Life is full of confusion and illustration since that's the case all you have to do is fake it till you die. It is neither right nor wrong, evil or good. However, persecution of social ideology will be your limitation of freedom. Everything written here will be my true appearance including my dark thoughts. Be careful what you are looking for you may not like it. Truth can be hurt you but also it's the only thing that makes feel alive.
Don't wanna be here? Send us removal request.
Text
Be happy in the moment you say, each and every moment is painful to me. I hate many things in my life. I hate being alone, I hate being in low cash, I hate treated as a kid, I hate my lunch dinner breakfast, I hate my work, I hate the way people threat me, I hate I cannot do any fucking shit, I hate being powerless, I hate that I don’t have enough chooses. I CANNNOT DO A SHIFOAGHAN
0 notes
Text
Сайхан харилцаа
Заримдаа би хүмүүстэй сайн харилцаатай байх гэж хичээдэг. Гэхдээ энэ нь үргэлж бодсоноор болдоггүй. Ялангуяа сүүлийн үед хуучны танилуудтайгаа сайхан харилцааг үүсгэнэ гэдэг миний хувьд бараг л боломжгүй мэт санагдах боллоо. Би гэдэг хүн их зантай, дуу муутай, бусдыг өөрөөсөө түлхэдэг төрлийн нэгэн гэхэд буруудахгүй. Энэндээ ч хэзээ ч харамсаж байгаагүй ба бусад хүмүүс эхэлж надаас асуухаас нааш эхэлж эхлэнэ гэж бараг л байдаггүй байлаа.
Энэ жил би 22 той. Нэгэнт хуучны гэх ихэнх харилцаагаа өөрөө алчихсан болохоор буцааж сэргээнэ гэдэг нилээд хэцүү бололтой. Ганцаардал дунд өссөн над шиг хүн энэ чигтээ удаан үргэлжлүүлэхийн бол амьдралд юу ч хийхээс буцахгүй сэтгэлийн гүн шархтай арчаагүй амьтан болох юм шиг санагддаг боллоо. Мэдээж гэр бүлийнхэн минь үргэлж миний дэргэд байгаа ч жинхэнэ найз гээд хэлчихээр хүн байхгүй юм. Хэдийгээр байнга инээмсэглэж хүн бүртэй чадахынхаа хэрээр хамгийн сайхнаар харьцаж байгаа ч гэсэн нэг л болж өгөхгүй над уруу хэн ч дөхөж ирэхгүй байх шиг санагдах юм. Бусад хүмүүсийг харахнээ харанхуй бүдүүлэг ааш зан авир гаргаж байгалийнхаа зэрлэг төрхөө гаргасан ч найз нөхөд олонтой хүрээлэл ихтэй, хоорондын харилцаан ч их дотно санагдана. Миний хувьд арай гэж хэн нэгэнтэй гайгүй харилцаатай болж чадсан ч гүнзгийрнэ гэдэг их хэцүү. Энэ нь магадгүй миний өөрийн бусад хүмүүсээс амархан уйддагтай, бусадтай харилцаа яаж өрнүүлэх чадвар дутмагтай бүр аль эсвэл гаднах ихэмсэг төрх төрөлхийн дээгүүр харц минь ч саад болдог байж магадгүй.
Яг үнэнийг хэлэхэд олон хүн бөөгнөрсөн шуугилдсан элдэвийн утгагүй ярианд улайрч дурлан хамтдаа элийрэн хөгжилдсөн цаг гэвэл миний хувьд их ховорхон. Өөрөө ч тийм ч их дуртай биш байдаг байж магадгүй, эсвэл өөртөө хөгжилдөх боломжийг ч олгодоггүйтэй холбоотой байж магадгүй. Иймээс минь болоод ч тэр бусад хүмүүс намайг уйтгартай дүнсгэр, онигоо ойлгодоггүй хамт байхад хөгжилгүй гэж боддог байж магадгүй. Сүүлийн энэ байдал минь улам л лавширч чөлөөтэй сэтгэлээ уудалж ярих ч хүнгүй болж. Хүний амьдралд гэр бүл туйлын чухал гэдгийг бүгд л мэднэ. Гэхдээ бас тэр гэр бүлд хэлж чадахгүй хэлсэн ч ямар ч нэмэр болохгүй зүйлс гэж бас бий. Тэдний нэг нь миний сэтгэл доторх мөнхийн уйтгар гуниг бас харанхуйлал. Хэн нэгнийг алдсаны дараах зовлонт өвдөлттэй адилгүй ч урт удаан хугацаанд үргэлжлэх хэнд ч хэлж чадахгүй зөвхөн чиний л тэр өвдөлт. Би сүүлийн үед өөр өөртөөгөө их ярьдаг болчихож, заримдаа гадуур явж байхдаа ч гэсэн чимээгүй амандаа бувтнаж байгаад танихгүй хүний харцанд баригдчихаад толгой буруулан явах нь ч олонтаа болж. Ингэж бувтнаж явахдаа хэрхэн энэ их ганцаардлаас гарах вэ? яавал би бусдаар хүрээлүүлж хайрлуулах вэ гэх мэт асуултдуудыг, боломжуудтай нь тоочиж байдаг юм. Мэдээж хэрэг миний толгойнд олон санаа бас олон өөр хуучин цагийн жаргалтай дурсамжууд эргэлддэг. Гэхдээ хамгийн гунигтай нь тэдгээр жаргалтай дурсамжууд намайг ямар их зүйлсийг алдсаныг минь улам бүр сануулж бүр ч ихээр сэтгэлээр унагах нь зовлонтой.
