Don't wanna be here? Send us removal request.
Text
Булганы Баян-Агт суманд айлын ганц охин болж төрсөн, доороо ганц эрэгтэй дүүтэй, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн Чулуун эгч маань одоо 60 гаран настай. Бид хоёр манай байрны гадаа салхилж яваад танилцсан юм. Надтай шууд л элгэмсэг, бас хөгжилтэйгээр ярилцаад эхэлсэн, тэгээд тэр дороо л байрны найзууд боллоо гэж.
Дөнгөж 18 найман настайгаасаа авахуулан бүх насаараа Шастиний нэрэмжит улсын 3-р эмнэлэгт мэс заслын сувилагч мэргэжлээр ажиллан тэтгэвэртээ гарсан. Зүрхний Болдсайхан эмчийг загнаад л явжийдаг, Болдсайхан эмч ч загнуулаад үгэнд нь ороод явжийдаг гэж их бахархангуй ярих нь энэ эгчийг мэргэжилдээ ямар нэр хүндтэйг харуулах. Мөн адил байдлаар байрныхаа 80 настай эмч эмээтэй 3-уулаа найз болсон. Гадаад төрхийг нь 80 настай эмээтэй харьцуулахад хэдэн насаар эгч харагдах Чулуун эгчийн ажил хичнээн хүнд байсныг ч бас ойлгуулах мэт.
Айлын ганц охин болохоор эрх танхил, дураараа, бас нас явж хөгширсөн ч энэ зангаа тавьдаггүй юм байна гэж хошигноно. Өөрөө онигор нүдтэй болохоор хүүхдээ царайлаг төрүүлэхийн тулд заавал бүлтгэр нүдтэй залуутай сууна гэж бодсон гэсэн. Тэгээд эмч, бүлтгэр нүдтэй сайхан нөхөртэй болж олон жил ханилсан. Би гэртээ мэдэх зүйл байхгүй, хүүхдүүдийг нь төрүүлээд л өгсөн, тэгээд ажлаа хийгээд бүх цалингаа нөхөртөө өгдөг, нөхөр нь ар гэрийнх нь бүх ажлыг зохицуулдаг байсан гэнэ лээ. 2, 3-н жилийн өмнө нөхөр нь нас барсан бололтой. Одоо ч өөрийг нь зарим нэг өвөө нар эргүүлдэг бололтой. Чи ганцаараа, би ганцаараа, 2-уулаа бие биедээ хань болоё гэж гуйж байгаа хүн байгаа юм байна. Миний харахын Чулуун эгч хүн чанар сайтай хүн бололтой. Хамт байхад байнга инээлгэнэ, би ч тас тас хөхөрдгийг хэлэх үү. Хайр дурлалын явдлаа их ярина. Тэгсэн нэг удаа Ганданд явж байтал нэг өвөө өөрийг нь бас эргүүлж. Би залуугаасаа олон эмэгтэйчүүдийг эргүүлдэг байсан. Өвгөн болсон ч энэ зангаа тавихгүй байна гэж. Би сонсоод баахан инээв.
Аав нь 15 настайдаа хүүхэд эх барьж авсан. Мэргэ төлөг их тавих дуртай. Хүнд өглөгч, өөрийн адуу малаас юу ч хайрлахгүй хүнд өгч, чадах зүйлээрээ туслаад л явж байдаг, ээж нь их намуухан тайван хүн байсан гэнэ.
Эцэг эхээ гомдоогоогүй, ачилж чадсан бол хүн өөрийнхөө сайн сайхнаар амьдарч чаддаг. Түвшин сайхан явна гэдэг аав ээжийгээ хайрлаж явсан, гомдоогоогүйнх нь илрэл гэдэг. Хэрвээ ээж нь буруу зүйл хийсэн байвал номон дээр бичсэнээр ээжийнхээ өмнө сөгдөж байгаад, ээж минь таны энэ үйлдэл чинь буруу байнаа гэж эвтэйхэн хэлдэг гэж байна. Одооны охидууд тэгэж чадахгүй шд. Ээжээ та тэгциймуу гээл хашхираал...Архи ууж зовоохгүй, ээжийнхээ юу хүсч байгааг биелүүлдэг байх хэрэгтэй. Энэ бол Чулуун эгчийн захиас.
