Tumgik
Text
Сошиал платформ бол хүмүүсийн хүсэл, тачаал, анхаарлаа бусдад гайхуулдаг талбар. Энд эд хөрөнгө, элдэв юмс, ер нь бүх зүйлс бий. Харин би алийг нь өгнө тийм л зүйл иргээд ирдэг гэдгийг анзаарсан. Үүний үр дүнд надад байгаа хамгийн чухал нэг зүйлийг минь төлбөр болгон авна. Тэр бол юугаар ч үл хэмжигдэх, солигдох цаг хугацаа. Тэр цаг хугацааг үл мэдэгдэх хэн нэгний дэмий зүйлд зориулах нь надад хэрэгтэй юу? Түрхэн зуурын сэтгэл ханамжийн төлөө өөрийн байж болох хамгийн үнэ цэнтэй зүйлээр солих нь өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаан мөн үү? Энийг би мэдсээр байж өөрт хамаагүй бусдын анхаарлын төвд байх гэж хичээх нь утгагүй, хоосон дэмийрэл ч юм шиг. Ашиглах нь бол зөв гэхдээ үр өгөөжтэй, хөгжиж дэвших байдлаар ирээдүйнхээ төлөө зөв зохистой ашигласан нь дээр байх тэй 😅🥹
2024.09.07 01:14
0 notes
strangerthingstodvkaa · 3 months
Text
Бид залуухан байна, хийж бүтээх юм арвин их, үзэж туулах амьдрал элбэг, учрах хүмүүс өчнөөн байхад юунд нэг хүнээс чаргууцалддаг юм бэ? Учирсан бол тавилан байж, уулзсан бол төөрөг нь л биз, уруудаж хагацах нь жам л байж, сэтгэл нь хөрөө л биз, сэргээд буцаад амьдрах орчлонд чи юунд гуньж гутраав. Сэргэлэн цовоо байж дуртай зүйлсээ хий, өөрт гоё сайхан зүйлсийг ол. Ингэж явахдаа өөрт чинь чухал, утга учиртай зүйлийнхээ төлөө чин шударгаар, өөрт байх хамгийн сайнаараа тэмц.
2024.07.12 01:06 өөртөө
0 notes
strangerthingstodvkaa · 4 months
Text
Chamd zoriulj tvvsen tsetsgsiin vnert
Chandmalan asaasan tvvdgiin derged
Horjignon ursah goliin huwuund
Hoyulahnaa orchlon yurtuntsiig gaihshiran
Oddiin door sarnii tuyand hvsel bvhniig shiwnelden
Och haylan badamlan asah galiin gereld
Orshihuin vnenii talaar hvvrneldehsen
Chinii bgaa bdal bolon emegtei ailind chin newchin uusaj
Chi nadaas bi chamaas salj chadhaargvigeer durlahsan
2024.06.13 22:35
0 notes
strangerthingstodvkaa · 7 months
Text
Bi shvleg terlene, ter mungu tewrene
2024.03.10 01:14
0 notes
strangerthingstodvkaa · 7 months
Text
Haaya bi shvleg bichnee,
tamhi tataad, uugan suunaglah utaand ni uragdsan setgeliin semerhiigeer, uyartal bichmeer bwch urgashlahgvi heden murt l garaas min garna, utga sanaa urlag zergiig umartaad urd ni yu bolson odoo yaaj medrch bgaagaa l buulgana. Yawtsgvi heden shvlgvvdee yaruu todoor unshih gj oroldoh ni yamaa lugai aytai l mailna, yag ter vyed yalihgvi negen medremj yaarawchlan tolgoid buuh ba yag l yanaglah geed chadahgvi baigaa yanhan shig l uuriiguu medrene. Daraa ni bichsen heden badgaa bahtangui unshiwch bichij baih vyeiin medremj, setgeliin shanlal, zowlongoo l dursana.
2024.10.10 00:46
0 notes
strangerthingstodvkaa · 7 months
Text
Tvvntei haritsahad
Tvvniig mutraan delgen ineehed naran misheej gereltene
Tvvniig algaan hawsran zalbirahd saran elbej tuyarna
Ter l zowlont udrvvdiig arai gj tuulwuu geltei shirteh ni
Ter l zuwhun namaig oilgoh shig, tenvvchleh bodliig min togtooh shig …
Hvvgeen orhiod yawsan etsgiin min orond
Hvltsel vgvi dashuurdan, surgaal aildah ni
Hvsej baisan terhvv vgsiig duulgahtai adil
Hvleej baisan ene l muchvvdiig medrvvlne
2024.03.10 00:24
0 notes
strangerthingstodvkaa · 9 months
Text
Chamd zoriulj
Vleeh salhi ni vseer chin naadaj
Vldeh setgeld chin vlgerlen haruulj
Vgleh hvn chamd dutaad bas durlaad
Vgvilen sanagalzah ger chin hvleene,
Tend yamarch vyed tosood awah eh nutag,
Tend erhlvvleed ugtah eej aaw, elgen sadan
Tend eldew vggvi chinii nvdrvv shirteh negen
Tend chamaig geh setgeltei bvhen tsuglan hvleene
2023.31.12 16:33
0 notes
Text
Saran gvnj
Chi nad deer yag unahnee
Chicherhiilen dairch taichiad
Chimeegvihen deerees shirteed
Chilsen setgeliig min taitgaruulah gee yu.
