Tumgik
#тэмдэглэл
polianaaa · 9 months
Text
Олон мэдрэмжүүд, гэрээсээ гарах дургүй хүний тэмдэглэл, хичээл хаялт, эморол.
Өвлийн амралт эхэлчихсэн. Цонхоор харвал утаа, өнгөгүй саарал барилгууд, тэгээд тэнгэр л байна. Магадгүй хаа нэгтээ нь гуниг нуугдаж байгаа биз. Тэгээд л би гуниглаад л, биеэ даахгүй, хачин нозоорсон мэдрэмжтэй өдрийг дуусгадаг байх аа. Эсвэл шинэ жил эхлэх гээд л, хуучин оноосоо зуурч чирэгдээд, өнгөрсөндөө хоргодож, эргэж буцсан хүний гансрал ч юм бил үү. Би уг нь аягүй өөдрөг, аз жаргалтай хүн ээ л гэх. Гэхдээ хааяадаа л жаахан эмордог. Өөртэйгөө тэрсэлдээд. Яахав дээ.
Өнгөрсөн жилд би ямар сайн бас сайхан байснаа дурсмаар байна л даа. Би хичээсээн. Олон хүнийг тавьж явуулсан, бас тосоод авсан. Сэтгэлээ чөлөөлсөн. Өөрийгөө хорьж, боохоо больсон. Эдгэрсэн. Айдастайгаа жоохон нүүр тулсан. Бас шантарсан. Нэлээн их уйлсан ч урьд урьдны жилүүдийг яаж гүйцэх билээ. Гоё явж үзсэн. Гэрээсээ хол. Тэгээд ганцаараа. Ууланд авирсан. Бас хачин танихгүй хүүхдүүдтэй үлдээд л, яг л цэцэрлэгт анх орсон юм шиг мэдрэмж авсан. Шагнал авсан. Аймаар их мөнгөтэй болоод хэний ч зөвшөөрөлгүйгээр дуртай юмаа авч үзсэн. Нүүрээ гоё будаж үзсэн. Хөөрхөн болсон. Өөрийгөө хайрласан.
Хайр гэснээс! Хачин гоё мэдрэмжийг авч үзсэн. Хараад догдолдог. Зүрх арьсан дотроо чичигнээд л, гарч ирэх гээд. Гар салгалж, дотор халуу шатдаг мэдрэмжээ би самбарын урд гарч ярихдаа л авч болдог гэж боддог байсан. Үгүй юм билээ. Тэгээд өдөржин түүнтэй л таарахыг хүсээд л, барааг нь харчихвал баярлаад л. Худлаа дуртай байж үл тоогоод. Мэдээгүй царайлаад. Харж байгааг нь хачин ядаргаатай мэтээр яриад, чухам үнэндээ дахиад дахиад дахиад гэж хүсээд л. Огт мэдэхгүй хүндээ голоо зураад л, онгойлгоод л, зүрхнийхээ хэлтэрхийг ч өгчихмөөр. Тийм хачин гоё мэдрэмжтэй. Шохоорхол нь хүртэл тийм гоё. Зурсхийгээд л өнгөрсөн, хэн ч мэдэхгүй мэдрэмжүүдээ зөвхөн өөртөө хадгалаад л үлдье дээ.
Амьдралыг бас их гоёоор мэдрэхийг хичээсэн. Хүүхэд байх хугацаа минь жил гаруйхан хугацаагаар л дуусаж байгааг харсаар юу ч хийж үл чадах мэдрэмж үү. Тэгээд л гоё харагдвал зураг дараад л, сэтгэл хөдөлгөвөл татагдаад л, зүгээр л бүхий л хором мөчийг мэдэрч аваад, хадгалмаар. Тийм л өдрүүдтэй. Цас ороод бүүдийчихсэн өвлийн орой тэмцээн үзэж оройтоод гэртээ харих, бүжгээ бэлдээд хар шөнөтэй золгож, сүүдэрнээсээ хулгаж, найзуудтайгаа инээлдэн явах гэртээ харих зам, байгаа мөнгөндөө тааруулж авсан жигнэмэг, хичээлээ хийгээд л өдөржин сургууль дээр өнжөөд л, тэгээд найзуудтайгаа хөөрхөн ах харж догдлоод, энэ тэр гэж шилж голоод л. Ер нь аймаар гоё. Амьдрах ямар сайхан гэж санана аа.
2023 онд юу бүтээв ээ би?
