Text
2019 theme: Team, environment people
Нэг хүн ур чадвар хөгжүүлж болох ч том ажлын ард гарахын тулд багийн хүчийг ашиглахгүй бол биеийн болон сэтгэлийн хүч, урам зориг, ухаан санаа г.м шаардлагатай олон зүйлээс аль нэг нь дутагдаж гацаж орхигдог. Ингэж гацсан ажил цаг хугацаа өнгөрөхөд юу ч байгаагүй мэт үр ашиггүй хөдөлмөр болдог. Гэвч баг бүрдүүлэх, хүрээлэл бий болох гэдэг нь миний хувьд нилээн сул тал бололтой. Зөвхөн нэг ажил төдийгүй өөрийн болон эргэн тойрноо харахад хүчин чадал их сул санагдах болсон тул хэрхэн үүнийг нөхөх вэ?
1. Давуу талтай буюу шинэ салбарт гарах
2. Хувь хүний натуртай өөрчлөлт хийх
чухам аль нь вэ, Эргэн тойрондоо хэрхэн хүчирхэг баг бүрдүүлэх вэ? Хүчтэй хүмүүстэй хамтарч чаддагүй өөрөө хийх гэж оролдоод байна уу?
0 notes
Text
2018 theme зорилго: Энэ миний зам
Амьдрал өөрийг олох бас өөрийг бүтээх. Өөрийгөө олох нь бүтээхэд хялбар болгодог. Хэлсэн: Чулуужав. :P
Хэлсэн хүн хайгаад олсонгүй ийм үгнүүд л байна хаха:
Хувь заяаны хувьд ч адил ойлголттой болсон. Өмнө нь Хүн бүрд өөрийн гэсэн хувь заяа би гэхээр тэгээд хувь заяагаараа болог гээд идэвхгүй амьдрах уу гэж асуудаг байж дээ хэхэ.
Ингээд нэг дууны линк тавинаа. Энэ миний нэг их сонсоод байдаг дуу биш googleдсэн гарч ирлээ шүү. Гэхдээ дашгүй
https://www.youtube.com/watch?v=EQoIPQ2oKDg
0 notes
Text
Аз жаргалын тухай ШУ
Аз жаргалыг хүн бүр өөрийнхөөрөө өөрөөр тэр битгий хэл өнөөдөр маргааш хоёр өөрөөр тодорхойлдог ч тэдний туулийн зорилгоо аз жаргал гэдэг.
Би ч энэ талаар тийм ч мэдэхгүй юм гэхдээ хэд хоног сонирхон судалсанаас доорх зүйлс таалагдав.
Аз жаргалын 3 хэлбэр, цаг хугацаа:
Гэхдээ эдгээр - ийг нэгтгэвэл жинхэнэ аз жаргалд хүрнэ. fractal бүтэц шиг энэ нь Хүн холын зорилготой, түүнээсээ таашаал авдаг бөгөөд ойрын болон өдөр тутмын зорилго, ажил хөдөлмөр нь түүнтэй нэгэн адил буюу зөрчилдөөнгүй байх аваас нэн чухал.
Энэ нь ажил амьдралын хувьд мөн л нэг зүйл байх хэрэгтэй:
Ингээд хамгийн чухал нь Холын зөв зорилгогүй хүн ойрд жаргаж чаддагүй. Тиймээс холын зорилгоо олох, би болгох нь маш чухал санагдлаа даа.
0 notes
Text
Амьдралын философи Ikigai
Хүмүүс хүсээгүй зүйлээ хийж амьдралын асар их цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алддаг. Бас буруу замаараа явбал хүч хөдөлмөр, хичээл зүйтгэл, эрүүл мэнд гээд зарцуулсан бүх зүйл хоосон болдог. Тиймээс энэ надад их чухал санагдсан. Зөв замаараа явбал удаах явах, эсвэл ганцаардах, хүмүүс ойлгохгүй байх энэ бүхэн тийм ч чухал биш.

0 notes
Text
2017 theme дүгнэлт: Хундаам
30 хүрсэн хойноо өөрийн сонирхолыг дагахаар шийдэж анхан шатнаас нь эхлэн суралцаж эхлэв. Зөв хундаамаа тавьсан л гэж найдаж байна.

