lapeared
lapeared
Дэлдэн чихт
51 posts
Хувь хүний хөгжлийн тухай мөн танд хэрэгтэй мэдээллүүд
Don't wanna be here? Send us removal request.
lapeared · 6 years ago
Text
Зөвхөн хүн байхыг л хүснэ
Зөвхөн хүн байхыг л хүснэ
    Би ер нь юу юм бэ? Хүн эсвэл араатан? Хүн гэдэг угаас зэрлэг араатан юм болов уу? эсвэл  тэгээд өөрчлөгдчихдөг юм болов уу? Ер нь бид хүн биетэй байлаа гээд хүн гэсэн үг биш бололтой. Хүний биеийг олсон ч түүний дотор ямар ч араатан амьдарч байж мэднэ. Та өөрийгөө хүн гэдэгт итгэлтэй байна уу? Би лав өөртөө эргэлзэж л байна. Энэ хүний бие бусдыг хуурахаас гадна гарамгайгаар өөрсдийг минь…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Мөрөөдөл минь хаашаа зугтана вэ?
Мөрөөдөл минь хаашаа зугтана вэ?
    Мөрөөдөл гэдэг өөртөө итгэх итгэл бололтой. Өөртөө итгэж байж л мөрөөдөж чаддаг байх. Мөрөөдөлгүй нэгний хувьд мөрөөдөлтэй нэгнийг хараад атаархмаар. Учир нь тэр хүнд амьд явах зорилго итгэл найдвар байгаа болохоор тэр шүү дээ. Танд мөрөөдөл байгаа юу? Миний хувьд одоогоор мөрөөдөх тэнхэл алга. Яагаад ч юм, хэзээ ч юм мөрөөдөх тэнхэлгүй болж орхиж. Гэхдээ хүний амьдралд гундах үе байхад…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Ирээдүйд суугаа өөртөө илгээх захидал
Ирээдүйд суугаа өөртөө илгээх захидал
    Сайн байна уу? Чамайг одоо ямар байдалтай байгааг мэдэх юм алга. Гэхдээ энэ хүнд үеийг даваад гарсан гэдэгт итгэж байна. Аль хэдийн надаас илүү хүчтэй, илүү ухаантай болсон байх. Амьдралыг илүү ухаарч өөр хүн болсон байх. Би чамд итгэж байна. Бас бахархаж байна ийм хүнд үеийг даваад гарсан гэдэгт. Одоо надад үнэхээр хэцүү байна. Хажууд тулах хүнгүй яг л нүхэнд унчихаад гарах аргагүй болсон…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Уучлаарай
Tumblr media
      Уучлаарай гэдэг үгийг хэдэн удаа хэлж хэдэн удаа сонссон бол? Энэ үгийг хэлэх бүрд хэн нэгний сэтгэл шархлаж энэ үгийг сонсох бүрд хэн нэгэнд итгэх итгэл алдардаг байх. Уучлаарай гэдэг үгээр сэтгэлийн шархыг эдгээдэг байсан бол энэ хорвоо аз жаргалтай гэнэн цайлган хүмүүсээр дүүрэн байхсан. Харамсалтай нь бид энэ үгийг заавал хэлэх хэрэгтэй болж тэр үгний оронд нөгөө хүний сэтгэлд том нүх…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Миний доторх араатан
     Миний дотор маш том араатан амьдрадаг байх. Энгийн үед харагдахгүй ч үе үе гарч ирдэг араатан. Тийм аймшигтай араатан миний дотор өсч байхад өдийг хүртэл анзаараагүй л явах гэж. Магадгүй олж хараагүй бол дотроос минь хэмлэж намайг бүхэлд минь залгих байсан байх. Тэр араатныг эртхэн анзаарч үгүй хийсэн бол… Магадгүй тийм оройтсон биш ч байж болох юм. Хүнд сайн үйл хийвэл нөгөө хүн нь өөр хүнд…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Өнөөдрийн сонголт минь маргаашийн намайг бүтээдэг
Өнөөдрийн сонголт минь маргаашийн намайг бүтээдэг
    Сонголт хийнэ гэдэг энэ хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл байх. Хамгийн наад зах нь л оройн хоолонд юу идэх вэ? гээд л. За тэр ч яахав энгийн л зүйл. Гэхдээ үнэхээр бид өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй тийм нөхцөлд сонголт хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Тэр сонголтын үр дүн нь ямар байх бол гэсэн айдас хамаг биеийг минь бүрхэн авдаг. Тэр сонголтын үр дүнд би хариуцлага хүлээх учраас мөн тэр…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Сураггүй болсон 2018 оны төлөвлөгөөнүүдийн эрэлд (2018 оноо ��мжилттай үдэх төлөвлөгөө)
Сураггүй болсон 2018 оны төлөвлөгөөнүүдийн эрэлд (2018 оноо амжилттай үдэх төлөвлөгөө)
