хайртай.
- Чиний тэврэлт, чиний үнсэлтээр ус шиг дутдаг би агааргүй дан ус уусан ч амьдарч чадна гэж өөрийгөө зориглуулж чадахаар хэмжээний чамд хайртай.
- Чи минийх, би чинийх байвал хараагүй сохор, сонсголгүй дүлий байсан ч чамайг харж, чамайг сонсож, зөвхөн чамтай хамт амьдарч чадахаар хэмжээний би чамд хайртай.
0 notes
adeepsouledone · 2 months ago
Text
Joohon uhraagad dhd ehlchxj bolohguim bhda. Arai tsegtstei, arai setgeliin beltgeltei ehluulh yumsan. udur n bvh yum zuv zugeer, shunu n harin buh yum bodogdood shantarkad
0 notes
adeepsouledone · 2 months ago
Text
Хамтдаа хаа хүрэх вэ?
Хэр ихийг алгасаж, хэр ихийг тэвчих вэ?
Юу нь үнэн, юу нь худал вэ?
Дотор маань байдаг тэр олон нүүр, олон араншингаас минь алийг нь хайрлаж, алийг нь үгүйсгэдэг вэ?
Хаана таслал тавих ёстой юман дээр цэг тавьж, хаана цэг тавих ёстой дээр таслал авчихав?
Амар тайван би “одоо”-д огт байхгүй бол ирээдүйд байна уу?, өнгөрсөнд байна уу?
Өнгөрсөнд болсон зүйлсийг орхиж чадахгүй бол үнэнтэй эвлэрэх үү? дахиж үнэнийг хайх уу?
Өөртөө итгэх ямар ч итгэлгүй болчихоод өөрийгөө би хэнээс хайгаад байгаа юм бол?
Зүрх өвдөх нь зовлон уу? хайр уу?
Би яг хэн байгаад, надаас хэнийг хүмүүс хүсдэг юм бол?
Хэр ихийг алгасаж, хэр ихийг тэвчих юм бол?
Би яг чадах болов уу? Би хэвийн болох болов уу?
0 notes
adeepsouledone · 2 months ago
Text
Өрөөнд ассан улаан ягаан гэрэл надад харагддаг шигээ цонхны цаанаас ч тэгж харагдаасай. Хэзээ ч чадахгүй гэж мэдрэгдсэн хэрнээ л оролдоод үзэх шийдвэрт хүрсэн маань зүгээр л надад “хэзээ ч” гэдэг үгний хязгаарыг харуулах гэсэн юм болов уу? Од харвахыг л хүлээж байсан чинь тэр найдварын одод маань зүгээр л над дээр тэр өндрөөс унаад ирэв үү? Тайвшралыг өөр хүнээс биш өөрөөсөө мэдэрмээр байхад.. Бага байхад таван цулын хуушуур нэг амсаж үзэхдээ за энийг залгивал л шууд бөөлжих байх гэсэн бодол төрөөд шууд гаргаж байснаас хойш нэг ч удаа таван цул идээгүй, бүр оролдож ч үзээгүй. Толгойд угаасаа л хамгийн муухай амттай мах гээд кодлогдчихсон. Хааяа идээд үздэг юм уу гэж боддог ч аан энэ угийн муухай амттай юм чинь гээд айгаад байдаг. Таван цулын махыг би уучилдаггүй юм болов уу? 🫠 Идэж үзээд хэрвээ дажгүй байсан ч би залгих юм болов уу? Өөрөө өөрийгөө хуураад залгичих уу? Заавал идэх шаардлагагүй зүгээр махаа идээд л амьдарчихгүй. Гэхдээ бас хүмүүс чи идэх үү? амсах у? гээд тэр муухай амтыг сануулаад байхгүй л бол ..