Жилийн өмнө машинтай явж байгаад 15 м хол шидэгдсэн хэрнээ эрүүл саруул шахуу, эрч хүчтэй харагддаг. Олон жил олон хүний эрүүл мэндийн төлөө хөдөлмөрлөсөн хүний бие эрхтэн хүртэл хамгаалагддаг юм шиг санагдлаа.
Тогтсон форматынх��а дагуу асууж чадсангүй. Өөрийнхөөрөө дураараа хариуллаа.
2022.09.29
4 notes
·
View notes
Text
2021 онд уулзсан хүний тухай:
Энэ жил миний хувьд эрүүл мэнддээ ихээхэн анхаарч эхэллээ. Иога хийж, 21 мөргөж, тарни уншиж, эрх эргүүлж эхэлсэн. Зун болоход манай гэрийн 5-н талд барилга баригдаж, өдөр шөнөгүй төчигнөх дуу гарч, унтаж чадахгүй их тухгүй байв. Тэгээд зуслангийн байшин байхгүй тул түрээслэхээр шийдлээ. 6 сарын сүүл хүртэл ажлаа амжуулаад, 7 хоног аавтай цуг Хэнтий аймгийн Багануураас хойшоо 30-аад км зайтай Хөгшчүүлийн хороололд, Хэрлэн голын хөвөөнд найзынх нь гэрт 7 хонов. Цаашаа гармаар машинтай нь гарч хээр ганц 2 хонов. Ингэсээр байтал хотын зуслангийн байшингуудын өнгөтэй өөдтэй нь түрээслэгдээд дуусчихсан, дотроо бас 500 мянган төгрөгөнд багтааж хөлсөлнө гэсэн санхүүгийн тооцоотой байсан учраас цөөхөн хэдэн байшингууд үнэгүй дээр байна. Эндээс Найрамдлын нэг хаусын хажуу өрөөний зар олдов. Хэнтийгээс ирсний маргааш нь очиж үзтэл Дунжаа эгч ач охин Балжмаатайгаа угтаж авлаа. Ингээд нэг сар 450 мянгаар зуслангийн хажуу өрөө түрээлсэлж эхлэв. Нөгөө хажуу өрөөнд нь ХААИС-ийн магистр, Байгал хамгааллын хичээл ордог багш Ганчимэг, том охин Аюушзаяа(8), бага охин Аззаяа(7) хоёртойгоо гурвуулаа 1 давхарын хажуу өрөөг түрээслэв. Дунжаа эгчийн хажуу өрөө түрээслүүлэх гол зорилго нь ач охинтойгоо цуг тоглуулах хүүхдүүдтэй хүмүүсийг оруулах байсан ба намайг хүүхэдгүй хэрнээ түрээслүүлэх болсон шалтгаан нь ам бүл цөөн буюу ганц бие бүсгүй хүн мууртайгаа гэхээр коронавирусын үед хамгийн зөв шийдвэр юм.
