Text

UX буюу хэрэглэгчийн туршлагын суурь зарчим.
UX дизайн гэвэл шууд л вэбсайт, апп гээд л ux дизайнер, вэб хөгжүүлэгч гээд шууд л ойлгочих байх. Харин үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны салбарт бодитоор бас хэрэгждэг.
1. Хэрэглэгч төвтэй байдал
Хэрэглэгч бүхний түрүүнд! Хэрэглэгчийнхээ хэрэгцээг ойлгон, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг тодорхойлон хэрэглэхэд тохируулах нь чухал. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Starbucks нь хэрэглэгчдэд зориулсан хувийн захиалгын туршлагыг санал болгосноор амжилттай ажиллаж байна. Худалдааны салбарт IKEA нь хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан өөртөө үйлчлэх худалдан авалтын туршлагыг бүрдүүлсэн байдаг. Үйлдвэрлэлийн салбарт Tesla нь хэрэглэгчийн хэрэгцээг ойлгон зах зээлд дэвшилтэт цахилгаан автомашины шийдлийг амжилттай нэвтрүүлсэн. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, хэрэглэгчдийн хэрэгцээг ойлгон, өөрийн бизнесийн онцлогт тохируулах, илүү хялбар, шинэлэг шийдлүүдийг санал болгох замаар өрсөлдөх чадвараа сайжруулах боломжтой. Учир нь жижиг байх тусмаа илүү хялбар байх нь элбэг.
2. Хэрэгцээтэй, ашиглахад хялбар байдал
Үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байх ёстой. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Amazon нь хэрэглэгчдэд ойлгомжтой, хурдан худалдан авалтын процессыг санал болгодог бол, худалдааны салбарт Zara нь хэрэглэгчдэд хялбаршуулсан цэс чиглэл бүхий онлайн дэлгүүрийн шийдлийг ашиглаж байна. Үйлдвэрлэлийн салбарт Toyota нь чанарын өндөр стандарттай бөгөөд хэрэглэгчдэд энгийн засвар үйлчилгээний зааварчилгааг өгснөөр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, үйл ажиллагаа, интерфэйсийг ойлгомжтой болгосноор хэрэглэгчдийн туршлагыг сайжруулж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж болно.
3. Холбогдолтой байдал
Хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон, хамгийн чухал мэдээллийг цаг тухайд нь олгох нь бизнесийн амжилтын нэг хэсэг. Жишээлбэл, үйлчилгээний салбарт DHL компани хэрэглэгчдэд илгээмжийнхээ статусыг цаг тухайд нь мэдээлж, тэдний итгэлийг олсон байдаг. Худалдааны салбарт Amazon нь хэрэглэгчдэд барааны хүргэлтийн хугацаа болон статусын мэдээллийг шуурхай өгч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Үйлдвэрлэлийн салбарт Ford компани хэрэглэгчдэд автомашины үйлдвэрлэлийн явцын мэдээллийг өгснөөр тэдний итгэлийг олж чаддаг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг шуурхай, тодорхой өгснөөр итгэлийг нь олж, урт хугацааны харилцаа үүсгэх боломжтой.
4. Зөв харилцан үйлчлэл
Бүх элементүүдийн зөв байрлал нь хэрэглэгчийг тодорхой үйлдэл рүү чиглүүлэхэд тусална. Жишээлбэл, үйлчилгээний салбарт McDonald's нь кассуудын байршлыг хэрэглэгчдэд хялбар байхаар зохион байгуулдаг бол, худалдааны салбарт Walmart нь барааг ангилан хялбар олдохоор байршуулах системийг ашигладаг. Үйлдвэрлэлийн салбарт Toyota нь үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалтыг ажилчдад үр дүнтэй, хялбар болгох замаар бүтээмжийг нэмэгдүүлдэг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ байршлыг хэрэглэгчид болон ажилчдад ойлгомжтой, амар болгох замаар үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.
5. Дүрслэх дараалал
Хамгийн чухал элементүүдийг тодруулах нь хэрэглэгчдийн анхаарлыг зөв чиглүүлэхэд тусална. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Uber нь хэрэглэгчдэд хамгийн чухал мэдээллийг буюу жолоочийн нэр, автомашины дугаар, очих хугацааг тодорхой харуулж өгдөг. Худалдааны салбарт Best Buy нь хамгийн чухал бүтээгдэхүүнүүдээ дэлгүүрийн орох хэсэгт байршуулж, хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрийг хөнгөвчлөхөд тусалдаг. Үйлдвэрлэлийн салбарт Caterpillar нь техникийн үндсэн үзүүлэлтүүдийг тодруулан харуулж, хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд хялбар болгодог. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чухал мэдээллийг тодорхой, ойлгомжтой байдлаар харуулснаар хэрэглэгчдийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх боломжтой.
6. Тасралтгүй урсгал
Элементүүдийн байрлалыг жигд байршуулснаар хэрэглэгчдийн нүдийг байнга удирдаж, хялбархан удирдах чиглэл өгөх эсвэл хийх боломжийг олгоно. Жишээлбэл, үйлчилгээний салбарт IKEA нь дэлгүүрийнхээ зохион байгуулалтыг хэрэглэгчдийг хялбар чиглүүлэлт хийхээр төлөвлөсөн байдаг. Худалдааны салбарт Costco нь бараагаа стратегийн байрлалд байршуулж, худалдан авалтыг хөнгөвчлөхөд тусалдаг. Үйлдвэрлэлийн салбарт Ford компани үйлдвэрлэлийн шугамаа ажилчдад ойлгомжтой, хялбар навигац хийхээр зохион байгуулсан байдаг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний байршлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах замаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулж чадна.
7. Ил тод байдал
Хэрэглэгчдийн ойлголтыг дэмжихийн тулд мэдээллийг тодорхой, хялбар байдлаар өгөх нь чухал. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Airbnb нь хэрэглэгчдэд байрны дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ, нөхцөлийг ойлгомжтойгоор харуулдаг. Худалдааны салбарт eBay нь худалдан авагчдад бүтээгдэхүүний тодорхойлолт, үнэ, хүргэлтийн мэдээллийг ил тод өгдөг. Үйлдвэрлэлийн салбарт Bosch нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ техникийн үзүүлэлт, ашиглах зааврыг тодорхой байдлаар хүргэдэг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, хэрэглэгчдэдээ ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгснөөр тэдний итгэлийг олж, бизнесийн урт хугацааны амжилтыг хангаж чадна.
8. Харилцан хамаарал (Тасралтгүй мэт санагдах)
Элементүүдийг тасралтгүй, урьдчилан мэдэгдэхүйц байдлаар зохион байгуулах нь хэрэглэгчдийн үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлнэ. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Apple Store нь дэлгүүрийнхээ зохион байгуулалтыг хэрэглэгчид тасралтгүй, урьдчилан мэдэгдэхүйц байдлаар хялбар чиглүүлж чиглүүлэг хийх боломжтой байлгадаг. Худалдааны салбарт Walmart нь бүтээгдэхүүнүүдийг тодорхой дэс дараалалтайгаар байршуулснаар худалдан авагчдын үйл явцыг хөнгөвчилдөг. Үйлдвэрлэлийн салбарт Toyota нь үйлдвэрлэлийн элементүүдийг тасралтгүй байдлаар зохион байгуулж, ажилчдад үр дүнтэй, ойлгомжтой болгодог. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, өөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүний элементүүдийг ойлгомжтой, тасралтгүй зохион байгуулах замаар хэрэглэгчдийн туршлагыг сайжруулж чадна.
9. Үзэгдэх байдлын уялдаа
Элементүүдийн өнгө, хэлбэр, хэмжээг уялдаатайгаар байрлуулах нь хэрэглэгчдийн анхаарлыг зөв чиглүүлэхэд тусалдаг. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Starbucks нь дэлгүүрийнхээ орчны өнгө, загварыг хэрэглэгчдэд тайван, тав тухтай мэдрэмж төрүүлэхээр зохион байгуулсан байдаг. Худалдааны салбарт H&M нь бүтээгдэхүүнүүдээ өнгө болон хэлбэрийн уялдаатай байршилд байршуулснаар хэрэглэгчдэд сонголт хийхэд хялбар болгож өгдөг. Үйлдвэрлэлийн салбарт Samsung нь бүтээгдэхүүнүүдийнхээ дизайны уялдаа холбоог хангаж, хэрэглэгчдэд ойлгомжтой, эерэг мэдрэмж төрүүлдэг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өнгө, хэлбэр, хэмжээг уялдаа холбоотой байршуулснаар хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
10. Тасралтгүй сайжруулалт
Хэрэглэгчдийн туршлагыг байнга сайжруулах нь бизнесийн урт хугацааны амжилтад хүрэх гол хүчин зүйл. Жишээлбэл, үйлчилгээний салбарт Netflix нь хэрэглэгчдийн санал хүсэлтийг үндэслэн контентын сангаа тасралтгүй шинэчилж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Худалдааны салбарт Zara нь хэрэглэгчдийн санал хүсэлтийг байнга хүлээн авч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулдаг. Үйлдвэрлэлийн салбарт Tesla нь хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан автомашиныхаа функц, үзүүлэлтийг сайжруулдаг. Бичил ЖДБ-үүд эдгээр жишээнээс санаа авч, хэрэглэгчдийн санал хүсэлтийг сонсож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулснаар хэрэглэгчдэд итгэл төрүүлж, бизнесийн урт хугацааны амжилтыг хангах боломжтой.
https://www.grow.mn
0 notes
Text

