Tumgik
#төрлөө
Photo
Tumblr media
🌺 Brown Marissa Swimsuit , Size M @chicflores.official #swimsuit #bikini #fatosbanho #купальник #купальники #fürdőruha #maiô #zwempak #μαγιό #badedragt #באָדקאָסטיום #costumedabagno #Badeanzug #strójkąpielowy #maillotdebain #լողազգեստ #সাঁতারের পোষাক #泳裝 #수영복 #төрлөө #ชุดว่ายน้ำ #水着 #स्विमिंग सूट #áobơiliềnmảnh (em Schönau, Baden-Wurttemberg, Germany) https://www.instagram.com/p/CVkRMURIRwp/?utm_medium=tumblr
0 notes
Text
Date : No:
Хонгор минь, хамгийн гайхамшигтай хагас жилийг амь насанд маань бэлэглэсэнд баярлалаа. Энэ бүх өдөр чиний ачаар огтхон ч ганцаардаагүй байдаг юм. Салсан өдрүүдээ эс тооцвол. Салсан өдрүүд маань үнэхээр тэнэг сонголтын маань үр дүн бөгөөд тэнэг намайг тэнэгтэйгээ эвлэр новшоо гээд орхиж яваагүйд баярлалаа. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй зүрх сэтгэлтэй хүн чи минь байсан шүү. Ирээдүйд бас. Ирээдүйд гэдгийн учир нь чи байгаа маргааш өглөөг өдөр болгон угтдагт. Гэхдээ би хаяж унтдагтаа дандаа гэмшдэг. Тэрний шалтгаан нь бас миний маргаашт чи байгаа болохоор тэр юм хаха.
Чамтай хамт байснаар би asexual-н ёроолоос horny-гийн ёроол руу хөвөн хөвсөөр хүрч чадлаа! Би өөрөө ч явуулж байгаа gif-нээсээ ямар нэг юм мэдэрдэг болсон тэхүү? Дуртай бол дуртай дургүй бол дургүй гээд яг л өөрөөрөө байж чаддаг болж хувирлаа. Миний хайр мундаг гэхээр чинь ажил төрлөө сайн хийж аятайхан мөнгө хурааж чаддаг боллоо. Нэгэн үе хүмүүс дурлаад юу мэдэрдэг бол гэж боддог байлаа. Тэгсэн чинь зүрх бараг ярьдаг болдог юм байна лээ. Бодохын төдийд зүрхнээс ямар нэг дохио мэдрэгддэг гэдгийг чи өчнөөн сонссон ч гэсэн ахиад сонс. Миний зүрхийг хэлд оруулсан чи. Хааяа ийм аятайхан амьтан минийх гэж бодохоор инээд хүрээд байдаг штээ. Энэ тал дээр дэлхийн өчнөөн тербум хүн loser байгаа биз дээ? Хамгийн гол нь чи намайг үнэхээр жаргалтай хүн болгож өөрчилж чадсан юм шүү.
Нэгэн бодлын чи үнэхээр азтай хүн юм. Над шиг өөрөөс чинь өөр хүн рүү хардаггүй хүнийг өөртөө хайртай болгоод. Нэгэн бодлын чи бас азгүй юм. Дүрэлзсэн насыг маань өнгөрсний дараа надтай учраад. Надад гэхдээ найдвар байгаа. Хүн хамгийн ойр байдаг 5 хүнтэйгээ адилхан болдог гэсэн. Би Бенжамин шиг залуужаад чамайг авч суунаа!
Жич: Энэ доор ойн баяраа өнгөрөөчихөөд ганцаараа лаа үлээн буй би!
Tumblr media
4 notes · View notes
urangoo · 3 years
Text
Саяхнаас надад нэгэн санаа төрсөн юм. Үхэхээсээ өмнө ядаж нэг ном гаргая, гэхдээ миний амьдарлын түүх гэхээр уйтгартай санагдаад болдоггүй. Дээх нь Life lessons from 100-year-olds
youtube
нэртэй богин�� хэмжээний баримтат кино үзлээ. Тэр бичлэгийг youtube-ээс бараг 100 удаа үзсэн.
Тэгээд ер нь миний амьдралд тааралдаж байгаа ядаж 80-с дээш насны, ухаан санаа эрүүл ахмадуудаас амьдралынх нь хамгийн чухал зүйлсийг хэлүүлбэл юу гэж хариулах бол гэсэн санаа төрлөө. Хэрвээ та Марс гараг дээр ч юмуу дэлхийгээс өөр гариг дээр дахин төрөхөөр, амьдралаа дахин эхлүүлэхээр зэхэж байна гэж бодъё. Гэхдээ энэ амьдралаасаа маш цөөхөн зүйл авч явахыг зөвшөөрч байгаа гэвэл гэсэн санаагаар доорхи хэдэн асуултуудыг бэлдлээ.
БИЕТ ӨВ:
1. Өөрийн хамгийн дуртай нэг дуу
2. Өөрийн хамгийн дуртай нэг ном
3. Өөрийн хамгийн дуртай нэг амьтан эсвэл ургамал
БИЕТ БУС ӨВ:
1. Хамгийн чухал дурсамж
2. Аав эсвэл ээжийн нэг сургааль
3. Амьдралынхаа турш олж авсан нэг чухал ололт амжилт
4. Амьдралдаа хийсэн нэг алдаа. Энийгээ дараагийн амьдралдаа засна.
ҮЛДЭЭХ ӨВ:
1. Үр хүүхдүүддээ үлдээх ганц захиас
Энэ форматаар жилдээ нэг удаа ч юм уу миний амьдралд таарсан ахмадтай ярилцаж асуух юм.
0 notes
sjrbs · 4 years
Text
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух тошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би. АрхангайаймагБулгансумТусгалтбаг__Жирхийн_эх https://t.co/2XNajdmlF5
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
View On WordPress
0 notes
gospelofthegod · 5 years
Text
Зовлонгоос хайрын үнэр анхилдаг
Би хөдөөгийн ердийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүг л үнэ цэнтэйд тооцдог феодалын үзэл санааны улмаас хүү төрүүлээгүйдээ ичиж бусдын өмнө толгой гудайлгаж явсан юм. Тэгээд хамгийн их зовж байх үедээ Эзэн Есүсээр сонгогдон, хоёр жилийн дараа Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авсан билээ. Мөн Төгс Хүчит Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, зүрх сэтгэл маань жинхэнэ үнэн чөлөөлөлтөд хүрлээ. Гэвч Бурханы хайрыг хариулах үүргээ биелүүлэх явцдаа би ХКН-ын засгийн газарт хоёр удаа баривчлагдаж, ХКН-ын зараалуудын гарт харгис эрүү шүүлт, тамлалыг амссан юм. Намайг яг үхлийн ирмэг дээр байх үед Төгс Хүчит Бурханы үг замчилж, зоригжуулж, Сатаны харгис хорлол дунд гэрчлэлд зогсоосон бөгөөд насан туршдаа Бурханыг дагаж, Бурханыг хайрлах миний шийдвэрийг ийнхүү батжуулсан билээ.
2003 оны 5 дугаар сарын нэгэн өдрийн үдээс хойш 5 цаг орчимд би үүргээ биелүүлэхээр явж байхад тосгоны хорооны нарийн бичгийн дарга мотоциклтой ирээд, гэнэт замыг маань хаав. Тэгээд, “Зогс! Чи юу хийж байгаа юм? Надтай хамт яв!” гэж зандчин тушаалаа. Би гайхаж гүйцэн, тандуулж байснаа ухаарсан юм. Цүнхэнд байсан пейжер, чуулганы мөнгөний баримтууд болон бусад зүйл санаанд орж, эдгээр нь түүний гарт орвол чуулганы ажилд асар их гарз хохирол учирна гэж тэр даруй бодогдлоо. Иймээс би цүнхэндээ байгаа зүйлсийг хаа нэгтээ шидэх боломж олдоно гэж найдан чадах чинээгээрээ хурдан гүйсэн ч нэг их холдолгүй баригдав. Удалгүй нэг хар машин ирж, дотроос нь догшин царайтай тав зургаан цагдаа үсрэн гарч ирээд, намайг бүчлээ. Тэд хорлонтойгоор инээлдэж, “Энэ удаад бид удирдагч чамайг үнэхээр барилаа. Зугтаж чадна гэж бодсоор л байна уу? Битгий Мөрөөд!” гэлцэв. Тэгээд гарыг маань хүчээр нуруунд гавлаад, намайг цагдаагийн машинд суулган орон нутгийн цагдаагийн хэсэгт хүргэсэн юм.
Tumblr media
Намайг цагдаагийн хэсэг дээр очих үед тэр ёрын муу цагдаа нар жижигхэн, харанхуй, өмхий өрөөнд түлхэн оруулаад, “Үнэнээ хүлээ! Нэр чинь хэн бэ? Чи хаанаас ирсэн бэ? Энд юу хийж яваа юм бэ? Ярь!” хэмээн над руу хэрцгийгээр бархирч эхлэв. Тэдний заналтай байдлыг хараад зүрх хүчтэй цохилон, миний цүнхэн дэх эд зүйлс тэдний гарт орох вий, бас намайг харгисаар тамлах вий гэж айсан юм. Энэ бүхэн болж байх явцад би Бурханд хандан цөхрөнгүйгээр залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь, өнөөдөр би диаволуудын гарт орсон нь Таны зөвшөөрлөөр боллоо. Тэд юу ч хийсэн бай хамаагүй, би Таны талд л зогсмоор байна. Гэрчлэлд зогсох мэргэн ухаан, итгэл гуйн залбиръя.” Яг тэр мөчид Бурханы үг бодогдов: “Чи юунаас ч айх хэрэггүй. Хэчнээн олон саад тотгор, аюултай тулгарах нь хамаагүй, Миний өмнө чи тууштай байх болно …. Бүү ай; Миний дэмжлэг байхад, замыг хэн хааж чадах би��ээ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). Тийм ээ, Бурхан үнэхээр л цор ганц. Тэр бүх зүйлийг захиран, юм бүхнийг ноёрхдог хойно энэ хэдэн ёрын муу цагдаа тэр тусмаа Бурханы зохицуулалтын нэг хэсэг бус уу? Бурхан намайг дэмжин, надтай хамт байхад би юунаас айх вэ? Бурханы үг надад итгэл төрүүлж, Сатанаас дахин хэзээ ч айхгүй болтол бүх бие маань хүч чадлаар дүүрлээ. Гэхдээ тухайн үед би цүнхэнд байгаа зүйлсдээ мөн л санаа зовж, сэтгэлдээ Бурханаас тасралтгүй хамгаалалт гуйж байлаа. Залбирлыг минь сонссон Бурханд талархъя. Энэхүү ёрын муу цагдаа нарын бүлэг намайг байцаасан төдий болоод, цүнхийг маань нэгжсэнгүй. Ээлж солих цаг болоход тэд бүгд өрөөнөөс гарцгаасан бөгөөд би ч цүнхэндээ байсан санхүүгийн данс тооцооны баримтууд, итгэлийн материалуудаа яаравчлан авч цонхоор гарган хаяад, пейжерээ шалан дээр эвдэж, хогийн сав руу хийгээд сая л нэг сэтгэл хөнгөрөн амьсгалж чадахтайгаа болов. Үүнийг дөнгөж хийж дууссаны минь дараа ёрын муу цагдаа нарын шинэ ээлж өрөөнд орж ирлээ. Тэд над руу догшин хараад, цүнхийг минь яаран нэгжсэн боловч юу ч олоогүй юм. Бурханы төгс хүчин, дээд эрхийг би өөрийн нүдээр хараад, итгэл маань асар их нэмэгдэв. Ёрын муу цагдаа нар гар хоосон хоцорсон тул миний яг холбоотой байдаг хүмүүс, дээд түвшний удирдагчид хэн бэ гэх мэтчилэн ууртайгаар байцаалаа. Би үг алдаад, тэдний урхинд орчих вий гэж айсан тул огт юм хэлсэнгүй. Үүнийг хараад тав, зургаан ёрын муу цагдаа бүгд зэрэг ирээд, намайг цохиж, өшиглөн, хараах зуураа: “Хэлэхгүй бол үхтэл чинь зодно шүү!” гэлээ. Би маш их зодуулсаар бөмбөг шиг эвхэрч, шалан дээр хойш урагш өнхөрч байлаа. Дараа нь нэг цагдаа намайг зэрлэгээр үсдээд, “Чи одоог хүртэл ёстой зөрүүдэлж байх шив. Чи ярихгүй юу? Бидэнд өөрийн гэсэн арга байгаа болохоор өнөө орой чиний учрыг олно доо, харж л байгаарай!” хэмээн хэрцгийгээр сүрдүүлэв. Бурхан дэргэд минь байгааг би мэдэж байсан тул айсуй тамлалтай сэтгэл амар нүүр туллаа.