Дунжаа эгч одоо 74 настай хэрнээ тэтгэвэрт гараагүй, оёдол, гар хивс нэхэх зэргийг сурган бэлтгэдэг сургалтын төвөө ажиллуулдаг ба Ша��к танкад орж, материалаа бүрдүүлээд байсан хөдөлмөрч эмэгтэй байлаа. Нөхөр нь эрт бие нь муудаж, олон жил 4 хөвгүүд, нөхрөө тэжээсэн болохоор хөдөлмөрч байхаас ч аргагүй юм. Эхээс 10уулаа ба 3 болон 4 дэх хүүхдийн ихрийн өрөөсөн юм байна. Ихрийг нь Думжмаа гэдэг ба олон хүүхэдтэй учраас ба Думжмаа эгч багадаа Дунжаа эгчид хөхөө булаалгадаг, маш тайван хүн байсан болохоор аав нь төрсөн эгч, ганц хүүтэй айлд өргүүлжээ. Аавынх нь өсгөсөн бүх хүүхдүүд бүгдээрээ өндөр боловсрол эзэмшиж, ардын уран зохиолч, яруу найрагч Галсан гуай гэхэд төрсөн ах нь бөгөөд олноо хүндлэгдсэн уран бүтээлч юм. Яруу найраг бол судалгаа их хийлгэдэг, хөдөлмөр шаардсан ажил юм байна. Жишээ нь Вансэмбэрүү цэцгийн тухай шүлэг бичихээр шийдлээ гэхэд яг ургаж байгаа газар оронд нь очиж, хүрээлэн буй байгалийг нь ажиглах гэх мэт ажлууд хийнэ. Дунжаа эгчийн удам туйлсчин, Дунжаа эгч өөрөө ч яруу найраг оролдож, олон шүлэг цээжилсэн байх ба ач охин Балжмаадаа ч шүлэг зааж, цээжлүүлж. Аав нь 3 сум дамнасан нэртэй зурхайч байж. Ихэр эгч Думжмаа нь өргүүлсэн айлдаа олигтой боловсрол эзэмшээгүй, 18 нас хүрээд хар бор ажил хийж эхэлсэн учраас өөрийн зурхайн чадварыг тэр охиндоо өвлүүлнэ хэмээн нас барахаасаа өмнө их залбирчээ. Нас тогтсон хойноо дүү нь зурхайн ухаанд суралцаж, Ганданд олон хүн оочирлуулсан чадалтай зурхайч болсон гэсэн. Гэх мэт олон сайхан амьдралынхаа түүхийг ярьж өглөө.
ДУНЖАА 1945 онд, Баянхонгор аймгийн Загас суманд төрсөн. Москвад нэхмэлийн инженерээр суралцаж төгссөн.
БИЕТ ӨВ:
1. Өөрийн хамгийн дуртай нэг дуу: Ээжийн тухай дуу – “Гоёлоо өмссөн ээж”
2. Өөрийн хамгийн дуртай нэг ном: Эрдэнийн сан субашид
3. Өөрийн хамгийн дуртай нэг амьтан эсвэл ургамал - Вансэмбэрүү
БИЕТ БУС ӨВ:
1. Хамгийн чухал дурсамж: Сургуульд орохоор аавтайгаа хамт явж байсан.
2. Аав эсвэл ээжийн нэг сургааль: Унтаж идэх уруудахын шинж, сэрж санах өөдлөхийн шинж.
3. Амьдралынхаа турш олж авсан нэг чухал ололт амжилт: Багш болсон. 14’000 шавьтай, 52 жил багшилсан. Нэхмэлийн инженер, Монгол Улсын Гавьяат багш.
4. Амьдралдаа хийсэн нэг алдаа. Энийгээ дараагийн амьдралдаа засна: Хүүхдээ амьдрах ухаанд сургаагүй. Эрдэм ном л сурчихвал тэрүүгээрээ хоолоо олоод идчихнэ гэж бодож байсан. Хүүхдийг багаас нь юманд эв дүйтэй харьцуулж сургах. Жишээ нь нэг хадаас хадсан ч өмнө нь хийж үзсэн бол эв дүйтэй байх жишээтэй. Огт хадаж үзэж байгаагүй хүн тас цохиод, нөгөө хадаас нь ийш тийшээ үсрээд, гар хөлөө цохичихно. Амьдрах ухаан гэдэг нь хоол ундаа хийж эхлэхээс авахуулаад гэрээ цэвэр цэмцгэр байлгах. Би өөрөө хөдөө мал аж ахуй дээр өссөн учраас амьдралын ухаанд суралцсан, аав ээж минь биеэрээ үлгэрлэж, хажуудаа сургадаг байсан.