Өсөж дэвшсэн, өөрийгөө хөгжүүлсэн, дуртай зүйлээ хийсэн, хүнд хэцүү өдрүүдийг давсан, хичээлдээ сайжрах гүн хүсэл эрмэлзэлтэй байсан, шинэ зүйлс туршиж үзсэн, шинэ найзуудтай болсон, алдсан, оносон, гоё дурсамжууд бүтээсэн, илүү хөөрхөн болж өөртөө анхаардаг болсон, өөрийгөө олсон. Ер нь л үнэхээр мундаг бас сайн нь байхыг хичээсэн.
2024 онд юу хийх вэ?
Юун түрүүнд өөртөө итгэлтэй болмоор байна. Хүний юу гэж бодох, хэлэхээс хамааралгүй болмоор байна. Өөрийнхөөрөө байна. Бусдад таалагдахыг нэг их хичээхгүй. Ер нь л өөрөө өөрийгөө илүү мэдэрч, хайрламаар байна аа.
Тэгээд мэдээж амжилттай байнаа. Илүү ихийг сурч мэднэ. Мэдлэгийн төлөө өлсөнө. Ойлгохгүй бодлогоо шууд очоод асуудаг болно. Өөрийгөө хүчлээд ч хамаагүй тухтай орчноосоо гарна. Бие дааж юм хийнэ. Хамт суух хүнгүй ч ганцаараа номын санд сууж сурна. Ганцаардахаас айхаа болино. Олон шагнал авна. Медалиа ахиулна. Физик, матдаа сайжирна. Англи хэлээ сайжруулна, сургалтанд сууна. Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлно.
Эрүүл байна. Өвчлөлтэй шүднүүдээ эмчлүүлнэ. Гоймон бага иднэ. Хийжүүлсэн ундаагаа багасгана. Гэрээсээ хоол бэлдэж сурна.
Хамгийн сүүлд нь хөгжилтэй, сургамжтай байхыг л үнэхээр хүсэж байна даа. Хүнтэй үерхэж үзнээ. Тэгээд найзуудтайгаа хөгжилтэй мөчүүдийг бүтээнэ. Ер нь амьдралд минь байгаа хүмүүстэйгээ илүү дурсамжийг бүтээмээр байна. Гутарч, гомдоллохгүй. Байгаадаа сэтгэл хангалуун байж, талархаад. Болох ёстой юм болох л болно гэж үргэлж өөртөө хэлээд. Усныхаа саванд ус дүүргэж аваад, хичээл рүүгээ эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй явна. Ер нь яг алаад, ураад тасдаад өгнө өө.
Болно оо, тэгээд. Болгоноо. Бүтээнээ 💋
2023.12.27
1 note · View note
uran9oo · 1 year
Text
Одоо удахгүй 16 хүрэх нь…🕯️
Аяа миний 16 нас. Аль жоохноосоо 16 нас гэхээр сэтгэл минь их гэгэлздэг байж билээ. Жинхэнэ алж талах нас юм шиг, цэцэг шиг дэлбээлэх нас юм шиг, ингээд том болчих нас мэт томоор сэтгэж томоор хүлээн авдаг байв. Гэтэл юу болов? Өөрөө жинхэнэ 16 насны босгыг даваад иргэний бүртгэлээс үнэмлэхээ авах болсон юу бодогдов. Зураг л бодогдлоо, яаж гарах бол гэж?! Үгүй ээ мөн сонин юмаа. Жоохондоо хардаг байснаас минь бүх л зүйл өөр байх юм. Нас ахих тусам амьдрал шорвог хэр нь амттай болох шиг. Хүн уншвал одоо ч жоохноороо л байж гэх л байх. Гэхдээ юу гээч, үнэндээ би хараал идсэн өсвөр насандаа ялзарч байна дөө. Толгой нь бууралтаад үрчлээ нь нэмэгдээгүй хэр нь энэ жоохон юм мэдэх болоогүй гэх насандаа л бүгдийг таньчих шиг. Жаргалыг нь биш зовлонг нь. Амьдрал үнэхээр тэнэг юм аа, авах мэдрэмж нь л чухал юм. Өчнөөн зүйл үзээгүй хэр нь заримдаа амьдрах хүсэл унтарчихна. Ямар тоглоом биш дээ гоё зүйл болохоор эргээд motivation ороод сэргэчихнэ. Хамгийн муухай нь юу гээч. Мэдээд байгаа хэр нь хийж чадахгүй байх. Мэдээж энэ бол хараал идсэн залхуурал. Тийм ээ би бол залхуу амьтан ямар ч өөрийгөө мөөрөх зүйлгүйгээр би хүлээн зөвшөөрнө. Би бүтэн 16 жилийн турш залхуу амьтан байсаар ирсэн. Одоо харин юу гээч “ it’s time to change, baby”. Миний дараагийн 16 жилээ би өөрийгөө жинхэнэ санасандаа хүрдэг ажил хэрэгч зоригтой байгаасай гэж хүсэж байна. Дараагийн 16 жил. Амьдралд онож алдаж зугаацах жинхэнэ залуу нас. Юу болохыг хэлж мэдэхгүй ч энэ чигээрээ байвал уруудна гэдгийг л мэдэж байна.