0 notes
Text
Snowball - Цасан бөмбөг

Warren Buffet -с сурахын тулд The Snowball Warren Buffett and the Business of Life номыг файлаар уншиж байгаад орхисон одоо нэг цаасаар авж уншъя даа.
It is the winter of Warren’s ninth year. Outside in the yard, he and his little sister, Bertie, are playing in the snow. Warren is catching snowflakes. One at a time at first. Then he is scooping them up by handfuls. He starts to pack them into a ball. As the snowball grows bigger, he places it on the ground. Slowly it begins to roll. He gives it a push, and it picks up more snow. He pushes the snowball across the lawn, piling snow on snow. Soon he reaches the edge of the yard. After a moment of hesitation, he heads off, rolling the snowball through the neighborhood. And from there, Warren continues onward, casting his eye on a whole world full of snow.
0 notes
Text
Зарааны концепцыг дуртай зүйлээ хийхээс эхэл:
Зарааны концепц гэдэг нь 1. Та хийхийг хүссэн зүйлээ хийх 2. Чаддаг зүйлээ хийх 3. Түүгээр мөнгө хийдэг байх гэсэн 3 шаардлага хангах зүйлээ олж хийхийг ойлгож болно.
Тэгвэл хаанаас нь эхлэх вэ? Гэхээр дуртай зүйлээсээ эхэл. Яагаад дуртай зүйлээ хийхээс эхлэх вэ? гэдэгт өмнөх постонд оруулсан Бизнест ч бас хайр чухал | Хулан Даваадорж | TEDxBagaToiruu ведио бараг хариулчих байх.
0 notes
Link
Бусдын төлөө гэж өөрийгөө хуурах хэрэггүй.
Нэгдүгээрт. Өөрийнхөө дуртай зүйлээ хий
0 notes
Text
Сүүлийн хэдэн жилд тогтсон зарим итгэл үнэмшлүүдээс:

0. Өөртөө итгэх урт хугацаандаа зүрх ялдаг: Хүн бүр дуртай зүйлээ хийвэл амжилтанд хүрнэ гэж ярьдаг. Гэхдээ Зарим хүн чаддаг юмаа хийхгүй бол амьдарч чадахгүй ч байж мэдэх хүмүүс байдаг. Өөртөө итгэ, өөрийнхөө хүссэнийг хий, хүссэнээрээ амьдар. Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх орноо хайрлах, эх дэлхийгээ хайрлах гэсэн дарааллыг алгасах гээд үзээд байх нь асуудал болж мэдэх юм шүү :) Бас хүнд хэзээ ч салдагүй тийм нэг итгэл найдвар гэж байдаг. Энэ бол хамгийн хүчирхэг зэвсэг. Магадгүй энэ утгагүй амьдралыг чинь утгатай болгож болох юм.
1. Боломжоос илүү Хэрэгцээнд тулгуурлах хандлага: Рациональ буюу Ухаалгаар бодоход одоодондоо ямар ч боломжгүй мэт харагдаж байгаа зүйлийг ч хийх гэж оролдох. Олон мундаг залуучуудыг мэднэ тэд одоо гарц харагдахгүй байгаа бол оролдож үздэггүй орхидог. Харин би энэ асуудлыг үнэхээр шийдэх нь хэрэгтэй юу үгүй гэдэг асуултуудыг түрүүлж аль болох шийдэхийг оролдож байгаа. Энийг нэг хүнээс сурсан юм. Тэр хүн өөрөө мэдэж байгаа. :P
2. Key things: Бодит амьдрал хязгааргүй олон хэмжээстэй бөгөөд бүгдийг та хянах боломжгүй. Гэхдээ ��ухайн бизнес, бүтээгдэхүүнд, цаг үед хамгийн чухал хэмжээс гэж байдаг. Тэр нь таны үзээд байгаад онол, төсөөлөл, туршилтанд сонгож тусгасан хэмжээс мөн ч байж болно эсвэл биш ч байж болно. Бизнес бүрт ашиг авчрах, эрсдэл дагуулах хамгийн чухал хэсэг гэж байдаг. Чухал хэсгийг нь ихэвчлэн туршилтаар мэдэх боломжтой. Орчин үед Маш их мэдээлэл санал танд урсаж орж ирж байх тул байнгийн хасалт, таналт хийж байх хэрэгцээтэй болсон.
3. Brain: Хүний амьдрал бол олон хэмжээстэй харин түүнийг тархи бол хоосон цаас та тэрэн дээр юу ч бичсэн байж болно. Харин сөрөг зүйл их бичээд байвал арилгахад маш хэцүү гэдгийг анхааруулахыг хүсч байна. Хэрэв чи ойлгож бүгдийг мэддэг байсан бол амьдрал маш шударга зүгээр голын урсгал эсвэл өөрчлөх боломжгүй хувь заяа байж мэдэх юм. Шударга бус санагдаж байгаа нь таны тархинд суусан төрөл бүрийн хүлээснүүдээс болж байгаа хэрэг. Жишээ нь ёс суртахууны хэмжээснүүд хүүхэд насанд л бий болдог болохоос туйлын зүйлс биш. Тархи гэснээс толгой амралтын өдөрийн өглөө, эсвэл алхах, цэцэг услах г.м-н үед төвлөрч сайн ажилдаг. Стивын чухал уулзалтууд алхангаа хийсэн байдаг тэ :P
4. Live for today: don’t forget. Юу ч туйлын бус: Амьдрал бол шударга биш юунаас ч хэзээ ч салж болно гэдгийг бид мартчихдаг. 30% ирээдүйдээ хадгалаад 70%--д өнөөдрөөрөө харамсах зүйлгүй амьдарах. Хүрээний асуудал буюу Хүмүүс бид туйлд хүрч чадахгүй. Харин өөр гаригыг клончилж, амьдралын үүслийг тодорхойлж чадна. Энгийн зүйлсээс сайн сайхныг мэдрэхээ мартдаг хэвийн хоол идэх чадвар, зүгээр 8 цаг унтаж чаддаг бол юмсыг харж чаддаг бол, хэвийн бие засаж чаддаг бол танд маш үнэтэй зүйлс байна. Үүнээсээ аз жаргалыг мэдэрч сурах хэрэгтэй байх.
5. Ардчилалын тухай: Би ер нь улс төрийн талаар А үсэггүй, сонирхдогүй нөхөр. Гэхдээ ер нь амьдарч байгаа нийгмээ ойлгохгүй бол. Хүнтэй юм ярьчихаад дараа нь юу ч санахгүй байхтай адил зүйл, бас бидний амьдралд их нөлөөлдөг бөгөөд хүмүүс чиний өмнөөс амьдралыг чинь шийдэж байдаг шиг санагдах болсон. Тэгэхээр ардчилал бол олонхийн шийдвэр гаргалтын тогтолцоо, цөөнх ихэнхдээ хохирдог. Жнь: Чи ангийхантайгаа хоолонд гаръя гэвэл олонх нь солонгос хоолонд орох санал гаргаад орсон. Гэтэл чиний ходоодонд энэ нь тохирдоггүйгээс шөнө олигтой унтаж чадаагүй улмаар маргаашийн хичээлээ сайн ойлгоогүй, нөхөхийн тулд 2 өдөр сууж унших хэрэгтэй болсон г.м ийм жижиг зүйлээс эхэлдэг. Энэ байдал нь байнга давтагддаг тогтолцоо учир үүнд хэрхэн шийдэл олох нь чамд хэрэгтэй. Суурь зарчимуудын шийдлийг мэддэг байх хэрэгтэй мэт. Элбэгдорж ах 30 гаруй жил уст төрд суралцаад Ардчилал бол оролцоо, хариуцлага, сонголт, шийдэл, боломж юм байна гээд саяхан ном гаргасан байсан. :P
6. Бусдын юу гэх нэг их чухал биш: Бусдын үзэл бодол тэднийг юу гэж бодох бол гэдэгт төдийлөн анхаарах хэрэггүй. Энэ нь боломжгүй Хэрэв тэгээд байвал чи хүн бүрт таалагдахын тулд хэн ч биш болж хувирна, юунд хүрч чадахгүй, магадгүй галзуураад л дуусна чадахгүй. Гэхдээ энэ нь огт сонсохгүй бай гэсэн үг биш гэдийг өсвөр нарсны хүүхэд биш бол ойлгоно.
7. Үзэл бодол: Хүн бүрт үзэл бодол байдаг тэр нь ухаалаг дүгнэлт өгөхөөс өмнө шийдвэр гаргахад нь аль хэдийн нөлөөлсөн байдаг. Үүнийг та 12 Angry Men (1957) киноноос үзэж болно шүү.Ер нь сайн муу, зөв буруу гэж байхгүй байж магад учир нь хэн хэзээ ямар өнцөгөөс хамаарч шүүснээс хамаарч чиний шийдвэрийг үргэлж өөр өөрөөр үнэлэгдэх болно. Амьдрал өөрөө олон талтай. Энэ нь цаашаагаа доорх:
8. Туйлын үнэлэмж: Муу хүн, эсвэл сайн гэж байхгүй. Тэдний суурь өгөгдөл, өнгөрсөн амьдралын туршилга, одоо байгаа орчиноосоо хамаарч өөр өөр өнгө харуулж байдаг. Гэхдээ энэ нь чи хүн бүрийг учрыг олох гээд үзээд бай гэсэн үг биш амьдрал чинь хүрэлцэхгүй. Амархан ойлголцож сайн талаа хурцалдаг хүмүүс ч байдаг, уулзахаараа сөрөг талуудаа хурцалдаг хүмүүс ч гэж байна. Аль аль нь амьдралд чинь тохионо. Хүлээн зөвшөөр.
9. Мэдэхийн хэрээр үйлийн үр нэмэгдэж хамааралгүй процесс байхгүй болно: Ертөнц дээр хүмүүс дэндүү жижигхэн бид мэдэхгүй зүйлсээ бага багаар нээсээр л явна. Жилийн өмнө л Гравитацын долгион байдагийг баталлаа. Мэдэхийн хэрээр удирдах боломжтой болно. Тэр хэрээр үйлийн үр нэмэгдэнэ. Нөгөө санамсаргүй процесс нь байхгүй болно. Мэдлэгт хязгаар байхгүй, Ер нь энэ талаар дараа үргэлжлүүлье сунжрах нь :P
10. Хэлэх үг: Хүн 2 үгнээс бол харамсдаг: Нэг нь уурандаа хэлсэн үг, нөгөө нь зориг дутаад хэлж чадаагүй үг.
Заза хоолондоо гарлаа хэхэ
0 notes
Text
2017 theme: uncaged
Ихэнх хүмүүст өөрийн гэсэн хүлээс байдаг. Хүлээснээсээ чөлөөлөгд гэж ушсан хүн байвал ерөөе дөө. Ингээд Zac Brown Band хамтлагийн Uncaged album-ыг зориулъя. :)
https://www.youtube.com/watch?v=gbIJeMniHKU&list=PL4xl0XXUuWYUCVxQGHcuHAuzxe-DJ0vS4&index=2