0 notes
Text
It’s been a while since I posted something, probably because there is no-one here to read my post except myself. I’ve been suffering from my mental confusion and worries a lot current days. It’s just a natural to get better when time passes. However, still something was always itching from inside me. And I cannot do anything about it but thinking. Perhaps it’s better to overthinking too much since it’s making things more complicated and hard to bear instead helping. I have to admit that I’m really logical person at the same time emotional which is quite hard to manipulate this combination.
I’ll just do it, without thinking or worrying fuck the world
0 notes
Text
Эргэцүүлэл
Заримдаа би өөр өөрөөсөө зугтмаар санагдах юм... Өглөө нүд нээхээс үдэш унтах хүртэл миний чимээгүй ертөнц надад шүглэсэн мэт л байх юм. Бодлууд минь зогсолтгүй хөрвөж хорвоогийн мянга мянган зүйлсийг эргэцүүлсээр ядрах шиг санагдана. Гагцхүү ихэнх нь миний өөрийн тухайх өрөвдөлтэй бодлууд улам бүр намайг эзэмдэхийг хичээж буй нь аймшигтай. Би худалч, байж болох хамгийн аймар худалч нэгэн ч байж магадгүй. Би үргэлж л гаднаа хүчтэй мэт дүр үзүүлж, өөрийн үзэл бодлоо дагаж буйгаа харуулах гэж хамаг чадлаа бардаг. Би шудрага гэж хэлэх дуртай ч өөртөө харин шудрага байж чадаагүй худалч. Би бусдаас хараат гэхэд дэндүү хараат энэ ертөнцөд төрсөн энгийн нэгэн хэдий ч ганцаар бүхнийг үл тоомсорлож буй дүр эсгэгч. Хайрлахаас хайрлуулахаас, хайрлуудагдахгүй байхаас бүгдээс нь айсандаа өөрөөсөө бусдыг түлхдэг хулчгар нэгэн. Уучлаарай гэж хэлж байгаа ч гэмшил гэдэг зүйл минь цөхрөлтэй минь хамт аль эрт булагдсан ичих нүүргүй худалч. Бусдыг эелдэг харьцаасай гэсэндээ инээж хайрлаасаа гэсэндээ хайрладаг цөхрөлд баригдсан өрөвдөлтэй амьтан. Энэ биеэ аврах гэж тэмцэж буй энэ бүх үйлдлүүд минь үр дүнд хүрэхгүй байгаад бачимдсандаа би дуугаа хураадаг юм. Би дуу цөөнтэй хүн юм бишээ хайрт гэр бүл танилууд минь. Би зүгээр л хэтэрхий ихийг бодож цөхөрсөн нэгэн байгаа юм. Яагаад гэдгийг нь мэдэж байгаа ч юу ч чадахгүй байгаа өөртөө уур минь хүрч байна. Би би гэж өөрийнхөө тухай хэт их ярьлаа гэж хүртэл өөрийгөө буруу шаадаг байтал надад би гээс өөр хэн ч байхгүй байхад өөр яах ч юм билээ гэж бас заримдаа өмөөрмөөр юм. Хоёр хуваагдсан эдгээр миний сэтгэл хөдлөл зөрчилдөөнтэй бодлууд.
Намайг надаас холдуулж өгөөч гэж цөхрөн гуймаар үеүд байх хэдий ч би өөрөө бусдаас зугтаад байгаа болохоор үнэхээр заримдаа яахаа мэдэхгүй юм. Магадгүй энэ л төрөлх би байх,
0 notes
Text
Хайр
Өнөөдөр 2019/01/30 ны өдөр өөрийн хайрын тухай яг энэ мөч дэхь ойлголтынхоо талаар бичье.
Хайр гэдэг чинь зүгээр л тухайн хүний тухайн цаг үед өөрөөсөө өөр хүн эсвэл ямар нэг зүйлийг гэх тэр хүсэл л байдаг. Эсвэл тэдгээрээс үр дүн хариу горьдлон хайрлах нь ч бий. Заримдаа энэ чинь зүгээр л хоёр талын хэрэгцээ байхгүй юу хараал идмэр гэж.
0 notes
Text
Near future of Weak AI
WHAT IS ARTIFICIAL INTELLIGENCE (AI)?
Back in the 1950s, the fathers of the field Minsky and McCarthy, described artificial intelligence as any task performed by a program or a machine that, if a human carried out the same activity, we would say the human had to apply intelligence to accomplish the task.
AI systems will typically demonstrate at least some of the following behaviors associated with human intelligence: planning, learning, reasoning, problem solving, knowledge representation, perception, motion, and manipulation and, to a lesser extent, social intelligence and creativity.
WHAT ARE THE DIFFERENT TYPES OF AI?
At a very high-level artificial intelligence can be split into two broad types: narrow AI and general AI.