Тиймээс одооноос хичээнэ ээ. Энэ тэмдэглэл үнэндээ миний бичиж байсан хамгийн тэнэг тэмдэглэл болчих шиг боллоо. Гэхдээ яахав ямартай ч бодсон зүйлээ хэлмээр ярьмаар байдаг зүйлээ л бичлээ xD.
2023|08|03 Murun
Tumblr media Tumblr media
1 note · View note
ulziikoo-blog · 6 years
Text
Гиүрэл
Tumblr media
Thursday, February 12, 2015, 12:39 PM
4 notes · View notes
ssnyus-blog · 7 years
Text
Зах
Зах руу явахаар яагаад ч юм хүмүүсийг ажигламаар санагддаг юм. Ялангуяа хөгшин хүмүүсийг. Наранд гандсан бор арьстай, нүүр гаргүй үрчлээ татаж завсраар хир тортог болсон байх нь, тэр гараараа шороонд дарагдсан хэдэн үсээ илбэх нь яагаад ч юм их л сонирхолтой харагддаг юм. Бодлогоширсон эсвэл бүр бодохоо ч больсон мэт тийм нэг гүн харцаар ширтэх, ядарсан толгойгоо аажим өргөөд урагшаа алхаж байгаа нь тийм гэхийн аргагүй гунигтай санагдана. Амьдралд бидний өдөр тутамдаа харж заншсан гоё сайхан зүйлс, гоё сайхан хүмүүс жинхэнэ биш харин энэ ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн зовлон шаналал уй гашуу, гуниг харуусал, тэдний бүтээсэн бид л өөрөө энэ ертөнц, энэ ертөнцийн гоо сайхан, төгс төгөлдөр мөн байх. Хайр татмаар хүмүүс.
Tumblr media
Зүгээр л бичсэн юм:
Өглөө наран мандаж үдэш наран жаргасаар ахиад л нэг өдөр эгэл жирийн энгийн даруугаар өнгөрөн одох нь ээ. Нар жаргахын үесд өвгөн сурсан ёсоороо хотын төвийн жижигхээн цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Урьдын л адил чимээ аниргүй намуухан дотно хэвээрээ. Энэ бөглүү цэцэрлэг хэзээнээс өвгөний орон гэр, унтах оромж нь болсон билээ. Хаа нэг ганц хоёр хүмүүс алхдаг ч барагтай бол хүн үзэгдэхгүй. Өдрийн цагаар захын их хөл хөдөлгөөн, чимээ шуугианд ядарсан биеэ энэ л хэдэн хоромд амраадаг ажээ. 
Бага залуугаасаа амьдралын төлөө хичээж мэрийж, шантрах үедээ шүд зуун тэсч, бүхий л хэцүү зовлонг даван туулж амьдарсан түүнд амар тайван байсан үе ховор. Багаасаа зураач болохыг мөрөөддөг байсан ч амьдрал түүнд боломж олгосонгүй. Өөрөө ч ийм байх л ёстой юм шиг үхтлээ хичээдэг байж л дээ. Харин саяхан л түүнд амьдралаа эргэн харах сөхөө олдсон бололтой. Энэ цэцэрлэгийг нэгэн их бороотой үеэр анх олсон бөгөөд тэр л өдөр тэрээр амьдралынхаа утга учрыг олох шиг болсон билээ. Тэр ажлаасаа гарч гэр бүлээсээ салжээ. Хотын захын нэгэн нийтийн байранд ганц өрөө хөлслөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэх болжээ. Тэр бол зурах. Тэрээр хэдэн өдөр хоногоор ч өрөөнөөсөө гаралгүй ухаан жолоогүй л зурах болж. Нийтийн байр болохоор ч тэр үү дуу чимээ ихтэй, олон айлын хэрүүл маргаан уйлаан майлаан байнга хадаатай. Энэ нь төвөгтэй мэт боловч нөгөө талаараа түүнд зургийнх нь сэдэв болдог билээ. Хүмүүсийг гуниж гутарсан, санааширсан, бодлогоширсон байхыг хараад туйлын ихээр баярлаж, тэднийг цаасан дээр тэрхүү мэдрэмжтэй нь хамт буулгахыг тэмүүлдэг байв. Гэвч энэхүү их урам зориг тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удалгүй тэр дахиад л асар их утга учиргүйн ангалд орчих шиг болжээ. Энэ амьдрал бас л миний хүсэл, эрж хайсан юм биш байна гэж тэрээр бодоод байрнаасаа гарч энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн саравчин д��р хоног төөрүүлэх болжээ. 