Тэр орой 8 цаг өнгөрч байхад хоёр ёрын муу цагдаа намайг гавлаад, хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу дагуулж явлаа. Байцаалтын өрөөнд ороход дөч эргэм насны нэг цагдаа намайг уруу татаж, ятгах гэж сайн цагдаагийн дүрд тоглож эхлэв: “Чи залуухан, хөөрхөн юм байна. Юундаа ингэж Бурханд итгэдэг юм бэ? Бидэнтэй хамтран ажилла. Дээд түвшний удирдагчдынхаа нэрийг хэлчих, тэгвэл чамайг шууд гэрт чинь хүргээд өгье. Ямарваа асуудал байвал би тусалж болно. Энд юундаа зовох гээ вэ? …” Энэ бол Сатаны башир арга гэдгийг би Бурханы хамгаалалтын ачаар мэдэж байсан бөгөөд түүнийг юу ч гэж хэлсэн, анхаарал хандуулаагүй юм. Арга заль нь бүтэлгүйтсэнийг ойлгосон ёрын муу цагдаа нэн даруй үнэн нүүр царайгаа харуулав. Тэр намайг үсдэж аван, шалан дээр дарж хэвтүүлээд, толгой руу зэрлэгээр өшигчсөнөөс үүдэн миний толгой эргэж, бүх зүйл дайвалзлаа. Тэгчхээд толгой дээр дэвслээд, “Ярихгүй юу? Өнөөдөр чамайг тамлахын тулд бүх аргаа хэрэглэнэ, тэгээд чи хүн болж төрсөндөө харамсана даа. Бидний мэдмээр байгаа зүйлийг хэлэх үү?” гэж тун догшноор хэлэв. Намайг мөн л ам нээхгүй байгааг хараад хэдэн ёрын муу цагдаа нэмж дуудсан бөгөөд тэд намайг чирч босгоод, халуу дүүгэн асар их өвдтөл нүүр лүү ахин дахин алгадав. Гэвч би яаж зодуулсан ч хамаагүй Бурханд тасралтгүй, чимээгүйхэн залбирч, шүд зуун нэг ч үг хэлээгүй юм. Бууж өгөхгүй байгааг минь хараад тэд багтартлаа уурлан, өөр нэг өрөө рүү чирч орууллаа. Нэг ёрын муу цагдаа цахилгаан бороохой аваад, над руу хорлонтойгоор инээж, “Зөрүүд байх чинь хамаагүй. Бидэнд өөрийн гэсэн арга бий! Цахилгаан бороохой та хоёрын аль нь илүү удаан тэсэхийг харъя л даа!” гэлээ. Тэгээд намайг бороохойгоор өршөөлгүй цохиж эхлэв. Агшин зуурын дотор бүх бие маань хэмжээлшгүй их цахилгаан гүйдэлд цохиулж, өөрийн эрхгүй татвалзлаа. Түмэн шоргоолж ясыг минь мэрэх мэт болж, би үе үе өөрийн эрхгүй час хийтэл орь дуу тавьсан юм. Амсхийх завдал өгөлгүй бас нэг ёрын муу цагдаа багцалсан зузаан сэтгүүлээр толгой руу хамаг хүчээрээ нүдэж эхэлсэн бөгөөд дараа нь намайг үсдэж аваад, толгойг минь хана руу хэрцгийгээр савлаа. Бүх зүйл харанхуйлж, би газар унав. Цагдаа нар намайг “Үхсэн дүр үзүүлж байна!” гэж бархирч байлаа. Намайг газраас чирч босгоод өвдөглө гэж тушаасан ч, бие минь маш их тамирдсан тул хэдхэн хором өвдөглөн суугаад, дахиад л газар луу хөсөр унав. Тэр мөчид би үнэхээр цаашид тэсэхээргүй санагдаж, өөрийн эрхгүй сул дорой болсон бөгөөд, “Энэ диаволууд ёстой балмад юм, өнөөдөр би үнэхээр л тэдний гарт үхэх нь….” гэж бодлоо. Өвдөж, арга мухардсандаа би Бурханд хандан, намайг замчилж, Сатаныг ялах хүч чадал өгөхийг гуйж чин сэтгэлээсээ залбирсан юм. Яг тэгэхэд Бурханы ийм үг санаанд буулаа: “Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн, Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлийг эзэмшдэг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид байнга Түүнтэй ойр байж …Ганц ч болов амьсгаа үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс). Миний амь Бурханы гарт байдаг, Бурхан зөвшөөрөөгүй л бол энэ диаволууд амийг минь авч зүрхлэхгүй гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан юм. Би өдий хүртэл Бурханыг хэрхэн дагaсан, Бурхан намайг бүх замын туршид хэрхэн хамгаалсан, Бурханы хэчнээн их, хэр арвин хайрыг би хэрхэн эдэлсэн тухай санаж, одоо нүүрлээд буй энэ орчин бол миний хайр, үнэнч байдлыг Бурхан шалгах цаг, бас миний хувьд Бурханы хайрыг хариулах цаг юм байна гэж бодлоо. Диаволууд намайг Бурханаас урвуулах гэсэн жигшүүрт зорилготойгоор тэгж тамлаж байжээ. Гэхдээ би тууштай, шийдэмгий нэгэн байх болно, бас үхтлээ тамлуулсан ч Сатанд бууж өгөхгүй. Би гутамшигт оршин тогтнолоо сунжруулах төдийхний төлөө яасан ч Иудас болохгүй - Сатаны төлөвлөгөөг би амжилтад хүргэхгүй, харин Бурханы төлөө заавал гэрчлэлд зогсож, Бурханы сэтгэлийг тайтгаруулна! Бурханы үг надад дундаршгүй хүч өгч, хамаг биеийг минь тарчилгах тэр өвдөлтийг мартуулсан бөгөөд тэгэхэд энэ диаволуудтай үргэлжлүүлэн тэмцэх итгэл, зүрх зориг төрлөө.
Дараа нь, ёрын муу цагдаа нар надаар хэрэг хүлээлгэх гэсэндээ намайг унтуулалгүй ээлжлэн манаж, ахин дахин асуултаар булж эхэллээ: “Танай чуулганы дээд түвшний удирдагчид хэн бэ? Тэд хаана амьдардаг вэ? Өөр хэн гишүүн нь вэ? …” Намайг ам нээхгүй болохоор тэд хааяа нэг үсдэн авч, өшиглөдөг болов. Намайг зүгээр л нүдээ аних төдийд цохиж, өшиглөж, арьсан гутлынхаа хоншоороор хурууны үе дээр хамаг хүчээрээ дэвсэлж, талхалдаг байлаа. Час хийсэн өвдөлтөөс болж би үгээр хэлэхийн аргагүй их зовж, орь дуу тавьсаар байсан юм. Тэд намайг бөмбөг шиг л нааш цааш өшиглөж байв…. Үүр цайх дөхөхөд би маш их тамлуулсан байсан тул бие маань тоймгүй их хөхөрч, тэвчихийн аргагүй өвдөж байлаа. Урьд нь хэзээ ч ийм бэрхшээл амсаж байгаагүйгээ санан, Бурханд итгэдгийнхээ улмаас одоо ХКН-ын засгийн газрын ёрын муу цагдаа нарын гарт эрэмдэглүүлж, тамлуулж байгаагаа бодохоор сэтгэл минь өөрийн эрхгүй ганьхарч, сул дорой болов. Тэр мөчид дотор минь нэлэнхийдээ харанхуйлж, дараа нь ямар гээч харгис эрүү шүүлт зэхэж байгаа бол гэхээс улам их айж байлаа. Зовж шаналан хэвтэж байхдаа би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, намайг гэгээрүүлж, хүнд хэцүү байдлын дунд хүслийг тань ойлгоход замчлаач гэж Танаас гуйя. Ингэснээр би гэрчлэлээ алдахгүй.” Залбирч байхдаа би Бурханы үгийн магтан дууг санав: “Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. … Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой. … Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой”-оос). Бурханы үг сэтгэл зүрхийг маань сэрээсэн бөгөөд Бурханд итгэдгийнхээ улмаас одоогийн амсаж буй хяхалт хавчлагын зовлон минь хамгийн их үнэ цэн, утга учиртайг ойлгууллаа. Бурханд дайсагнадаг Сатаны мөн чанарыг тодорхой харуулж, улмаар Сатаныг бүрмөсөн орхих, Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлж, Бурханы төлөөх үнэн хайрыг олж авах боломж олгохын тулд Бурхан шаналант энэ орчныг ашиглаж байгааг би ойлгосон юм. Намайг аврахын тулд Бурхан аль эрт бүхий л шаналлыг тэсвэрлэсэн тул над мэтийн ялзарсан хүн үнэнийг олж авч, амь зан чанараа үнэхээр өөрчлөхийн тулд бүр ч их зовж шаналах ёстой бус уу? Би авралд хүрэх зам мөрийг хөөхдөө ийм зовлонг туулах ёстой, өөрийгөө номхотгож, босгон байгуулахад маань энэ төрлийн бэрхшээл хэрэгтэй; энэ л миний аминд хэрэгтэй бөгөөд Бурханы агуу хайрыг би хүлээн авмаар байна. Өнөөдөр би Христийн хамт зовж, Христийн хаанчлал болон гай зовлонгийн аль алийг нь хуваалцаж байна. Энэ нь тэр чигтээ Бурханаар өргөгдсөн явдал, Бурханы намайг гэсэн хамгийн агуу хайр, ерөөл тул би бая��лах хэрэгтэй. Ингэж бодоод зүрх сэтгэл минь маш их тайтгаран, ийм орчинтой нүүр тулах нь шаналантай зүйл гэж бодохоо больж, харин ч энэ бол надад тохиосон Бурханы онцгой ерөөл гэдгийг мэдэрлээ. Би Бурханд хандан чимээгүйхэн залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Намайг гэгээрүүлж, хүслээ ойлгуулсанд тань талархъя. Сатан намайг яаж ч тарчилгалаа гэсэн би яасан ч зөвшилцөхгүй, бас бууж өгөхгүй. Би үхсэн ч, сэхсэн ч Таны зохион байгуулалтад захирагдаж, Танд өөрийгөө бүрмөсөн зориулж, үхэн үхтлээ Таныг хайрламаар байна!” Ёрын муу цагдаа нар намайг хоёр шөнө, нэг өдрийн турш тамлаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь, тэд хэлэх үггүй болцгоон, намайг аль хэдийн “Бурханжчихаж” гээд цагдан хорих газар луу шилжүүлэв.
Цагдан хорих газрын хорих өрөөнд очмогц ёрын муу цагдаа нарын турхирсан өрөөний ахлагч намайг, “Алив, хэргээ хүлээ! Эсвэл чи зовно шүү!” хэмээн сүрдүүлж эхэллээ. Буулт хийхгүй байгааг минь хараад тэр намайг боломжтой арга бүрээр шийтгэхийн тулд бусад хоригдолтой үгсэн хуйвалдав: Тэд надад ямар ч идэх юм, халуун ус өгөхгүй, шөнө болгон хөлдүү цементэн шалан дээр унтуулж, бохир заваан, хүнд ажлаа надаар хийлгэдэг боллоо. Юмаа хийж дуусгахгүй бол илүү цагаар ажиллах болно, хангалттай сайн хийхгүй бол хэл амаар доромжлуулж, зогсон шийтгүүлдэг байв…. Өдөр бүр би бусад хоригдлын доог тохуу, доромжлол, ялгаварлан гадуурхалттай нүүр тулж, зодуулж, хэл амаар доромжлуулдаг байсан юм. Тэр ч бүү хэл ёрын муу цагдаа нар мөнгийг маань сохор зоос ч үлдээлгүй хурааж авсан тул би өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ ч худалдан авч чадахгүй байлаа. Энэ өдрүүд хэзээ дуусахыг би огт мэдэхгүй байсан бөгөөд сэтгэлдээ маш их гуниг, ганцаардал, зовлон шаналлыг мэдэрч тэр чөтгөрийн газраас аль болох хурдан гарахыг хүсдэг байв. Гэвч тэр орчноос гарахыг хэдий их хүснэ, зүрх сэтгэл минь төдий чинээ харанхуйлж, гансарч, өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа. Ингэтлээ арга мухардсан би гагцхүү зовлон шаналлынхаа талаар Бурханд ахин дахин хэлж байсан бөгөөд Бурхан намайг дахин нэг удаа удирдан, Өөрийн зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай болгоно гэж чин сэтгэлээсээ найдаж байв. Бурхан цаг ямагт миний туслагч, дэмжигч байж, надад дахин нэг удаа үгээ санууллаа: “Бурхан яаж ажилладаг, чи ямар орчинд байгаа нь хамаагүй, хэрвээ чи амийг эрэлхийлж, Бурханы ажлыг өөрийнхөө дотор хэрэгжүүлэхээр эрж хайж, үнэнийг эрэлхийлж чаддаг бол, мөн Бурханы үйлсийг ойлгож, үнэний дагуу хэрэгжүүлж чаддаг бол энэ нь чиний жинхэнэ итгэл бөгөөд Бурханд найдах найдвараа алдаагүй гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ чи цэвэршүүлэлтийн үеэр үнэнийг эрэлхийлж бас л чаддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүний талаар эргэлздэггүй бол, Тэр яаж ч хийж байсан бай, чи Түүнийг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлж бас л чаддаг, мөн Түүний хүслийг гүнээ эрж хайж, анхааран халамжилж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй гэсэн үг юм. Өмнө нь Бурхан чамайг хаанчлах болно гэж хэлэхэд чи Түүнийг хайрласан ба чамд Өөрийгөө ил тод харуулахад нь Түүнийг дагасан. Харин одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй ба чамд зовлон бэрхшээл тулгарлаа. Энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Иймээс чи цаг үргэлжид амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг жинхэнэ итгэл гэж нэрлэдэг бөгөөд энэ бол хамгийн жинхэнэ, хамгийн сайхан хайр билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос). Бурханы үг бачимдсан хүүхдээ аргадах элбэрэлт эхийнх шиг байсан бөгөөд намайг маш их тайтгаруулж, зоригжуулсан юм. Бурхан яг дэргэдээс минь харж хандан, Сатаны өмнө Бурханд итгэх үнэн итгэлээ байнга хадгалах, зовлонг чимээгүйн тэвчиж, шаналантай орчинд болон харанхуйн хүчээр хүрээлэгдсэн үед Бурханыг сэтгэл ханамжтай байлгах, хайрлах, Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байхыг надаас хүсэн хүлээж байгаа нь мэдрэгдлээ—ингэх нь Сатаныг шившиглэдэг хамгийн хүчирхэг гэрчлэл билээ. Хэдийгээр би диаволуудын энэ үүрэнд унасан ч Бурханы хайр байнга надтай хамт байсан юм. Хэрцгий эрүү шүүлт, тамлал амсан сул дорой болж, Сатаны дайралтыг тэсвэрлэн зовж бачимдах үедээ би аминд минь зориулсан Бурханы хангамжийг байнга олж харж, Бурханы хайраас тайтгарал мэдэрч, надад гарах гарц нээж буй Бурханы гарыг харж чадсан юм. Бурхан байнга дэргэдээс минь харж халамжлан, надтай хамт байгааг би бодлоо. Намайг гэсэн Бурханы хайр ийм агуу байтал Түүний хүслийг би хөсөрдүүлж яахан чадах билээ? Би махан биедээ анхаарал хандуулах учиргүй, Бурханы надад зориулан зохицуулсан орчноос зайлах гэж бүр ч оролдох ёсгүй. Урьдын итгэлээ сэргээж, үнэн хайраа Бурханд зориулж, Сатаны өмнө Бурханыг гэрчлэх ёстой. Ингэж бодоод сэтгэл дэх шаналал минь намжсан бөгөөд бүхий л тарчлааныг амсаад ч хамаагүй Бурханыг хайрлаж, сэтгэл ханамжтай байлгах шийдвэр гаргасан юм. Тэгээд чуулганы нэг магтан дууг өөрийн эрхгүй дууллаа: “Би бол зүрх сэтгэл, сүнстэй хүн, гэтэл Бурханыг яагаад хайрлаж чаддаггүй юм бэ? Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй би дахин уулзана” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хаанчлал”-аас). Итгэлээ бэхжүүлж, Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахыг хүссэнээр би Бурханы намайг гэх энхрий хайрыг дахин нэг удаа өөрийн биеэр мэдэрсэн юм. Бурханы зохицуулснаар, шоронгийн хуяг надад өдөр тутмын хэрэглээний олон эд зүйл өглөө. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархав. Дөч хоногийн дараа, ёрын муу цагдаа нар надаас юу ч олж мэдэх аргагүй гэдгээ ухаараад, надад “гаж урсгалын гишүүн” хэмээх ял албан хүчээр тулгаж, гэр бүлээс маань хэдэн мянган юань шаардан төлүүлснийхээ дараа л намайг сулласан юм.