Narrow AI is what we see all around us in computers today: intelligent systems that have been taught or learned how to carry out specific tasks without being explicitly programmed how to do so.
This type of machine intelligence is evident in the speech and language recognition of the Siri virtual assistant on the Apple iPhone, in the vision-recognition systems on self-driving cars, in the recommendation engines that suggest products you might like based on what you bought in the past. Unlike humans, these systems can only learn or be taught how to do specific tasks, which is why they are called narrow AI.
WHAT ARE THE USES FOR AI?
They are many ways to use AI technology in our life.
* Automated Transportation
* Cyborg Technology
* Taking over dangerous jobs
* Solving climate change
* Robot as friends
* Improved elder care and so on.
From now on I’d like to talk more about narrow AI.
-AI assistants
It depends on which factor you are interested, will be different. Most common example of AI in modern age is SIRI from apple, Google assistant, Cortana from Microsoft etc. Those are basically for supporting our daily lives. Back in days these AI supporters wasn’t that developed enough and you barely see small differences. However, depends on each developer and users the gap between those becoming bigger. For example, Google recently announced impressive penetration into third-party hardware. Specifically, in four months, it tripled the number of hardware devices that use Assistant — from January to now, they rose from 1,500 devices to 5,000. (Amazon still dominates, with 12,000 devices.)
Google launched Assistant globally this year and promises to expand from eight languages to “more than 30” by the end of the year.
Lots of people love Google Assistant. Literally! When Google launched the Google Home device in India last month, Google executive Rishi Chandra said that some 450,000 Indians had proposed marriage to Google Assistant.
One reason for all that love is that Google Assistant is better, according to one report. A study published this week by the digital marketing firm Stone Temple found that Google Assistant is more accurate than Amazon’s Alexa, Siri or Microsoft’s Cortana. (Siri was found to be least accurate.)
Near future possibilities for AI assistants
During the last Google conference, they introduced new future to the audience. The future was basically your assistant will talk on the phone for you. When you are busy or not available to take your phone, your assistant will replace your place. It’s not something like leaving voice record but the AI will communicate based on speaker’s answers and questions. Although, it’s still on beta version it was working completely fine, in addition you can see how they worked on the AI voice impressions to make it more human like. It’s no secret that people are comfortable around more human like AI.
- AI gaming world
One of the most important traits of AI is constantly learning process. One thing that really seems interesting to me is how AI doing great job in gaming world. I’m not talking about chess or check because those are more like sports.
In video games, artificial intelligence (AI) is used to generate responsive, adaptive or intelligent behaviors primarily in non-player characters (NPCs) similar to human-like intelligence. Artificial intelligence has been an integral part of video games since their inception in the 1950s. The role of AI in video games has expanded greatly since its introduction. Modern games often implement existing techniques from the field of artificial intelligence such as pathfinding and decision trees to guide the actions of NPCs. Additionally, AI is often used in mechanisms which are not immediately visible to the user, such as data mining and procedural-content generation.
Near future of video gaming with AI
It’s very young since video gaming developed to become E-sport. Following that reason pro players has started to born. When I was in high school, I used to watch one of those E-sport competitions. Every year players were becoming more talented and faster due to the developers started to face problems such as too many pro players in the same game area, it was hard to manipulate their skills. But during the Dota2 champion ship 2014 they introduced self-learning NPC and started to challenge most pro players. The game itself has many opportunities to play the game but the AI was beating the pro players one by one and eventually there is no human being can defeat that NPC anymore.
Self-learning NPC’s are already starting dominate the video gaming world. However, it was still long way to go because of RTS (real-time Strategy) games until now. I heard about StarCraft started their AI competition among people against bot to foster and evaluate progress of AI research. The game itself can be really complicated because of tone of NPCs and possibilities.
Conclusion
In the end it’s already proven that AI can be used for many things. For our daily lives and for research. It seems nice for many factors but it has disadvantages too. Because of AI technology there is lot people can be fired from their job, role. And requirement to get a job will be higher in the future even some people believe that AI could be dominating our world and threats for human kind. Either way I don’t think AI, robot developments will stop, especially during this era. The only thing we can do now is focus on the positive incomes and hoping our future will be brighter with our Artificial friends.
0 notes
Text
Lucid Dream
Шөнө, шөнө ч гэж дээ өглөө гэх юм уу зүүд зүүдлээд. Урьд шөнө угаасаа унтааггүй болохоор. Lucid Dream байлаа.