Харин өдрийн цагаар их зах руу явж амьдралын төлөө одоо ч тэмцсээр байгаа нүүрэндээ үрчлээ тодруулсан амьд түүхүүдийг ажиглах болжээ. Тэдний гунигтай бодлогоширсон харц, насны тоогоор нэмэгдсэн үрчлээн дундаас инээмсэглэх нь энэхүү орчлонгийн хамгийн төгс төгөлдөр гоо сайхан шиг санагдана. Тийм ээ энэ бол түүний насаараа сэтгэл зүрхэндээ эрж хайсан гоо төгс мэдрэмж байлаа. Одоо тэр амьдралаас юу ч хүссэнгүй. Өглөө нь зах руу явж, орой нь цэцэрлэгтээ амрах. энэ л өвгөний амьдралын утга учир сэтгэл ханамж нь ажээ.
2 notes · View notes
aethesticesme-blog · 8 years
Photo
Tumblr media
Миний амьдралд үргэлж байдаг ч, би хараагүй мэт дүр эсгэдэг ганц зүйл бол... САЛХИ... 
Би тэр салхинаас зугтах дуртай. Хэзээ ч тийм зүйл болоогүй гэж өөртөө итгүүлдэг. Тэгээд л болоо..
--------------------
Incignificant Landscapes 1987
Aydin Aghdashloo
24 notes · View notes
strangerontheearth · 4 years
Text
Tumblr media Tumblr media
Рихтерийн тэмдэглэл
Max Richter- Departure
1 note · View note
soengineerfun · 2 years
Text
Амьдралынхаа туршид би галт уулын өвөлждөг!
【 Хүүхдийн далан Даму 】 Өвөр Монгол Улсын алдартай судалгааны сайт нь үйлчилгээний брэнд хүлээн авах болно. Хэрэв амьдрал бол шүлэг бол өдөр бүр цохих тэмдэглэл юм. Цаг бүр өвслөг галт уулын өвөрмөц сэтгэл татам байдлыг илэрхийлж чаддаг. Зоригтой Чахар монголчууд дэлхийд хэт олон гайхамшгуудыг бий болгосон. Морин дээр амьдрал өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд эртний болон уламжлалт угсаатны соёлыг өв залгамжлан өвлөнө. Надаму, Тянь улсын наадам, Гал түймэртэй тэмцэх, Аобао зэрэг уламжлалт монгол соёл жуулчдын анхаарлыг ихэд татсан хэвээр байна.  Олон мянган жилийн түүхэн хуримтлал, нүүдэлчдийн соёл, газар тариалангийн соёл хоорондоо уялдаатай болсны дараа баруун хойд тугны ид шидийн галт уулын өвс. Уламжлалт хоол, хувцас, гар урлал, папир бүтээгдэхүүн нь гайхалтай гар урлалаар онцлог шинж чанартай бөгөөд байгальд буцаж ирдэг. Бүх хүмүүс хойд үндэстэн, Чахарын элементүүдийг харуулдаг,Орон нутгийн өвсний соёлын чухал хэсэг болжээ. Хятад улсын цорын ганц галт уулын өвслөг салхин бүс: Улан Хада Геологийн цэцэрлэгт хүрээлэн нь ердийн галт уулын тэгш талбайн өвслөг газартай бөгөөд "тамны үзэсгэлэнт газар" -ын нэр хүндтэй байдаг. Галт уулыг гаталж, нуурыг тойрон аажмаар галт уулын өвс рүү орж, галт уулын лаавын үзэсгэлэнт газар нь оддын хоорондын аялал шиг юм. Үүл нь нам дор муруй өргөн уудам ногоон талбайд гэрэл, сүүдэрт ургадаг. Нар мандах, галт уулын нар жаргах нь "гэрэл зурагчийн диваажин" гэсэн нэр хүндтэй байдаг,Өнгөлөг намар, өвлийн баяр ёслол ... Гэрэл зурагчдын нүдэнд энд өдөр бүр үзэсгэлэнтэй байдаггүй бөгөөд газар бүрийг линзээр будаж болно.