ҮЛДЭЭХ ӨВ:
1. Үр хүүхдүүддээ үлдээх ганц захиас: Буруу зуршилгүй амьдар. Архи уух, тамхи татах, гадуур
тэнэх, худал хэлэх гэх мэт Бурхан Буддагийн сургаальд гардаг 10 хар нүглийг тэвчих гэх мэт.
Наадмын эхний өдөр салат хийж, мах чанаж бид хэдийг дайлав.
Бид хэд уул руу гарч, горхин дээр очиж, үлдсэн цагт нь тоглож өнгөрөөв.
0 notes
Text
Саяхнаас надад нэгэн санаа төрсөн юм. Үхэхээсээ өмнө ядаж нэг ном гаргая, гэхдээ миний амьдарлын түүх гэхээр уйтгартай санагдаад болдоггүй. Дээх нь Life lessons from 100-year-olds
youtube
нэртэй богино хэмжээний баримтат кино үзлээ. Тэр бичлэгийг youtube-ээс бараг 100 удаа үзсэн.
Тэгээд ер нь миний амьдралд тааралдаж байгаа ядаж 80-с дээш насны, ухаан санаа эрүүл ахмадуудаас амьдралынх нь хамгийн чухал зүйлсийг хэлүүлбэл юу гэж хариулах бол гэсэн санаа төрлөө. Хэрвээ та Марс гараг дээр ч юмуу дэлхийгээс өөр гариг дээр да��ин төрөхөөр, амьдралаа дахин эхлүүлэхээр зэхэж байна гэж бодъё. Гэхдээ энэ амьдралаасаа маш цөөхөн зүйл авч явахыг зөвшөөрч байгаа гэвэл гэсэн санаагаар доорхи хэдэн асуултуудыг бэлдлээ.
БИЕТ ӨВ:
1. Өөрийн хамгийн дуртай нэг дуу
2. Өөрийн хамгийн дуртай нэг ном
3. Өөрийн хамгийн дуртай нэг амьтан эсвэл ургамал
БИЕТ БУС ӨВ:
1. Хамгийн чухал дурсамж
2. Аав эсвэл ээжийн нэг сургааль
3. Амьдралынхаа турш олж авсан нэг чухал ололт амжилт
4. Амьдралдаа хийсэн нэг алдаа. Энийгээ дараагийн амьдралдаа засна.
ҮЛДЭЭХ ӨВ:
1. Үр хүүхдүүддээ үлдээх ганц захиас
Энэ форматаар жилдээ нэг удаа ч юм уу миний амьдралд таарсан ахмадтай ярилцаж асуух юм.
0 notes
Text
Амьд байгаа
Хүн хэзээ нэг цагт үхнэ. Үхлийн тухай бодол 2012 оноос хойш дотор минь эргэлдсээр, бодогдсоор, гайхагдсаар ирсэн. Гэхдээ жинхэнэ ойлголтыг өнгөрсөн жил авсан билээ. Ямар амархан хэрнээ үнэ цэнэтэй зүйл байдгийг ухаарлаа. Нэгэнт үхэхээс хойш амьд байх хугацаандаа хүн хэрхэн амьдрах ё��той юм бэ? Ариун цэврийн өрөө цэвэрлэдэг, сайхан ааштай эгч нотариатаар баталгаа гаргахад хэдэн төгрөг болдог юм бэ гэж асуухаар нь мэдэхгүйгээ хэллээ. Хүүхэд нь өвдсөн, эмчилгээ хийлгэхэд 150'000 төгрөг хэрэгтэй болчоод, зээл авах гэж байгаа юм байна. Ээжийгээ миний төлөө үхэхээс ч буцахгүй, бүхнийг хийдэг байсныг нь бодоод яг л ээж шиг минь болохоор нь өрөвдөөд өгсөн чинь баярлаад уйлж байна. Миний нүдэнд нэг юм тороод ирэхээр нь хүчээр шингээчихсэн. Миний төлөө бурханаас залбирнаа, удахгүй үр дүнг нь харнаа гэж байна. Дургүй хүргэвэл хэнийг ч үл ойшоох зүрхтэй, хатуу зүрхтэй юм шиг хэрнээ зовлонд зөөлрөх юм. Хэзээ нэгэн цагт үхэж, хэний ч ой тоонд үлдэхгүй өдөр ирэх учраас сэтгэл хөдлөлөө мэдэрч, амьд байгаагаа ухаарч амьдрах нь бас сайхан юм.