Ер нь урьдны хоёроос илүү урт үргэлжилсэн тохиолдол байсан хэдий ч одоо бол нэг их санахгүй байгаа нь жаахан харамсалтай. Өглөө боссон даруйдаа бичиж болох байсан ч жаахан залхуураад орхичихсон хэрэг. Ямартай ч би гэнэт өөрийгөө зүүдэлж байгаагаа анзаарсан воа! за тэр ч яахав анзаарах чинь энгийн л үзэгдэл биз дээ. Үгүй дээ би бүр зүүдэлж байгаагаа мэдчихээд өөрийн дураар хөдөлж мэдэрч эхэлсэн юм чинь! Тэгээд хэт догдлохгүйг хичээсэн л дээ, учир нь хэт их догдолчихвол сэрчихдэг юм гэсэн. Бүх мэдрэмж яг жинхэнэ байсан бөгөөд би шөнө дунд парк орох засмал замын голоор алхаж байгаагаа анзаарсан, тэгээд дараагаар нь зүүдээ удирдаж буйгаа мэдсэнээс хойш ийш тийшээ толгойгоо савчиж орчин тойрноо сайн гэгч нь харч эхэлсэн дээ. Гэхдээ байна аа ийм төрлийн зүүдэнд нэг тийм сонин гэмээр мэдрэмж байдаг нь чи яг өөрийн биеэс урдахаа харж байгаа хэдий ч харах хүрээ чинь илүү өргөн мөн гол хэсэг үрүүгээ төвийлттэй, харагдах мэдрэгдэх мэдрэмж бодит ертөнцийхөөс арай өөр. Магадгүй энэ өөр оршихуйд байсан учираас энэ ертөнцийн үгсээр дүрслэн хэлэхэд хэцүү байгаа байх. Ямартай ч төд удалгүй би тэр харанхуйн дунд гүйж эхэлсэн ба асар хурдтай гүйж байгаагаа анзаараад би бүр мэл хөхөрч гайхаж эхэлсэн бөгөөд ийм төрлийн зүүдэнд хүссэн зүйлээ бий болгох чадвартай гэдгээ санаад замын хажуугаар хүмүүс барилгууд зэргийг бий болгож байсан. Нэгэнт хэдэн зүйл туршиж үзсэний дараа би илүү ихээр догдолж эхэлсэн ба тэгвэл зүүдэндээ сайхан эмэгтэйтэй унтаж болохнээ гэж бодож эхэлсэн. Тэгээд ямар ч хамаагүй сайхан биетэй нэгнийг бүтээх гэж хичээж эхэлсэн ч эхэндээ болж өгөлгүй гүйсээр гүйсээр л байсан. Удалгүй паркийн хашаа уруу нэвтэрч ороод тэндээс савлуур дээрээс хүссэн зүйлээ олсон юмдаг. Угаасаа миний санаа юу байсан нь тодорхой гүйж очоод би тэвэрч авахад сэрлийн мэдрэмж бодит ертөнцийхөөс хэд дахин хүчтэй байсан нь гайхмаар гэхдээ өөр тийшээ харчихаад царай уруу нь харах бүрт өөр хүний царайтай болж байсан болохоор бага зэрэг гайхах балмагдах зэрэгцээд яах аа мэдэхгүй мунгинаж байтал юу ч хийж чадалгүй сэрсэн юм даа. :’))
0 notes
Text
Hello my babe
Vol 1: Nightmare
Урьд шөнө чамайгаа зүүдэллээ хайрт минь
Урдаас минь удаанаар ширтэж байгаагаар зүүдэллээ
Угтаа тэр нь хайрын бус харууслын харц юм
Уучлаарай намайг гэж орилж буйгаа би анзаарлаа
Уушиг дэлбэрэх шахавч дуу ер гарч өгөхгүй юм
Уурлах зүдрэхийн заагт яахаа мэдэхгүй харна
Удаанаар харин чи минь харанхуйд уусах юм
Зүүд байгаасай гэж нойрон дундаа харуусах
Зүүд байгаасай гэж нойрмог сэрэхдээ улам гашлах
Бодит байдал ганцаардлын хөшиг намайг бүгчих үеэс
Хар дараад ч хамаагүй хайрт чамайгаа дахин нэг хармаар
Vol 2: Reminisce
Нар тэнгэрт хөөрч нүд өөрөөн нээгдэх агшинаас
Намайгаа би харуусал зовлонгийн үгсээр идэж
Нарт ертөнцийн гэрэлт мөчүүд урилгагүй бодолд айлчлаад
Намрын навчис унах шиг сэтгэл нэг л давчидуу
Үүл хурах агшинд догдлон баярладаг байснаа нуух юун
Уулзах шалтгийн эхлэл гэдгээ ч хэлэх хэрэгтэй юу
Дусал бүрийг агшин бүртэй нь хайрлан нандиганаж
Үг зөвлөлдөхгүй ч дэргэд минь байхад өөр шагнал юун
Гоо үзэсгэлэнг чинь хэчнээн бишэрдэг байснаа хэллүү
Гагцхүү чи минь дэндүү ичимхий байж билээ
Vol 3: The feel
Харах бүртээ хамаг хурдаараа гүйнэ над уруу
Хэчнээн уулзсан ч тэрхэн догдлол яг хэвээр
Харин би чинь бага зэрэг залхачихаж билээ
Хайртай гэж олон ч удаа хэнэггүйхэн хэлж байж дээ
Сахилгагүй хэр нь өхөөрдөм чамайгаа