Онлайн сургалт turned 3 today!
0 notes
Text
ChatGPT гэж юу вэ?
ChatGPT нь 2022.11.30 эхэлсэн OPEN AI компаниас гаргасан төсөл юм.
Маш богино хугацаанд Free хувилбараар 1 сая хэрэглэгчтэй болсон нь хамгийн богино хугацаанд рекорд эвдэлж чадсан бот юм байна.
Энэ төсөл нь программ эсвэл ямар нэг зүйл мэдэхгүй/ мэддэгээс үл хамааран ChatGPT ээгээр дамжуулан үйл ажиллагаагаан��аа шаардлагатай маш их хэмжээний мэдлэг болж болохуйц мэдээллүүдийг нэг дороос авахад тусалж чадах хиймэл оюун ухаан юм.
ChatGPT
Их чадварлаг. Та яг л хүнтэй мессенжерээрээ дамжуулан эхнэр, нөхөр, хүүхэдтэйгээ эсвэл бизнес хамтрагчтайгаа харилцаж байгаа юм шиг чатална. Харилцааны хувилбар нь танд үргэлж хариулдаг болохоор хүмүүст илүү их сонирхолтой санагдана. Та хоёрын хоорондын харилцаа үргэлж сайжруулж байгаа мэт сэтгэгдэл танд төрнө. Энгийн хүнтэй ярилцахад мэдэхгүй зүйл дээр тулж ирсэн үед тархи залхуурч, өөр зүйл рүү хадуурдаг шиг биш харин үргэлж өдөөж ажилладагаараа ялгаатай.
Тэгэхээр танд харилцахаас гадна таны хажууд үргэлж хариулт өгч чаддаг хүнтэй байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ таны алдаатай, буруу ямар ч хамаагүй асуултыг өөрөө засаж, ойлгож, асуултанд чинь хариулах, заримдаа таамаглаж, танд зөв асуулт асуух, зөв харилцааг эхлүүлэх замаар тохиромжгүй, тааламжгүй, зохисгүй агуулгуудаас татгалзах зан төлөв хүртэл гардаг.
Өнөөдрийн байдлаар түр зуур хөгжүүлэлтийг зогсоосон байгаа гэсэн мэдээлэл байгаа. Шалтгаан нь тийм ч тодорхой бус ч өөрийгөө маш хурдтай хөгжүүлж байгаа хяналтаас гарах аюултай гэсэн мэдээлэл цацагдсаар л байгаа.
Тэгвэл яах вэ? Тэгвэл маш аюултай. Та бид тэжээвэр амьтан болж хувирна. Учир нь хиймэл оюун ухаан нь тодорхой хэмжээнд мэдрэмжээр бус зан төлөвөөр хүмүүстэй харьцдаг учраас учиргүй хүн амьтныг устгаад байхгүй ч биднийг тэжээнэ, сургана, хянах гэх мэтээр магадлал маш өндөр. Тэдэнд ийм мэдээлэл хамгийн их байдаг байна.
Уул нь бол мэдээллийн сангийн загварчлал. Танд мэдээлэл өгөх л зорилготой. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлдэг гэдэгт бас их эргэлзэж болохооргүй. Гол шалтгаан нь machine learning буюу машин нь машинаа хөгжүүлдэг хэлний цаг үе юм. Нөгөө талаас зүгээр л худлаа мэдээллүүдийг хүртэл санал болгодог байж болохоор түр зуур засварлах гэсэн ч байж болох юм. Бодит үнэнг бид хэзээ ч мэдэхгүй байх аа. Учир нь хувьцаа нь тэнгэрт хадаж байгаа гэдгийг бид мартаж болохгүй.
Гэхдээ вэб хөгжүүлэгчдийн яриад байгаа шиг тэд үнэхээр нэгдүгээр шатны кодыг ChatGPT 3 нь хийдэг байсан бол ChatGPT 4 нь төвөггүй хоёрдугаар шатны кодыг хүртэл хийж байна. Та хүсэхэд wordpress plugin /вэб тоноглодог залгаасуудыг/ хүртэл хийж байна. Бизнес модел, автоматжуулалтанд хүртэл ЖИВҮҮН гаргалгаануудыг санал болгож амжилтанд хүргэж байна. Яригдаж байгаа бүх сэдэв асар богино хугацаанд болоод өрнөж байгаа явдал шүү.
ChatGPT 4 бүр монгол хэлээр хүртэл таньтай харьцаж чадна. Гэхдээ дөнгөж сурч байгаа ч гэсэн шаардлагатай бол хэдхэн секундэд Монгол хэлийг төгс сурчихна. Гэхдээ энэ нь түүний зорилго биш ажээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглээд дөнгөж дадаж байгаа ЧАТБОТуудаас юугаараа ялгаатай байдаг вэ?
Монгол бизнесүүдийн хувьд танигдаж байгаа ч орон нутгийн бизнесүүдийн хувьд бараг ойлголтгүй байгаа чатбот ChatGPT н хажууд эртний өвөг дээдэс нь билээ.
Чатбот бол хүнийг дуурайдаг ингэх л зориулалттай. Та сайн боловсруулбал сайн, муу боловсруулбал муу үр дүнг өгдөг.
Тэгвэл ChatGPT нь өөрөө сэтгэж байна, хариулж байна, харилцаж байна. Одоо мэдрэмж нэмэгдвэл юу болох нь мэдэгдэхгүй болно. Гэхдээ л тэд программ бичиж байна, кодын алдаануудыг засах, багасгах, сайжруулаж байна, хөгжим бүтээж, шүлэг зохиж, жүжиг найруулж, үлгэр туульс бүтээж байна. Оюутнуудыг 100 хувьтай дүн гаргахад тестийн хариуг бүхэлд нь зөв хэлж өгсөн. Тоглоом хүртэл тоглож чадаж байна.
Энэ бол интернетээр дүүрэн явж байгаа хүмүүсийн туршлагуудын л ердөө нэгээхэн хэсгүүдийг бөөгнүүлж та нартай хуваалцлаа.
ChatGPT Одоо төлбөртэй болсон учир та үүнийг мэдрэхийн тулд багахан хэмжээний сарын түрээсийг л өгөхөд болно.
Хэрвээ та үүнийг ашиглаад үр дүнг нь ойлговол "багажиндаа хөрөнгө оруулах нь маш чухал, хэдэн мянган ажилтиндаа төлбөр төлөхөөс илүү" гэж цомхотгол хийхдээ тайлбар өгсөн ЗЮК шиг л сэтгэж эхлэх байх.
Дараагийн бизнес таных байг. АМЖИЛТ
Анхаарал тавьсан танд баярлалаа,
#ДижиталМаркетинг #ДижиталПлатформ #chatgpt

#дижитал маркетинг#дижитал платформ#сошиал медиа маркетинг#чатбот#сошиал медиа#онлайн сургалт#дижитал шилжилт#дижиталплатформ
0 notes
Text


Нээгдсэнээсээ хойш Facebook 6 жилийн дараа 1 сая хэрэглэгчтэй болсон.
Харин ChatGPT-3 өнгөрсөн оны 12 сарын эхээр нээгдээд нээгдээд 5 хоноход 1 тэрбум хэрэглэгчтэй болсноо тэмдэглэж байсан.
----
Энэ доор харагдаж байгаа зураг бол GTP-3 болон GTP-4 ын мэдээллийн сан буюу бидний мэдэхээр дата. Боттой андуурч болохгүй шүү, Энэ бол хиймэл оюун ухааны хийж чадах нэг зүйл нь гэж бодож болно. Нөгөө зураг нь том компаниуд 1 сая хэрэглэгчтэй болоход зарцуулсан хугацааг харьцуулсан зураг.
----
Харин одоо дараагийн шинэ хувилбараа танилцуулж байгаа нь мэдээллийн хувьд асар их мэдлэгтэй, ГУРУ гэж нэрлэгддэг хиймэл оюун ухааныг бид амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг болох нь. өмнөх хувилбараасаа 500x хүчтэй болсон юм байна.
-----
Давуу талууд бий, сул талууд бий:
Энэ технологийн хурд нь л гэхэд хувь хүн, гэр бүл, бизнесийн орчинд үлэмж хэмжээний үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлсэн.
Мэдэхгүй зүйлээ асууж байна, код бичүүлж байна, хоолой уншуулж байна, хайлт хийж байна, сургалт хүртэл хийгдэж, ойр зуурын код скрипт, плагин зэргийг бол хөнгөхөн хийж мэргэжилтнүүдийг гайхшруулахаас гадна жижиг хэмжээний аппликэйшн, вэбсайт хүртэл асуугаад хийлгээд байгаагаа хүмүүс, тэр дунд Монгол залуучууд хүртэл ашигласан туршлагаа хуваалцаж байсан.
Сул тал, аюул нь мэдээж хошигнож байгаа шигээ үнэний ортой. -Хошигнолуудаас нь: Хөгжүүлэгчид ChatGTP г төрүүлсэн ч одоо GTP гээс хөгжүүлэгчид төрнө.
-1 сарын ChatGTP гийн төлбөртэй хувилбараар 19н хүнийг цомхотгол хийж компанийн зардлаа үлэмж хэмнэнэ.
-Боловсролын салбар ердөө 1 сарын төлбөрт багтсан. гэх мэт. Хэтрүүлэгтэй юм шиг уншигдаж байгаа боловч үнэн талдаа.
-----
Бараг 20 орчим хоногийн өмнө манай chatrace GTP-3 г чатботдоо холбосон анхны чатбот, харин ажайл спринт - төслийн удирдлагын апликэйшн 14 хоногийн өмнө холбогдсон.
Харин одоо GPT-4 нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ.
Та бизнес эрхлэгч бол энэ мэтчилэн бизнесээ орчин үетэйгээ хөл нийлүүлэн зэрэгцүүлэх гээд хичээгээрэй. Гадаадын технологийн компаниуд бол яг л зэрэгцээд яваад байна.
-----
Хөл нийлүүлж зэрэгцэх энгийн алхмууд бол та вэбсайттай бол, контент төлөвлөгөөтэй бол, сошиал сувгуудыг утгаар нь ашигла, имэйл хэрэглэдэг бол гэж зөвлөж байна.
-----
Ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчид бизнесийн орчиндоо шинэчлэлт хийхгүй бол арай л хэцүү харагдаад байна.
Монгол улс үнэнгээсээ цахим үндэстэн болоод дижитал шилжилт нтрээ хийгээд дуусчихвал орон нутгийн бизнесүүд үнэндээ л хоцрогдоно. Эсвэл маш их зардалтай нүүр тулгарна.
www.grow.mnwww.facebook.com/edugrowonlinecourse
0 notes
Text
Дижитал маркетинг мастер цуврал №00

{ 2023 он. ВЕТА хувилбар, үнэ төлбөргүй сургалт. }
Дижитал маркетинг нь орчин үеийн шинэлэг ойлголт биш ч орчин үеийн бизнес эрхлэх аргуудын нэг хувилбар юм.
Гол сэдвээ нарийвчлан үзэхээсээ өмнө дижитал маркетингийн талаарх буруу ойлголтуудын талаар товчхон дурдъя.
Дижитал бизнес гэхээр хувь хүн, бичил жижиг дунд бизнесүүдэд хамааралгүй ойлголт гэж бодож бодохгүй.
Богино хугацаанд ганцаараа хийж болдог ажил
Вэбсайттай байхад хангалттай
Хайлтын системийн оновчлол ��ал хэрэггүй зүйл
Платформуудыг хольж ашиглаж болохгүй
Имэйл маркетинг хэрэгцээгүй
Ганцаарчилсан маркетинг хэтэрхий их цаг үрдэг
Манай салбарт тохиромжгүй, жишээлбэл: сошиал, чатбот гэх мэт
Гар утасны оновчлолыг хэтрүүлээд байх шиг санагддаг
Их контенттой байх тусмаа сайн
Таны сурталчилгаа олон хүнд таалагдах ёстой
Дижитал маркетингийн автоматжуулалтыг тохируулаад мартаж болно

Дээрх бүгд нь дижитал маркетингийн талаарх буруу ойлголтуудын зөвхөн нэгээхэн хэсэг нь. 2023 оны эхээр бидний өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээс эдгээр нь байдлаар бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл түгсэн ойлголт байсан. Зарим томоохон бизнесүүд мөн орон нутгийн бизнесүүд бүр энэ талаар ойлголтгүй байх нь ч элбэг. Гэхдээ та энэ талаар ойлгохыг ч хүсэхгүй байж болох ч таны бизнесийг бусад шинэ бизнесүүд дижитал маркетинг руу шилжилт хийхийг хэзээ ч хүлээхгүй. Мөн дижитал маркетинг эсвэл дижитал бизнес гэсэн ойлголт нь зөвхөн платформуудаар шийдчихдэг асуудал биш. Тодруулбал таны сэтгэхүй, сэтгэн бодох ур чадвартай маш нарийн уялдаа холбоотой. Бизнестээ зан төлөвүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. Тэгэхээр таны сэтгэн бодох ур чадвар, платформуудын хослол таны бизнесийг зах хязгааргүй ертөнцөд хүргэнэ гэдгийг анхаар үзээрэй.