0 notes
Text
Ганцаардсан мэдрэмж
Нэг удаа, намайг их сургуульд байхад Сүхбаатарын талбай дээр нэг ахимаг насны хуульчтай танилцсан юм. Ямар нэг нийгмийн цугларалт байсан санагдана, тэр дороо л яагаад ч юм миний амьдралд зөвлөгөө өгөх дээрээ тулсан уулзалт болж хувирсан. "Хүн ер нь олон зүйл мэдэхгүй байвал өөрт амар. Сайхан сэтгэлтэй байхад тэртээ тэргүй муу хүмүүс нь таарч, тохирохгүй болохоор амьдралаас яваад өгнө" гэж хэлж байсан санагдана. Ингэж хэлэхэд хүрсэн шалтгаан нь тэр ахаас юм асуухаар их амархан асуулт асуугаад, жаахан хүүхэд шиг санагдсан байх л даа. Гэхдээ сонирхолтой нь ердөө 5,10 минутын уулзалт байсан хэрнээ тархинд бат сууж. Яагаад ийм зүйл санагдахад хүрсэн бэ гэхээр эргэн тойрныхоо хүмүүст итгэхэд бэрх байгаа учраас ганцаардсан мэдрэмж төрөөд байна. Юунд ч хамаагүй цагаахнаар итгэдэг байсан үе рүүгээ буцмаар санагдаж байна.
0 notes
Photo

Өнөөдөр миний ухаарсан зүйл хэдэн жилийн дараа улам илүү баяжиж, шинэчлэгдэж, өргөн өнцгөөр харж, өөр түвшинд очино. Тэдгээр үеүүдэд ээж минь дахин дахин сэтгэлд минь төрсөөр байх бизээ. Үргэлж ирцтэй байх бизээ.
0 notes
Quote
Мантра
1. Би өгөөмөр, уужим сэтгэлтэй. Хүн бүрийг түүний нөхцөл байдлаас үл хамааран таньж мэдэхийг хичээж, мөн хайрлах болно. 2. Би өөрийгөө зориулна. Цаг, авьяас чадвар, нөөц бололцоогоо эрхэм зорилгынхоо төлөө зориулна. 3. Гэр бүлийн хүн. Миний нөхөр бол амьдралд маань хамгийн чухал хүн юм. Бид хамтдаа эв нэгдэл, үр бүтээл, энэрэнгүй сэтгэл, арвилан хэмнэхэд хувь нэмрээ оруулна. 4. Би урам зориг төрүүлнэ. Бид бүгд адил тэгш хүч, нөөц бололцоотой бөгөөд өөрийн сул талуудыг ялан дийлж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулна. 5. Би суралцагч Шинэ чухал зүйлүүдийг өдөр бүр сурна. Хайртай хүмүүсийнхээ төлөө өөрийгөө зогсолтгүй хөгжүүлнэ. 6. Би эрүүл чийрэг. Өдөр бүр эрүүл хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийж, тогтмол цагт унтаж, сэрэхийн хажуугаар сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгана. 7. Хэлсэн үг бүр минь тунгалаг. Амнаас гарах үг бүр минь бусдад хайр, ухаарлыг төрүүлнэ. Тэд эрдэнийн чулуу адил үзэсгэлэнтэй, цэцэгс адил энхрий байна. Published on 5/9/15, 4:29 PM Pacific Daylight Time
0 notes
Photo
Mika Nakashima Уруулаа гүн улаанаар будаад, өөртөө байгаа хамгийн өндөр, шовх өсгийтэй гутлаа өмсөөд, үдэш оройн цагаар догдлон гадагш гарах үе ирнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Эмэгтэйлэг шинж чанараа эцэст нь тултал тодотгох ийм үе, хөгширч байгаан шинж юм уу.