Ene shuniin sar chi deerees min unaach
Enger deer min unahdaa tendee vvrd vldej bolq yu
Etgeed dvr turh chin setgelees min arilahgvi yum
Eldew uchirliin adil chamaig baigaasaa gej hvssengvi.
Saruul uudam tengert dvvlen baih chinii orshihuig
Saaraltan duniartah bodoldoo uusgan shingeewch
Sarhad tergvvten chinii orshihuig martahad tuslaad
Semhen gyaltagnah oddiin neriig ni ch chi vl sanana.
Ai minii vzseglent saran, naran mandahtai uraldan
Aidas, gantsaardal, arhinii vldets l chamd shunana
Argagvi chi, delhiig vl tooj, neg l gazraa ergelden
Amidral chin naran jargahtai hamt ehlehiig chi l mederne.
2023.06.07 01:40
0 notes
Text
Түүн:
Амьдралд онож, унаж яваа л эр…
Амсар зууж, аяга урлана
Амраглан болзож, хайранд умбана
Амтлан тамшаалж, ахуйд зовно
Сэтлэн харж, бодолд унана
Сэтгэлд амьлаж, итгэлд мөхнө
Сэвлэг үнэрлэж, үсээ хусуулна
13 жилийн дараа:
Сэржим өргөж, сархад хүртэнэ
Сэрэл хөдөлж, хүүхэнд шунана
Сэлэм сугалаж, цус урсгана…
Уусан сархад ухааныг чөлөөлөхөд түүнийн гэргий хажууд нь хөдөлгөөнгүй, уйлан хэвтэх нь харагдана. Бодол нь балартаж нөгөөх хүүхний цариаруу ахин харвал жоохон охин байв… Тэр охин дөнгөж 13хан настай ажээ…
23.04.29
0 notes
Text
Би өөрийн оршихуйг бусдаас биш өөрийн дотоод гүнээс хайна.
Тэр гүнээс олж авсан итгэл, үнэмшлээ бусдад мэдрэгдтэл аяглан авирлах нь миний мөн чанар билээ…
23.05.06 14:00
0 notes
Text
Odoo gedg bol yur ni bvh zvilsiig bgaagaar ni hvleen zuwshuurch tvvnd ymar negn bdlaar energy zartsuulahgvi bhiig amar amgalan hemeey
0 notes
Text
Оршихуйн зовлон
Төрөхийн хилэн
Өсхийн хүслэн
Биеийн жаргал
Хайрын гаслан
Хагцалын эхлэл
Хар усны сөгнөөн
Амьдын хагацал
Алд биений алжаал
Амрагын тачаал
Ахуйн гачигдал
Өвдхийн шаналал
Өмрөх сэтгэл
Өмхрөх цогцос
Ай даа, гаслант энэ орчлонд ирсэн цагаасаа л зовох нигууртай хүн та сая л нэг амар амгаланга олов уу?
23.04.11 23:48 оршихуу??
0 notes
Text
Хайрын гаслан
Гаслант хорвоод яархаа мэдсэн бол чи сайныг нь л сонгох байсан тийм үү
Гадар үзэмж нь үнэ цэнэгүйг мэдсэн бол чи утга учирыг л хайх байсан тийм үү
Ганцаар явж үл барах замыг эртхэн мэдсэн бол чи хамт туулах нэгнээр хань татах байсан тийм үү
Эхэлсэн цэгээс чинь хойш юу үзэж туулсныг чиний сэтгэл л хамгийн их ойлгож байгаа байх, тиймээс намайг биш зүрх сэтгэлээ л сонс, магадгүй цаадах чинь эмэрч, сэмэрхийг лав ахин хүсэхгүй байгаа байх…
23.04.11 23:46 н��ра
0 notes
Text
Өөртөө л гэж ….
Чиний оршихуй тайван байдлыг минь эвдэхэд
Сэтгэлийн гүнд харуусал, шанлал л нэмэгдэнэ
Чиний л тухай бодно, учир нь чи бусдаас өөр
Гэгэлзээд яваад очмоор,
Гэрт чинь яваад ормоор
Гайгүй юу хэнээм асуумаар
Гайтай энэ мэдрэмжээ уудалмаар
Дотор харлан яаха мэдэхэ байсан энэ мэдрэмж
Догдлол, хүсэл, атаархал, уур хэлэн, тавгүйцэл
Энэ зүйлс чамд биш миний эрхэмсэг атлаа хэнд ч нээж чадаагүй сэтгэлийн минь зовиур бололтой, үүнийг яг одоо яаж ч чадахгүй ч энэ чигээр нь л үлдээх хайран байгаа тул ингэж бичлээ.