Садаа мэт аашилдаг байсныг минь өршөө
Саргүй шөнийн бүрийг ч анзааралгүй чамтайгаа
Сайхан бүхнийг хаман ярилцан сууцгаана
Анхны бөгөөд айлгүйхэн тэдгээр мөчүүд
Амттай хэр нь ичингүйрмээр нэг л эвгүй
Алаг зүрх минь ч анх удаа тэгж догдолж
Ахиж мартахгүй болтлоо ч мөн шархалсан
Vol 4: The Hook
Айлгүй айлын охин эргэлдэнэ
Анзаарах сөхөө ч өгсөнгүй урдхан минь
Амсах хүсэл тачааллыг өдөөн хатгаад
Амт үнэрийн дээдийг тэр үед анзаарлаа
Нэг, хоёр, гурав гэж ганц ирмээд
Намайг чамайг өөрийн эрхэндээ
Нүүр, хацар, хүзүү үнслээд
Нүд нээхийн хооронд алга болчихсон байв
Тэрхэн агшин богнихон болсон хэр нь
Тэнгэр газар шиг сэтгэлийг хоослов
Итгэл, хайр, халамж гэдэг үгс орж ирээд
Март, хатууж, амьдрал гээд гарсан юм даа
1 note
·
View note
Text
11 сарын 22
Окау. Ер нь эморхоор цаанаасаа нэг тийм ичмээр ч юм шиг эвгүй ч юм шиг, 21 хүрэхээр ийм болчдын болов уу. Өнөөдөр юу хийсэн бэ гэхээр, Өнөөдөр ер нь бол амралтын өдөр байсан юм л даа, магистр, доктаруудаас бусдад нь. Тэгээд өглөө даараад сэрсэн, нэгэнт хичээлгүй хүн хөнжлөө сайн гэгч нь ороож аваад далавчаа дэлгэх дөхөж буй эрвээхий шиг болоод буцаад унтсан, хоёр дахь удаагаа шээс хүрээд сэрсэн шал дургүй хүрч байгаам чинь. Хөнжлөөсөө цухуйлаа хөлдүүс, өөр арга байсангүй гялс хамаг юм аа хаячихаад буцаж шургаад аль хэдийн өглөө болоод удсаныг анзаарсан ч хийх юмгүй хүн зүүдээ үргэлжлүүлж зүүдэлмээр санагдаад буцаад унтсан. Зүүд гэснээс юу зүүдэлж байсан юм бол оо? Заримдаа сонирхолтой зүүдээ тэмдэглэж авахгүй ингээд алдчихаар бас л хоосон санагдаж байна шүү. За ямар ч байсан 12 өнгөрч байхад арай гэж орноосоо ховхороод хамгийн ядаргаатай ажил болох өглөөний цайгаа уух ажил эхэлсэн. Өглөөний ч гэж дээ өдрийнх гэх юм уу. Азаар өчигдөр өглөө хямдралтай купоноор амттан авчихаад харих замд тааралдсан тэр шинэхэн талхны үнэрээр олсон талхны газараас авсан талх гэрт байж таарсан. Ер нь тэр үед нэлээд олон идэх юм авсан ч тэсгэлгүй ихэнхийг нь идчихээд ганц тэр талх л үлдчихсэн байсан нь тэр. Талхан дээрээ самартай шоколад түрхэж идээд жаал суусны эцэст даараад байж сууж чадахгүйгээ анзаараад сургууль орохоор шийдэж замаараа дахиад өнөөх хямдралтай купоны дэлгүүр үрүү орлоо. Энэ сард тэдний дэлгүүрээс хямдралтай купон сургуулиудаар тараасан нь 1 ширхэг нь 50 эн тэй тэнцэхүйц хямдрал үзүүлэх бөгөөд нэг удаагийн 50 эн ээс дээш худалдан авалт бүртээ хөнгөлөх боломжтой юм. Манай найзууд тэр купоныг үнэгүй тарааж байгааг мэдчихээд зузаан зузаанаар нь базгадаж авч байсныг хараад би ч дутахгүй ширлээд нэлээдийг зулгаачихаад энэ сардаа тэр дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болчихоод байгаа нь тэр. Гэхдээ би нэг орохоороо 2-3 зүйл авч байж гардаг болохоор 2-3 удаа кассаар өнгөрөх хэрэгтэй болно гэсэн үг. Ерөнхийдөө бол болохгүй гэсэн зүйл байхгүй ч тэнд бас бага зэрэг ухамсарын асуудал яваад байгаа байхгүй юу. Азаар тэр дэлгүүр 5 касс 16 өөрөө уншуулах машинтай. Зөвхөн касс дээр купон ажиллана гэж үзвэл нүд хариулж байгаад 5 касс дээр ээлжилж очоод 5 удаа купоноо ашиглана гэсэн үг. Эхлээд орохдоо 105 эн ний бүрсэн зайдас 55 эн ээр аваад, кассны цаах нь байрлах цай уух зориулалтай чөлөөт хэсэгт зайдасаа тайвуухан шургуулчихаад утасаа оролдож цагаа жаал гүйлгээд буцаж ороод сургууль дээр өлсвөл иднэ гээд хавчуургатай талх ахин 55 эн ээр авлаа. Сургуулийн автобус ажиллаж байгаа эсэхт эргэлзэж байсан ч азаар сургуулийн автобус явж байгааг