    Бүгд л он гарах үед шинэ оны төлөвлөгөөгөө гаргадаг тийм үү? Би ч мөн адил 2018 он гарах үед өөртөө хэд хэдэн зорилт тавьж байсан юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд өөртөө ямар зорилт тавьж байснаа  санах юм алга. Тэгвэл ядаж 2018 он дусахаас өмнө энэ ондоо хийсэн зүйлтэй байхын тулд үлдсэн 2 сардаа өөртөө зорилт тавин хийж эхэлвэл ямар вэ? Та юу гэж бодож байна? Эсвэл та он гарах үед гаргаж байсан…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Их зүйл уншилгүй хэрэгтэй мэдээлэл олохыг хүссэн залхуучуудад зориулсан хуудас (Pinterest)
Их зүйл уншилгүй хэрэгтэй мэдээлэл олохыг хүссэн залхуучуудад зориулсан хуудас (Pinterest)
    Одооны залуус унших гэдэг зүйлээс их залхасан бололтой. Би блог дээрээ нийтлэл бичих бүрдээ найзаасаа сонсдог нэг шүүмжлэл нь хэтэрхий урт байна гэдэг шүүмжлэл юм. Учир нь одоогийн залуус урт нийтлэл биш харин товч тодорхой зүйл хүсдэг болсон бололтой. Эсвэл сонсоход амар гээд подкаст гэх мэтийн зүйлс. Тэгвэл их зүйл нуршаагүй товч тодорхой мэдээлэл авч болохоор веб хуудас юу байдаг билээ гэж…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Нуугдмал явьяас хүний хаана нуугддаг вэ? Мөн хэрхэн олох вэ?
Нуугдмал явьяас хүний хаана нуугддаг вэ? Мөн хэрхэн олох вэ?
    Та өмнө нь нуугдмал явьяасаа олж нээх хэрэгтэй гэж сонсож байсан уу? Гэхдээ нуугдцан юмыг яаж олох билээ? Би өөрөө юм хайж олохдоо жоохон муу л даа. Гэхдээ тэр авьяасыг нь ер нь хаанаас олох юм бол? Тэр авьяас нь хүний хаана нуугддаг юм бол?
    Тэгвэл хамт авьяастайгаа нуугдаж тоглоход бэлэн үү? Дотроо 5 тоолоод нуугдсан явьяасааа хайж эхлэе.  Гэхдээ та явьяас гэдэг зүйлийг юу гэж боддог вэ?…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Мөрөөдөл заавал мэргэжил байх шаардлагатай юу?
Мөрөөдөл заавал мэргэжил байх шаардлагатай юу?
    Хүн бүрийн хүүхдээсээ асуудаг зүйл ‘Том болоод ямар хүн болох вэ?’. Уул нь асуултын хувьд зөв асуулт. Гэхдээ бидний энэ асуултыг хүлээж авах хандлага анхнаасаа буруу суусан юм шиг. Та бага байхдаа энэ асуултанд юу гэж хариулдаг байсан бэ? Магадгүй эмч, цагдаа, сансрын нисгэгч гэж үү? Үүн дээр л бидний алдаа байгаад байгаа юм. Мэргэжил тухайн хүнийг тодорхойлно гэсэн өрөөсгөл ойлголт. Багаас…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Англи хэл хамт сурмаар байна уу?
Sharing knowledge makes us stronger.
    Бүх л хүн англи хэлийг их бага хэмжээгээр сурахыг хүсдэг. Магадгүй сурахыг хүсэж буй шалтгаан нь өөр өөр байж болох л юм. Миний хувьд анх сурах болсон шалтгаан гэвэл англи хэлээр ярихаас илүү англи хэл дээрх мэдээллүүдийг чөлөөтэй олж авах явдал байсан юм. Та ч мөн өөрийн гэсэн шалтгаантай англи хэл сурах гэж байгаа байх.
    Гэхдээ би өмнө нь англи хэл ганцаараа сурахын тулд урдаа зорилго…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Мөрөөдөлгүй нэгэн...
Мөрөөдөлгүй нэгнээс мөрөөдөгчдөд илгээх үг...
    Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гээд мөрөөдөөд л суудаг хүмүүсийг хараад атаархах шиг. Надад ч мөн адил тэдэн шиг мөрөөдөж суусан үе байсан л байх даа. Гэхдээ хэзээ тэгж суулаа? Магадгүй хэдхэн жилийн өмнө л байх. Хүн гэдэг өөрчлөгддөг, ер нь бүх зүйл л тасралтгүй өөрчлөлт дунд оршдог. Магадгүй би ч гэсэн өөрчлөгдөөд мөрөөдөлгүй нэгэн болчихсон байх. Тэр үед мөрөөдөөд сууж байсан бяцхан хүү аль…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Зүгээр дээ нэг жил илүү амьдрахад л болно...
Зүгээр дээ нэг жил илүү амьдрахад л болно... Магадгүй ганц хоёр жил алдсан ч хамаагүй. Хэзээ нэгэн цагт та хүссэн газраа хүссэн аргаараа амьдралаа залгуулаад явж л байх болно. 