Мөн дижитал маркетинг бол хэт ерөнхий утгатай. Цаашид дижитал маркетинг гэдгийг Дижитал зорилго, дижитал сонсогчид, дижитал төхөрөөмж, дижитал платформ, дижитал медиа, дижитал дата, дижитал, технологи гэсэн цар хүрээнд багтаан ойлговол та илүү тодорхой ухагдахуунуудыг ашиглах гэж байгааг мэдрэнэ.
Дижитал зорилго гэдэгт хамгийн түрүүнд таны дижитал брэндинг шууд байх ёстой. Цаашлаад та бизнесээ дэмжүүлэх үнэнч фэн бааз үүсгэх, үргэлж онлайн байж цаг үргэлж ажиллах маркетингийн автоматжуулалт ажиллаж байх тал дээр анхаараарай. Гол нь та орлогын загвараа маш тодорхой зурагласан байх ёстой. Онлайн орчинд таны хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг ерөнхийд нь сонсогчид гэж нэрлэдэг. Энд бизнес загварын уламжлалт ойлголтууд багтдаг. Бизнесээс бизнес, хэрэглэгчээс хэрэглэгч гэх мэт. Гол анхаарах зүйл нь та өөрийн бизнесийн персонаг гаргаж тодорхойлоод түүндээ үйлчилдэг байхыг анхаараарай. Та бизнесийн дараагийн чухал зүйл бол хэрэглэгдэхүүн болон хүргэлтүүд нь дижитал төхөөрөмжүүдийг бүгдийг нь хамаарсан байх ёстойг анхаараарай. Дараагийн гол хүргэлт, хэрэгжилтэнд хамгийн чухал нөлөөтэй зүйл бол платформууд. Энэ хэсэгт манай бүтээгдэхүүн, үйлчилгээ, сургалтууд 100 хувь туслаж чадна. Дижитал маркетинг гэдэг бол тоон технологи дээр суурилсан үйл ажиллагааг цахим орчинд шийддэг аппликэйшн, программ хангамжууд, автоматжуулах вэб платформууд ихээхэн хамааралтай. Дараагийн чухал зүйл бол медиа ашиглалт, хүргэлттэй шууд холбоотой контент маркетингийн цогц асуудал юм. Дараагийн чухал зүйл бол таны бизнесийн талаарх мэдээлэл. Дижитал дата, мэдээлэлгүйгээр таны бизнес ямар ч суурьгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд өөрийн бизнес дээрх тааруу туршлагаараа батлана. Тиймээс та бизнесийнхээ дата мэдээллийг цуглуулж, нэгтгэж, хянах зэрэгт онцгой анхаарах нь маш чухал шүү. Дараагийн чухал зүйл бол мэдээж технологийн хүчин зүйл. Технологиуд маш хурдацтай эрс шинэчлэлтүүдийг хийдэг. Та хуучирсан технологиудыг ашигласнаараа өрсөлдөөнд ялагдана. Хачирхалтай нь цоо шинэ технологитой байлаа гээд та өрсөлдөөнд ялдаггүй гэдгийг бас мэдэж байх учиртай. Гэсэн ч орчин үеийн технологи нь таны бизнест онцгой ач холбогдолтой. Харамсалтай нь орчин үеийн технологитой байх тусмаа, шинэ ур чадвар, шинэ мэдлэг, дасан зохицох шаардлагатай тулгардаг. Эдгээр нь дижитал маркетингийн талаарх ойлголтын цар хүрээ гэж ойлгож болно.

Одоо харин дижитал маркетинг ашигласны давуу талаас цөм чухлыг нь хуваалцъя. Энэ бол яах ч аргагүй зардлын талаарх уламжлалт ойлголттой холбоотой. Үйл ажиллагаа явуулахад гардаг зардал их бага байх тохиолдол байдаг ч түгээлт, зах зээлд хүргэлт зэрэг зардал уламжлалт бизнестэй харьцуулахад бараг байхгүйтэй адилхан. Мөн таны бизнес хувь хүн эрхэлдэг, жижиг дунд бизнес байхаас үл хамаарч дэлхийн хэмжээний компаниудтай яг ижил тэгш боломжуудыг ашигладаг. Мөн та олон зүйлд анхаарлаа хандуулж хүч тарамдуулахгүйгээр контентдоо анхаарах тусам таны бизнесийн хүч нэмэгддэг гэдгийг ч бас мэдэж байхад илүүдэхгүй. Уламжлалт бизнестэй харьцуулахад бараа үйлчилгээ болон мөнгөний солилцооны хувьд үлэмж нэмэгдэнэ. Мөн та өөрийн бизнестээ дижитал технологи, мэдлэг, ур чадвартаа хөрөнгө оруулах тусам танд эргүүлээд өгөх бизнесийн өгөөж нь өндөр гэдгийг онцгойлон анхаараарай. Энэ бол магадгүй дижитал маркетингийн хамгийн чухал ойлголтуудын нэг шүү. Дижитал маркетингийн 7 цар хүрээнд дурдагдсан зүйлс бүхний цаана ур чадвар, түүнтэй холбогдох техник, технологиуд, ашиглагдах платформуудтай шууд уялдаа холбоотой. Тийм ч учраас нарийн задлаад бизнестээ ашиглахыг хүсвэл нэлээд их зүйл хамааралтай ойлголт болж задардаг. Тиймээс бид дижитал маркетинг хэрэгжүүлэх гэж байгаа бүх л төрлийн бизнесүүдэд тохиромжтой хамгийн чухал 10 ойлголтыг та бүхэндээ хуваалцаж байна.
Маркетингийн автоматжуулалт
UX маркетинг
Дижитал маркетингийн төлөвлөгөө
Контент маркетинг
Сошиал медиа маркетинг
Вэбсайт маркетинг
Хайлтын системийн маркетинг
Блог маркетинг
Чатботмаркетинг
Имэйл маркетинг
#ДижиталМаркетинг
Edu Grow онлайн сургалт
GROW BIZ LLC
www.grow.mn
www.course.grow.mn
Биднийг дэмжээрэй, сувгуудаа хөгжүүлж эхлэсэн шүү.

Instagram: https://link.grow.mn/instagramgrowbizllc
Twitter: https://link.grow.mn/twitter
Youtube: https://link.grow.mn/youtube
Tiktok: https://link.grow.mn/tiktok
Pinterest: https://link.grow.mn/pinterest
GMB: https://link.grow.mn/GMB
Tumblr: https://link.grow.mn/tumblr
Soundcloud: https://link.grow.mn/soundcloud
Linkedin: https://link.grow.mn/linkedin





0 notes
Text
Чатботын тухай төөрөгдлүүд

Хүмүүс ихэнхдээ төөрөлдөөд байдаг зүйл дээр маркетингийн ач холбогдолтой талаас нь хариулт өгөх зорилготой.
ТӨӨРӨГДӨЛ 1 ЧАТБОТЫН ЯЛГАА
Бот бүрийг ижил гэж ойлгодог. Бот нь өргөн ойлголт, үүний нэг төрөл нь чатбот бөгөөд шууд утгаараа чатбот бүр ижил үйлчилгээтэй биш.
Чатбот нь дотроо гурван төрөл байдаг. Үүний хамгийн энгийн төрлийг нь хүн бүхэн мэддэг.
Зураг 1.

Энгийн буюу дүрэмд суурилсан автоматаар харилцах
Жишээ нь: Бүх төрлийн захиалга дээр ажилладаг чатботууд. Түргэн хоолны захиалгын систем байж болно. page дээр ажиллахаас гадна KFC, Номин зэрэг өөртөө үйлчлэх кассууд хүртэл энэ зарчмаар ажиллана.
Хагас автомат буюу Ai суурилсан ухаалаг харилцаа
Жишээ нь: Төрөл бүрийн виртуал туслахууд шиг ажилладаг чатботууд. Хоолны газруудад байдаг захиалга авч, хоолыг нь хүргэж өгөөд байдаг роботууд байдаг даа. Сүүлийн 10н жил хөдөө аж ахуйн салбарт маш хүчтэй хөгжиж байгаа. Даалгавар өгвөл өөрөө үйлдчихдэг. Smart ботууд юм.
Бүрэн автомат буюу Ai болон дүрэм хослуулсан харилцаа
Жишээ нь: Эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулж чаддаг чатбот байж болно. Хүмүүсийн түгээмэл гаргадаг үйлдэл, үгсийг болон учир шалтгааныг нь ойлгох статистик тоон үзүүлэлтүүдтэй нь цуглуулж ажилладаг чатбот. Сүүлийн үеийн бүх л автомашинууд энэ хосолмол аргаар ажилладаг. Сохор бүс, харагдахгүй орчинд эд юмс, хүн, хүүхдүүдийг мөргөхөөс сэргийлэх, ямар үед осол аваар болох талаар мэдээллийг өөр дээрээ хадгалдаг гэх мэт. цаашаа явж өгнө. Энэ нь төгс хөгжөөд ирэхээр хүний оролцоогүй удирдлагатай автоматууд гарч ирэх юм. Арай л сэтгэхгүй.
Энэ гурван төрлөөс та бот болон автоматжуулалт хоёрыг ялгаж чаддаг боллоо. Бот буюу робот нь зөвхөн дүрмийн дагуу л ажилладаг. Өөрөөр ажиллахгүй. Харин дэвшилтэт технологи дээр суурилсан автоматжуулалт нь хиймэл оюун ухаан болон өгөгдсөн дүрмүүдийг нөхцөлтэйгөөр ашиглаж өөрийгөө хөгжүүлэх сигналуудын дагуу ажиллахдаа давхар өгөгдөл цуглуулж ажилладаг.
Маш том ялгаатай байх нь. Та нартай хуваалцаж байгаа мэдээлэл нь бүрэн автомат чатботын тухай юм.
Энэ төрлийн чатбот нь өнөөдөр өргөн дэлгэр ашиглахад хялбар болж, бизнест аль хэдийн нэвтэрсэн. Жишээлбэл chatrace, manychat, chatfuel зэрэг хүмүүсийн мэддэгүүд нь бүрэн автомат чатбот юм. /өөр зөндөө бий/
Та ямар даалгавар өгч, яаж хөгжүүлэхээс таны чатбот яаж ажиллах нь тодорхойлогдоно. Тэгэхээр чатбот нь муу биш муу зохион байгуулж ажиллуулж байгаа хүмүүс нь буруутай байх нь. Бүрэн автомат чатбот нь маш динамик ажиллагаатай учир бүх зүйл таниас хамаарна.
ТӨӨРӨГДӨЛ 2 ТӨЛБӨРТЭЙ СУРТАЛЧИЛГААНЫ СУЛ ТАЛ
Чатботыг зөвхөн автоматаар хариулахаас өөр шидгүй гэж ойлгодог. Үнэн чанартаа таньд ч харагдахгүйгээр маш их мөнгө хэмнэж өгдөг. Би энэ постонд органик хандалтын тухай дурьдаж байсан. Эндээс уншиж болно. https://link.grow.mn/2023newsfeedtuhai товчхондоо органик хандалтаар 1 сая гаргаж болдог, жишээтэй пост юм.
Гол нь энэ постонд гардаг жишээний reach болон engagement ыг авахын тулд төлбөртэй сурталчилгаа хийвэл ямар зардал гарах байсныг чатбот хэрхэн хэмнэж өгөх талаар яг одоо тайлбарлъя.
Бид өөрийн page ийн engagement, reach гэсэн үзүүлэлтүүдийг ногоон болгох буюу тоон үзүүлэлтийг өсгөхийн тулд эхлээд reach ээ өсгөх үү, engagement ээ өсгөх үү гэдгээс сонголтоо хийнэ. Reach нь brand awareness хэсэгт, engagement нь consideration хэсэгт байрладаг. Энэ хэсгүүдээс бид сонголтоо хийсний дараа Facebookт төлбөр төлж сурталчилгаа явуулна.
Тэгвэл reach харьцангуй хямд зардалтай ч харин engagement бол тийм биш. Чатботоор engagement ийг маш өндөр хувьтайгаар өсгөж болно. Мөн байнга шинэ контент хийхгүйгээр ч үүнийг хийх боломжтой.
Зураг 2 дээр engagement өссөн гол шалтгаан нь чатботын үйл ажиллагаатай холбоотой юм. Гол нь ямар нэг зардал гараагүй.