0 notes
liaerima · 4 years
Text
Би өөрийн өдөр тутмын амьдралаа энүүгээр тэмдэглэл болгон хөтлөх болноо. 😊
Tumblr media
0 notes
ssnyus-blog · 7 years
Text
2017.5.18
youtube
Өдөр бүр зүв зүгээр юм шиг. Юм бүхэнд инээнэ. Инээнэ гэдэг сайн. Гэсэн ч чин сэтгэлийнх биш. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. Өөрийгөө өдөр бүр хуурдаг. Долоо хоногийн яг гуравдах өдөр л туйлгүй ихээр гунигладаг. Зах хязгааргүй далайд хөвж яваа шиг. Хэн нэгэн өмнө минь дуу шуугүй өөд болох шиг. Тийм гунигтай аниргүй намайг бүчин авдаг. Сэтгэлээ сонсохыг хүсээгүй өдөр хоногуудад дотор минь ядарч туйлдсандаа долоо хоногийн дунд үед надад үргэлж хэлдэг.
Энэ чи биш гэж. Чи сул дорой гэж. хүч чадалгүй гэж. Юу ч хийж чадахгүй гэж. Хэн ч үнэн биш гэж. Юм бүхэн худал гэж хэлдэг.
Би сонсохыг хүсдэггүй. Тиймээс боддоггүй. Гэсэн ч нулимс гардаг. Оюун бодлоос ангид, сэтгэлийн гүнээс. Тэгээд би дотроо өдөржин хэвтдэг. Оюун бодлоо унтуулахыг эрмэлздэг. Хэн нэгэнд хэлмээр, яримаар. Гэсэн ч юу ярихаа мэддэггүй. Тэгээд, тэгээд л дуугүй өнгөрдөг. Тэгээд л инээдэг. Хэн ч мэдэхгүй. Өөрөө ч мэдэхийг хүсдэггүй ийм нэгэн явдал. Тэнд байсаар байна.
1 note · View note
aethesticesme-blog · 8 years
Text
Ганцаардал
“Би ганцаараа ч, ганцаарддаггүй” - Энэ үгийг би үргэлж хэрэглэдэг ч гэлээ сэтгэлийн гүндээ тэр харанхуй хонгилд ганцаардсан бяцхан охин байсаар л.... юуг буруу эсвэл зөв хийснээ ч ойлгоогүй миний сэтгэл тэртээх одод адил алс хол санагдана.
Би зүгээр л аясаар нь явж бүгдийг цаг хугацаанд даатгах бүрт сэтгэл санаа улам муудах боллоо. Яах хэрэгтэй юм бэ?
3 notes · View notes
soengineerfun · 2 years
Text
Амьдралынхаа туршид би галт уулын өвөлждөг!
【 Хүүхдийн далан Даму 】 Өвөр Монгол Улсын алдартай судалгааны сайт нь үйлчилгээний брэнд хүлээн авах болно. Хэрэв амьдрал бол шүлэг бол өдөр бүр цохих тэмдэглэл юм. Цаг бүр өвслөг галт уулын өвөрмөц сэтгэл татам байдлыг илэрхийлж чаддаг. Зоригтой Чахар монголчууд дэлхийд хэт олон гайхамшгуудыг бий болгосон. Морин дээр амьдрал өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд эртний болон уламжлалт угсаатны соёлыг өв залгамжлан өвлөнө. Надаму, Тянь улсын наадам, Гал түймэртэй тэмцэх, Аобао зэрэг уламжлалт монгол соёл жуулчдын анхаарлыг ихэд татсан хэвээр байна.  Олон мянган жилийн түүхэн хуримтлал, нүүдэлчдийн соёл, газар тариалангийн соёл хоорондоо уялдаатай болсны дараа баруун хойд тугны ид шидийн галт уулын өвс. Уламжлалт хоол, хувцас, гар урлал, папир бүтээгдэхүүн нь гайхалтай гар урлалаар онцлог шинж чанартай бөгөөд байгальд буцаж ирдэг. Бүх хүмүүс хойд үндэстэн, Чахарын элементүүдийг харуулдаг,Орон нутгийн өвсний соёлын чухал хэсэг болжээ. Хятад улсын цорын ганц галт уулын өвслөг салхин бүс: Улан Хада Геологийн цэцэрлэгт хүрээлэн нь ердийн галт уулын тэгш талбайн өвслөг газартай бөгөөд "тамны үзэсгэлэнт газар" -ын нэр хүндтэй байдаг. Галт уулыг гаталж, нуурыг тойрон аажмаар галт уулын өвс рүү орж, галт уулын лаавын үзэсгэлэнт газар нь оддын хоорондын аялал шиг юм. Үүл нь нам дор муруй өргөн уудам ногоон талбайд гэрэл, сүүдэрт ургадаг. Нар мандах, галт уулын нар жаргах нь "гэрэл зурагчийн диваажин" гэсэн нэр хүндтэй байдаг,Өнгөлөг намар, өвлийн баяр ёслол ... Гэрэл зурагчдын нүдэнд энд өдөр бүр үзэсгэлэнтэй байдаггүй бөгөөд газар бүрийг линзээр будаж болно.