Гэртээ хариад би эрх чөлөөтэй болно гэж бодсон боловч ХКН-ын цагдаа нар намайг тандахаа огт болилгүй хувийн эрх чөлөөг маань хязгаарласаар байв. Тэд гэрээсээ гарахыг минь хориглон, дуудсан цагт нь байнга бэлэн байхыг тушааж, намайг хянах хүн гаргасан юм. Тэр ч байтугай гэр бүлийг маань бараг хэд хоноод л нэг сүрдүүлэн, намайг сайн харж байхыг анхаарууллаа. Гаднаа би суллагдсан мэт байсан ч үндсэндээ ёрын муу цагдаа нарын гэрийн хорионд оров. Тийм учраас би чуулганыхаа ах, эгч нартай холбоо барьж, үүргээ гүйцэтгэж зүрхлээгүй бөгөөд сэтгэлдээ маш их шаналж, дарамттай байлаа. Бүр ч эгдүүцмээр нь, ёрын муу цагдаа нар намайг Бурханд итгэдгээсээ болж галзуурсан, тархиндаа жаахан юмтай, юу ч хийх чадвартай гэж хэлэн, ёрын худал хуурмагаар тосгоны хүмүүсийг хуурч мэхэлсэн юм…. Цуурхал тарааж, гүтгэн гүжирдэх зэрэг тэдний жигшүүрт үйлдэлтэй тулгараад би багтартлаа уурлахаас өөр яаж ч чадсангүй. Би тэр диаволуудад ийм маягаар хянуулаад байж болохгүй тул чөтгөрийн савраас нь мултрах, Бурханы хайрыг хариулахын төлөө тэмцэх хэрэгтэй. Иймээс би ёрын муу цагдаа нарын хяналтаас ангижрахын тулд гэрээ орхин явж үүргээ гүйцэтгэхээс өөр аргагүй болов.
Нүд ирмэхийн зуур гурван жил өнгөрлөө. ХКН-ын цагдаа нар намайг цаашид хянахгүй гэж бодоод, би үүргээ гүйцэтгэхээр гэртээ ирэв. Гэвч 2006 оны 8 дугаар сарын нэгэн өглөө намайг гэртээ ирээд хэдхэн хонож байтал ёрын муу цагдаа нар гэв гэнэтхэн хүрч ирлээ. Тэр өглөө, “Хурдан хаалгаа онгойлго, үгүй бол эвдлээ шүү!” гэж хашхирах дуунаар би цочин сэрсэн юм. Нөхөр маань хаалга тайлав уу үгүй юу, долоо найман ёрын муу цагдаа дээрэмчид шиг л дайран орж ирээд, ямар ч тайлбаргүйгээр намайг барьж аван, машиндаа түлхэн суулгав. Бурхан намайг хамгаалж байсан учраас би айж сандарсангүй. Харин гагцхүү залбираад л байлаа: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр би энэ диаволуудын гарт дахин орлоо. Та миний зүрх сэтгэлийг хамгаалж, надад хүч чадал өгөх болтугай, би Танд дахин гэрчлэл хийх болтугай.” Цагдаагийн хэсэг дээр очмогц ёрын муу цагдаа нар миний зураг, хурууны хээг хүчээр авав. Тэгээд нэрсийн жагсаалт авч ирээд, “Чи энэ хүмүүсийг таних уу? Чиний холбоотнууд хэн бэ?” хэмээн намайг асуултаар булж эхэллээ. Жагсаалтаас зарим эгчийн танил нэрийг хараад би: “Эднийг танихгүй юм байна, надад холбоотон байхгүй!” гэж тайвнаар хариулав. Намайг хариулж дуусав уу үгүй юу, “Чи хэдэн жил алга болохдоо хаана байсан юм бэ? Чамд холбоотон байж л таарна. Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг хэвээрээ юу? Үнэнээ хүлээ” гэж тэдний нэг нь над руу бархирлаа. Ёрын муу цагдаагийн үгэнд би шууд �� гомдох, хорсох зэрэгцэн, үгээр хэлэхийн аргагүй уурласан юм: Өнөөдрийн миний итгэж байгаа Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан. Би үнэнийг л эрж хайж, амьдралын зөв замаар л алхдаг бөгөөд энэ бүх зүйл гэгээлэг, шулуун шударга байдаг. Гэтэл ямар ч мөс чанаргүй эдгээр диавол намайг мөшгөж, хувийн эрх чөлөө�� маань хязгаарлан, гэрээс минь хөөж, гэр бүлээс минь тусгаарлан, Бурханаас хүчээр урвуулах гэж хичээсээр байлаа. Бурханд итгэж, сайн хүн байхаар эрэлхийлэхэд юу нь буруу байгаа юм бэ? Төгс Хүчит Бурханыг дагаж, амьдралын зөв замаар алхахыг минь тэд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? ХКН-ын засгийн газрыг бүрдүүлдэг бүлэг диавол үнэхээрийн гажууд, бурхан шүтлэггүй юм: тэд Бурханы эвлэршгүй дайснууд төдийгүй миний зэрэгцэн оршиж бүр ч болохооргүй дайснууд юм байна. Гуниглаж, хорсохдоо би Төгс Хүчит Бурханы ийм үгийг өөрийн эрхгүй саналаа: “Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг.… Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Бурханы хүслийг би эдгээр үгээс ойлгож, тэдгээр диаволыг сэтгэлдээ маш их үзэн ядах болсон юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн хүн төрөлхтнийг өсгөж өндийлгөдөг; Бурханы арвин их хишгийг хүн төрөлхтөн эдэлдэг бөгөөд Бурханд итгэх, Түүнийг шүтэн мөргөх нь ямагт Тэнгэрийн хууль, газрын зарчим байж ирлээ. Гэтэл ХКН-ын засгийн газар Бурханд итгэдэг бүх хүнийг устгаж, эцсийн өдрүүдэд хүнийг аврах Бурханы ажлыг үндсээр нь арилгана гэж дэмий найдан, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг хэрцгийгээр дарлахын тулд улайран мөшгөж, хууль бусаар хорьж, харгисаар эрүүдэн шүүж, тамлаж, засан хүмүүжүүлэх газарт хорьж, доромжилж, элэглэн тохуурхах гэх зэргээр чадах бүхнээ хийдэг нь үнэхээр туйлын хорон бөгөөд жигшүүртэй! Энэ он жилүүдэд Төгс Хүчит Бурханы хамгаалалт, халамж байгаагүй бол диавол Сатан намайг аль эрт харгисаар хөнөөх байсан юм. Үхэл, амьдралын энэ сүнслэг тулаантай учраад би ийнхүү сэтгэл шулуудлаа: “Би хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрсэн ч үнэний төлөө босож, Бурханыг хайрласаар л байх ёстой. Бурханы гэрчлэлд зогсоход амиа зориулахаа би тангараглая!”