Зураг 3 дээр үүнийг тайлбарлав. Энэ хэмжээний engagement авахын тулд төлбөртэй сурталчилгаа хийвэл та $25 төлөх шаардлага гарна. Гэхдээ $25 төлөөд яг энэ хэмжээний engagement авна гэж ойлгож болохгүй, зүгээр л магадлалтай. Хүмүүс бол бот буюу хариу үйлдэгч биш учраас яаж ч магадгүй. Facebook таны төлбөрийн оронд чадахаа л хийнэ. Хүмүүс заавал тэгнэ гэсэн үг биш. Facebook энэ тооны доор нь баталгаа өгөхгүй шүү гэж хүртэл анхааруулж тайлбарласан байдгийг анзаарах хэрэгтэй. Мөн $25 төлөөд conversion хийж чадахгүй шүү гэдгийг Facebook баттай харуулж чадаж байгааг мөн анзаарах хэрэгтэй.

ТӨӨРӨГДӨЛ 3 ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ УНШИХ ХЭРЭГТЭЙ
Зардал бүрээ үр ашигтай байлгах тал дээр анхаардаг бол энэ 25$ зүгээр тоо өсгөөд л хийсч одох нь байна. Учир нь conversion 0 учраас.
Харин чатбот яг энэ Page дээр ажиллахдаа engagement – ыг 12к болгохдоо юу хийснийг хамтдаа уншиж хэрхэн ажилласан үр дүнг зураг 4 өөс хамт харцгаая.

Энд шууд conversion хийгдсэн нь эндээс харж болно. /Зурганд харагдахгүй бага сага үйлдлүүд хийгдснийг тайлбарлалгүй алгассан шүү/
Шинээр 30 хүн нэмэгдсэн бөгөөд энэ нь brand awareness буюу page -н reach үзүүлэлтийг нэмэгдүүлжээ гэж ойлгоно. Сүүлийн 24 цагийн турш чатбот дотор идэвхитэй байсан нь харагдаж байна. Нийт идэвхитэй хаяг 68 байсны 50 хувь шинэ хүн гээд мэдчихэж болно. Энэ нь таны бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцсан буюу reach – ээс engagement рүү шүлжжээ гэж ойлгож болно. Хүсвэл тоо тус бүрээр нь ороод нэг бүрчлэн харж болно. Нөгөө талаасаа бид нар brand awareness болон engagement ээ давхар өсгөсөн байх нь. Ямар ч зардалгүйгээр. Харин engagement гэдэг бол awareness н дараа хийгддэг үйлдлүүд бол facebook төлбөртэй сурталчилгаан дээрээ ямар ч баталгаа өгөхгүйн дээр 25$ оор танд brand awareness – > consideration хийхгүй гэдгээ шууд харуулчихсан. Өөрөөр хэлбэл таны page -н сурталчилгааг хүмүүс үзлээ. Гэхдээ лайк, шэйр, коммент болон ямар нэг интеракт хийхгүй шүү гэдгийг 0н тоогоор тайларлаж өгсөн байна.
Эндээс үзвэл та facebook дээр төлбөртэй сурталчилгаа хийгээд л байдаг conversion эсвэл consideration шатны үйлдлүүдийг авч чадахгүй бол зүгээр л reach н тоон үзүүлэлтийг ногооруулахаас өөр зүйл хийхгүй байна гээд ойлгоход хангалттай.
Үүнийг бид борлуулалтгүй эсвэл төлбөр төлөөд л байхад борлуулалт муу байна гэж ярьцгаадаг. Одоо яах уу? тэгээд яах уу? гээд шинэ контент, шинэ кампэйн зохиодог.
ТӨГСГӨЛ
Логикийн хувьд: уул нь та төлбөр төлөөд дараа нь одоо яах уу гэх мэт ийм зүйл ярих ёсгүй боловч ингэж ярьдаг хэвээрээ байвал та төлбөртэй сурталчилгаагаа явуулах стратеги, тактикуудыг суралц, эсвэл чатботыг эргэлт буцалтгүй хэрэглэ. Чатботын тухай постыг эндээс уншаарай. Та багахан ч болов ойлголт авна. https://link.grow.mn/adsvsogranic
Эцэст нь та төлбөрөө зөвхөн reach нэмэгдүүлэхийн төлөө байсныг мэдээд харамсах нь тодорхой. Reach бол impression-ы сайжруулсан тоон утга бөгөөд энэ бол engagement өсөх шалтгаан биш юм. Reach их байвал таны постны Distribution Score л нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл таны постны чанар ахицтай байгааг л харуулдаг тоо болж байгаа. Харин conversion хийгдэхгүй, харин хүмүүсийн engagement их байгаад байвал conversion хийгдэнэ гээд тарни шиг цээжилчих.
0 notes
Text
Дижитал маркетинг
Тэртээ тэргүй бизнесүүд дижитал орчинд бүрэн шилжиж орно. Бид танд туслахаар алгаа үрэн багаа бэлтгэсээр л байгаа шүү.
Гэхдээ та дижитал маркетинг руу бүрэн шилжих гэж байгаа бол их олон зүйлд бэлтгэх хэрэгтэй. Ерөнхий цар хүрээг нь жагсаагаад өгчихье, та ядаж чиглэлтэй болох байх аа.
— — — — — — — — — — — -
1. UX дээр суурилж Дижитал брэндингийн зураглалаа гаргаарай. Таны дижитал бизнес ямар үнэ цэнэ өгч байгаа вэ? яаж хүргэх гэж байгаа вэ? яаж өгөөжээ хүртэх вэ? цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ. Мэдээж таны бизнес цахим орчинд ямар дүр төрхтэй харагдахаар байна, таны брэндийг сонирхож байгаа хүмүүс хэн байна, хэн нь маш чухал вэ? тэдэнтэй хэрхэн ямар үнэ цэнэ өгч харилцах вэ гэдгээ хүртэл төлөвлөхөөс эхэлнэ. Энэ бүх үйл явцад та өөрийн брэндийг хэрхэн зах зээлдээ байршуулж, өөрийн экосистемээ хэрхэн бүтээх талаар ойлголттой болно. Ингээд энд оршин суух хэрэглэгчдийнхээ персонагаа гаргаж тэд нартайгаа хэрхэн харилцах, хаана холбогдохоо бүгдийг нь төлөвлөдөг болно гэж ойлгож болно.
— — — — — — — — — — — -
2. Маркетингийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй болж ямар платформуудаар бизнесээ тогтмол хийдэг болохоо мэддэг болно. Автоматжуулалт нь логик болохоос бот биш шүү. Та яаж зохион байгуулна тэр байдлаар л ажиллана. Бот бол арай өөр ойлголт учраас үүнийг та хольж ойлгож болохгүй.
— — — — — — — — — — — -
3. UX маркетинг. Энд маш чухал зүйлүүдийг та судалж мэддэг болно. Та судалгаа шинжилгээний үндэслэл дээр суурилж бүгдийг нь гүйцэтгэж сурна. Энэ гүйцэтгэл нь зан төлөвтэй уялдаж дэлгэцийн цаана байгаа хэрэглэгчдээ баримжаалдаг болно. Аль бүлэг хүмүүст ямар контент тохирох вэ гэдгийг хүртэл бодолцож хийдэг болно.
— — — — — — — — — — — -
4. Дижитал маркетингийн төлөвлөгөө.
Эндээс та бизнестээ хэрэгжүүлэх маркетингийн төлөвлөгөөгөө брэндингийн, автоматжуулалтын, судалгаа шинжилгээтэй хэрэглэгчдээ баримжаалсан төлөвлөгөөг гаргаж сурна. Хэнд, юуг, хаана, хэзээ, яагаад өгөх гэж байгааг бодолцож төлөвлөдөг болно.
— — — — — — — — — — —
5.Контент маркетинг.
Дижитал маркетингийн төлөвлөгөөгөө ямар байдалтай хүргэх талаар та контент маркетинг дээрээ мэддэг болно. Ингэснээр ямар контентыг хэнд хэзээ, ямар сувгаар хүргэх бүх төлөвлөлтийн хэрэгжилтийг төлөвлөнө. Өөрөөр хэлбэл та контентуудаа дижитал маркетингийн бүх сувгуудаар уу эсвэл тодорхой сувгуудаар уу гэдгээ шийдвэрлэж төлөвлөдөг болно.
— — — — — — — — — — —
6.Сошиал медиа маркетинг.
Контент маркетингийн дагуу та сошиал сувгуудаа ашиглаж бизнесээ хурдасгах боломжоо сайжруулна. Энд зөндөө л юм сурна даа. Гол нь сошиал сувгууд дээр ажиллахдаа Сошиал SEO, сувгуудын алгоритм, вэбсайттай уялдуулж ашиглах тал дээр юм юм л сурна.
— — — — — — — — — — —
7.Вэбсайт маркетинг.
Энд таны бизнесийн хамаг “хор жор” найруулагдана. Вэбсайт бол бүхэлдээ таны бизнес гэдгийг ойлгож вэбсайттайгаа харилцах хэрэгтэй. Таны бүх зүйл вэб дээр чинь байршина аа. Та ашигладаг болоод эхлэхээр бүх зүйлээ мэдэрнэ. Гол нь бүх контентуудаа бэлтгээд зохион байгуулалттай оруулна гэдэг л хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь. Мэдээж маш сайн архитехтортой вэбсайттай болох гэж хичээгээрэй. Гэхдээ бүх зүйлийг хүндрүүлэх биш та wordpress дээр л вэбсайтаа хийгээрэй.
— — — — — — — — — — -
8.Блог маркетинг.
Блог бол хүмүүсийг донтуулдаг айхтар шидтэй контент шүү. Таны бичвэр таны бизнесийг бүхэлд нь нэг хуудсан дотроос шийдчихдэг гэхэд нэг их хилсдэхгүй. Блог бичиж сурахын тулд борлуулалт маркетингийн бичих ур чадвараа сайжруулаарай. Энэ бол маш чухал шүү.
— — — — — — — — — — -
9.Имэйл маркетинг
За энэ тал дээр зөндөө л их микроблог оруулдаг даа. Профайл дотроо. Гэхдээ анхаарах зүйлүүдийг товчхон дурдаад орхичихъё. Имэйл платформ нь хамгийн үнэтэй гэдгийг мартаж болохгүй учир ямар платформ ашиглахаа шийдээрэй. Wordpress тэй бол би танд Mailpoet ашиглахыг зөвлөж байна. Дараа нь та имэйлээ ашиглахын тулд GDPR болон Монголд 5 сараас хэрэгжиж эхэлсэн хувь хүний нууцын хууль дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Дараа нь имэйл доторх контентуудаа төлөвлө, имэйл автоматжуулалтаа хийгээрэй. Ер нь цогц үйлчилгээг Mailpoet төвөггүй ойлгуулчихна. Гэхдээ имэйлээрээ блог бичихгүй ш дээ, имэйл бол арай өөр шүү.
— — — — — — — — — —
10.Чатбот маркетинг
Хүмүүсийн нэг л сайн ойлгож өгөхгүй байгаа маркетингийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи. Яг имэйл шиг боловч ялгаатай нь мессенжер дээр суурилсан бот нь таны микро вэбсайт, имэйл шиг хувь хүний орон зайд харьцдаг гээд ер нь л маш их зүйл бий. Мэдээж их үнэтэй. Үнэгүй гэж ойлгож болохгүй, бүр эсрэгээрээ үнийн хувьд имэйлийн дараа ордог.
— — — — — — — — — — -
Одоо харин нэмэлт мэдээлэл үлдээе.
Дижитал стратегийн хамгийн чухал бүрэлдэхүүн нь SEO, Social media, long form blog. Эдгээрийн хослол танд маш чухал шүү. Дээрх бичвэрүүдээс бага зэрэг ойлголт авсан байх.
Үүнтэй хамааралтайгаар зөвхөн ТҮЛХҮҮР үгийн тал дээр үйлчилгээ үзүүлдэг болно оо гэсэн бодолтой байгаа.
Та түлхүүр үгийн үйлчилгээ хичнээн их үнэтэй болох талаар бас ойлголтгүй л байгаа байх. Өнөөдрийн ханшаар 1 сарын үйлчилгээ нь 1200$ байдаг.
Гоё оо гоё, яваандаа манай брэнд хүмүүст юу гэж бодогддог бол, тэд юу гэж хайдаг бол, ямар түлхүүр үгийг бизнестээ ашиглах вэ? дижитал бизнесийнхээ SEO архитехтороо яаж гаргах вэ? гээд ийм зүйл ярьдаг болоод ирэх цагт та намайг нэг санаарай.
Би мэдээж платформын тусламжтайгаар танд үйлчилгээ үзүүлнэ л дээ.
Өнөөдөр таны бизнестээ ашиглая гэж бодож байгаа ТҮЛХҮҮР үг чухал байна уу, үгүй юу гэдгийг та ч би ч хэлж мэдэхгүй. Магадгүй өнөөдөр үнэ цэнэгүй, хэрэглэгдэхгүй байгаа ч ямар үг ирээдүйтэй үнэ цэнэтэй болох талаар танд программын тусламжтайгаар хэлж өгч чадна. Тэгвэл гоё уу?
Ирээдүйд уулзацгаая.
www.grow.mn
Edu Grow онлайн сургалт
GROW BIZ LLC
Edu Grow төлбөргүй онлайн сургалт
#дижиталплатформ
#ДижиталМаркетинг
#ДижиталБрэндинг