0 notes
Quote
My Valentine
sain uu? eejin ohin! [4:23:20 PM] Enkhtuya: sonin yu baina? ajil turul ni butej baina uu? bichig barimtaa eej ruugee yavuulj chadav uu? [4:43:34 PM] Enkhtuya: eej ni ohinoo sanasaar baigaad yadargaand orchihson baih yum daa. iim hugshin yumiig yund ni sanadag bainaa gej uurtuu heleh l yum.humuust hugshin l hun bolovch naddaa nyalh l sanagdaad baih yum. un-dur manaid uyangaa nuhur huuhedteigee ireed yavlaa. eej ni jaahan ulaan arhi uulaa. gehdee eej ni sogtoogui ee. eej ni neg ch ih uudaggui l dee. ohinoo mash ih sanaj bainaa. eej ni yah gej gantshan ohintoi bolchihson yum bol doo. eej ni er ni l ih teneg hun yum daa. hun bolgon olon huuhedtei saihan amidartsgaaj baihad bi l gants ohintoi. hervee bi olon huuhedtei baisan bol chamaig hol surahaar yavahad chini hen neg ni minii derged baij l baih baisan daa.ingej bodohoor dotor mini harlaad tseejin deer buun har yum teegleed baina. eej ni ohin deeree l hurdan ochih yumsan. viz ni garaasai daa.
0 notes
Quote
_
Эмэгтэй хүний эрхэмсэг байдал ба эмэгтэй хүний уян зөөлөн эд эсийг эргэцүүлэн сууна. Эрхэмсэг байдлыг нь хүйсээ солихыг хүсдэг эрэгтэй хүнээс, ээжээсээ олж харж байгаагүй уян зөөлөн эд эсүүдийг нэг Болгар охиноос. Магадгүй ямар ч эрэгтэй хүн олж харахгүйг би харсан байх гэж бодогдох юм.
0 notes
Text
Яг одоо л улаан өнгөний утга учрыг ойлгох шиг болж байна. Энд бороотой өдөр гэдэг бол хэзээ ч харж байгаагүй гүн хар саарал. Эндхийн бороотой өдрийн 4 цаг Монголын бороотой өдрийн 8 цаг шиг хариугүй харанхуй болох гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тийм л зэврүүн орчин. Том хотод хүмүүсийн 99 хувь нь саарал, хар, беж, бор гэх мэт өнгийн хувцас өмсөн холхилдож байхад 1 хувь нь улаан өнгийн пальто өмссөн харагдлаа. Тэр хар арьст бүсгүй бусдаас нэг л хурц, тэр орчныг цохиод ялгараад өөдөөс ирж явсан юм. Гунигтай нил саарал дунд час хийсэн ганцхан улаан. Аааяаяа үгээр хэлэхийн аргагүй сэрэл мэдрэмж. Гэхдээ тэр улаан бол илүү тод, илүү хөнгөн. Анх энд чинь зун ирж байсан юм. Дэлгүүрүүд дээр тавигдсан хувцаснууд нь нөгөө ассан өнгөнүүд байлаа. Шар ногоон иртүзэн өмд, хачин хачин улбар шар ороолт энэ тэр гээд. Юун балай эрээний өнгө, хувцаснууд вэ, яаж хэн энийг одоо өмсдөг байна аа гэж бодсон. Тэгээд өнөөдөр аймшигтай зэвхий өдөр, улаан пальтотой хар хүүхнийг харсан өдрөө авсан час улаан пальтотойгоо гунхалзааааад явжийсан чинь өмнүүр шар ногоон спорт курткитэй дугуйтай хүн гялбаал өнгөрдийн байна. Тод өнгө, улаан өнгө ийм л учиртай байж. Өчигдрөөс дахиад л улиг болсон тамхинаас гарах үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ удаад үл ялиг өөр арга барил ашиглаж байна л даа. Тамхиа татахгүй байх өдрийг 7 хоногийн дараа тавьлаа. 