Ганц ч үг дуугаралгүй хялалзаж байгааг минь хараад ёрын муу цагдаа унтууцсандаа: “Чи ярихгүй юу, аан? Манай дарга нар өөрсдөө ирж байцаахыг хүлээж бай, тэгээд ам нээхгүй байхыг чинь харъя л даа!” гэж уурслаа. Ёрын муу цагдаагийн дарга нар өөрсдөө ирж намайг байцаана гэдгийг сонсоод би яалт ч үгүй бага зэрэг сандрав. Гэхдээ бүх зүйл дээрх Бурханы дээд эрх, бүх зүйлийг захирдаг Түүний захиргаа, Бурханы үгэнд байдаг цорын ганц эрх мэдэл, хүчирхэг амин чанарыг би саад бэрхшээл дунд өөрийн биеэр үнэнхүү мэдэрснээ санаад, тэр даруй сэтгэлд минь Сатаны харанхуйн хүчнийг ялах итгэл, зориг бий боллоо. Хэдийгээр эдгээр ёрын муу цагдаа дээд зэргийн харгис, өршөөлгүй ч гэлээ гаднаа хүчтэй харагддаг, дотроо сул дорой цаасан барсаас цаашгүй бөгөөд Бүтээгчийн гар тэднийг ч мөн удирддаг. Сэтгэлдээ би Бурханд хандан ийн шийдлээ: “Өө Бурхан минь, диаволууд намайг яаж ч тамлалаа гэсэн итгэлийг минь туйлбартай байлгаж, Таныг хайрлах сэтгэлийг минь батжуулж, амиа золиод ч хамаагүй Таны ялгуусан гэрчлэл болохыг минь зөвшөөрөөч гэж л Танаас гуйя.” Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны дэд дарга нар гэцгээх хоёр эрийг ирэхэд өглөөний 10 цаг өнгөрч байсан байх. Тэд үгийн зөрөөгүй өөдөөс харснаа нэг нь үснээс зуурч аваад, “Чи Төгс Хүчит Бурханд итгэсэн хэвээрээ юу?” хэмээн асуултаар буллаа. Дуугүй байгааг маань хараад нөгөө ёрын муу цагдаагийн дарга нь, “Чамайг ярихгүй бол өнөөдөр өвдөлтийн амтыг мэдрүүлээд өгнө өө!” гэж зэрлэгээр бархирав. Ингэж хэлэхдээ зэрлэг адгуус шиг архиран, намайг үснээс зуурч аваад, газар луу шидсэнд би маш хүчтэй унаад, дахин босож чадсангүй. Дараа нь тэд намайг үсдэн чирч, өшиглөн зодож байхдаа: “Чи хэлэх үү?” гэж хашхирав. Тэр даруйд нүүр маань халуу дүүгэн өвдөж, хуйх салж унах гэж байгаа мэт тэсэшгүй өвдлөө. Хүн дүрстэй энэ хоёр араатан гаднаа хүндтэй эрхмүүд шиг харагдаж байсан ч цаанаа зэрлэг араатан адил харгис, балмад байсан юм. ХКН гэх энэхүү ёрын муу улс төрийн нам нь Сатаны биелэл бөгөөд чөтгөр, муу ёрын сүнснүүдийн бүлэглэлээр гар хөлөө хийдэг гэдгийг энэ хүмүүс надад улам ч тодорхой харууллаа! Tэд эцэст нь Бурханы хараалыг хүртэх болно! Ёрын муу цагдаагийн энэ хоёр дарга эзэрхэг дарангуй эрх мэдэлд нь бууж өгөхгүй байгааг минь хараад, намайг үсдэж аван, газар луу галзуурсан мэт шахаж, хоёулаа улайран өшигчиж, дээрээс дэвсэллээ. Дараа нь тэд намайг чирч босгон, хөлийн ар луу хэрцгийгээр дэвсэлж, газар сөхөрч унатал хүчтэй өшиглөөд, “Сөгд, тэгээд бүү хөдөл! Үнэнээ хэлчхээд босоорой. Ам нээхгүй юм бол босох тухай бодоод ч хэрэггүй шүү!” гэж балмадаар хэлсэн юм. Тэгээд намайг жаахан л хөдөлбөл үснээс улангасан зулгааж, зодож, өшигчлөө. Би гурав дөрвөн цаг өвдөглөн суусан бөгөөд энэ хооронд биеэ даахгүй байснаасаа болж тоо томшгүй олон удаа зодуулав. Эцэст нь тэд намайг манаран газарт унах үед үхсэн мэт дүр үзүүллээ гэж загнан, хайр найргүй харгисаар үсэдсэнд хуйх тэр аяараа урагдаж байгаа мэт өвдсөн юм. Тэгэхэд бүхий л бие маань хэдэн хэсэг салж унах мэт санагдсан бөгөөд тэсвэрлэшгүй их өвдөн, хөдөлж ч чадахгүй байлаа. Хэзээ хэзээгүй зүрх хаагдах гэж байгаа мэт байв. Хүч чадал хайрлаач гэж гуйн Бурханыг би дуудсаар байсан бөгөөд Бурханы захиас, зоригжуулалтын үг санаанд буулаа: “Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос). Бурханы үг надад итгэл, эрч хүч өгсөн юм. Тийм ээ! Петр Бурханы төлөө доош харан загалмай дээр цовдлогдож, махан бие нь дааж давшгүй өвдөлтөд автаад байх үедээ ч Бурханыг үлэмж их хайрласан хэвээр байж чаджээ. Тэр махан биеийг дийлж, Сатаныг ялсан бөгөөд ийм гэрчлэл л цангинасан байж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах чадвартай. Би Бурханыг алдаршуулахын тулд Петрийг даган дуурайхыг хүссэн юм. Махан бие маань дээд зэргээр өвдөж байсан ч энэ нь Петрийн доош харан цовдлогдож туулсан зовлонгоос маш бага байлаа. Сатан махан биеийг маань тарчилгах замаар намайг Бурханаас урвуулахыг хүссэн ч Бурхан энэ боломжийг ашиглан Бурханыг гэх хайрыг минь төгс болгож байна. Өнөөдөр би Сатанд яасан ч бууж өгөхгүй, түүний явуулгыг амжилтад хүргэхгүй! Би Бурханы хайрын төлөө амьдармаар байна! Тэр даруйд би үхлээс айхаа болин, Бурханд өөрийгөө бүрмөсөн даатгахаар шийдэж, Бурханд үнэнч байхаа амиараа тангараглалаа! Дараа нь би Бурханд залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь, би зохих ёсоор Танд шүтэн мөргөж, дуулгавартай байдаг бүтээгдсэн зүйл билээ. Би Танд амиа даатгаж, үхсэн ч сэхсэн ч Танд итгэж, Таныг хайрлана!” Тэр даруй биеийн минь өвдөлт нэлээн намжиж, бүхий л бие, сэтгэл маань хөнгөрч, чөлөөлөгдлөө. Тэр үед би чуулганы нэг магтан дууг өөрийн эрхгүй сэтгэлдээ аялав: “Бурханы шүүлт, ариусгалтыг би өнөөдөр хүлээн авч, маргааш би Түүний ерөөлийг хүлээн авна. Бурханы алдрын өдрийг харахын тулд залуу насаа өгч, амьдралаа зориулахыг би хүснэ. Өө, Бурханы хайр сэтгэлийг минь булаажээ. Тэр ажиллаж, үнэнийг илэрхийлэн, шинэ амийг надад хайрладаг. Гашуун аяганаас ууж, үнэнийг олж авахын төлөө зовоход би бэлэн. Доромжлолыг гомдолгүйгээр би тэвчинэ, Бурханы сайхан сэтгэлийг хариулахад амьдралаа зориулахыг би хүснэ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”-ээс). Ёрын муу цагдаагийн дарга нар намайг тамласаар ядарч гүйцээд, юу ч хэлэлгүй нэлээн удаан зогсов. Эцэст нь яахаа мэдэхээ байж, “Чамайг дээ!” гэж ууртайгаар зандачлаа. Тэгээд тэд гарч явав. Бусад ёрын муу цагдаа намайг тойрон зогсоод хоорондоо ярилцаж байлаа: “Энэ хүүхэн үнэхээр хатуужилтай юм, түүнийг хэн ч яаж ч чадахгүй нь. Тэр Лю Хуланиас ч хатуу чанга юм байна….”[a] Тэр үед сэтгэл минь маш их хөдөлж, нулимс өөрийн эрхгүй урсав. Бурхан ялгуусан байлаа! Хэрвээ Төгс Хүчит Бурханы үг намайг ахин дахин хангаагүй, Бурхан намайг нууцаар тэтгээгүй бол би бат зогсож ер чадах��үй байх сан. Бүх алдар суу, магтаалыг Төгс Хүчит Бурханд өргөе! Эцэст нь ёрын муу цагдаа нар намайг цагдан хорих газарт хорилоо.
Цагдан хорих газарт ёрын муу цагдаа нар бууж өгөхгүй л байсан бөгөөд намайг хэдэн өдөр тутамд нэг удаа байцааж байлаа. Намайг байцаах бүрдээ байцаалтын өрөөнд төмөр тортой цонхны өмнө суулган, хариултад минь сэтгэл ханамжгүй болмогцоо хүрч ирээд нүүр лүү зэрлэгээр нүдэж, эсвэл үсдэж аваад толгойг маань төмөр лүү савж байв. Ямар ч үр дүн гарахгүй байгааг хараад тэд багтартлаа уурласан юм. Эцэст нь, надад хатуу хандах нь ямар ч ашиггүйг ойлгоод зөөлөн аргад шилжин, “Нөхөр, хүүхдүүд чинь бүгдээрээ чамайг гэртээ хүлээж байгаа! Нөхөр чинь чамайг төлөөлөн бидэнд хүсэлт гаргасан. Бидэнд хэлчих, тэгээд удахгүй гэртээ харьж, тэдэнтэйгээ уулз” хэмээн намайг уруу татаж, ятгахыг оролдлоо. Эдгээр худал үгэнд миний ой гутаж, тэднийг үнэхээр их үзэн ядсан тул тэднийг хараагаач гэж дотроо Бурханаас гуйв. Би эдгээр бүдүүлэг, ичгүүргүй ёрын муу бүлэг цагдааг жигшсэн юм. Тэд ямар ч арга ашигласан бай хамаагүй, сэтгэл минь өчүүхэн ч хөдлөхгүй! Энэ амьдралд Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь хэн ч үгүй хийж чадахгүй! Эцэст нь ёрын муу цагдаа нар бүх аргаа барсан тул намайг 40 хоног хорьж, 2000 юаниар торгоод сулласан юм.
Tumblr media
Урьд нь ойлголт, зориг зүрхгүй явсан над мэтийн хөдөөгийн ердийн нэг эмэгтэй ХКН-ын цагдаа нарын хэрэг хүлээлгэх гэсэн эрүү шүүлт, хэрцгий тамлал, хор хөнөөлийг хэд хэдэн удаа даван туулж, Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг улайран хорлодог ХКН-ын засгийн газрын харгис мөн чанарыг тодорхой харж, нэр төрөө өргөмжилж, ёрын муу аргаа далдлахын тулд олон нийтийг хууран мэхэлдэг ой гутам жүжгийг нь тодорхой харж чаддаг болохыг би өнөөдрийг хүртэлх туршлагаараа гүн гүнзгий ойлгож авсан ба энэ нь бүхэлдээ Бурханы гайхамшигт үйл хэргийн ач юм. Бодит туршлагаараа би, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадал тун агуу, Бурханы хүнд хайрладаг амин чанар нь хэмжээ хязгааргүй, энэ нь Сатаны бүх муу ёрын хүчнийг ялж чаддаг болохыг үнэнхүү ухаарлаа! Зовж байхад минь Бурханы хайр л сэтгэл зүрхийг минь ариун, тайтгаруулж, зоригжуулж, намайг замаа алдахаас сэргийлсэн гэдгийг би ойлгов. Намайг хаана ч байсан, ямар ч нөхцөл байдалд орсон хамаагүй Бурхан байнга харж хандаж, Түүний хайр байнга надтай хамт байдаг. Энэхүү бодитой, жинхэнэ Бурханыг дагаж, ийм хяхалт хавчлага, саад бэрхшээлийг туулах чадвартай байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Бурханы гайхамшигт байдал, мэргэн ухаан, төгс хүчнийг амссан нь бүр ч зол завшаантай явдал билээ. Би өнөөдрөөс эхлэн үнэнийг эрэлхийлэх, Бурханы талаар үнэн зөв мэдлэгт хүрэх, эцсээ хүртэл Бурханыг хайрлах, эргэж буцалтгүй үнэнч байхын тулд чадах бүхнээ хийнэ!
0 notes
caffebenemn · 7 years
Photo
Tumblr media
Халуун өдөр цасан ширхэг амтлах шиг сайхан мэдрэмж хаана байх билээ 😊 Snowflake Bingsu амттай бас сэрүүцүүлэх шидтэй. Strawberry, Cheesecake, Mango гээд л дуртай төрлөө амтлан СЭРҮҮЦ!
0 notes
Photo
Tumblr media
🌺 Brown Marissa Swimsuit , Size M @chicflores.official #swimsuit #bikini #fatosbanho #купальник #купальники #fürdőruha #maiô #zwempak #μαγιό #badedragt #באָדקאָסטיום #costumedabagno #Badeanzug #strójkąpielowy #maillotdebain #լողազգեստ #সাঁতারের পোষাক #泳裝 #수영복 #төрлөө #ชุดว่ายน้ำ #水着 #स्विमिंग सूट #áobơiliềnmảnh (em Schönau, Baden-Wurttemberg, Germany) https://www.instagram.com/p/CVkTxFSo7Z8/?utm_medium=tumblr
1 note · View note
Photo
Tumblr media
🌺 Brown Marissa Swimsuit , Size M @chicflores.official #swimsuit #bikini #fatosbanho #купальник #купальники #fürdőruha #maiô #zwempak #μαγιό #badedragt #באָדקאָסטיום #costumedabagno #Badeanzug #strójkąpielowy #maillotdebain #լողազգեստ #সাঁতারের পোষাক #泳裝 #수영복 #төрлөө #ชุดว่ายน้ำ #水着 #स्विमिंग सूट #áobơiliềnmảnh (em Schönau, Baden-Wurttemberg, Germany) https://www.instagram.com/p/CVkUe5aIzIY/?utm_medium=tumblr
0 notes
Photo
Tumblr media
🌺 Brown Marissa Swimsuit , Size M @chicflores.official #swimsuit #bikini #fatosbanho #купальник #купальники #fürdőruha #maiô #zwempak #μαγιό #badedragt #באָדקאָסטיום #costumedabagno #Badeanzug #strójkąpielowy #maillotdebain #լողազգեստ #সাঁতারের পোষাক #泳裝 #수영복 #төрлөө #ชุดว่ายน้ำ #水着 #स्विमिंग सूट #áobơiliềnmảnh (em Schönau, Baden-Wurttemberg, Germany) https://www.instagram.com/p/CVkVHGUoa_c/?utm_medium=tumblr
0 notes
Photo
Tumblr media
🌺 Brown Marissa Swimsuit , Size M @chicflores.official #swimsuit #bikini #fatosbanho #купальник #купальники #fürdőruha #maiô #zwempak #μαγιό #badedragt #באָדקאָסטיום #costumedabagno #Badeanzug #strójkąpielowy #maillotdebain #լողազգեստ #সাঁতারের পোষাক #泳裝 #수영복 #төрлөө #ชุดว่ายน้ำ #水着 #स्विमिंग सूट #áobơiliềnmảnh (em Schönau, Baden-Wurttemberg, Germany) https://www.instagram.com/p/CVkYpjEIHdn/?utm_medium=tumblr
0 notes
gospelofthegod · 5 years
Text
Өвчний шалгалт дунд                     Бурханы хайр намайг                             замчилсан
                              Имин, Хүбэй муж
Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
Tumblr media
Энэ жил би 78 настай ба толгойн өвчин, чихрийн шижингээс болж үргэлж зовж ирсэн билээ. 2005 онд Эзэнд итгэж эхэлсний дараа олон жилийн турш намайг ороож байсан өвчин намдсан юм; би Бурханы хайрыг мэдэрч, зүрх сэтгэлийнхээ угаас Эзэнд талархлаа. Хоёр жилийн дараа хамаатан маань Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай надад номлосон бөгөөд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурхан одоо Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр ажлын илүү шинэ, илүү дээд үе шатыг гүйцэтгэн, хүнийг шүүж, гэсгээж, бидний завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа, мөн эцэст нь аврал хүртсэн хүмүүсийг Бурхан хаанчлал руугаа хөтөлнө гэлээ. Энэ мэдээг сонсоод би догдолж, дотроо “Амьд ахуйдаа Эзэнийг угтаж үнэндээ чадах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ирээдүйд Бурхан намайг хаанчлал руугаа хөтөлбөл үнэхээр л гайхалтай байх болно!” гэж бодов. Ингэж бодоод зүрх сэтгэл минь илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, Бурханы хайр болон авралд талархлаа. Хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Бурханы үгийг уншаад, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон бөгөөд тун удалгүй чуулганы амьдралаар амьдарч, чуулган дахь үүргээ гүйцэтгэхийн тул чадах бүхнээ хийж эхэллээ.
Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо н тусаж, жигшүүрт сэдэл минь ил б Билгийн тооллын арван хоёрдугаар сард гэр орны ажлаа хийж байтал гэнэт зүрхэнд минь ачаалал ирж, амьсгал давчидсан бөгөөд амьсгаагаа дарж чадахгүй, бүтэж үхэх гэж байгаа мэт санагдав. Өвдөж байгааг маань нөхөр минь хараад, охин, хүргэн хоёрыг яаран дуудсан ба тэд намайг хотын эмнэлэгт хүргэлээ.
Иж бүрэн үзлэгийн дараа хариуцагч эмч маань сүржин байдлаар: “Таны өвчин тун ноцтой байна. Таны зүрхний асуудал хэдийд ч таныг үхүүлж болох юм. Та эмчлүүлэхийн тулд даруйхан эмнэлэгт хэвтэх хэрэгтэй” гэж хэлэв. Эмчийн үг санаанд оромгүй байсан бөгөөд би тэр дороо мэгдэн сандарлаа. “Яахаараа гэнэтхэн ийм хүнд өвчин тусчихдаг билээ? Би хэзээ язаагүй үхэж магад гэж үү? Би Бурханд итгэж эхэлснээсээ хойш үүргээ үргэлж үнэнчээр гүйцэтгэж ирлээ. Бурхан яахаараа намайг хамгаалж чаддаггүй билээ? Хэрвээ би үхчихвэл үзэсгэлэнт сайхан хаанчлал илрэх гайхамшигт үйл явдлыг харж чадахгүй, бас нөхөр хүүхдүүдтэйгээ дахин хамт амьдарч чадахгүй нь. Би тэнгэрийн хаанчлал дахь мөнхийн аз жаргалыг хуваалцаж чадахгүй юм гэж үү?” хэмээн бодогдсон юм. Бодох тусам улам их гутарч, эзгүйрч хоосорсон мэдрэмж зүрх сэтгэлд минь хурлаа. Шаналсандаа би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар байхаас өөр арга үлдсэнгүй: “Өө Бурхан минь! Одоо би ийм хүнд өвчин тусчихлаа, тэгээд арчаагүй, сул дорой санагдаж байна. Би юу хийхээ мэдэхгүй, бас Таны хүслийг ойлгохгүй байна. Гэхдээ энэ бүхэн Таны зөвшөөрлөөр тохиолдож байгаа гэдэгт итгэж байна, намайг залж чиглүүлж, замчлахыг Танаас гуйя.” Залбирсны дараа Бурханы эдгээр үг санаанд оров: “Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. … Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. … Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу?” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс).
Бурханы үгийн илчлэл намайг ичээж, тэр үед л би Бурханд итгэх итгэлийн талаарх үзэх бодол маань үнэндээ буруу байсныг ухаарсан юм. Эргээд бодоход би өвчнөө эдгээх гэсэндээ л Эзэн Есүст итгэж эхэлсэн ба дараа нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх юм бол тэнгэрийн хаанчлалд орж, мөнхийн аз жаргал эдэлнэ гэж сонссон болохоор энэ ерөөлийг хүртэх гэж эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, үүргээ идэвхтэйгээр биелүүлэн, Бурханы төлөө ажиллах тусам ирээдүйд миний ерөөл төдий чинээ их байна гэж итгэж байв. Гэтэл одоо амь насанд заналхийлсэн өвчин тусаад ерөөгдөх найдлага маань бараг нурах гэж байлаа. Иймээс би Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож, Бурхантай хэлэлцэж эхэлсэн бөгөөд би бүхнийг орхиж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж, зовж, төлөөс төлсөн юм чинь Бурхан намайг ерөөж, ийм хүнд өвчин тусахыг зөвшөөрөх ёсгүй гэж итгэж байв. Бурханд итгэж, үүргээ биелүүлэх маань чин сэтгэлийнх байгаагүй, тэр ч бүү хэл Бурханы хайрыг хариулахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж байгаагүй гэдгээ тэр үед л би олж харсан юм. Харин ч би хувийн сэдлийнхээ дагуу явсан бөгөөд Бурханаас ерөөл хүртэж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх зорилготой байв. Өөрийгөө зарлагадаж байсан маань ч Бурхантай наймаалцаж, хариуд нь тэнгэрийн хаанчлалын аз жаргалыг олж авахын төлөө байжээ. Бурханд итгэх ийм бузар итгэлтэйгээр би гаднаа хэчнээн үнэнч харагдаж байсан бай, энэ нь баримтуудыг няцааж чадахгүй байв; ахархан хугацаанд булбарай, сайхан байдаг ч ямар ч үр жимс өгдөггүй гоёхон цэцэгтэй адилаар өчүүхэн шуурга болоход л би амархан унасан юм. Байгаа бүхэн маань хэрхэн Бурханаас ирснийг, Бурханы хайрыг хариулахын тулд би үүргээ яаж сайн биелүүлэх ёстойг болон энэ нь тэнгэрийн хууль мөн гэдгийг би бас бодлоо. Гэсэн ч би Бурхантай наймаалцахад үүргээ ашиглаж, өөрийнхөө цадиггүй хүслээр бялхаж байжээ—үүргээ ингэж биелүүлснээрээ Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хуурахаар оролдож байсан бус уу? Надад өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаан байсангүй! Тэгээд би Бурханы хүслийг ойлгосон юм. Намайг туршиж, Бурханд итгэх итгэлийн ар дахь буруу сэдлийг минь тодорхой харуулахын тулд Бурхан энэ өвчнийг ашиглаж байжээ. Намайг ариусган өөрчилж, Бурханд тавьж байсан үндэслэлгүй шаардлагыг маань орхиулж, мөс чанар, эрүүл ухааныг маань сэргээж, бүтээгдсэн зүйлийн байранд бат зогсон Бүтээгчийг шүтэн мөргүүлэхийн тулд Бурхан энэхүү цэвэршүүлэлтийг ашиглаж байлаа. Ингэж бодтол бүх зүйл гэнэтхэн ойлгомжтой болж, авралынх нь төлөө би Бурханд талархсан юм. Бурханы аврал байгаагүй бол эцэстээ ямар ч шагнал гэх юмгүй буруу замаар эрэлхийлсээр байх байсан ба ингэвэл ердөө л Бурханд хаягдаж, таягдуулах байв. Хэрвээ хүн Бурханы ажлыг мэдэхгүй, Бурхан хүнийг хэрхэн ариусгаж, авардгийг мэдэхгүй бол Бурханыг хүндэлж, дуулгавартай дагаж чадахгүй бөгөөд өөрт нь таалагдахгүй зүйл тохиолдох үед мохож, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгон, буруутгана гэдгийг бас энэ өвчнөөр дамжуулан ойлгож авсан юм; миний биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн жаахан байв. Эдгээр зүйлийг бодоход зүрх сэтгэл минь зэмлэл болон Бурханд өртэйгээ мэдрэх мэдрэмжээр дүүрлээ.
Эмнэлэгт хэвтсэнийхээ дараа би хором мөч бүрд Бурханыг бодсоор байсан бөгөөд зүрх сэтгэл минь Бурхантай улам ойртсон мэт санагдав. “Төгс хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч. Өвчинд анхаарвал өвчтэй байна. Сүнсэнд анхаарвал эрүүл байна. Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй.” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс) хэмээх Бурханы үгийн талаар би бодлоо. Бурханы үгээс би, Бурханы эрх мэдэл, хайрыг хараад, зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Одоо би ийм өвчин тусаад бага зэрэг хулчийж байгаа ч гэсэн Та бол бүх зүйлийн Захирагч гэдэгт, мөн миний өвчин ч бас Таны гарт байгаа гэдэгт итгэж байна. Би Танд өөрийгөө даатгахыг хүсэж байна, бас Та бол миний тулгуур гэдэгт итгэж байна. Надад итгэл өгч, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг зөвшөөрөөч гэж би Танаас гуйя.”
Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав Арав гаруй хоногийн дараа өвчин маань бас л дээрдсэнгүй. Нэг өдөр би гэнэтхэн шоконд орж, намайг сэхээн амьдруулах хэрэгтэй боллоо. Миний бие муудаж байгааг хараад хүргэн маань намайг мужийн эмнэлэг рүү шилжүүлэв. Мужийн эмнэлэг дэх эмч эмнэлгийн шилжүүлгийн хуудсыг хараад намайг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, хүчилтөрөгч залгалаа. Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн бүх өвчтөн удахгүй үхнэ гэж нэг өвчтөний хэлэхийг би сонсов. Ингэж хэлэхийг нь сонсоод ихэд айж, “Эмч намайг удахгүй үхэх болохоор энд хэвтүүлсэн юм болов уу?” гэж дотроо бодлоо. Ингэж бодох үед үхэл ойртож байгаа нь мэдрэгдэж, зүрх сэтгэлд минь тайлбарлахын аргагүй сандрал, түгшүүр төрлөө. Үдээс хойш тасаг руу нэг эрэгтэйг түрж авчирсан нь цагийн дараа нас барав. Түүнийг авч явахыг харсан даруйд үхэл намайг нөмрөн авч байгаа мэт болж, дараа нь би үхэх юм шиг санагдлаа. Ингэж бодох тусам улам бүр айв: “Би үнэхээр үхэх юм гэж үү? Гэхдээ би үхмээргүй байна, би…” Би бүрэн арга мөхөстөж, үхтэлээ айсан бөгөөд Бурханыг зүрх сэтгэлдээ чимээгүйхэн дуудаж, Түүнээс зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйхаас өөр хийж чадах зүйл байсангүй. Яг тэр үед Бурханы эдгээр үг санаанд оров: “Иов өөрийн малыг ууланд тараан алдаж, гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж түүний бие хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний суу алдрыг харах үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Петр, Есүс Христийг дагасан нь түүний итгэл байсан. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь мөн түүний итгэлийн улмаас байсан. Иохан, Хүний хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлтийг авч, Би хүний дунд Өөрийн ажлаа явуулахаар махан биетэйгээр эргэн ирснийг мэдэх үед энэ нь мөн л тэдний итгэлийн улмаас байх юм. Миний хатуу үгээр цохигдож, аврагдсан бүхэн өөрсдийнхөө итгэлийн улмаас ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээр дамжуулан маш их зүйлийг хүлээн авсан. … Жишээлбэл, Иовын тохиолдолд тэр итгэлээр дамжуулан Еховагийн ерөөлийг мөн түүнчлэн гай зовлонг хүлээн авсан. Чи ерөөл хүртсэн ч эсвэл гай зовлон амссан ч, аль аль нь ерөөлтэй явдал юм” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс).
Бурханы үг надад найдлага төрүүлж, итгэл өгсөн юм. Би Иов, Петр гэх зэрэг үе үеийн бүх ариун хүний тухай бодлоо. Тэд янз бүрийн шалгалт туулж байх тухайн үедээ туйлдаа хүртэл гашуудаж, асар их шаналж, Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсан хэдий ч Бурханд үнэхээр итгэдэг байсан юм. Бурхан юу ч хийлээ гэсэн гомдоллолгүй, харин ч бүтээгдсэн зүйлийн байрандаа бат зогсон Бүтээгчийг дуулгавартай дагасан бөгөөд эцэстээ Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг нүдээр үзсэн билээ. Жишээлбэл, Сатаны дайралт, уруу таталт ирэхэд Иов эд хөрөнгөө бүгдийг нь булаалгаж, хүүхдүүдэд нь гамшиг нүүрлэж, өөрөө бүх бие нь яр хатгиар дүүрч, асар их шаналал амссан юм. Гэсэн ч түүний зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан бөгөөд нүгэл үйлдэн ярихын оронд тэр төрсөн өдрөө хараахыг илүүд үзэж, эцэст нь ингэж хэлжээ: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” (Иов 2:10). Түүний баримталсан зүйл нь Бурханд итгэх жинхэнэ итгэл, Бурханыг гэх хүндлэл байлаа. Бурхан өгсөн ч бай, авсан ч бай Иов дуулгавартай дагахад бэлэн байсан бөгөөд эцэст нь Бурхан түүнд харагдаж, Бурханыг гэх Иовын хайр, итгэл өссөн юм. Үе үеийн ариун хүмүүсийг надтай харьцуулах аргагүй ч би бас л Бурханы зөвшөөрлөөр, тэр тусмаа Бурханы хайраар одоо ийм өвчин тусжээ. Бурхан надад жинхэнэ итгэл, энэрэл өгч, эрх мэдлийг нь туулах боломж олгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болгохыг хүссэн байв. Миний амьдрал, үхэл Бурханы гарт байсан бөгөөд Бурхан л эцсийн шийдвэрийг гаргах байлаа. Бүхий л зовнил минь хий дэмий байсан бөгөөд Бурханы дээд эрхэд итгэлгүй өөрийнхөө хүч чадалд түшиглэн аливааг захирч, зохион байгуулахыг үргэлж хүсдэгийн минь үр дүн байв. Ингэж бодоод сэтгэл минь нэлээд тайвширлаа.
Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа Хэд хоногийн дараа гэр бүлийнхэн маань намайг иж бүрэн үзлэг шинжилгээнд оруулахыг эмнэлгийн эмч, профессороос хүссэн юм. Эмч, профессор хоёр хоорондоо зөвлөлдөөд, миний өвчнийг чихрийн шижингээс үүдсэн зүрхний титэм судасны бөглөрөл байна, одоо артерийн гурван судас бөглөрсөн тул даруйхан мэс засалд орох хэрэгтэй, үгүй бол хэдийд ч үхэж магадгүй гэлээ. Гэхдээ хагалгаа хийлгэлээ ч гэсэн эдгэнэ гэх баталгаа өгч чадахгүй гэж бас хэлэв.