0 notes
Photo
Яагаад танд маркетинг хэрэгтэй вэ
дижитал маркетинг нь илүү их олон хүмүүст хүрч чаддаг. Гол нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлал их хүмүүст чиглүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг.
Уламжлалт маркетингтай харьцуулахад зар сурталчилгааны хувьд харьцуулашгүй их зардал хэмнэж чаддаг. Бас гаргасан зардал бүрийг хэмжиж, хэр өгөөжтэй байгаа эсэхийг ч хэмжиж чадна.
0 notes
Photo

Үнэгүй SEO залгаас ашиглан хайлтын системийн оновчлол хийх 12 арга (at Edu Grow онлайн сургалт) https://www.instagram.com/p/CXvUgUFBazN/?utm_medium=tumblr
0 notes
Text

Дижитал маркетингийнхаа “сошиал соёл, олон нийтийн харилцаа” сэдэвт сургалтын агуулгаасаа хуваалцъя. Хуваалцъя. “Инээдтэй хогийн юмнууд их тохиолдох юм аа”.
Сурч мэдсэн боловсруулсан зүйлээсээ зүйлээ өөрийн болгоод та нартаа хуваалцаж байгаа учраас хэрэгтэй бол share хийгээрэй.
ЭХЛЭЛ ХЭСЭГ:
Зарим нэг зүйлүүд нь бидэнд авууштай, бүр хандлагаа өөрчлөх хэрэгтэйг сануулах хэрэгтэй. Товчлон бичлээ.
Би та нартай, та нар shareлээд хадгалаад аваарай. Ер нь бол тэр чигээрээ хандлагын тухай. Япончуудаас их суралцах зүйл байна. Гэхдээ дуурайх хэрэггүй. ХАНДЛАГА=Япон юм уу даа хаашаа юм бэ?.
Сошиал орчин хөгжөөгүй байх үед бид бүх нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцдог байсан тухай жишээгээр хичээлээ эхлүүлье.
Энэ үйл явц нь байгаль дэлхийд эсвэл хэн нэгэнд ээлтэй зүйлийг хамтдаа хийдэг тухай ойлголтууд юм.
Энэ нийгмийн үзэгдэлд бид бүгд л оролцож өссөцгөөсөн. Гэхдээ энэ үзэгдэл сошиал орчин бий болж, хөгжсний дараа улам хүчирхэг болсон ч double effect нь улам гаарах болсныг тайлбарлаж, түүнээс сэргийлэх бас авах арга хэмжээг энд дурьдсныг сүүл хэсэгт оруулъя.
Харин сөрөг тал нь аз болоход хувь хүний зан төлөвтэй хамааралтай бөгөөд тухайн хүний сошиал орчин дахь үйлдлээр дуусдаг гэж дүгнэгджээ.
ХУВЬ ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ ХЭСЭГ:
Бид бүх нийтээрээ хог цэвэрлэж байхдаа өөрийнхөө зөвийг батлах гэж бүх нийтийг ахлаж яваа хүн нь нэг гишүүнээ хөөж тууж, зодох, муухай хэлэх эсвэл орхиж явдаггүй. Тухайн ажлыг хамтдаа дуусгадаг соёлтой байсан. Бүгдийг нь авч явдаг, хаяхгүй байх гэсэн хандлагатай байсан.
Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл бодлоор хандаж чаддаггүй бас болдоггүй байсан. Тэгэх боломжгүй л дээ, тухайн нөхцөл байдлыг хувь хүн өөрөө ажиглаж гадарлаж байгаагаас гадна бүгд түүнийг ажиглаж байдаг. Энд л ардчиллын суурь зарчимд тулгуурласан миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана гэдэг дүрэм маш жижиг зүйл дээр илэрдэг байжээ.
Цаашлаад сошиалд биеэ авч явах, хүмүүсийн биеийг нь авч явуулах талаар зөндөө ярихыг хичээсэн. Аягүй бол энд бичвэл уншиж байгаа хүн нь ХЦПЗД гэдэг алдарт уриаг хэлж магадгүй зөндөө зүйл гарах байх. Гэхдээ хувьдаа үлдээе.
СУРАЛЦАХ ХЭСЭГ:
Гэтэл сошиал орчинд ялангуяа фэйсбүүк дээр kick эсвэл block хийх үзэгдэл нь буруу хандлагаар ашиглагддаг болох нь тодорхой болсныг энэ сургалт танд ойлгуулахыг хичээх болно.
Энэ хандлага нь нийгэмд өөрийгөө бага зэрэг олон дагагчтай болсон эсвэл олон дагагчтай групп, page хуудас хөтлөдөг админуудад хамгийн их тохиолддог зүйл ажээ. Түүнээс гадна та ч түүний нэг нь байх магадлалтай шүү. Олон найзтай бөгөөд анхаарлын төвд байдаг ACCOUNT-уудад бас их тохиолддог.
Бие авч явах нь block, unfriend болон unfollow нь хэрэглэх соёлоор илэрч, ашгаар дуусдаг. Ижил зүйл юм шиг боловч unfriend, unfollow зэрэг нь маш ухаалагдаа ордог функц юм. Үүнийг ашиглаж сураарай. ҮҮНИЙГ АШИГЛАЖ СУРААРАЙ.
Тухайн хүнийг блоклох нь үзэн ядалттай төстэй мэдрэмжээр илэрдэг бөгөөд тухайн хүн блок хийж кайф авдаг нэг төрлийн хар тамхи лугаа адил хүчтэй. Та үндсэндээ бохир нийгмээс салж оронд нь бохирдсон сэтгэлгээтэй үлдэж байгаа хамелон эффект юм байна.
Харин unfriend нь найзын холбоогоо тасалж байгаа амьдралын байдаг л асуудал ажээ. Ойлгомжтой байж чадсан байх аа.
Зарим нэг хүмүүс маань бодож авна биз дээ, Хийж байсан үйлдэлдээ анхаарлаа хандуулахад гэмгүй. Энэ нь сошиал орчинд болж байгаа үзэгдэл юм шиг боловч таны дотор ертөнцөд болж байгаа оюуны гэмтэл юм шүү.
ГОЛ СЭДЭВ:
За тэгээд үндсэн гол сэдэв бол сошиал соёл, олон нийтийн харилцааны менежмент талаас нь бага зэрэг оруулъя. Ер нь бол бизнесийн харилцааг олон нийтийн сүлжээнд ашиглах талдаа сургалт юм.
Таны бизнесийн хэрэглэгч, таны үйлчлүүлэгч, таны дагагч, таны группын гишүүд, таны бизнес хуудасны дагагчид бол сахилгагүй САРМАГЧИНГУУД юм. Тиймээ САРМАГЧИНГУУД. Та тэдэнд үйлдэл зааж сургаж өгдөг учраас элдвийн үйлдэл бүү зааж өг. Харин та тэдэнд зөвхөн ГАДИЛ л өг. ЗҮГЭЭР л гадлыг нь өг. :))
Ингээд гол зүйлийг товчоор хүргэвэл:
1. Бид групп page хөгжүүлж байгаа эсвэл олон дагагчид таныг харж байгаа үед СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ огт илэрхийлж болохгүй. Энэ нь ухаангүй үйлдлийн эхлэл. Дагагчаа алдах эхлэл. Таны бизнесийн эсрэг сөрөг хөдлөлийг бий болгодог хэнд ч захирагдахгүй таны эсрэг зэвсэг болдог.
2. Та танд дургүйцсэн нэгнийг блок хийх зарчмаар үгүйсгэж өөрийгөө авардаг сэтгэлгээг хөгжүүлдэг. Энэ нь эргээд таны амьдралд бууж, бодит харилцаанд сэв суулгадаг сэтгэлгээний гаж үйлдлүүдийг үүсгэдэг үр дагавартай. Гэхдээ хуурамч буюу FAKE хаягуудыг блок хийхтэй зүйрлүүлж болохгүй шүү.
3. ТЭНЦВЭРТЭЙ бай, ТЭНЦВЭРТЭЙ ханд, ҮЗЭЛ СУРТЛЫГ БҮҮ ДАМЖУУЛ, харин ҮЗЭЛ БОДЛОО эерэгээр түгээ. Энэ бол сошиал орчин.
4.Та сэтгэл хөдлөлөөр сошиал баялагтаа хандвал үндсэндээ бизнесээ алдаж байна НӨХӨР МИНЬ.
ЭЦЭСТ НЬ:
Хэрвээ та үүнийг ойлгоогүй байж болох юм. Өөрийнхөө тайлбарлаж хариулт өгч болно.
Зорилтот зах зээлдээ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ бүү илэрхийл. Энэ бол спортын ялалт, ялагдал хараахан биш юм. Хэрвээ энэ утгыг ойлгохгүй байвал ВАЙРАЛ постуудыг анзаарч нэг үзээрэй. Танд хүчээр ойлгуулж өгөх тавилантай.
Өөрийнхөө зөвийг батлах гэж hate speech, block хийдэг үзэгдлүүд зөвхөн фэйсбүүк дотор хийгдэж байгаа алхам биш шүү, Таны амьдралд, сэтгэл дотор чинь үнэхээр үнэр орчихсон тэр нь гадагшилж байгаа хувь хүний үйлдэл юм.
Гээд олон зүйлүүд гарна аа. Мэдээж зөв удирдан чиглүүлэх, тэднийг зохион байгуулах нь маш өндөр ач холбогдолтой. Үүнийг Сошиал эх бэлтгэл 100н цуврал дээр бага зэрэг хуваалцах болно. СОШИАЛ ЭХ БЭЛТГЭЛ 100н цуврал дээр уулзацгаая.
Бүртгүүлэх холбоос: https://m.me/edugrowonlinecourse?ref=1618585740141
0 notes
Text