0 notes
mishkam · 5 years
Text
Шүүмжлэлт бичвэр
Tumblr media
21-р зуунд тавтай морил. Секс үнэ цэнэгүй мэт, хайр халаасандаа хийгээд мартчихсан тэмдэглэл төдийхөн болжээ. Энэ цаг үед утсаа алдах нь үнэ цэнээ гээхээс аймшигтай санагдаж, хамгийн дэгжин гангараа архи тамхи болж тэдгээрийг хэрэглэхгүй бол хоцрогдсон нэгэн болж хувирна...
Ариун цэврийн өрөө зургийн студи болж, сүсэглэсэндээ биш буянтан болж харагдах гэж сүм орцгооно. 21-р зуунд ДОХ-ын вирус тээхээс илүү жирэмслэхээс айцгаадаг болжээ. Пизза хүргэлтийн машин түргэн тусламжаас хурдан ирж, хүмүүс бурханаас биш гэмт хэрэгтнүүдээс айцгаана. 21-р зуун виртуал хайранд умбаж, эцэг эхчүүд ч түүнд бууж өгөн, гэр бүлийн оройн зоог, хамтдаа байх сайхан мөчүүд сошиал үзүүлбэр болж хувираад хамгийн сайхан зурагны ард хагацсан жаргал, хоосон нөхөрөл нуугддаг болж. Гадаад төрх, хувцсаар нь бусдыг тодорхойлох цаг үе. 21-р зуун чи, хүсэл татсан гуалиг биеийг дээд боловсролоос илүү үнэ цэнэтэй болгожээ. Сэтгэлээсээ бусдад хандвал үнэ цэнэгүй болж, давхар санаа уралдуулж гэмээнэ чи 21-р зуунд аятай амьдрах болно.
ОРЧУУЛСАН TDK
жич: Та эрх чөлөөтэй хүн, юу хийх нь таны хэрэг, таны сонголт. Гагцхүү хийсэн бүхэн чинь хүсэл, мөрөөдөл, дотоод мөн чанараас чинь урган байхыг хүсье.
from facebook
0 notes
gospelofthegod · 5 years
Text
Үнэнтэй нийцдэг, эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн үг болон Бурханы үгийн хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас
Tumblr media
нэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба, энэ ажлыг Бурхан Өөрөө хийдэг учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзэнээс хүнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын онч мэргэн үгсийн дээд гэж нэрлэж байгаа юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас
Та нар үнэний бодит цар хүрээг ойлгох хэрэгтэй, бас үнэнд юу хамаарагддаггүйг ойлгох ёстой. Надад хэл дээ, хэрвээ зарим хүн үнэний үгийн талаарх дадлага туршлага дээрээ үндэслэн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид, тэд үнэний талаар жаахан ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд тэдгээр нь үнэнд хамаарагддаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй байдаг гэж л хэлж болно... Хүн бүхэн үнэнийг мэдэрч туулж чадах боловч тэдний туршлагын нөхцөл байдал өөр байх бөгөөд адилхан үнэнээс хүн нэг бүрийн олж авдаг зүйл өөр байдаг. Гэхдээ хүн бүхний ойлголтыг нийлүүлсний дараа ч гэсэн чи энэ нэг үнэнийг бүрэн тайлбарлаж бас л чадахгүй; үнэн тийм гүнзгий байдаг! Та нарын олж авсан бүх зүйл болон та нарын бүх ойлголт үнэнийг орлож чадахгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө ойлголтыг бусадтай нөхөрлөвөл тэд энэ талаар хоёр, гурван өдөр эргэцүүлээд, дараа нь үүнийг мэдэрч туулах явдлаа дуусгаж болох юм, гэхдээ хүн насан туршдаа ч үнэнийг бүрэн мэдэрч туулж чадахгүй, бүх хүмүүс хамтдаа ч үүнийг нэгд нэггүй мэдэрч туулж