0 notes
Text
2016 theme: korea serial
Анхын төлөвлөсөн theme амьдралын тэнцвэр, жижиг сажиг зүйлд анхаарал хандуулах байсан. Дүгнэлт нь ерөнхийдөө бага зэрэг хэрэгжсэн гэхдээ жилийн сүүлрүү korea serial болсон доо хэхэ
Ажил амьдралын ил цагаан дээрэм хаа сайгүй
Хувь хүний сэтгэл хөдлөл ...
Хүмүүсийн дотуур тамир, амиа бодсон зан
Prison delimma
... г.м
гэхдээ л их сонирхолтой азтай төгсгөлтэй жил :) #uncaged

0 notes
Link
Хүмүүс бид ухаалагаар дүгнэлт гаргаж шийдвэр гаргахаас илүү үзэл сурталд хүлэгдэж байдаг. Тиймээс зан төлөвийн эдийн засаг илүү амьдралд ойр байдаг.
0 notes
Text
Мэдээллийг графикаар дүрслэх
Jon Schwabish, Severino Ribecca гэдэг залуус бидний ажилд өдөр тутам хэрэглэгддэг графикуудын төрөл тэдгээрийн харилцан хамаарлын талаар системтэй илэрхийлсэн дата визуализэшн хийх янз бүрийн оролдлого хийж The Graphic Continuum нэртэй пост хийгдсэн байна. Тэдний гаргасан сүүлийн хувилбар нь:

0 notes