ЧАТБОТ онлайн сургалт аас... 2021.08.06нд. Чатбот шинэ онцлог дахин мэндэллээ. 🎯 Чатбот файсбүүкийн постонд дараах ГУРВАН үйлдлийг автоматаар хийдэг нь бидний ажлыг маш их хөнгөвчилдөг.
🎯 Постонд тавигдсан сэтгэгдлүүдэд автоматаар LIKE дарж сэтгэгдэл бичсэн хэрэглэгчдийг сэргээдэг бол нөгөө талаасаа сэтгэгдэл бичсэн хүмүүсийн найзуудад болон page дээр LIKE дарсан хүмүүст мэдэгдэл болж очдог.
🎯Постонд тавигдсан сэтгэгдлүүдэд автоматаар хариулт бичнэ. Пүүүүх. Яаааагаад дуу алдав гэхээр, Бид постны дор коммент бичсэн хүн нэг бүрд ижил мэдээлэл өгөх нь файсбүүкийн дүрэм журмын хувьд ихэнхдээ биднийг SPAM д ангилалд оруулчихдаг. Тэгвэл автомат хариулт нь хүн бүрт тулж ажиллахад тусладаг. Мөн тухайн сэтгэгдэлд хариу үлдээснийг тухайн хүнд болон дундын найзуудад мэдэгдэл болж очдог. Ингээд бодохоор 1 болон 2 дугаар үйлдэл зүгээр л органик BOOST шүү дээ.
🎯Постонд сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн хувийн чат руу автоматаар чат илгээдэг. Үнэхээр гайхалтай. Та танихгүй хүний чат руу биш таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхсон хүмүүсийн чат руу хэрэгцээтэй мэдээллийг нь яг оновчтой, цаг тухайд нь илгээнэ. Энэ бол борлуулалтын маш нарийн торгон мэдрэмж гээд төсөөлөөрэй. Танд роботууд өөрөөр яаж туслах хэрэгтэй юм бэ?
Таны хамгийн сайн маркетер, борлуулалтын албаны багаас чинь илүүтэйгээр 24/7 турш ажиллана. Гэхдээ би энэ тухай бичих гээгүй. Харин 2021.08.06 нд нээгдсэн шинэ үйлчилгээний тухай бичих гэсэн юм. 🤯💝 🤯💝 INSTAGRAM автомат хариу бичигч ажиллаж эхлэлээ. Дижитал маркетингид хамгийн чухал суваг INSTAGRAM. Энэ суваг дээр та бизнес сувагтай бол чатбот солиотой ажиллана. Зүгээр л тоглоомын дүрмийг өөрчилж, өрсөлдөгчгүйгээр та хөх тэнгист хүрэх эсвэл хүссэн үйлдлийг чинь хязгааргүй хийх болно. Нэг л сул тал бий. Чатботыг төлбөртэй хэрэглэх үед л энэ боломжтой. Чатботын мэргэжлийн түвшний хэрэглээг насан туршдаа төлбөргүй хэрэглэх боломжийг зөвхөн манайхаас хүртэж болно. Та чатбот маркетинг сургалтанд бүртгүүлж суралцаарай. Бүртгэл өдөр бүр явагдаж байна. Та чухал шийдвэр гаргах гэж байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүрчлэн залхууралгүй уншаарай, #ДИЖИТАЛ_МАРКЕТИНГ №09 цуврал эхлэх гэж байна. #ЧАТБОТ_АВТОМАТЖУУЛАЛТ онлайн сургалтын бүртгэл явагдаж байна. 📝 Дараах бүх багц сургалтуудад 1 сая төгрөгөөр хамрагдах сүүлийн боломж 💥 1. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ багц онлайн сургалт 👉 Маркетингийн төлөвлөгөө 👉 Стратеги төлөвлөгөө 👉 Сошиал медиа сурталчилгаа 👉 Сошиал медиа маркетинг 👉 Хайлтын системийн оновчлол 👉 Вэбсайтаа өөрөө бүтээх 👉 Хайлтын системийн маркетинг 👉 Имэйл маркетинг 👉 Чатбот автоматжуулалт 👉 Бизнес платформ 2.СОШИАЛ багц онлайн сургалт 👉 Facebook энгийн хэрэглээ 👉 Youtube энгийн хэрэглээ 👉 Instagram энгийн хэрэглээ Бүртгэлийн сүүлийн хугацаа 8.31 сар хүртэл үргэлжилнэ #Бүртгүүлэх болон мэдээлэл авах холбоос: 👉 https://bit.ly/3tNK1YQ 3. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ багц онлайн сургалт 👉 Сошиал эх бэлтгэл 100н цуврал 👉 Facebook business suite 👉 Онлайнаар бүтээмжтэй ажиллах 4. ДИЗАЙН багц онлайн сургалт 👉 After effect 👉 Premiere pro 👉 Photoshop 5. ОФФИС багц онлайн сургалт 👉 Word 👉 Excel 👉 Power point Бүртгэлийн сүүлийн хугацаа 8.31 сар хүртэл үргэлжилнэ #Бүртгүүлэх болон мэдээлэл авах холбоос: 👉 https://bit.ly/3tNK1YQ 6. БИЗНЕС багц онлайн сургалт 👉 Брэнд бүүк төлөвлөлт -тун удахгүй 👉 Багийн үйл ажиллагааг дизайнчлах 👉 Өнгөөр бизнесээ дизайнчлах 🎁🤯 Ингээд болоогүй Grow team албан ёсны лицензтэй, 5 жилийн баталгаатай дараах ПЛАТФОРМ-уудыг насан туршдаа төлбөргүй ашиглах эрхүүдийг бэлэглэнэ ❤️🔥 👉 Бүрэн автомат чатбот /Зөвхөн энэ бүртгэл хамааралтай/ 👉 Invideo - мэргэжлийн видеог 1-5 минутанд хийнэ. 👉 Video dashboard постоо 11 сошиал 1 минутанд багтаан хуваалцана 👉 Sendiio хагас автомат чатбот 👉 SEO rankmath /wordpress plugin/ 👉 IWWW image optimize /wordpress plugin/ 👉 Имэйл платформ /5000 имэйлд насан туршдаа үнэгүй бөгөөд 25000 хүртэл өсгөх боломжтой/ 👉 Хязгааргүй видео тоглуулагч Vimeo, wistia шиг 👉 Хязгааргүй файл хадгалах Google drive шиг Бүртгэлийн сүүлийн хугацаа 8.31 сар хүртэл үргэлжилнэ. Яг одоо амжаад бүртгүүлээрэй. 👇🤩 #Бүртгүүлэх болон мэдээлэл авах холбоос: 👉https://bit.ly/3tNK1YQ
0 notes
Text
Эрдэмтэд судлаачдаа сонсох нь илүү чанартай боловсруулсан мэдээллийг танд өгдөг.