чаддаггүй. Тиймээс үнэн бол маш гүн гүнзгий гэдгийг харж болно, үнэнийг бүрэн тодорхой илэрхийлэхийн тулд үг ашиглах ямар ч боломжгүй, хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүнийг мянга мянган жилийн турш амьдруулж чадах бөгөөд үнэн бол Түүний зан чанарыг төлөөлдөг, Түүний мөн чанарыг төлөөлдөг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг Бурханы Өөрийн амь билээ. Хэрвээ чи, чамд үнэн байгаа ба туршлагатай байна гэдэг нь үнэнтэй байна гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи чадахгүй. Хүмүүс үнэний тодорхой тал эсвэл нэг хэсгийн тухайд жаахан туршлага эсвэл гэрэлтэй байж болно, гэхдээ тэд үүгээр бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс тэдний гэрэл бол үнэн биш, энэ зүгээр л хүний хүрсэн түвшин, туршлага-хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт бөгөөд энэ нь үнэний туршлагын бодит тал юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн үнэнийг мэдэрч туулсан ч гэсэн, тэд өөрсдийнхөө бүх үгийг нийлүүлсэн ч гэсэн энэ нь үнэний нэг өгүүлбэртэй тэнцүү байж чадахгүй. Өмнө нь хэлсэнчлэн, “Би өөр нэг зүйр үгийг товч илэрхийлсэн: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг нэг ч хүн байхгүй.” Энэ бол үнэний өгүүлэмж, энэ нь амьдралын мөн чанар, энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл, энэ бол Бурханы илэрхийлэл; энэ нь үнэний өгүүлэмж бөгөөд чи үүнийг мэдэрч туулж болно. Хэрвээ чи үүнийг гурван жил туулж мэдэрвэл өнгөцхөн ойлголттой болно, хэрвээ чи үүнийг найман жил туулж мэдэрвэл илүү их ойлголт олж авна, гэхдээ чиний ойлголт үнэний өгүүлэмжийг хэзээ ч орлож чадахгүй!
Хэрвээ хэн нэгэн хүн үүнийг хоёр жилийн турш мэдэрч туулах юм бол бага зэрэг ойлголттой болох болно; хэрвээ тэд үүнийг арван жилийн турш мэдэрвэл илүү өндөр түвшний ойлголттой болох ба тэд үүнийг хэрвээ насан туршдаа мэдэрвэл арай илүү их ойлголт олж авна, гэхдээ та хоёр өөрсдийнхөө ойлголтыг нийлүүлсэн ч гэсэн тэдгээр нь үнэний өгүүлэмжийг бас л орлохгүй. Та хоёр хамтдаа хэчнээн их ойлголт, хэчнээн их туршлага, хэчнээн мэдлэг ухаан, хэчнээн гэрэл эсвэл хэчнээн үлгэр жишээг нийлүүлэх нь хамаагүй тэр бүхэн нь уг өгүүлэмжийг орлож чадахгүй. Би үүгээр юу хэлж байна вэ? Хүний амь үргэлжид хүний л амь байх бөгөөд чиний ойлголт хэчнээн үнэний дагуу, Бурханы утга учрын дагуу, Бурханы шаардлагын дагуу байх нь хамаагүй энэ нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй. Хүмүүст үнэн байгаа гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, тэдэнд Бурханы үнэний талаарх жаахан ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, тэдэнд Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай юм. Бурханы цорын ганц өгүүлэмж л хүний хувьд бүх насаараа мэдэрч туулахад, хэдэн насныхаа амьдралд эсвэл хэдэн мянган жилийн туршид мэдэрч туулахад хангалттай; хүмүүс үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй мэдэрч туулж чаддаггүй.