0 notes
adeepsouledone · 10 months ago
Text
Хүйтэн болох тусам л хэцүү болоод байдагт дасах хэцүү байдаг. Дулаан улирал хэтэрхий хурдан, хэтэрхий тод өнгөрдөг болохоор өнгөгүй өвлийг дахиж үзмээргүй санагддаг. Хамгийн зөв хүйтрэх явцаар алхмаар байна. Гадаа эрс хүйтэрсэн ч доторх маань бага багаар сэрүүцэх ч юм уу, бага багаар тэгшрэх тийм замаар л холхимоор байдаг. Намайг өөрөөс маань илүү хайрладаг хүмүүс л битгий над шиг даараасай. Даарах үед нь дулаацуулах хамгийн үр дүнтэй хэрэгцээ нь би байж чадаасай. Миний дулаацах үйл явцыг алгасахгүй л бол олон хүнийг тэрнээс илүү дааруулчих юм шиг, олон хүн зовчих юм шиг. Заримдаа өөрийгөө зуны улиралд нь хаячихмаар санагдаад нэг л үйлдэл хийхээр, хайртай хүмүүсийнхээ цагийг өвөлд нь зогсоочих юм шиг. Хэзээнээс энэ хэмжигдэхүүн гарч ирээд, хэзээнээс би энэ цаг тооллоор явдаг болчихов. Энэ цаг тоололд тааралдах миний нулимс болгон надтай хамт дулаацсан хүмүүст өгөх түрээс юм болов уу даа.
0 notes
adeepsouledone · 10 months ago
Text
Давахгүй гэсэн даваагаа дал давах нь
Далдыг ил болгосноороо бараг алт авах нь
0 notes
adeepsouledone · 2 years ago
Text
ш
Энд уулзаагүй удсан байна) Сэтгэл зүй маань бага зэрэг муу байсан ч энд иртлээ туйлдаагүй хэдэн сар болжээ. Хяналттай байсан бололтой. Гэхдээ тийм байлгах хэцүү байлаа.. Өнөөдөр энэ сарын 18н, сарын дундаас даваад явж байна. Ганцаараа хонож байгаадаа 30минутын өмнө баяртай байсан ч одоо бол бага зэрэг айж бас цээж өвдөх. Яг ийм өдрүүдэд, яг ийм зарим шөнүүдийг л хэцүү давдаг байсансан. Өнөөдөр тэр өдөр бололтой. Хэн нэгнээр дутаад эсвэл хэн нэгэн илүүдээд байгаа юм шиг. Асуудлууд яг дуусаад эхлэхээр хэтэрхий тунисандаа ч юм уу уураа хянадаггүйдээ ч юм уу дандаа би хохирсон мэдрэмжүүд яг ийм шөнөөр намайг хатгаад байна. One piece тасралтгүй нилээн хэдэн өдөр үзсэн. Marineford arc дөхөөд ирсэн чинь цаашаа үзэх хүсэл төрөхөө больчихсон. Шалтгаан нь гуниглахаас айсных л.. Шинэ драма эхлүүлсэн маань (hospital playlist) зөндөө таалагдав, эхний ангиаасаа л. Гэхдээ үзмээргүй санагдаж байгаа нь бас л миний аймхайгийх. Эрхлүүлэгчийг маань санагдуулах юм шиг. Тэр эмнэлэгийн үнэр, эмчийн хоолой, коридорын шал, улавчны хурдан тасардаг резин, тэр шөнө, 6н цагийг сэрүүлэг гээд юуг ч мартаагүй өөртөө гомдох. Зуны сүүлийн сар нас барсны гэрчилгээг нь бариад 3 хоног гадуур явахад тэр жижигхэн ногоон дэвтэр ямар хүнд байсныг санав. хэзээнээс ийм аймхай болчиховдоо-- Атаархдаг-айдаг-нуудаг-үзэн яддаг-хариуцлагаас зайлс хийдэг-- 19оны намараас хойш намарууд бүгд таалагдаагүй байж. 
Tumblr media
0 notes
adeepsouledone · 2 years ago
Text
Тэр хүн. 