анзаараад жаал хүлээсний эцэст сургууль оров. Ер нь байна аа, энэ долоо хоног надтай цагийг хамт өнгөрөөх нэг ч хүн байхгүй байгаа л даа, манай хэд бүгд аялал зугаалга гээд яваад өгсөн, би харин купонтайгаа мөнгөө хэмнээд үлдчихээд байгаа нь. Би сургууль дээрээ долоо хоногт нэг удаа “Олон улсын танхим” буюу нийтэд зориулагдсан чөлөөт цагаа зориулах танхимд оуютан ажилтан 2 цаг хийдгийн. Тэгээд өнөөх газараа онгорхой байвал сууж компьютерээ тоглъё гэж бодохгүй юу. Яагаад гэртээ болдоггүйн гэвэл гэр хүйтэн бас тухгүй. Тэнд дулаахан, гоё буйдан, том өрөө, янз бүрийн ном, дэлгэцнүүд гээд л зүгээр л тэнд илүү дээр. Харин ашгүй нээлттэй байсанд урамшаад тоглохоо түр азнаад хүүхэлдэйн кино үзмээр санагдав. Манай тэр танхимд 5 ширхэг японы алдартай хүүхэлдэйн кино байдгийн тэгээд үзмээр санагдвал 3 дахь өдөр хүссэн цагтаа асуугаад тусгай киноны буланд очоод үздэг байхгүй юу. Яагаад тусгай булан гэж? гэвэл нийтийн танхим болохоор бусдад садаа болохгүйн тулд чихэвч нтр тэй тусдаа дэлгэц суудал нтр тэй аюугүй сүртэй. Өнөөдөр гэхдээ 4 дэхь өдөр байсан л даа, тэгсэн ч гэсэн би тэнд ажилладаг болохоор асуугаад үзэхэд гайгүй байх гэж бодсын. Тэгсэн даанч мань хүмүүс өнөөдөр 5 цагаас ердийн өдрөөс эрт хаалгаа барихын гэнэ, харин би тэнд 4 цагт очсон гэхээр кино 2 цаг үргэлжлэнэ. Тэрнээс үзэж болох л байсан юм бил ээ. Тэгээд тэнд 30 минут орчим “Соёлын ялгаа” номыг харж байгаад уйдаад номын сан уруу орсон юм даа. Номын санд хувийн өрөө гэж байдаг, сул өрөө байвал 1 давхараас шошго, саад бүү бол гэсэн пайзтай хамт аваад тухтай дулаахан өрөөнд орж болно. Тэгээд орхын өмнө ханан дээрх самбарыг харсан чинь 1 давхараас бас хөнжил, нөмрөг, дэр гэх мэт зүйлс бас түр авч ашиглаж болдог юм байна лээ, жинхэн күүл номын сан гэж үүнийг л хэлэх байх. Гэхдээ чи тэнд дуу чимээ гаргаж бас юм идэж болохгүй. Өрөөндөө ороод комоо залгаад бүх зүйлээ бэлдэж тухалж аваад сайхан тоглонгоо хавчуургатай талхаа идэж байтал чанга яригчаар өнөөдөр номын сан 6 цагт хаана гэхийг дууллаа. Өнөөдөр бүгдээрээ л эрт хаалгаа барьж байна шүү -_-. Сургуулийн автобус өдийд явж байгааг мэдэж байсан учираас буцаад өнөөх дэлгүүр үрүүгээ явлаа. Энэ удаад 3 удаа юм авсан нь эхлээд зөгийн балтай талх дараа нь Франц жүржийн ундаа, хамгийн сүүлд нь хоолондоо хийх хачир ногооны салад. 3 удаа авахдаа дунд нь 30-60 минутын завсартай утсан дээрээсээ ном уншиж байсан юм. Гэснээс нээрээ би зохиолын ном уншиж байгаа. Ер нь барагийн зохиол уншаад байдаггүй ч сүүлийн үед янз бүрийн зүйл оролдож үзэхгүй бол амьдрал уйтгартай болчих гээд байгаа юм шиг санагдаад. Амьдралдаа уншиж байсан зохиолууд гэвэл “Чонон сүлд”-хүн бүр л уншсан байх, “Шулмын охин”-хүүхдийн зохиол гэсэн ч мангар хэцүү ойлгоход,”Морь унасан толгойгүй хүн” аав гоё гэсэн болохоор л уншсын тэгсэн тэр морь унасан толгойгүй хүн нь жинхэнэ байгаагүй шал тэнэг, “Энэрэлгүй хорвоо”-энэ ёстой энэрэлгүй байсаар байгаад дуусчихдаг, “Хорвоогийн өнгө” Энэрэлгүй хорвоогийн өөр нэг боть ядаж л арай дээр төгсгөлтэй байсан, нийт 3 боть байдаг гэж дуулсан ч 3 дахийг нь хайгаад олоогүй, “Зоригт анчин эмэгтэй” аавыг унш гэхээр нь эхлүүлчихээд голоос нь уйдаад больчихсон, өөр бас хэдэн хүүхдийн зохиолууд гэхдээ одоо бол санахгүй байна. За ер нь тэгээд ирээд хоолоо хийж идчихээд, шалаа арччихаад одоо энэ балай урт постыг бичээд сууж байна даа...
0 notes
Text
Ойр
Яасан ч яадаг юм хараал идмэрүүдээ!
