goescanor-blog
goescanor-blog
Монгол хэл
6 posts
Don't wanna be here? Send us removal request.
goescanor-blog · 7 years ago
Text
1.7. БАЛАРХАЙ ЭГШГИЙН ДҮРЭМ
 § 15. Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваав. 1.7.1. Эгшигт гийгүүлэгч § 16. м, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл:гавар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ. Гажилт 1.Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт. 2.Тусгай бичигддэг л, нь хоѐр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоѐр нь үлджээ гэх мэт. 1.7.2. Заримдаг гийгүүлэгч § 17. д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоѐр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ. Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмш гэх мэт. Гажилт Үйлт нэрийн ирээдүй цагийнх нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт. § 18. Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хажид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт. Гажилт Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт. 1.7.3. Балархай эгшиг бичих, үл бичих нь §19. Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, 9 7+э 7 + 9 - э 9 + 9 + э Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв. 1.7.4. Онцгой гийгүүлэгч § 20. К, Ф, Щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт. П үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт. к, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.
0 notes
goescanor-blog · 7 years ago
Text
1.8. Б, В ҮСГИЙГ ЯЛГАЖ БИЧИХ ДҮРЭМ
§ 21. 1. Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? явбал гэх мэт. 2. В үсгийг ихэвчлэн үгийн дунд адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл:ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.
0 notes
goescanor-blog · 7 years ago
Text
1.6. Я-ГИЙН ТӨРЛИЙН ҮСГҮҮД
. я, е, ѐ, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоѐр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг 1 үсгээр тэмдэглэв). Я-iа, Е-iэ, iө, Ё-iо, Ю-iу, iү энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ. § 12. Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэ��: мянга, пял, янзага, ѐс, хялгана гэх мэт. § 13. Юу, яу, ѐу, еү эгшгийг ялгаж бичих нь Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ѐу, еү дөрвөн янзаар бичнэ. Үгийн үндэс нь я, е, ѐ үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоѐр-хоѐул, хая-хаяул, оѐ-оѐул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт. Үгийн үндэс нь я, е, ѐ үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт. § 14. Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оѐ, бие гэх мэт. Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оѐод, оюутан, оѐулах, хаяулах, саяын, гоѐыг биеийг гэх мэт. 8
0 notes
goescanor-blog · 7 years ago
Text
1.4. ЭГШИГ ЗОХИЦОХ ЁС
 Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ѐсыг эгшиг зохицох ѐс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно.Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ѐс юм. Гажилт 1. Хоѐр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл:горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт. 2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл:байжээ, болжээ, гарчээ гэх мэт.  Эгшиг уруулын талаар зохицохдоо 1.Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт. 2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл:эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт. 3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт. 4.Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт. 5.Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарагдана. Жишээлбэл: Ёндон, олъѐ, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт. Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл: 7 Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь А, у а Э, ү, и Э о О ө ө Гажилт 1. уу, үү, юу, юү, яу, ѐу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ѐсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оѐулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт. 2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ѐсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доѐийсон гэх мэт. 
0 notes
goescanor-blog · 7 years ago
Text
1.3. ЭГШИГ ҮСЭГ, ТҮҮНИЙ АНГИЛАЛ
          1.3.1. Үндсэн ба туслах эгшиг § 3. Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ѐ, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ. 
1.3.2. Өргөлтөт ба балархай эгшиг § 4. Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг. Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоѐр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм. 
1.3.3. Урт эгшиг § 5. Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. 1. Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ. 2. Я, е, ѐ. ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еу, еө, ѐо, ѐу, юу, юү гэж тэмдэглэнэ. 6 3. Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй, 4. И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл:Ардын, ордны, өвлийн, дэрсний гэх мэт. 
1.3.4. Хос эгшиг §6. Нэг үе болж хавсран орсон хоѐр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрах, гуанз гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, уй, яй, ѐй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.
 1.3.5. Эр, эм, саармаг эгшиг § 7. Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, е, ю, (у), ы долоог эр эгшиг гэнэ. Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ. Хэлний үзүүрт бүтэх и, й хоѐрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ. Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийг-тэй гэх мэт. 
0 notes
goescanor-blog · 7 years ago
Text
Зөв бичих     дүрэм
1.2
          ЦАГААН ТОЛГОЙН ҮСГИЙГ ХУВААХ НЬ § 2. Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг,гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана. Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ. Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ. Цагаан толгойн үсгийн а, а, и, о, у, ө, ү, я, е, ѐ, ю, й, ыэнэ арван гурав нь эгшиг б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч ъ, ь хоѐр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно. 
0 notes