Тэр хүн гэж эхлэмээр байгаа энэ өгүүлбэрүүд үнэндээ тэр охин л доо. Гэхдээ тэр охин хэр баргийн охиноос зөөлөн, бас хэр баргийн залуугаас илүү хүчтэй. Хааяа ээж шиг минь ч санагддаг үе байдаг болохоор тэр хүн гэж эхлэмээр байсан юм. Тэр хүн найз. Яг анх удаа нөхөрлөл гэж юу байдгийг, найз гэж ямар хүн байдгийг мэдрүүлсэн хүн гэж өөрт нь би хайр хүрэх тоолондоо л хэлдэг байснаа санаж байна. Хэний хэн нь мэдэгдэхгүй хачин ааш муутай эргүү охиноос юуг нь олж харж хажууд минь үлдсэнг нь гайхдаг. Анх харсан хүн болгоноо үзэн яддаг надад яагаад ч юм дулаахан санагсдан тэр охин. Цайвар арьс шаргалдуу үстэй болохоор ч тэр юм уу, үнэхээр хөөрхөн санагдсан охин, үг цөөтэй юм шиг хэрнээ хэлэх гэсэн санаагаа маш сайн ойлгуулдаг охин, өөрийгөө таг мартаад бусдад туслах гээд байдаг нэр хүндээ боддог охин, хүний нүдэнд жижигхэн хэрнээ өөрөөсөө маш том аура асаадаг тийм сонирхолтой охин. Хүнд тусалж чадаагүйдээ өөрийгөө зүхдэг, энэ дууг сонсоорой гэхэд марталгүйгээр маш анхааралтай сонсдог, үзээрэй гэсэн зүйлийг дурлаж үздэг, гаднаа хатуу юм шиг хэрнээ надтай л адилхан нулимс нь нүдэн дээр нь бэлэн байдагаас гадна үлгэрийн баатраас илүү зоригтой юм шиг хэрнээ ганцаараа байхаас үхтлээ айдаг тийм хөөрхөн охин байдаг. Үнэхээр энэ хүн байдаг.Энэ хүнийг л алдах ёсгүй гэж боддог атлаа би ойрхон байгаагаар нь хамгийн их зовоодог байх.. Өөрөө ч бүрэн бодож амжаагүй хэлсэн үгэнд нь найз залуудаа эрхэлж байгаа юм шиг л гомддог би хэзээ том болохоо мэдэхгүй юм. Хайртай болохоор илүү их харилцааны доголдол гардаг байх л даа. Үнэндээ л давахгүй даваагаа долоо давдаг шиг уурлахгүй гэж дотроо бодсон тоогоо би хэдэн зуу дахин үржсэн хэмжээний түүнд уурладаг... Том болдоггүй хүнээс их юм харж хүлээж суудаг би чамайг л надтай үлдээсэй гэж унасан сормуус болгондоо шивнэдэг сонин хүн бололтой...
Хайрын нулимс цэцгийн нэртэй охинд...
20/01/2023
Tumblr media
3 notes · View notes
adeepsouledone · 2 years ago
Text
-юм ярих уу? -өдөржингөө ярьж ярьчихаад -яахавдээ гоё төсөөлье -багшийн хэлснээр сэтгэцтэй хүний төсөөлөл сайн байдаг гэсэн. Би эрүүл баймаар байна. -тэгвэл өнгөрснөө? -багшийн хэлснээр тэнэг хүн л өнгөрсөнд үнэн бий гэж боддог гэсэн, өнгөрснөө дүгнэмээргүй байна Ахиад л инээлдэнэ. -чиний багш чинь бурхан юмуу? Хэлсэн юм болгон нь үнэн байх уу? -үнэн бол харьцангуй бус туйлын байдаг, тийм учраас үнэнг ирээдүйд буй гэж боддог болсон. -тэгж бодохоор уг нь амар байгаа биз? -хачин амар. Би тайвширдаг гээд л бод.