Ингээд гэрийнхэн маань намайг зүрхний мэргэшсэн эмнэлэг рүү шилжүүллээ. Эмч үзлэг хийснийхээ дараа намайг даруйхан хагалгаанд орох хэрэгтэй, гэхдээ эрсдэл нь өндөр гэж хэлсэн юм. Чихрийн шижингээс үүдсэн зүрхний өвчинд мэс засал хийхэд шарх нь сайн эдгэдэггүй, мөн шарх эдгэхгүй бол үр дүн нь хагалгаа хийлгэхгүй байснаас ч долоон дор болно гэлээ. Энэ хагалгаанд зүрхний орчим дахь бөглөрсөн титэм судсыг тойруулан гуянаас авсан судсыг залгах ёстой учраас хагалгаа бүтэлгүйтвэл би үлдсэн амьдралынхаа туршид саажиж болох байлаа. Бас хагалгааны үеэр хэдийд ч хэрэг явдал буруугаар эргэж, хагалгааны ширээн дээр үхэх магадлалтай байв. Мэс заслын дараа ухаан орж чадах эсэхийг тааварлах хэцүү гэж эмч хэлээд, намайг үнэхээр хагалгаанд оруулмаар байгаа эсэхээ сайтар бодолцохыг гэр бүлийнхнээс минь хүслээ. Эмчийн үгийг сонсоод охин, хүргэн хоёр маань эргэлзэн, их мөнгө зарцууллаа ч дараа нь бас л сайжрахгүй байж магад, тэгвэл өөрсдөө ямар ч мөнгөгүй хоцрохоос гадна намайг ч эдгэхгүй үлдэнэ гэж айж байв. Манай нөхөр бас Бурханд итгэгч бөгөөд үхэл, амьдрал гэдэг Бурханы гарт байдаг, эцсийн шийдвэрийг хүмүүс гаргадаггүй гэдгийг мэддэг байлаа. Иймээс “Та хагалгаа хийхдээ л анхаар, эхнэр маань амьд гарах эсэх нь энэ эмнэлэгтэй ямар ч хамаагүй. Юу ч тохиолдсон бай би тэсээд гарч чадна” гэж огт эргэлзэлгүйгээр эмчид хэлсэн юм. Дараа нь нөхөр маань зөвшөөрлийн маягтад гарын үсэг зурж, эмч хагалгаанд бэлдэж эхэллээ.
Бүх юм бэлэн болсны дараа намайг хагалгааны өрөө рүү түрээд явлаа. Хагалгааны ширээн дээр хэвтэж байхад эмчийн хэлсэн үг бодогдон, зүрх сэтгэл минь уй гашуу, сандралд ахин автлаа. “Хэрвээ би үнэхээр саажилттай болчихвол яг л амьд үхдэлтэй адил байх бус уу? Одоо ингэж хөгширчхөөд байхад нь нөхөртөө би дараа болох юм биш үү? Охид маань байгаа ч гэсэн бүгд одоо тус тусын амь амьдрал, гэр бүлтэй юм чинь хэн намайг жил тойрон харж халамжилж чадах юм бэ? Хэрвээ үнэхээр тийм юм болбол би зүгээр л энэ бүхнийг төгсгөх арга зам бодож олох ёстой болох нь!” гэж бодогдлоо. Гэхдээ дараа нь ганцаараа хагалгааны ширээн дээр үхэж болох нь гэж бодогдон, сэтгэл минь улам их хямрав. Яг тэр үед сэтгэл санааны ��инь байдал буруу байгааг ухаараад, зүрх сэтгэлийг минь хамгаалж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдах чадвартай болгооч гэж Бурханаас яаравчлан гуйлаа. Тэр мөчид Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу? Олон хүн үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг; олон хүн тэнгэр лүү харж, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван нэгдүгээр бүлэг”-ээс). Тийм ээ! Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг хянадаг, хүн болгоны хувь заяа Түүний гарт байдаг. Бурхан хүн бүрийн төрөх, үхэх цагийг урьдчилан тогтоодог, иймээс миний хувь заяаг ч бас зохион байгуулсан бус уу? Бурханд гэрчлэл хийхээр шийдсэн атлаа бодит туршилттай тулгараад өөрийн амьдрал, үхэл, алс хэтийн талаар яаж санаа зовж эхэлсэн минь бодогдлоо; үхэхээс айж, бас саажилттай болоод бусдад дараа болох вий гэж санаа зовон, амиа эцэслэх тухай бодож байжээ. Ингэснээрээ би өөрийнхөө хувь заяаг зохион байгуулахаар хүсээгүй гэж үү? Энэ нь яаж Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдаж байгаа хэрэг байх юм бэ? Энэ нь Бурханд итгэдэггүй гэдгийг минь харуулж байгаа бус уу? Бурхан надад амь өгсөн, бас амьдрах, үхэх эсэх маань Бурханы гарт байдаг. Би айж хулчийн, Сатаны заль мэхэн дунд амьдрах ёсгүй, харин ч Бурханд итгэж найдаж, Түүнд өөрийн амь, үхэл, ирээдүйг даатгах ёстой. Ингэж бодоод, зүрх сэтгэлдээ Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь! Би удахгүй хагалгаа хийлгэх нь. Санаа зовоод л байна, гэвч энэ хагалгааны амжилт, бүтэлгүйтэл Таны гарт байгаа гэдэгт итгэж байна. Би амьдарсан ч, үхсэн ч Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүсэж байна”. Залбирсны дараа хамаагүй тайвширлаа. Эмч мэдээ алдуулж, удалгүй надад юу ч мэдрэгдэхээ болив.
Хагалгааны дараа намайг ажиглахаар эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүллээ. Ухаан ороход маань хэдийнээ хоёр хоног өнгөрсөн байсан бөгөөд хагалгаа тун амжилттай болсон, одоо тэнхрэх л үлдсэн гэж гэр бүлийнхэн маань баяртайгаар хэлсэн юм. Үүнийг сонсоод сэтгэл ихэд хөдөлж, хайрынх нь төлөө Бурханд талархсаар байв! Хагалгааг эсэн мэнд давж, хагалгаа ч маш амжилттай болсон нь бүгд Бурханы гайхалтай хамгаалалт байж гэдгийг би мэдэж байлаа! Бидний амьдрал, үхлийг Бурхан хянаж, зохион байгуулдаг, энэ нь Бурханы эрх мэдлийн илрэл байдаг гэдэгт би зүрх сэтгэлийнхээ угаас үнэмшсэн билээ.
Тэнхэрч байхад маань манай тасгийн зарим өвчтөн өвдсөндөө чангаар орь дуу тавих нь сонсогдон, зарим нь байнга ёолдог байсан бол надад харин ямар ч зовуурь мэдрэгдсэнгүй. Хагалгааны шарх өвдөхгүй байгаа нь Бурханы л гайхалтай үйл хэрэг гэдгийг би зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байлаа. Бурханы хайрыг мэдэрч, Бурханд зориулсан талархал, магтаал зүрх сэтгэлээс минь ундарч байв. Үдээс хойш намайг хариуцсан эмч ирээд, “Эгч ээ, таны шарх ер нь өвдөж байна уу? Тавгүй зүйл байна уу?” гэж асуулаа. Би, “Санаа тавьж байгаад баярлалаа, гэхдээ тавгүй зүйл алга даа” гэж хариулсан юм. Гурав хоногийн дараа эмч намайг тун сайн эдгэж байгааг хараад энгийн тасаг руу шилжүүлэв. Чихрийн шижингүй өвчтөнүүд хагалгааны дараа дөрөв тав хоног тэнхэрч байж эрчимт эмчилгээний тасгаас шилжиж байхыг өмнө харсан юм, гэтэл ахимаг настай, чихрийн шижинтэй миний шарх ер нь эдгэхэд хавьгүй хэцүү байх атал хагалгаанаас гурав хоногийн дараагаас би хоол идэж чадаж байв. Бас бусад хүмүүсээс илүү хурдан эдгэж байсан бөгөөд энэ үнэхээр л Бурханы агуу хүч чадал, намайг хайрлах агуу хайр байлаа.
Дараагийн хэд хоногт нөхөр маань Бурханы үгийг үргэлж уншиж өгдөг байсан бөгөөд би үүнийг нь тунгаан, над дээр хийж байсан Бурханы авралын ажлыг эргэцүүлээд Б��рханы хайр хэчнээн бодитой болохыг үнэхээр мэдэрсэн юм. Өвчиндөө тарчилж, амьдрал, үхлийн хооронд эргэлдэж байсныг маань үл харгалзан Бурхан үргэлж надтай хамт байсан бөгөөд миний хажуугаас хэзээ ч холдоогүй билээ: Сөрөг, сул дорой болж, итгэл алдрах болгонд минь Бурханы үг намайг залж чиглүүлж, замчлан надад итгэл, хүч чадал өгсөн юм. Бурханы туйлбартай дэмжлэгтэйгээр цаашид би айж хулчийхгүй; Бурханд чин сэтгэлээсээ найдаж, мөн Бурханд өөрийгөө бүрэн даатган, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдахад бэлэн болох үед минь Бурхан надад амьд үлдэх боломж олгоод зогсохгүй, биеийн зовуурийг минь намжаасан юм. Ингэснээр Бурханы гайхалтай үйл хэргийг харж, Бурханы хайрыг мэдрэх боломж надад олдлоо. Энэхүү бие махбодтой болсон Бурхан ажилдаа тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй хэдий ч Түүний үгийн хүч чадал тэмдэг, гайхамшиг үзүүлэх хүч чадлаас хол давдаг; Бурханы үг чухамдаа үнэн бөгөөд хүмүүсийн амь болж чаддаг, мөн тэдгээр нь бидний үйлдлийн зарчим, чиглэл юм гэдгийг би энэ туршлагаар л дамжуулан ухаарч авсан билээ.
Хэсэг хугацааны дараа шарх маань тун сайн эдгэсэн ба надтай адилхан хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд хөдөлж чадахгүй хэвээрээ байхад би нөхрөөрөө түшүүлэн гадаа алхаж чадаж байлаа. Үүнийг хараад эмч, өвчтөнүүд бүгд гайхширч байв. Миний бие ийм хурдан илаарьшсан нь Бурханы үйл хэрэг, Бурханы ерөөл, Бурханы хайр гэдгийг би зүрх сэтгэлдээ тун тодорхой мэдэж байлаа, учир нь Бурхан л ийм гайхамшгийг бүтээж чадна!
Хоёр долоо хоногийн дараа намайг эмнэлгээс гарч байхад эмч, “Энэ эмнэлэгт тантай адилхан өвчинтэй долоон хүн байгаа, ганцхан таных л чихрийн шижингээс болсон. Таны бие тэднийхээс хүнд байсан, гэтэл та түрүүлээд эдгэчихдэг. Үнэхээр санаанд оромгүй юм! Гэхдээ бас таны үнхэлцэгт хавдар байгаа нь аюултай. Та сарын дараа эмнэлэгт ирж, үзүүлэх ёстой шүү. Хэрвээ энэ хавдар томорсоор байвал, дахиад хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болно” гэлээ. Эмчийн хэлэхийг сонсоод би айж зовнихоо больсон байв. Тэгээд дотроо: “Ийм хүнд өвчин туссан ч Бурхан намайг үхүүлсэнгүй. Бурханы эрх мэдлийг харлаа, одоо надад Бурханд найдах итгэл бүр ч их байна. Өвчнөө Бурханы гарт даатгаж, Түүнд хяналтыг өгье” гэж бодов. Дараа нь эмч надад хэдэн эм бичиж өгөөд би гэртээ харилаа. Гэртээ харьсныхаа дараа ах эгч нартай хамт Бурханы үгийг уншиж, Бурханыг магтан дуулж, Бурханы хайрыг эдлэн өдөр бүрийг өнгөрөөв. Надад маш их эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн мэдрэмж төрж, өвчнөө таг мартаж орхилоо.
Сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр эргэж очиход биеийн бүх үзүүлэлт хэвийн гарч, үнхэлцэг дэх хавдар алга болсон байв. Ийнхүү Бурханы гайхалтай үйл хэрэг, намайг гэх хайрыг нь харах боломж дахин нэг удаа олдсон юм.
нэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа Машинаар гэртээ харьж явахдаа замын хоёр талаар өнгөрөх өндөр цагаан улиангар моддыг хараад: “Эд бүгд Бурханы дээд эрхэн дор байдаг. Жил тойрон салхи шуурга, цан хяруу, цас борооны баптисм хүртэж, доторх амь нь улам хүчтэй, цуцашгүй болдог. Миний туссан энэ хүнд өвчин яг л амийн баптисм туулахтай адил байлаа; энэ нь Бурханыг гэх хайрыг минь ариусгаад зогсохгүй бас Бурханд итгэх итгэлийг минь нэмэгдүүллээ” гэж бодов. Дараа нь би Бурханы энэхүү үгийн талаар бодлоо: “Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Сэтгэл хөдлөн шүүрс алдахгүй байхын аргагүй байв: Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадал үнэхээр маш агуу юм! Анх Бурхан тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүх зүйлийг үгээр бүтээсэн бөгөөд Бурханы үгээс үүдэн Бурханы урьдчилан тогтоосон дүрэм журмын дотор бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг ариусгаж, авардаг бүхий л үнэнийг илэрхийлдэг төдийгүй Бурханы үнэн бол оршин тогтнолын маань үндэс, бидний дагах ёстой зүг чиг билээ. Амьдрал, үхлийн заагт дэнжгэнэж байхад минь Бурханы үг надад итгэл найдвар, эр зориг өгсөн юм. Өвдөх үедээ Бурханд түшиглэж найдахад сурган, үхлээс айх айдсаа бут цохиж, үхлийн хүлээсийг давахад замчилсан билээ. Энэ туршлагаас би үнэхээр маш ихийг олж авсан юм.