0 цэг. Өнөөдөр 7 ширхэгийг татах ёстойгоос 6г нь татсан байдалтай, аан бас 1 ширхэг тамхи гайхалтай нь хайрцганд үлдсэн ч байх шиг. Хамгийн гол нь өчигдөр хөөрхөөн нүсэр ажил хийлээ, утсан дээрээ. Би яг хэдэн цагт тамхи татах боломжтой байдаг билээ, хичээлийн завсарлага, хоолны цаг, унтах сэрэх цагаа тооцоод утасныхаа календар дээр 7 ширхэг, 6 ширхэг гэх мэт өдөрт оногдсон тамхинуудаа зоогоод, сэрүүлэг дугарах үед татах маркаар ажиллаж байна. Хамгийн ихээр тамхи өгүүлэгддэг цаг бол орой гэртээ байх үе юм байна аа гэдгийг ойлгож аваад байна. Тэсвэр, тэвчээр гэдэг их сонин мэдрэмж юм. Хэрвээ татвал яах бол... Гэтэл миний өндөгнүүдийн үйл ажиллагаа нь доголдоод л, доголдлыг нь бодохоор илүү тэвчээд л, эрүүл мэндээ багахан ч болов хадгалж үлдчих гээл гүрийгээл. Гүйээ яахвээ, Монголд байсан амьдарлын хэв маягийг бодвол тамхинаас бусдаар ёстой 100 хувь зөв хэмнэлтэй байгаа. Юутай ч тэвчих мэдрэмж бол их өөр, их сонин. Бодоод байхад амьдралдаа дуртай зүйлээсээ нээх сүртэй тэвчиж байгаагүй ч юм шиг. Хоол, амттан, архи дарс, хувцас хунар, тав тух, орон гэр гээд дуртай зүйлүүдээ тэвчээд байлтгүй би өөрөө тэгтлээ үхэн хатан дурлдаггүй юм байна. Магадгүй хүсдэггүй байдал нь илүүдэл жин болон эрүүл мэндийн шалтгааны улмаас хориглодоггүй болохоор ч тэр юм уу, ер нь л хориг байхгүй болохоор тэр байх л даа. Аан дургүй зүйлээ хийж тэвчих дээр бол хэцүү, дээд тал нь л 1 жил хагас. Ингээд миний хамгийн хүсэмжит зүйлээр тамхи тодорлоо.
1 note
·
View note
Text
hi eejin ohin sain uu? chi eejiigee yahoo-d nevtrehed hyalbarhan bolgood orhison baina shuu dee. eej ni yahoo-d mash amarhan nevterch baigaa. ohinoo yavsanaas hoish olon honoogui murtluu sanaad l baina. gehdee eej ni setgeleer mash ih uudrug baigaa shuu! eejin ohin uuriiguu saihan avaad yavj chadna. bas urgelj tsoglog, uurtuu itgeltei, haraa deeguur alhalj chadna gedegt eej ni itgeltei baidag shuu! eej ni ohiniihoo tuluu chadah buhnee chadahgui hurtlee hiinee. unsey unsey bas dahin unsey! tur baka
1 note
·
View note