0 notes
adeepsouledone · 2 years ago
Text
..Агаарын бөмбөлөгөн доторх маргаан дуусахтай зэрэгцээд газардаж байгаа бололтой. Өмнө нь хэзээ ч очиж байгаагүй тэр айл руу амьдардаг аятай л онгойлгоод орчихов. Дотор нь нөгөө л нэг хүн асар гунигтай, уйлж унжаад, хамаг юмаа бусниулчихсан цаашаа хараад зогсож байна. Надад юу болсноо тайлбарлаад байгаа бололтой..би ойлгохгүй доошоо хараад л. Хажуугаар зөрөөд гарахад нь л сая нэг ухаан орох шиг. Араас нь хайж гараад дээвэр дээрээс олсон. Бас л цаашаа хараастай (үргэлж цаашаа хардаг). Хальт эргэж хараад нэг юм хэлчихээд үсэрчихлээ. Юунд ч эргэлзэхгүйгээр араас нь үсэрч байх юм би.. Тийм их хайртай юм уу, тэгж их гэмшсэн юм уу.. Гэхдээ аль нь ч үхсэнгүй. Унах замдаа онгорхой цонх руу орчихсон. Аварна гэж үсэрсэн би өөрөө аврагдсан бололтой. Тэр гэмтчихсэн. Улаан нялга болчихоод намайг хаяаад гараад явчихлаа. Араас нь зууралдаад зууралдаад надад "холд" гэхээс өөр юм хэлсэнгүй. Араас нэг гар намайг татаад "наадхаа явуулаа, чи л явуулчихвал болно" ухааны юм хэлээд байна. Уйлаад л байсан...
Дахиад л нэг гунигтай зүүд.. Дахиж ийм зүүд зүүдэлмээргүй байна.
Tumblr media
0 notes
adeepsouledone · 3 years ago
Text
Арай л хол юм уу даа? Уучлалт гуйгаад, тэврээд аргадаад суудаг үе.
Өөрийн бурууг дардаг, хэзээ ч эргэж ирэхгүй амлалтын дөнгөж 30%
Зарим зүйлс хэвээрээ шүү, чангаанзны амт, толгой өвтгөдөг өдөн дэр чинь.
Хичнээн дулаахан хонодог ч, хөлөн дээр давхарладаг дөрвөлжин хөнжил.
Дэрэн доороосоо үзэм, талхны хариулт, балаа хавчуулсан дэвтэр,карт
Дэлгүүрийн үүдэнд ирээд хальт зогсонгоо: өнөөдөр зайрмаг идэх үү? Мөнгийг нь авах уу?
Юу ч авахгүйг боддог ч, үнэндээ бүхнээ өгчихөж ээ, одоо түүнийг нь дийлэхгүй нь..
Хүүхэд өлсөж болдоггүй гэх үед нь аль хэдийн насанд хүрсэн байснаа анзаараагүй..
Хүлээж байгаарай удахгүй очно гэвэл, намайг хүлээж авахгүй гээд алга болчихвол яах уу?
0 notes
adeepsouledone · 3 years ago
Text
Чиний гуниг аравдугаар сард гацчихсан байсан. Сэтгэл чинь ч угаа хүртэл гандчихсан намрын шарласан навч шиг. Гунигтай.
-Temu.
0 notes
adeepsouledone · 4 years ago
Text
Tumblr media
404 not found. 404-р өрөө тэдний голд байдаггүй
Шөнө дунд болчихож. Хамт хэвтэж байхдаа шөнө цаг харахад 04:10 болж байсныг санаж байна. Нэг нүдээ нээчхээд хоёулаа буцаж унтаагүйгээ, өглөө хичээлтэй байсан тэр гүрийсээр байгаад тасласаныг нь ч санаж байна. Яг адилхан шөнийн 04:10 асар өөр байна. Тэр байхгүй. 5 болсон ч, үүр цайсан ч тэр байхгүй. Байхгүйд нь дасдаггүй.
Өөр нэг долоо хоногийн эхний өдөр өнгөрчихлөө. 6-н жилийн өмнө хайрладаг байсан дуугаа өнөө өглөө олж сонссон. Тэр үеийн надад бүх юм байгаа гэж боддог байж. Миний бүх юм гэж тодотгох хүн минь намайг хайрласан төлбөрөө авч амжаагүй явчихсан. Би ч гэсэн хүнийг хайрласан төлбөрөө авч чадалгүй эсвэл хүнд төлж чадалгүй явахаас айж байна.
Төлбөр-хайр?
Хариу нэхэхгүй хайрлах---
Би чаддаггүй. Би ээж болсон ч хүүхдээсээ хариу нэхнэ. Тэр минь сайхан амьдарч чадахаа надад нотолж байж би үхнэ.
Би үхнэ-хэцүү уншигдаж байна.
Би үхнэ- үнэхээр ойрхон уншигдаж байна.
0 notes