Би насан туршдаа Бурханд итгэж, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, Бурханы аврал, хайрыг хариулахыг л хүсэж байна. Бурханд талархъя!
0 notes
gospelofthegod · 5 years
Text
Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай
2019-04-28 47
Жианьшинь, Малайз
Редакторын үг: Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.
Tumblr media
Би өөрийнхөө өмнө бусдыг тавьж, хэнтэй ч эвтэй байж чадна гэж нэг үе итгэдэг байв Би харилцаа холбооны барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг бөгөөд гар утсанд зориулсан сүлжээний туслах хэрэгслийн багцыг голлон худалддаг. Өөрийгөө би хэнтэй ч эвтэй байж чадах өгөөмөр, уужим сэтгэлтэй хүн гэж үргэлж бодсоор ирсэн юм. Нэг удаа цуглаан дээр нэг эгч надаас ашиг сонирхлоосоо болж ажил дээрээ хамтрагчидтайгаа маргаж үзсэн эсэхийг минь асуухад би бодож үзэлгүй, “Үгүй ээ! Үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирээд хэн рүү очно, тэр хүн нь хүлээж авдаг юм. Бид энэ талаар хэзээ ч маргадаггүй, тэгээд ч би өөрийнхөө л ашиг сонирхлыг анхаарч, өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг хүн биш” гэж өөртөө итгэлтэйгээр хэлсэн санагдаж байна. Ингэж хэлснээс хойш удалгүй, өөрийн минь талаарх үнэлэлтийг орвонгоор нь эргүүлсэн хэд хэдэн зүйл хамтрагч бид хоёрын хооронд ар араасаа тохиолдоно гэж би санаагүй юм.
Хэсэг хугацааны өмнө манай дэлгүүр ердийнхөөсөө завгүй болсон бөгөөд байнгын ажилчид зохицуулахад хэтэрхий их хөл хөдөлгөөнтэй байгааг дарга маань хараад Ханна гэх түр ажилтан авсан юм. Ханна сэргэлэн, яриасаг байв. Ханнаг ажилд нь дадлагажуулахыг дарга маань надаас хүсэж, би ч баяртайгаар зөвшөөрөв. Дараа нь би Ханнад ажлын нарийн ширийний талаар маш нухацтай зааж, үйлчлүүлэгч хүлээн авах үед нь хэрхэн харьцахыг бас сургалаа. Удалгүй Ханна үндсэн зүйлсээ мэддэг боллоо. Тэгээд надад маш их талархан, удалгүй бид хоёр юуны ч талаар ярилцаж чаддаг сайн найзууд болсон юм.
Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай Борлуулалт буурахад нөхөрлөлд маань ан цав суулаа Ханна эрс хурдан ахиц гарган, удалгүй бараг худалдаа болгоныг амжилттай дуусгаж байв. Удалгүй Ханнагийн борлуулалт минийхээс давж, надад бага зэрэг тавгүй санагдаж эхэллээ.
Нэг өдөр Ханнаг өөр нэг ажилтантай хамт гадагшаа гарсан хооронд дэлгүүрт нэг хос орж ирсэн бөгөөд би тэднийг хүлээж авав. Би гар утсанд нь тохирох багц олоход нөхөрт нь туслаад, эхнэрт нь бусад саналуудынхаа талаар хэллээ. Тэр үед Ханна буцаж ирэв. Ханна үйлчлүүлэгчийн маань эхнэрийг хариуцан авсан бөгөөд өөр нэг ажилтан борлуулалт хийхэд нь түүнд тусаллаа. Тун удахгүй худалдаа хийгдэж дуусав. Үүнийг хараад би маш их уурлан, “Наадах чинь анх миний үйлчлүүлэгч байсан, гэтэл чи хулгайлчихлаа. Энэ чинь ямар ч ёс зүйгүй, ёстой хэрээс хэтэрсэн явдал! Үгүй ээ, би энийг ердөө зүгээр өнгөрөөж чадахгүй. Би үйлчлүүлэгчээ буцааж авахдаа л авна!” гэж бодов. Борлуулалтаас болж үйлчлүүлэгчийн өмнө маргахаас би хэтэрхий ичсэн тул уураа барьсан боловч Ханнагийн эсрэг атгаг сэжиг төрлөө. Тухайн сард миний борлуулалтын хэмжээ түүнийхээс хамаагүй бага байсан юм. Би сэтгэл дундуурхан ингэж бодлоо, “Минийх байх ёстой байсан борлуулалтыг алдаагүй сэн бол нийт борлуулалт минь ийм бага байхгүй л байсан юм. Үйлчлүүлэгчдээсээ дахин хэзээ ч Ханнад хулгайлуулахгүй дээ!”
Үүний дараа би үйлчлүүлэгч татахын тулд дэлгүүрийн гадаа өдөр бүр сурталчилгаа тараадаг болов. Ханна аваад явчих вий гэж айсандаа би дэлгүүрт үйлчлүүлэгч орж ирэхийг хармагцаа даруйхан мэндчилдэг байлаа. Ханнагийн тухайд урьдынх шигээ урам зоригтой байхаа больж, надаас асуулт асуухад нь хариулчихвал түүний гүйцэтгэл сайжирч, надад муугаар нөлөөлнө гэж айсандаа барагтай бол хариулахгүй, өөрийнхөө борлуулалтад л анхаарч байв. Хэсэг хугацааны дараа миний борлуулалтын хэмжээ сайжирч, би үүнд баяртай байсан бөгөөд Ханна бид хоёрын харилцаа маш хүйтэн хөндий болсон юм. Үүнээс хойш төд ��далгүй бид хоёрын харилцааг бүр ч муутгасан нэг зүйл болсон билээ…
Нэг өдөр намайг Ханнатай цуг ажиллаж байхад нэг эмэгтэй үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирлээ. Түүнийг хүлээн авахаар очоод, хугацаа нь дууссан дугаараа дахин идэвхжүүлэхийг хүссэн болохыг нь олж мэдэв. Түүний дугаар болон хувийн мэдээллийг нь асуугаад, цааш нь яг үргэлжлүүлэн үйлчлэх гэж байхад Ханна энэ үйлчлүүлэгчид өмнө нь үйлчилж байсан гэлээ. Би уурсан, “Чиний үйлчлүүлэгч юм бол чам руу шууд очих ёстой байсан юм. Урьд нь чи миний үйлчлүүлэгчийг хулгайлсан юм чинь одоо энэ чиний үйлчлүүлэгчийг хулгайлсанд тооцогдлоо ч гэсэн шударга л хэрэг. Би чамд яаж үйлчлүүлэгчээ зүгээр өгч чадах юм бэ?” гэж бодов. Түүнтэй яг маргах талаар бодож байтал хэд хэдэн үйлчлүүлэгч нэмж орж ирлээ. Би явж шинэ үйлчлүүлэгчдийг хүлээж авахаас өөр арга байсангүй. Намайг дөнгөж дууссаны дараа Ханна ирээд, эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ утасны дугаарыг асуухаа мартсан гэж хэллээ. Би бүдүүлгээр, “Чиний үйлчлүүлэгч биз дээ, яагаад надаас асуугаад байгаа юм бэ?” гэж хэлэв. Тэр гунигтайгаар, “Зүгээр л асуусан юм. Чамд байхгүй бол яах вэ” гэлээ. Би цааш уураа барьж дийлсэнгүй. Түүнд дэлбэртлээ уурлан, “Чиний үйлчлүүлэгч юм чинь, чи үйлчлүүлэгчээсээ асуух хэрэгтэй шүү дээ!” гэлээ. Тэр сул дорой харагдахыг хүсэлгүй, яг л адилхан ууртайгаар, “Миний үйлчлүүлэгч юм чинь чамд би үйлчлүүлэгчээ алдахгүй!” гэв. Би маш их уурлалаа. Урьд нь миний үйлчлүүлэгчдийг хулгайлахын тулд хийсэн бүх зүйлийнх нь талаар хэлж, ёс зүйгүй ааш авирынх нь талаар хамтран ажиллагсдадаа мэдэгдэж, цаашид түүнээс зайгаа барихыг анхааруулмаар байлаа. Гэвч намайг үг хэлж амжихаас өмнө Ханна, “Би чамтай яримааргүй байна” гэж тэвчээр алдан хэллээ. Тэгээд яваад өгөв. Түүнийг яваад өгөхийг хараад би маш их уурлалаа. Ханна талархах сэтгэлгүй, ухаангүй юм гэж надад санагдав. Урьд нь би түүнд маш их тусалсан байтал надад ингэж хандаж байдаг. Би түүнийг тоохоо болихоор шийдлээ.
Асуудлын уг үндсийг илрүүлж, үнэнийг хэрэгжүүлэх тангараг өргөсөн нь Ажлын дараа Ханна бид хоёр “баяртай” ч гэцгээлгүй харьцгаав. Гэртээ харих замдаа би өдөр юу болсон талаар бодлоо. Надад тун золгүй, шаналгаатай санагдаж, “Бид хоёрын харилцаа яаж ийм жаахан зүйлээс болж ингэтлээ муудчихав аа? Би асар их завхрал илчиллээ, миний авирласан байдал Христэд итгэгчийн ааш авирт тавьдаг Бурханы шаардлагад нийцэхгүй” гэж бодохоос өөр аргагүй байв. Тэр орой ах эгч нартайгаа хийсэн цуглаан дээр би энэ бүх зүйлийг тайлбарласан бөгөөд нэг эгч надад Бурханы үгийн хэсгийг харуулав, “Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, нэг нэгнийхээ эсрэг сөргөлдөөн, нэр хүнд, эд баялгийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага—энэ хэзээ төгсөх вэ? … Өөрсдийн ашиг сонирхлын төлөө явдаггүй хүн хэд байдаг вэ? Өөрсдийн байр суурийг хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварладаггүй хүн хэд байдаг вэ?” (“Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-оос).
Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө, “Сатан завхруулсны дараах хүн төрөлхтний байдлыг Бурханы үг илчилдэг. Сатан биднийг завхруулсны дараа ашиг сонирхол гэх санаа бидний оюун ухаанд эн тэргүүнд байдаг. Бид хэлж, хийдэг бүхэндээ өөрсдийн ашиг сонирхлыг ахиулж, хамгаалахаар мэрийж, тэр ч бүү хэл үүнийхээ төлөө өөр хоорондоо тэмцэж, тулалдаж, хулгай хийлцдэг. Эрт цагаас хойш хаадаас эхлээд эгэл ард, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид хүртэлх хүн бүр хэдэн ч настай бай, ямар ч салбарт бай ашиг сонирхол хөндөгдөөгүй үед амар амгалан, нөхөрсгөөр эв найртай байж чаддаг. Гэвч хувийн ашиг сонирхол маань хөндөгдмөгц бид орвонгоороо эргэн, хайр найргүй болж, бүр эцэг хөвгүүд тулалдан, өстнүүд болохдоо тулдаг. Ашиг сонирхол маань хөндөгдсөн үед бид хүн чанар, эрүүл ухаанаа бүрэн алддаг гэдгийг эндээс харж болно. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө бид мөс чанар, ёс суртахуунаас маань гажсан зүйлс хийж чаддаг бөгөөд анх байсан ямар ч нөхөрлөлийг мартан, хэвийн хүн чанараа алддаг. Эдгээр нь Сатан биднийг завхруулсны үр дүн юм.”
Үүнийг сонсоод би эргэн санаж, өөрийн минь ашиг сонирхол бол Ханнагийн эсрэг арга заль сэдэж, Ханнатай муудалцаж байсан яг тэр шалтгаан мөн гэдгийг ухаарлаа. Ханна үйлчлүүлэгчдийг маань авах үед борлуулалт минь буурч, миний санааг маш их зовоосон юм. Би хэд хэдэн удаа Ханнатай маргахыг хүсэж, бүр өөрийнхөө гүйцэтгэлийг сайжруулахын тулд түүнээс үйлчлүүлэгчийг нь хулгайлахыг ч хүссэн. Ашиг сонирхлынхоо төлөө би урьдын нөхөрлөлөө үл хайхарч, Ханнатай улайм цайм үзэлцэж, бас сэм хуйвалдацгаан, хариутай бол бариутай гэх хэрүүлээ эхэлсэн. Би Христэд итгэгч маягаар огт аашлаагүй. Үүнийг ухаараад надад таагүй санагдахаас өөр аргагүй байв. Өөрийн ашиг сонирхлоос болж хамтрагчидтайгаа хэзээ ч муудалцаж байгаагүй гэж ил тод зарласан маань бодогдлоо, гэвч Бурханы үгэн дэх илчлэлийг харж, баримтуудаар надад юу ил болсныг хараад би ч бас ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс түрүүнд тавьдаг гэдгээ ойлгов. Би бусдаас дээр гарах юмгүй байв. Тэгээд надад маш их ичгүүртэй санагдлаа.