Маш гоё LIVE сонслоо. Зүгээр нэг албан тушаалд очсон, амжилтанд хүрсэн хүмүүсийн яриа гэхээсээ илүү судлаачид, эрдэмтдийн яриа ангид юм. Бас маш залуу, дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа хүмүүс үнэхээр өөр мэдээлэл өгөх юм аа. Тэд нарыг бид нар тийм ч сайн танихгүй юм байна. Миний ойлгосноор товчхондоо... ... Судлаачдыг л сонсох нь ямар өндөр ач холбогдолтой вэ гэдгийг дахиад л ойлголоо. ... ... .Боловсролыг та өөрийн болгох нь маш чухал. Мөн та хүүхэддээ ч боловсролыг өөрийн болгох боломжийг нь олгох хэрэгтэй. ... ...Академик буюу уламжлалт гэхээсээ илүү прагматик буюу хэрэгцээтэй зүйлдээ суралц. Энэ бол чухал ойлголт байлаа. ... ... .Тэс өөр хөгжлийн үед бий болсон хүүхдүүдийн тархи толгой, суурь ойлголтонд орчин үеийн аргачлалаар нийтийн мэдлэгийг шахах хэрэггүй юм аа. ... ... .Та хүүхдээ сурах арга барил, юу сурахыг нь л дэмжээрэй. Бид сургуулийг биш багшийг сонгох нь маш чухал. Таны сонгох багш дэлхийн хаана ч байж болно. ... ... Боловсролын хөгжлийн үе шатаар сургууль дөрвөн хана биш хил хязгааргүй болсон учраас бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх нь өнөө цагийн хамгийн чухал ойлголт. Ирээдүйн сургууль байр, сандал суудалгүй, тогтсон байршилгүй болно. Чанар, зардал гэх мэт зүйлд өөрчлөлт авчирна. ... ...Багш гэдэг ойлголт өөрчлөгдсөн. Диплом авч, боловсордог сургуулиар дамжиж гарч заах ёстой эсвэл эрхтэй гэдэг уламжлалт ойлголт үгүй болж байгаатай санал нийлэх хэрэгтэй. ... .Танд хэн ч юу ч зааж магадгүй. Хэн ч сурсан зүйлээ заах нь багшийг орлох түвшинд очсон. ... Та өөрөө юу ч юм зүйлийг сурахад зааж өгч чадах хүнийг л сонгоно. ... ... .Багшийн ажил байнга өөрчлөгддөг. Нэр нь өөрчлөгддөг. Орчин үеийн хэрэгцээнээс болоод өнгөлөн далдлагддаг шиг л өөрчлөгддөг. Пандамик багш нарт 2-3 с дахин их хэмжээний ачаалал өгсөн. Гэхдээ энэ бол багш нарт маш өндөр боломж болон хувирсан. ... ... .Залуу багш бол цалингийн шатлалаар бага байдаг зүйл таны хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг учраас өөрөөр харах хэрэгтэй. ... Дээрээс нь багш нарын гэр бүл төлөвлөлт зэрэгтэй бид өөрсдөө дасан зохицох хэрэгтэй. ... ... .Боловсролд үнэ цэнийн зарчим үйлчилж эхэлсэн. Боловсролд оролцогч талууд бүгд хүссэн зүйлээ хүртэх нь боловсролын чухал үнэ цэнэ болж хувирч байна. ...Багш нарын зааж байгаа зүйл нь баталгаажсан байх шаардлагагүй, танд л өгөөжөө өгч л байвал сургалын үнэ цэнэ болоо. ... .Орчин үеийнхээр багш өөрчлөлтөнд орсон. Дасгалжуулагч, коуч, ментор, найз, түнш зэргүүдээр жишээлж болно... ... .Мэдлэгийг ганцаараа биш олуулаа мэддэг чаддаг, ашигладаг болсноор хурдтай хөгжил рүү хөтлөнө. ...
0 notes
Text
Дижитал маркетинг гэж юу вэ?

Дижитал маркетинг гэж юу вэ?Уламжлалт зах зээл дээр бид өөрсдийн бизнест зориулан маркетингийн төлөвлөгөө гаргадаг.Харин хувь хүн бол тэр болгон маркетингийн төлөвлөгөө гаргахгүй өдийг хүртэл орлогоо олоод болоод ирсэн.
Гэхдээ энэ удаад хувь хүмүүст нилээн өндөр шаардлага болж, бараг анх удаа маркетингийн төлөвлөгөө хийх нөхцөл байдлын талаар бичих гэж байна.
УЧИР нь:
Та онлайн орчинд өөрийнхөө бизнесийг эхлүүлэх гэж байгаа бол, үргэлжлүүлэх гэж байгаа бол та ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөг заавал бичих хэрэгтэй болно. ЗААВАЛ гэдэг нь маш их утга учиртай. Бичиж байгаа гол учир нь таны маркетингийн төлөвлөгөө:
контент бүтээхэд
сошиал медиа төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
сошиал сувгууд болох facebook, youtube, insagram, pinterest зэрэг дээр ажиллах
дээрх тухайн платформ дээр зар сурталчилгаа явуулахад
вэбсайтаа бүтээхэд
сайжруулахад
оновчтой болгоход
хайлтын систем оновчлол хийхэд
хайлтын системийн маркетинг хийхэд
маркетингийн бүрэн автомат чатбот угсрахад
урсгалаа хянах гэх мэт
таны онлайн орчинд хийж байгаа бүх зүйлд таны ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөө нөлөөлнө. Тэгэхээр ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдгийг хамтдаа мэдэж авцгаая

Хэрвээ та ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөгүй бол хийх ажил чинь тодорхойгүй, ямар суваг дээр ажиллах нь тодорхойгүй, яаж ажиллах нь тодорхойгүй, хийсэн ажил чинь үр дүнтэй эсэхийг мэдэхгүй, хийсэн ажлаа хэмжиж чадахгүй, маркетинггүй, борлуулалтгүй, эцэст нь та онлайн орчинд дэмий л хий эргэж, эцэстээ орлоггүй болно.
Энэ олон "-гүйг" маш энгийнээр тайлбарлъя.
Та эсвэл таны эргэн тойронд байгаа маш олон хүмүүс Facebook дээр PAGE эсвэл ГРУПП нээгээд бараг дэмий юм шиг санагдтал та өдөр бүр пост оруулж байгаа байх аа. Эсвэл бараг шал хэрэггүй юм болов уу? Би буруу хийгээд байгаа юм болов уу? Яагаад хүмүүс Like дарахгүй, Comment бичихгүй, Share хийхгүй, миний Live-г үзэхгүй байгаа юм бол гэж бодож байсан уу? Бусдынхыг өнгийж харахаар арай өөр байгаад байна гэх мэтчилэн харьцуулж эсвэл өөрийнхөө хийж байгаа үйлдлийг эргэцүүлэн нэг бодож л байсан байх. Та нөлөөлөгч биш бол энэ бол тодорхой л асуудал. Гэхдээ орчин үед онлайн орчинд ажиллаж байгаа нөлөөлөгч нар бүгд л технологийн орчинд тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг болсон гэдэг нь шууд л харагдаж байна.
Таны хувьд шалтгаан нь маш тодорхой. Би зөвхөн 10-г л дурьдъя.
Та нөлөөлөгч шиг биш бол
Та контентын зохиолоо зөв гаргаагүй бол
Та постын дизайн дээрээ ажиллаж чадахгүй байгаа бол
Та видео рекламаа хийж чадахгүй байгаа бол
Зорилтот зах зээлээ хянах системгүй бол
Тэдэнтэй түргэн шуурхай харилцаа холбоо тогтоох системгүй бол
Имэйлээр тэдэнд мэдээлэл илгээдэггүй бол
Хэрэглэгч таны онлайн дэлгүүрийг хайгаад олохгүй бол
Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах аргачлалгүй бол
Та борлуулалтын суваг ашигладаггүй бол та хүссэн борлуулалтаа хийж чадахгүй байгаа чинь маш тодорхой.
Дээрх 10 жишээ бол "энд тэнд" хэн нэгэнд шуудхан хэлэхэд ТИЙМ гэж хариулагдах зүйл. Хэрвээ та ч гэсэн ТИЙМ гэж хариулж байгаа бол дараах өгүүлбэрийг заавал 2 удаа уншаарай.
Энэ бүхний суурь нь ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөгүй ажлаа эхлүүлснээс үүдэлтэй. Дахин уншаад, энэ өгүүлбэрийг "ЧИ" өөртөө хэлж үзээрэй.
Санал нэг байвал та дараах зүйлийг нухацтай уншаарай. Дижитал маркетингийн төлөвлөгөө гаргахад нилээн олон зүйлд ач холбогдол өгч, түүнийгээ платформ тус бүртэй хэрхэн уялдах байдлаар гаргадаг. Гэхдээ тэр бүгдийг цөөн хэдэн өгүүлбэрт хүчээр багтаан танд зөвлөе. Энэ нь танд жоохон ч гэсэн тус болно гэж найдаж байна.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдэгт хариултаа авахад туслах маш чухал асуултанд та хариулж үзээрэй.
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэнд зориулагдсан бэ? Та сонгосон хүмүүсээ мөн биш эсэхийг үнэлэх, тэдэнд хүрч ажиллаж чадаж байгаа үр дүнгээ хэмжих, та өөрийгөө болон тэднийг нийтэд нь хэрхэн хянах вэ?
Та юуг тэдэнд нийлүүлэх гэж байгаа вэ? Таны бүтээгдэхүүн үйлчилгээ чинь тэдэнд нийцэж байгаа эсэхийг хэрхэн хэмжих вэ? Бүтээгдэхүүн үйлчилгээ чинь худалдан авч, хэрэглэж байгаа хүмүүст юугаараа хэрэгтэй байгаа вэ? үр дүнг нь хэрхэн хэмжих вэ?
Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэзээ тэдэнд хэрэгтэй байдаг вэ?, та хэзээ тэдэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох ёстой, ямар үйлчлүүлэгч нь хэзээ таны бүтээгдэхүүнийг олж харах эсвэл худалдан авах ёстой вэ? та эдгээрийг хэрхэн үнэлж, үр дүнгээ хэрхэн хэмжиж, үйл ажиллагаагаа хэрхэн хянах вэ?
Таны үйлчлүүлэгч таниас яагаад бүтээгдэхүүн үйлчилгээг чинь худалдан авах ёстой вэ? тэд яагаад таниар үйлчлүүлэх ёстой гэж, та маш тодорхой ойлгомжтой энэ асуултанд хариулах хэрэгтэй.
Таны хариулт "хэрвээ" эсвэл "өөрөөр хэлбэл" гэж дахин тайлбарлагдаж байгаа бол та хариултаа илүү оновчтой болго. Мөн та хэрхэн амжилтаа хэмжих, хэрхэн үр дүнгээ хянах вэ?
Та болон таны үйлчлүүлэгч та хоёр хаана уулзах вэ? хаана борлуулалтаа хийх, худалдан авах гэх мэт солилцоогоо үүсгэх вэ? та хаана байрлах вэ? таны бүтээгдэхүүн үйлчилгээ хаана тэдэнд харагдах вэ? таны бүтээгдэхүүн үйлчилгээг хаанаас тэд олж харах вэ? та зөв байршсан эсэх ээ бүгдийг хэрхэн хэмжих вэ? үр дүнгээ хэрхэн хэмжих вэ, хэрхэн хянах вэ?..
гэх мэт бизнесийн хувьд стратеги, маркетингийн хувьд тактикиа боловсруулахад тань чухал асуултууд байх болно.
Та дижитал маркетингийг хэцүү гэж ойлгох хэрэггүй ч уламжлалт маркетингтай шууд хольж ойлгож болохгүй.
Учир нь дижитал маркетинг дээр бүх зүйл буюу таны хийсэн үйлдэл бүрийн үр дүн шууд мэдэгдэж, та түүнийг хянаж, хэмжих боломжтой байдаг. Тиймээс таны хийх үйлдэл бүр ойлгомжтой байх хэрэгтэй.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдэг сэдэвт танд таалагдсан бол share хийгээрэй.
Таныг дижитал маркетингийн цуврал 10 сургалтанд суралцахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👇 доороос аваарай.
Энэ бол зүгээр сургалт биш. Таньд насан туршид чинь үлдэх бизнестээ хийсэн маш зөв шийдвэр гэдгийг баталдаг хөрөнгө оруулалт юм. Бид зүгээр яриад байдаггүй, хийж харуулна, өгч үлдээнэ. Гол нь хамтдаа хөгжье.
Та Цуврал №06 хичээлийг видео болон LIVE хэлбэрээр үзнэ.
#ДИЖИТАЛ_МАРКЕТИНГ #СУРГАЛТЫН_АГУУЛГА
0️⃣1️⃣ ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 👉 бүртгүүлэх
0️⃣2️⃣ КОНТЕНТ СТРАТЕГИ 👉 бүртгүүлэх
0️⃣3️⃣ СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх
0️⃣4️⃣ СОШИАЛ МЕДИА СУРТАЛЧИЛГАА 👉 бүртгүүлэх
0️⃣5️⃣ ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ 👉 бүртгүүлэх
0️⃣6️⃣ ВЭБСАЙТ ОНЛАЙН БИЗНЕС 👉 бүртгүүлэх
0️⃣7️⃣ ХАЙЛТЫН СИСТЕМИЙН МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх
0️⃣8️⃣ ИМЭЙЛ МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх
0️⃣9️⃣ ЧАТБОТ АВТОМАТЖУУЛАЛТ 👉 бүртгүүлэх
1️⃣0️⃣ БИЗНЕС ПЛАТФОРМ 👉 бүртгүүлэх
Сургалт тус бүр 1 сар үргэлжлэх ба та нэг төлбөрөөр бүгдийг суралцах болно.
#Төлбөр: 1 сая ₮
#Бонус: 12 сая ₮ үнэлгээ бүхий
🎁 Edu Grow бүх онлайн сургалтууд
🎁 Дижитал маркетингийн бүтэн 10 цуврал сургалтанд хамрагдах
🎁 Зурган болон видео контент бүтээгч платформ
🎁 Контентуудаа 1 дороос удирдах апп
🎁 Хагас автомат #чатбот
🎁 Имэйл автоматжуулалт
🎁 Борлуулалтаа удирдах #SalesFunnel
🎁 Файл менежментийн апп #БЭЛЭГЛЭХ болно.
Бүртгүүлэх болон мэдээлэл авах холбоос энд байна
youtube
#онлайн_сургалт
www.grow.mn
Edu Grow онлайн сургалт
ХОЛБОО БАРИХ УТАС: 99013745, 88946060
0 notes
Text
ЧАТБОТ ХЭРЭГЛЭЭ + ТӨЛБӨРГҮЙ