Алдаад шалихгүй газар үсэрч ороод оновол оноод алдвал алдаад гарж ирдэг газар. Надад чиний юу гэж бодох, юу мэдрэх чинь хамаа ч байхгүй. Чамд ч миний ямар лалараа дотороо шатаана уу хадгална уу падлийгүй гэдгийг мэдэж байна. Хүмүүс бүгд жүжигчид байдгийг чи мэдэх үү? Би ч чи ч өөрөө ч мэдэхгүй зүгээр л маск зүүчихээд дүр эсгээд цаг хугацааг элээж ядаж байгаа хэрэг. Анзаараагүй л байна уу хараал идмэр минь! Чи бол хамгийн хувиа хичээсэн амьтан, хайрлуулахыг л хүссэн учираас л хайрлах тийм л амьтан бол хүн. Муу хүн гэж дуудуулахгүйн тулд хайрлаж байгаа дүр эсгэгч та бол жинхэнэ адгийн новш. Тиймээс одоо мэдэж ав. Наад үнэн төрхөө надаас нууж чадахгүй шүү.
Гэхдээ, би хэлье, би амьдралынхаа эцсийн амьсгал хүртэлээ та муусайн лаларуудыг хуурсаар үхэх болно. Би чиний төлөө инээмсэглэж, чиний төлөө анхаарал халамж хандуулж бүр бөгсийг чинь долоож улыг чинь үнэрлээд ч болтугай хуурмаг масктайгаа нэр хүндтэйгээр нас барах болно. Угаас хуурмаг ч бай бодит ч бай чиний наад бөндгөр чинь байнга ялгаад байж чадахгүй учираас “Аз жаргал” нэртэй элдэв зүйлээр үхэх хүртэлээ өөрийгөө тэжээ.
Гунигтай байна хараал идмэр минь гэхдээ бас уйлж эсвэл орилж чадахгүй байна. Зүгээр л өнөө маргаашийг, өчигдрийг...
Ер нь ��мьдралд ямарваа утга учир гэж юу ч байхгүй, хамгийн гол нь чи өөрөө тэр утга учирыг бүтээж чадахгүй, бий болгосон ч тэр зүйлээ барьж чадахгүй хүрч чадахгүй тэр үед өөр өөрийнхөө аз жаргалыг хоргилчихдог нь....
Дотороо байгаа бүхнээ уудламаар байвч үг болж буухгүй буух байсан ч өөрөөсөө эмээгээд буулгахгүй тийм новшийн мэдрэмж ямар байдгийг чи мэдэхийнмуу, мэдэх хэрэггүй хэнд ч хамаагүй угаасаа.
0 notes
Text






Уг нь гадаа сайхан байгаад байдаг, маргааш л илүү гоё газар олъё доо.
0 notes
Text
Today was so sick! Гэдэг өгүүлбэр өнөөдөр үнэхээр догь байлаа гэж ойлгогдохоор юм байна. Хачирхалтай нь сүүлийн үед нэг л үхмэл байгаад байсан, өвдсөн чинь хуучин дурсамж сэргээд ч тэр үү нэг л тийм амьд байгаагаа мэдэрч байна гэх үү. Мэдээж хэрэг авах юм алга, хичээлээ хүртэл тасалчихлаа...




0 notes
Text
Төлөвлөөгүй бодол
Бичье гэж бодовч болж өгдөггүй тийм нэг өдрүүд байна, буулгая гэж санавч санаанд буудаггүй хоногууд гэж байна. Хүсэл үнэхээр төрсөндөө ч юм уу, хөнгөн гунигт автсандаа ч юм уу, хүйтэн бороо шиврээд байгаа болохоор ч юм уу? Өдрийн тэмдэглэл шиг энүүхэн блогтоо өөдтэй зүйл их хийдэггүй ч өнөөдөр харин юм оруулмаар санагдлаа.

Түүх ингэж эхэлсэн юм гэдэг, цагаан цаас шиг ариухан агаад гэнэн хонгор тэнгэрийн элч бусдын дунд анх удаагаа орж үзэжээ. Сэтгэлийн гүнээс зөвхөн сайхныг мөрөөдөн хүсэх агаад ертөнцийг ягаан өнгөөр мэдэрч, шаргал туяагаар хардаг байв. Зүүн тийшээ харж нэг инээмсэглээд баруун тийшээ харж нэг гайхан шагшраад зүүн болон баруун хоёрын гарыг нь тас гэгч нь атгаад та нар бол миний хамгийн сайн найзууд гэж эргэлзэх сэтгэгдэл үнсэн хөө нэгээхэн ч үгүйгээр ам гарах нь тэр. Хожим баруунд шанаадуулж зүүнд шарвуулаад үзэсгэлэнт хун үнсэнд хэтэндээ хөрвөөд хар хэрээн чинээ болжээ.