Дараа нь манай эгч надад Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг уншиж өглөө, “Урьд нь, Бурханы үг хүмүүсийн амь болоогүй байхад Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байсан. Тэрхүү уг чанар дотор ямар тодорхой зүйлс байсан бэ? Жишээлбэл, чи яагаад хувиа хичээдэг вэ? … ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын уг сурвалжийг илэрхийлдэг: Сатаны логик хүмүүсийн амь болсон ба тэд юу ч хийсэн, энэ нь ямар нэг зорилгын төлөө ч бай эсвэл өөр юмны төлөө ч бай, тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийж байгаа. Хүмүүс бүгд ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэж боддог. Энэ нь хүний амь болон гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ хэмээх Сатаны энэ үг нь яг нарийндаа түүний хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь үүнийг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог; завхарсан хүмүүсийг энэ нь хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхсон” (“Петрийн замаар хэрхэн явах вэ”-гээс).
Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Ханнатай хэрэлдэж, муудалцсан минь “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” болон “Газар нутгийн ямх бүрийн төлөө тэмцэж,чадах бүхнээ эзэлж ав” зэрэг санааны сатанлаг хороор амьдарч байснаас үүдэлтэй гэдгийг би Бурханы үгийн уншлага болон эгчийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлголоо. Эдгээр сатанлаг хороор удирдуулан, бусадтай харьцах харьцаа минь бүгд “өөрийнхөө төлөө, ашиг сонирхлынхоо төлөө” гэх зарчимд захирагддаг байв. Би юу ч хийлээ гэсэн үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэж оролддог байлаа. Өчүүхэн ч алдагдал хүлээхийг хүсдэггүй байсан минь намайг аминчхан, жигшүүртэй, өөрийнхөө ашиг сонирхлыг л ахиулах сонирхолтой, доромжлол, зөрчил бүрээс болж ана манаа үзэхэд бэлэн байдаг болгожээ. Ханна анх дэлгүүрт ирэхдээ ажлаа мэддэггүй, нийт борлуулалт нь минийхээс доогуур, бас үйлчлүүлэгчдийг маань хулгайлдаггүй байсан тул бид хоёр хэвийн байдлаар эвтэй байж, би ч Ханнад зааж сурган, туслахын тулд чадах бүхнээ хийдэг байсан юм. Гэвч Ханнагийн нийт борлуулалт нь минийхийг давснаас хойш, ялангуяа миний үйлчлүүлэгчдийг хүлээн авч, ашиг сонирхолд минь заналхийлж эхэлснийх нь дараа би түүнд атаархаж эхэлсэн билээ. Энэ нь надад шударга бус санагдаж, түүний эсрэг атгаг сэжиг өвөрлөж эхэлсэн. Дараа нь түүнд асуудал гараад над дээр ирэхэд нь тэрхүү мэдлэгийг ашиглаад илүү олон үйлчлүүлэгчийг минь хулгайлах вий гэж айсандаа би хариулахыг хүсээгүй. Эцэстээ би өөрийнхөө борлуулалтын дүнг сайжруулахын тулд түүнтэй байгуулсан урьдын нөхөрлөлөө бүрмөсөн үл хэрэгсэж, үйлчлүүлэгчийг нь хулгайлж эхлэн, түүнд туслахаас татгалзаж, улмаар харилцаагаа бүрэн тасалж, хоёр биеэ шаналал, түгшүүр дунд амьдрахад хүргэсэн юм. Ханна дэлгүүрт ажиллахаар дөнгөж ирээд, бараг бүх зүйлийг мэдэхгүй байхад нь яаж ч бодсон би туслах ёстой байтал өөрийнхөө ашиг сонирхол болон надаас сайн ажиллалаа гэх атаархлаасаа үүдэн түүнийг бэрхшээлтэй тулгараад байхад нь туслахаас татгалзаж, тэр ч бүү хэл үйлчлүүлэгчдийг нь хулгайлахаар оролдсон. Өөрийн минь ашиг сонирхол оюун санааг минь бүрэн эзэмдсэн байжээ. Би үнэхээр хэтэрхий аминчхан, жигшүүртэй байж! Үүнийг ухаарах үедээ би, Сатан намайг хэтэрхий гүн гүнзгий завхруулсан ба надад өчүүхэн төдий ч хүн чанар байхгүй, мөн жаахан ч гэсэн мөс чанар, эрүүл ухаан байхгүй гэдгийг олж харлаа. Үүний зэрэгцээ би удирдамжийнх нь төлөө зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархав. Энэхүү орчны илчилсэн зүйлээр л дамжуулан би өөрийнхөө аминчхан, жигшүүртэй сатанлаг уг чанарыг жаахан ойлгож, эдгээр сатанлаг хорын дагуу амьдрах нь намайг улам бүр завхруулж, ашиг сонирхлынхоо өчүүхэн хэсэг болгоны төлөө хэрэлдэхэд хүргэн, хүмүүстэй хэвийн харилцаатай байх боломжгүй болгоно гэдгийг мэдэж чадсан юм. Би эдгээр зүйлийг ойлгох үедээ, цаашид эдгээр сатанлаг үзлээр амьдарч, үргэлж хувийн ашиг сонирхлоо бодолцдог байхаа болино. Би үнэнийг эрж хайн, эдгээр сатанлаг зан чанараас ангижирч, хэвийн хүн чанарыг амьдран харуулах болно хэмээн чимээгүйхэн тангараг өргөлөө.
Анх удаа үнэнийг хэрэгжүүлсэн минь бидний эвгүй харилцааг зарим талаар залрууллаа Анх удаа үнэнийг хэрэгжүүлсэн минь бидний эвгүй харилцааг зарим талаар залрууллаа Дараа өдөр нь би дэлгүүр дээр ирэх үедээ Ханнаг хараад сайн уу гэж хэлэхийг үнэхээр их хүсэв. Гэвч урьд нь миний ажлыг булаасан гэдгийг нь бодохоор мэндлэх хүсэл бүрэн унтарч, аман дээр гарч ирсэн үгээ хэлж чадсангүй. Өөр лүү нь харахад Ханна намайг хараагүй царайлж, харин өмнөө байгаа ажлаа хийлээ. Ханна бид хоёр хоёулаа өөрсдийн ажил гээд завгүй, бие биеэ үл ойшоон тэр өдрийг ийнхүү өнгөрүүлсэн юм. Дэлгүүр тэр аяараа эвгүй байдлын мананд хучигдсан мэт байв. Ийм орчинд байх нь надад маш тавгүй санагдаж байлаа. Би Ханнад эелдэг хандахыг хүссэн боловч яаж тэгэхээ мэдэхгүй байв. Иймээс би Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэн, өөрийгөө орхиж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахад Түүний удирдамжийг хүслээ.
Нэг өдөр дэлгүүрт ээж хүү хоёр ирлээ. Ханна хүүд нь үйлчлэх зуур би ээжтэй нь ямар төрлийн багц утсанд нь тохиромжтой талаар ярилцав. Ханна үүнийг анзаарч, удалгүй ярианд оролцлоо. Би дотроо, “Энэ борлуулалт минийх болох ёстой. Урьд нь би чиний үйлчлүүлэгчдэд үйлчлээд, тэр борлуулалтыг чинийх хэвээр үлдээсэн, тэгэхээр энэ борлуулалтыг минийх гэж бичих нь хэтэрсэн хүсэлт биш” гэж бодов. Ханнад яг ингэж хэлэх гэж байхдаа би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаагаа гэнэт ухаарсан тул Бурханд түргэхэн ингэж залбирав, “Бурхан минь, би дахин ийм аминчхан баймааргүй байна. Өөрөөсөө урваж, ашиг сонирхлоо орхимоор байна.” Залбирал намайг Бурханд ойртуулж, сэтгэл минь маш их хөдлөв. Энэ борлуулалт минийх биш боллоо ч гэсэн би аминч байдлынхаа завхарсан зан чанарын дагуу амьдралгүй Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрэгжүүлж, чөлөөлөлт, эрх чөлөө, аюулгүй байдал, амар амгаланг зүрх сэтгэлдээ олж чадна гэж бодлоо. Энэ чинь илүү үнэ цэнтэй бус уу? Иймээс би энэ үйлчлүүлэгчийг Ханнад өгөв.
Хэсэг хугацааны дараа өөр үйлчлүүлэгчид үйлчилж байхад минь Ханна үйлчлүүлэгчдийг худалдан авалт хийлгэхээр ятгахад надад идэвхтэйгээр тусалсан юм. Үүнийг хараад сэтгэл минь ихэд хөдөлж, зүрх сэтгэлдээ би инээмсэглэлээ. Тэр орой тооцоо хийх цаг болоход минийх нэг л биш байгааг би анзаарав. Ханна надад бэрхшээл тулгарсныг хараад, шалтгааныг нь олоход надад туслахаар сайн дураараа ирэв. Бид хоёрын харилцаа сайжирсан нь тэр мөчид надад мэдрэгдсэн бөгөөд дэлгүүрийн уур амьсгал ч ихээхэн уужирлаа. Энэ нь үнэнийг хэрэгжүүлсний дүн байсан тул би ялангуяа баяртай байсан юм.
Нөхцөл байдал эргэн ирэхэд би Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэв Нүд ирмэхийн зуур Ханнагийн ажлын сүүлийн өдөр боллоо. Урьд нь Ханна дугаарыг нь мартчихсан байсан үйлчлүүлэгч дэлгүүрт эргэн ирээд, тэр дугаарыг нь сэргээсэн эсэхийг асуув. Ханна тэр мөчид эзгүй байсан учраас би дотроо, “Энэ үйлчлүүлэгчид би үйлчлэх хэрэгтэй юу, эсвэл Ханнаг эргэж ирээд үйлчлэхийг нь хүлээх үү? Энэ үйлчлүүлэгчийг би хулгайлах хэрэгтэй юу?” гэж бодлоо. Эргэлзэх зуураа би Бурханы үгийн нэг хэсгийг гэнэт санав, “Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийдэггүй боловч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон эргэн тойронд чинь байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно” (“Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас).
Хэчнээн том ч бай, жижиг ч бай, өдөр бүр бидэнд тохиолддог бүх зүйл дээр бид үргэлж Бурханы талд зогсож, үнэнийг хэрэгжүүлэн, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, өөрсдийнхөө бодит байдлыг амьдран харуулдаг арга замыг ашиглан Бурханыг алдаршуулан, гэрчлэх ёстой гэдгийг Бурханы үгээс олсон гэгээрэл минь надад ухаарууллаа. Мөн, Бурхан надад эдгээр нөхцөл байдлыг ирүүлсэн нь “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэх мэт сатанлаг хороор амьдарч, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар явдаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг уу гэдгийг минь харахын тулд Бурханы намайг шинжих шинжилгээ байсан юм. Ханнагийн эзгүй байгааг далимдуулан үйлчлүүлэгчийг нь хулгайлах тухай дөнгөж сая ил болгосон санаа, бодлоо тунгаагаад би, үнэхээр аминчхан, жигшүүртэй гэдгээ, мөн ашиг сонирхлынхоо төлөө тэмцэхийг хүссэн хэвээр гэдгээ олж харлаа. Үгүй ээ! Би өөрийнхөө аминчхан уг чанараас урваж, Бурханы шаарддаг эрүүл ухаан, зан араншинтай хүн байж, Сатаныг шившиглэх учиртай. Үүнийг ухаараад би зүгээр л үйлчлүүлэгчийн утасны дугаарыг асуусан бөгөөд Ханнаг эргээд ирэхээр нь үйлчлүүлэгчийн дугаарыг өглөө.
Ажил тарах үед Ханна санаачилга гарган, урьд нь хийсэн ямарваа буруу зүйлдээ надаас уучлал гуйлаа. Би энэ боломжийг нь ашиглан түүнд сэтгэлээ нээж, мэдэрч явсан зүйлээ хэлсэн бөгөөд дараа нь бид хоёр тэврэлдээд, баяртай гэж хэлцгээв. Би Бурханд маш их талархсан юм, учир нь Бурханы үгээс олсон Бурханы удирдамж, гэгээрэл минь бидэнд хоорондох маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон билээ.
Туршлагын минь дараах хүчирхэг ухаарал Гэртээ харих замдаа би, энэ хугацаанд Ханнатай харилцсан бүх харилцаагаа болон энэ үйл явцаар дамжуулан ойлгож авсан үнэнээ эргэн бодоод, сэтгэл минь маш их хөдлөв. Бурханы ажил маш бодитой болохыг би олж харлаа. Бурхан миний эргэн той��он дахь орчин, хүмүүс, юмс, зүйлсийг ашиглан сатанлаг уг чанарыг минь илчилдэг бөгөөд Өөрийн үгийн шүүлт, илчлэлийг ашиглан завхарсан зан чанарыг минь ойлгуулж, хэрэгжүүлэх зам өгч, жаахан хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг надад олгодог. Энэ нь бүгд Бурханы надад зориулсан бодитой, жинхэнэ аврал байсан юм! Бурханд талархъя! Ирээдүйд би, надад зориулан Бурханы зохицуулсан орчныг туулж, мэдрэхийн тулд амиа мөс чанартайгаар ашиглаж, тэдгээрээс завхарсан зан чанараа эргэцүүлэн, ойлгож, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, нэг л өдөр зан чанарын өөрчлөлтөд хүрч, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулна гэж найдаж байна!
Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай
0 notes