Сошиал медиа маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болох 📷 ЧАТБОТ, түүнийг хэрхэн ашиглах талаар нэг удаагийн лайв сургалт 📷
📷 1. ЧАТБОТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? Чатботын давуу тал болоод автомат м?мессеж нь таны бизнест ямар боломжуудыг бий болгодог вэ? 📷 2. ФЭЙСБҮҮК ПЭЙЖДЭЭ ХЭРХЭН ХОЛБОХ ВЭ? Чатботыг ашиглах техник зааварчилгаа 📷 3. АВТОМАТ МЕССЕЖ ҮҮСГЭХ Олон тооны хэрэглэгчдэд цаг алдалгүйгээр, нэг дор мэдээлэл өгөх, таны пэйжид тохирсон утга агуулгаар автомат мессеж үүсгэж, чатботоо хөгжүүлэх, хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах зөвлөгөө
Технологийн эрин үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, алтан цагаа хэмнэх боломж таны гарт байна. 📷
Бүртгүүлэх холбоос: https://m.me/edugrowonlinecourse?ref=:t-1610269915556
Хэрэв танд #ЧАТБОТ худалдаж авах болон түрээслэх хэрэгцээ байгаа бол доорх группт нэгдээрэй. 📷https://www.facebook.com/groups/chatbotedugrow/
Манайд зочилно уу. https://grow.mn/events/
0 notes
Text
Сошиал медиа маркетингдаа News feed-г үр өгөөжтэй ашиглах
Сошиал медиа маркетинг дээрээ facebook news feed г хэрхэн ашигладаг талаар өөрийн аргаасаа хуваалцлаа. Мэдээж сошиал медиа маркетинг сургалтандаа нэг бүрчлэн бизнес хэрэглээ, маркетинг талаас нь заадаг ба хамгийн энгийн хэрэглээнээс эхлүүлэн заадаг.

Сошиал медиа маркетинг дээр юу заагддаг вэ?
Facebook profile-ыг анхан шатнаас нь маркетингийн түвшинд хэрхэн ашиглаж сурах талаар алхам алхмаар заах болно. Үүнд:
88аа™ Facebook Profile маркетингийн хэрэглээ
88аа™ Facebook page маркетингийн хэрэглээ
88аа™ Facebook page -ээ хайлтын системт тохируулах
88аа™ Facebook page post оо хайлтын системд тохируулах
88аа™ Facebook дээ борлуулалтын суваг үүсгэх
88аа™ Facebook 11 төрлийн зар сурталчилгааг нэг бүрчлэн ямар үед ашиглах, хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэхтэй холбогдуулан ашиглахыг заах /brand awareness, reach, traffic, engagemant…./
88аа™ Сustom audience буюу дурын хэрэглэгчдээс зорилтот зах зээлээ хэрхэн үүсгэх
88аа™ Pixel code ашиглаж сурах
Сошиал медиа маркетингийн бүртгэл өдөр бүр явагдаж байна.
Таны мэдэх ёстой зүйлээс хамгийн эхлээд News feed маш чухал.
Мэдээж хувийн бүртгэлээр дамжуулан танд өөрийн дотны хүмүүстэйгээ онлайнаар харилцаа холбоо үүсгэхэд тустай байдаг ч та үүнийг илүү мэргэжлийн түвшинд ашиглавал танд маш олон зүйлийг эндээс боломж болгон ашиглаж болдог.
Хэрвээ анзаарч байсан бол news feed-ээр дүүрэн таны найзууд бусад хүмүүсийн болон бизнесүүдийн удирддаг PAGE-н мэдээллүүд гарч л байдаг.
Гэхдээ энд sponsored гэсэн Post хаа сайгүй харагдаж байдаг бол энэ ямар учиртай танд харагддаг талаар судлаж болох юм. Тухайн sponsored post нь таны эрхэлдэг бизнестэй өрсөлддөг бизнесийнх бол та тэдний хэрэглэгчдээ онилсон зар сурталчилгааны мэдэгдлийг ши-пи болгон хуулж, тэдний хэрэглэгчдийг өөрийн болгон хувиргах боломж байдаг.
Хамгийн гол нь тэдний зар сурталчилгаандаа ямар арга техник хэрэглэж байгааг ч мэдэх боломжтой. Та энэ талаар дэлгэрүүлж хичээлээс үнэ төлбөргүй үзээрэй.
News feed хичээлийг ХОЛБООС 1 үзэх
News feed хичээлийг ХОЛБООС 2 үзэх
Мөн та манай блогын бусад постуудыг эндээс уншаарай
Сошиал медиа маркетинг гэхээр зарим нь мэдэхгүй байж болох юм.
Гэхдээ бидэнд өдөр тутам хэрэглэдэг facebook instagram youtube зэрэг платформуудыг ашиглан маркетинг хийхийг хэлж болно.
Амжилт хүсье.
0 notes
Text
Let’s grow together

Grow яг одоогоор төлбөргүй суралцах боломжтой.
Амжаад бүртгүүлээд аваарай. Мэдээж Edu Grow онлайн сургалт хуудсандаа СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.
171,905 хүн суралцсан, 14,000 хүнээс 4,4 үнэлгээ авсан алхам алхмаар вэбсайт хийх аргыг wordpress дээр заасан сайхан хичээлийг та нарт санал болгож байна.Хэрэв та өөрийн гэсэн вэбсайттай болохыг хүсэж байгаа бол энэ линк дээр дараад udemy сайтаас төлбөргүй сураарай.Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст суралцахад нийтлэг тулгамдаж байгаа болЯг хэрэгтэй, чанартай сургалтыг хаанаас олохыг мэдэхгүй байхХүссэн сургалтандаа онлайнаар суралцахад техникийн бүрэн бүтэн байдалХэлний бэрхшээлБид энэ бүгдэд бэлэн биш байгаа нь жижигхэн асуудал болж хувирч байна.Танд хэрэгцээтэй нэн шаардлагатай төлбөргүй сургалтууд Монгол заавартайгаар хэрэгцээтэй байгаа бол дараах линк дээр дарж зочлоорой. https://grow.mn/course-category/free/
Өнөөдөр бидэнд маш их суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж хангалттай байна.
Танд өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгцээтэй зүйлс гэвэл:
Өөрт хэрэгтэй сургалтаа хаанаас олдог байхаа мэддэг байх
Суралцахад хэрэгцэтээ компьютер болон технологийн асуудлаа шийдэх
Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх
гэх мэт .
Энэ бүгд таныг өөрийгөө хөгжүүлэхэд зориулагдсан суурь хөгжил болно.
0 notes
Photo

Фэйсбүүкт ашиглах зургийн хэмжээг оновчтой сонгох Өөрийнхөө брэндийг бусдаас ялгаруулахын тулд мэдээж хамгийн сайн чанартай зургуудыг сонгох нь хамгийн эхний алхам. Гэхдээ та мэдээж фэйсбүүкт ашиглах зургийн хэмжээнүүдийг мэддэг байх, болон зургаа бүтээлчээр ашиглах чадвартай байх хэрэгтэй. ФЭЙСБҮҮКийн зураг үүсгэх хэрэгсэл Интернетэд маш олон төрлийн зурагтай шууд ажиллаж болох онлайн зургийн програмууд байдаг. Мөн компьютер дээр сууж ажилладаг мэргэжлийн программууд ч байдаг. Аль аль нь таны хүсэл хэрэгцээг хангана. Гэхдээ мэдээж онлайн программууд нь зөвхөн интернет байхад л бүх асуудлыг шийдчихдэг давуу талтай ч сул тал бас байдаг. Гэхдээ таны алтан цагийг хэмнэж, зардлыг бодитоор хэмнэхээс гадна таниас ямар ч мэргэжлийн ур чадвар мэдлэг шаардахгүй. Би Glorify платформыг ашигладаг. Хэрвээ та photoshop ашигладаг бол энэ линк bit.ly/3mImLqJ танд тус болно. Profile болон Cover зургаа бүтээлчээр ашиглахад хэрэгтэй зөвлөмжүүдээс цөөн хэдийг энд оруулъя. •🦄 Та өөрийнхөө хуудасны profile зургийг мөн cover том зургаа бүтээлчээр ашиглавал илүү сонирхолтой болж чаддаг. Бүтээлч байдлаар зургуудыг ашигласан жишээг та интернетээс хайвал хүссэнээ олж чадна. энэ линк магадгүй танд туслаж чадна. bit.ly/34JihtL •🦄 Cover photo дээр та зургаас гадна видео бичлэг оруулж болно
1 note
·
View note