Өнгө зүс ууртай ширүүн, сэтгэл санаа хөндий хүйтэн, орчлонг хараан зүхэн өөрөөс өөр найз нэгээхэн ч үгүй хэмээн өөртөө тэрээр ахин дахин шивнэн шөнийн бүүвэйнд сарны гэрэл үрүү ажин суухдаа байж боломгүй мэт ч шинэ найзаа олжээ. Саранд дурласан тэрээр сэтгэлээ илчлэе гэвч өөрөө дэндүү хар байсан тул хөө тортогоо хүргэх вий гэж санаа алдаад зүрх хүрч өгсөнгүй гэнэ. Нөгөө ертөнцөд уусан нэгдээд арга билгийн тэмдгийг үзүүлж байна гэж санаад жаргалын хөнжилд хөлөө хэд хэд жийвч нэгэнт сэрсэн хойно өнөөх бороо нэгэнт цас болсон байхыг ажижээ. Гудам бүрийн буланд түүнээс ч илүү гүн харанхуйд умбагсад хүлээж байдгийг гэнэн тэрээр хэрхэн ухаарах билээ. Өдөр ирэх тусам гэрлийн оронд сүүдрийн дагуулуу�� байдаг чадлаараа орлин зовоох нь их. Тэр нэгэн өдөр хүртэл энэ там үүрдийн гэдэгт бараг итгэчихсэн байсан нь хөөрхийлөлтэй. Түүний харах гэрэл өөрөө түүн дээр ирж сая нэг бал бурмыг амтлам уу. Хэт цадсан бал бурмаар бялууран бөөлжөөд эргээд нөгөөхөө харааж эхэлснээр бал бурам ч үгүй гэрэл ч үгүй зөвхөн хоосонг өөр дээрээ тосож авав гэнэ. Хаанаас ийм том хоосон нүх гараад ирэвээ гэж гайхан нэг бодоод гэрэл ирээгүй байх үед харанхуй ч гэсэн бүтэн байсан даа гэж гансалаад хараан зүхэж эхлэв. Бөглөмөөр байна... дүүргэмээр байна, хайж эхлэв тааралдсан болгоноо чихэж гарав. Уураг тархи, зүрх сэтгэл, уур хилэн, бузар булай, хайр энэрэл, найз нөхөд, мэдээ мэдээлэл сайн муу гэж ер ялгах ч сөхөөгүйгээр зөвхөн тэрхэн нүхийг л бөглөж байвал ертөнц сая нэг буцаж байгаа юм шиг бодож байлаа. Ухаарал цаг хугацаатай хамтаар түүний толгой дээр буух үеээс бурууг өөрөөсөө хайж эхлэх үеээс өсөж томров уу гэтэл бас ч үгүй бололтой. Гутранги нэгэн болж хувираад алдаа бүр дээрээ бусдыг биш ч өөрийгөө хамгийн ихээр зүхдэг боллоо. Тэр нүхийг бөглөхийн тулд сүүдрээ алдсан ч гэрлээ алдсан ч хамаагүй мэт зүтгэн дайравч юу ч болж өгөхгүй байсанд бачимдан шаналаад яахаа мэдэхгүй хий дэмий л нааш цааш дээш доош... Дэлхий эргэнэ, зүү ч мөн адил эргэнэ, улирал солигдсоор тэр нүхний талаар мартчихсанаа мартчихсан байж байтал гэрлийн үзүүр харахад хуучин өвчин сэдрэхдээ ижилээр цээж урагдах шиг болж хүсэх айхын хачин мэдрэмж төрөөд хойш гараа хумхин дэмий сууна. Сүнсээ чангалаад алдах юм үгүй, тэр сүүдэр, хэрээ, хөө, харанхуй, үнс... Ахин гэрлийн зүг хөдлөөд ахин дахин, ахин дахин алдсаар хагалсаар шархалсаар мэдрэмжээ алдан нулимсаа ширгүүлсний дараа юу ч чухал мэт санагдахаа больж эхлэв. Болох зүйлс болдгоороо болдог хорвоод гэрлийг хүсэхээ болих үед гэрэл өөрөө түүнийг хүсч сая нэг бүрэн болох үед өнгөрсөн зурайгаад нулимс урсав.
=ЗАЛХУУ БОЛОХООР НАЙРУУЛАХГҮЙ, БУЦАХГҮЙ, БОДОХГҮЙГЭЭР БИЧИВ.
0 notes
Text
Ready
Tear me up, burn me down
I’ll hold it until I die
Show no mercy, reveal the pain
I’m prepared to receive it on me
Let me taste and take it back
I become thirsty and blue
Light my heart, stab it too
I may drown forever but it’s okay
~Be gentle and nice to me
~I’ll smile back but without soul
~Don’t even try, you loose already
~I’ll choose keep losing anyway
until I die
2 notes
·
View notes
Text
Сайн мэдээ
7/30-ны өдөр.
Өнөөдөр бол хичээлийн улиралын сүүлчийн өдөр.
Санаа зовж байсан танилцуулга аа сайн тавьсан.
Шалгалтаа өгчихсөн.
Урьд шөнө сайхан зүүд зүүдэлсэн.
Дансанд мөнгө орж ирсэн.
Хоолоо хийгээд идчихсэн болохоор одоо унтахад бэлэн.
Өчигдөр хазсан шумуулны ором хавдчихсан, удахгүй эдгэх гэж буйн шинж.
Халуунд явж байгаад гэртээ ирээд хөргөгчинд зөндөө зайрмаг байгааг санасан.
Маргааш, нөгөөдөр ажилтай учираас мөнгө өшөө их орж ирнэ ээ гэсэн үг.
Ирээдүйд хийхийг хүссэн зүйлсээ интернетээс зөндөө судалсан.
2 notes
·
View notes