………
Хэрвээ чамд үнэний талд зарим нэг туршлага байдаг бол энэ нь үнэнийг төлөөлж чадах уу? Энэ нь үнэнийг огтхон ч төлөөлж чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй ярьж чадах уу? Чи үүнийг нэгд нэггүй ярьж бүр ч чадахгүй. Чи үнэнээс Бурханы зан чанарыг олж мэдэж, харж чадах уу? Чи үүнийг харж чадахгүй. Чи Бурханы мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чи үүнийг олж мэдэж чадахгүй. Хүн бүрийн үнэний туршлага нь үүний зүгээр л нэг тал, нэг хэсэг, нэг цар хүрээ юм; үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээнээс мэдэрснээр чи бүх үнэнд хүрч чадахгүй. Үнэнийг илэрхийлэхийн санаа зорилго-тэрхүү эх сурвалж нь-хүмүүсийн нийтлэг уг чанарыг илчилдэг. Чиний өчүүхэн төдий туршлага ямар хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх элсэн ширхэг, далай дахь усны дусалтай адил. Тиймээс туршлагаасаа олж авсан ойлголт чинь эрхэм нандин гэж чамд санагдаж байсан ч гэсэн, эсвэл энэ нь дээд зэргийн эрхэм нандин гэж санагдаж байсан ч гэсэн-үүнийг үнэн гэж тооцож болохгүй. Үнэний эх сурвалж, үнэний утга учир нь маш өргөн хүрээг хамардаг! Юу ч үүнтэй зөрчилдөж чадахгүй... Хүмүүст байдаг зүйл, хүмүүсийн гэрэл нь зөвхөн өөрсдөд нь эсвэл тодорхой цар хүрээн доторх зарим хүмүүст зохимжтой байх боловч өөр цар хүрээн дотор зохимжгүй байх болно. Хүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй маш хязгаарлагдмал бөгөөд тэдний туршлага хэзээ ч үнэний цар хүрээнд хүрэхгүй. Хүний гэрэл, хүний ойлголтыг хэзээ ч үнэнтэй харьцуулж болохгүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс
Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байга�� замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Өөрөөр хэлбэл хүний нөхөрлөл Бурханы үгнээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурхан ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний үүрэг хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болоод хүний зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хүн дээр эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллаж байгаа эсэх нь хамаагүй, ажилчид үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин энэ нь үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм чадвар болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн түвэгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөж байгаа зүйл болон хийдэг ��жил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг…Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм.Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн... Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! ...Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?... Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь саяхны сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л саяхны сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
0 notes
emerald-passion · 7 years
Photo
Tumblr media
Тэд... Хар дараад айж сэрэхэд минь, тайвшруулах хэн ч байдаггүй атлаа Харанхуйд ганцаардан суухад минь , хэн ч ирдэггүй атлаа Хэмжээлшгүй хүсэл тэмүүлэлийг минь нэг ч удаа ойлгох гэж хичээгээгүй атлаа Харсан даруй даа дурлалын үгс шидлэх залуусаар би яах юм бэ? Намайг гэх мянган сарнай байхад Намайг гайхшруулах ганц халгайг хайна... #тэмдэглэл
0 notes
ssnyus-blog · 7 years
Text
Оройн тэмдэглэл
Орой ганцаараа алхаагүй их уджээ. Харин өнөөдөр оройн шалгалтны ачаар буцах замдаа алхав. Эргэн тойрон тийм нэг анир чимээгүй, салхи хүртэл бүхий л биеэр минь нэвт шингэхийг мэдрэв. Зөрж өнгөрөх хүмүүс, уйлж, дуулж, инээгээд л, зарим нь хайраа гэж дуудалцаад л хөтлөлцөж алхаад л. Энэ бүхэн утга учиргүй ертөнцийн дооглом өрөвдөлтэй үзэгдэл шиг санагдсан. Би ч тэдний нэг хэсэг байх. Тэр болгоныг чимээгүйхэн ажиглах нь надад таатай байв. Ихэнх хүмүүс чихэвчтэй байсан. Мэдээж ганцаараа алхаж буй хүмүүст түүн шиг хань хаа байх вэ. Надад ч тэр. Харин надад нэмэгдсэн юм юу вэ гэвэл нүдний шил. Шилээ зүүчихээр хэн ч намайг танихгүй юм шиг, би л тэднээс тусдаа байгаа юм шиг /харь гарагийн хүн ч юмуу/ бодогдож, бага ч болов өөртөө итгэлтэй алхдаг юм. Үл үзэгдэгч нөмрөг шиг л санагдаад байгаа шүү. Их тухтай.
Тэгээд л би алхаад л, алхаад л...
нимгэн хувцастай удаан алхсанаас хоолой өвдчихсөн хэдий ч удаан хугацааны дараа мэдэрсэн нэг тийм амар амгалан содон мэдрэмж байлаа.
Дуунаас барьж авсан ганц үг -- I don’t love you anymore. Bye. -- Гоё үг
Tumblr media
3 notes · View notes
aethesticesme-blog · 8 years
Text
Со��гино миний амьдрал
СОНГИНО.... гашуун, гашууун амттай гашуун... юу ч юм бэ дээ. Нэг л их гашуун зүйл байдаг тиймүү? Тэгвэл тэр гашуун зүйл юунд миний сэтгэлийг татсан юм бол?
Учир нь миний амьдрал сонгиноос огтхон ч ялгаагүй юм. Зарим хүмүүсийг уйлуулдаг, заримынх нь амьдралд амт оруулдаг. 
21 notes · View notes