23.04.11 14:03 өнгөрсөн шөнө.
0 notes
Text
Bodit baidald
Tvvnii hartsand jargal zowlon svleldene
Tenvvchlen awral, uuchlaliig haih nvd ni
Tam, diwaanjingiin tuhai l tusuulun harah shig
Temvvlel vgvi, togtuun neg l gazarluu shirtene
Ta min nadruu harahdaa vr min, vndes min, vrgeljlel min, vvrdiin mah tsusnii tasarhai min namaig orlood nartad vldeh 2dogch “bi” hemeen neg uujrah shig sanaa aldana. Bodit baidaltai ewlereh shig l hamag uwchin zowlondoo buuj ugj bgaa yum shig l biye tani bain2 chichignene. Zowlongvi uuriin biyeer sheej baisan horom bvriig vgvilen duu aldan ingj zowoj bgaagaa gaihna.
Uruund Emee orj irehed tend baisan hvmvvsiin setgel emterch, etsgiin min gaslant bodloos salj chadaagvi ter nvdend ni nulims tsiilelzen dvvrne. nvdnees ni bumbruh nulims ni “Eejee namaig awraach ta l tuslaj chadna” hemeen vgvileh shig.
Toodgorhon bariwchindaa bagtan, ganganan tarwalzaj
namaig too hemeen orilon uilj yawsan jingenesen tseelhen hooloi ni udguu 50 garan naslaj uwchind barigdsan suungu bolson tul eejee hemeen duudah ni yamar gunigtai yutai uruwdulte….
Itgel nemgerne
Setgel emterne
Svslej shiwnene
Bodol biderne…
17.12.22
0 notes
Text
Үс салхинд хийсч нүүр нүдгүй балбана
Үүр түүрхэн санаа алдаж, хүндээр амьсгаа давхцана
Үүрээр гүн гүнзгий бодолд дарагдаж, би гутрана
Үндсэн шалтгаана нь чи, өв тэгш чи, өөнтөгч би
Дээлийн хормой хийсж, шар үс бостол арьс элбэнэ
Дэргэд нь байхгүй би, дэндүү хол чи, дээрдэх үгүй сэтгэл…
Татсан тамхины улайран гэрэлтэх цог, бөхчин улалзана салхинд
Дэмий л даарж, дэндүү удаан зогсож бас их хайрлаж
Дэлсээд л, балбаад л байх тэр, энэ салхинд
зохиулан байхад амьсгалах хүртэл хэцүү санагдавч сэ��гэлийн гүн дэх бузар муу бодолт тэр би, чиний өнгөрсөн болон ирээдүйн завсарт гацчихсан
Намайг тайтгаруулан элбэх салхи чи юутай сайхан, юутай уйтай. Утга учир нь намайг хайж олог…
Чи надад итгэгэд үү, харин би үүнд битгэрдэг үү
Чиний хэлсэн үг бүрт итгэх, харин би түнийг тунгаан бодож сэтгэх
Чимх намайг, зүүднээс сэрээ, зүгээр дэвтэй, миний хажууд хэвтээ...
Чичрэн дайрах түүнийг харах, гөлрөн ширтэх, бодолд чи орж ирэх энэ л үед би зөв зүйл хийж байгаагаа өөрөөсөө нэг асууя, өнөөх хүүхнээс лавлан асууя…
Хайртай түүндээ, хамаг гоё цэцэгсийг зөвхөн чамд л зориулж түүнэ…
Би шаналаж байна чамаас надад, харин би шүлгээрэй шаналгаж байна чамайг надаас.
Ямар урт санаа алдалт вэ яах аргагүй би биш байна, яаж ч хичээгээд ч чи тэр биш харин тэр чинь би биш байна, зовлонт энэ биед зооглуулна шанлал таныг
Ямартай ч сэвэлзэх салхи чи уурсан шүгэлдээч намайг энэ бодлуудаас чөлөөл, нэвт шувт хатгаад ч хамаагүй, зүрхийг минь урж тасдаад ч хамаагүй түүнийг надаас аваад яв…
Би шаналж байна, шаналал минь үндсээрэй найгаж байна, би найгаж байна. Гунигт бодлууд намайг ээрин найгаж байна…
03.09.2019 Эрдэнэт хот Нэг буудалд
0 notes
Text
Hen negen chamd hamgiin saihn vgsiig heleh bolno
Heltseengvi ter vyed chi hamgiin az jargaltai hvn baih bolno
Henii ch umnu baigaagvigeer taw tuhtai baij
Hesegchlen tvvniigee zvrh setgeldee chi hadgalana
22.08.08 00:11
0 notes