    Зарим үед бидэнд ийм үг хэлэх хүн хэрэгтэй байдаг байх. “Зүгээр дээ хүссэн зүйлээ л хий. Цаг алдахаас бүү ай. Болохгүй бол нэг жил илүү амьдрахад л болно шүү дээ” гэж. Мэдээжийн хэрэг цаг хугацаа гэдэг биднийг хүлээлгүй урсан оддог. Өнгөрсөн цаг хугацаа бидэнд дахин олдохгүй. Тийм ч учраас хүмүүс цаг алдахаас айдаг байх. Мөн цаг явах тусам бид хөгширсөөр байгаа шүү дээ. Цаг алдаж байгаад юу…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Хэнд ч батлан харуулах шаардлагагүй өөрийгөө бүтээхийн төлөө...
Хүн бүхэн өөрийн үнэн төрхөө олж харалгүй зүгээр л бусдыг даган урсгал даган хөвсөөр л. Заримдаа түүндээ түүртэн эрэг дээр гаран хэсэг амрах ч төд удалгүй буцаад л урсгалаа даган урсана.
    Хүн бүхэн бусадаас илүү амьдарч, бусдад өндрөөр үнлэгдэхийн төлөө л амьдраад байх шиг. Өөрийн үнэн төрхөө олж харалгүй зүгээр л бусдыг даган урсгал даган хөвсөөр л. Заримдаа түүндээ түүртэн эрэг дээр гаран хэсэг амрах ч төд удалгүй буцаад л урсгалаа даган урсана. Ийм л амьдралын хэлхээн дунд бид амьдарсаар байна. Гэхдээ одоо тэр хавчигдмал байдлаасаа гарах хэрэгтэй. Гэхдээ хэрхэн гарах вэ?  …
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Юу биднийг аз жаргалтай болгодог вэ?
Хүн бүхэн өөрийн гэсэн өвөрмөц өнгийн шил зүүж төрдөг байх. Магадгүй амьдралынхаа туршид түүнийгээ хэрхэн өөрчлөх нь тухайн хүнээс шалтгаалдаг ба түүнээс нь хамааран харж буй зүйлс нь хүн бүрт өөрөөр харагддаг байх.
    Таныг юу аз жаргалтай болгодог вэ? Өчигдөр би энэ асуултанд хариулах болсон юм. Гэхдээ энэ асуултанд бусад хүмүүс юу гэж хариулахыг сонсоод их сонирхолтой санагдсан юм. Хүн бүр өөрийн гэсэн аз жаргал гэсэн ойлголттой бөгөөд түүнийгээ хангах өөрсдийн гэсэн босготой байдаг байх. Яг адилхан үйл явдал ч хоёр өөр хүний хувьд нэгэнд нь аз жаргал авчирч байхад нөгөө нэгэнд нь энгийн л зүйл байх…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Мөнгөний өмнө үнэ цэнээ алдах үедээ санах хэрэгтэй нэг зүйл...
Өөрийгөө хөгжүүлэх нь хэрхэн ажил хийж мөнгө олохтой адил байж болох вэ? Хүний чадварыг мөнгөөр үнэлдэг байсан бол та өөрийгөө хэдээр үнэлэх вэ?
Хүний амьдрал гэдэг их баялаг. Тийм учраас аз жаргалтай үеүд зөндөө тохиолдох ч биднийг хясах мэт үеүд ч мөн маш олон. Магадгүй та мөнгөний өмнө өөрийгөө ямар жижиг гэдгийг мэдэрч үзсэн тохиолдол байсан л байх. Цаг нь тулсан үед 50.000 ч олдохгүй үе ч юмуу. Тэр үед хүнийг мөнгөөр хэмжиж болдог бол би ийм л үнэтэй юм уу гэж бодогдож байсан байх. Үнэнийг хэлэхэд надад тийм үеүд зөндөө тулгарч…
View On WordPress
0 notes
lapeared · 7 years ago
Text
Хүнд хадгалах хугацаа гэж байсан бол...
Ямар нэгэн шинэ зүйл сурах хүсэл эрмэлзлээ алдсан цагт тухайн хүний хадгалах хугацаа богинсож эхлэдэг ба яг л махыг хөлдөөгчнөөс гаргаж байгаа юм шиг. Тэгвэл өнөөгийн нийгмийн залуусын хэдэн хувь нь оюуны хувьд ялзарж байгаа бол?
    Хүний амьдрал гэдэг яг л хүнсний хадагалах хугацаатай ижил. Хадгалах хугацаа дуусах үед хэнд ч хэрэггүй нэгэн болж хувирдаг. Эцэст нь нохойн хоол болж л дуусна. Гэхдээ хүний хадгалах хугацааг хоёр ангилж үзвэл. Нэг нь оюуны хадгалах хугацаа нөгөөдөх нь эрүүл мэндийн хадгалах хугацаа юм.     Аль аль нь маш чухал ч би оюуны хадгалах хугацааны тухай ярилцах гэсэн юм. Оюуны хадгалах хугацааг…
View On WordPress
0 notes